Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Үнийн тааз”-ны нөлөөлөл ба үнийн өсөлтийн төлөв

“Үнийн тааз”-ны нөлөөлөл ба үнийн өсөлтийн төлөв

 

Оросын түүхий нефтэнд үнийн дээд хязгаар тогтоох тухай шийдвэрийг "Их7”, Европын Холбоо ба Австрали улс гаргаснаас хойш яг 45 хоног өнгөрч байна. Уг шийдвэрийн дагуу 12 дугаар сарын 5-наас эхлэн нефть тээвэрлэгч хөлөг онгоцоор /танкер/ далайгаар зөөвөрлөж буй Оросын түүхий нефтийн үнэ 60 доллароос хэтрэх ёсгүй бөгөөд хэтэрсэн тохиолдолд G7-гийн гишүүн орнуудын банкууд тухайн худалдааны хэлцлийг санхүүжүүлэхгүй, даатгалын компаниуд тээврийн даатгал хийхгүй юм. Улмаар 2 дугаар сарын 5-наас Оросын нефтийн бүтээгдэхүүнд "үнийн тааз” /price ceiling/ үйлчилж эхэлнэ.

 
Гэхдээ Болгар, Хорват, Унгар, Словак, Чех улсууд өмнөх тохиролцооны дагуу "Дружба” хоолойгоор Оросоос нефть ба нефтийн бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн авахаас гадна «Сахалин-2» төслийн хүрээнд Японд нийлүүлж буй нефтийн үнэд хязгаар тогтоогоогүй ажээ.   
 
Барууны орнуудын шийдвэр нь нефть ба нефтийн бүтээгдэхүүний борлуулалтаас Оросын төсөвт орж буй орлогыг багасгаж, ингэснээр Украинд явуулж буй Оросын цэргийн тусгай ажиллагааг санхүүжүүлэх боломжийг хязгаарлах зорилготой юм. Эл шийдвэрийн хариуд Оросын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гаргаж, "үнийн дээд хязгаар”-ыг шууд ба шууд бусаар дэмжиж буй улс орнуудад Оросын түүхий нефть, нефтийн бүтээгдэхүүнийг нийлүүлэхийг 2 дугаар сарын 1-нээс эхлэн хориглолоо. Тэгэхээр "үнийн тааз”-ын нөлөөгөөр нефтийн зах зээлд ямар өөрчлөлт гарав, цаашдаа үнэ хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг нь шинжээчдийн анхаарлыг татах нь зүйн хэрэг.
 
Орост үзүүлэх нөлөөлөл
 
Оросын Сангийн яамны мэдээллээр, 12 дугаар сарын 15-наас 1 дүгээр сарын 14 хүртэлх хугацаанд экспортонд гаргадаг Urals маркийн нефтийн дундаж үнэ 46,82 доллар байжээ. Гэтэл Брент маркийн нефтийн үнэ 86-87 доллар орчимд байгаа юм.
 
Блүүмбэрг агентлагийн мэдээлэлд дурдсанаар, Оросын түүхий нефтэнд үнийн дээд хязгаар тогтоосноос хойших 45 хоногийн хугацаанд Орос улс өдөр бүр 172 сая доллар алдаж байсан бол 2 дугаар сарын 5-наас нефтийн бүтээгдэхүүнд үнийн хязгаар үйлчилж эхэлснээр уг алдагдал өдөрт 280 сая долларт хүрэх төлөвтэй байна. 
 
45 хоног гэдэг нь барууныхны нэрлэснээр "шилжилтийн үе” бөгөөд эл хугацаа өнгөрсний дараа дээрх 60 доллар гэх "үнийн тааз”-ыг намсгах эсвэл өндөрсгөх эсэхийг шийдэх ажээ. Гэхдээ нефтийн орлого буурснаас үүдэн Оросын эдийн засаг шууд хямралд орно гэсэн ойлголт үгүй. Барууны хоригийн улмаас 2023 онд хүлээх алдагдал нь 2020 оны ковидын үеийнхтэй дүйцэх ба Украинд явуулж буй цэргийн ажиллагааны санхүүжилтэнд нөлөөлөхгүй. Учир нь, оросууд нефть, хийнээс олсон ашгаа Холбооны нөөцийн сан, Үндэсний баялгийн сандаа хангалттай хэмжээгээр хуримтлуулсан тул үнэ огцом унасан ч гэсэн 1-1,5 жилийн хугацаанд байлдааны ажиллагааг санхүүжүүлэхэд хүндрэл үүсэхгүй. Харин ашигт малтмалын шинэ ордуудыг нээн илрүүлэх, ногоон технологийг хөгжүүлэх гэх мэт ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалт буурах ба үүний улмаас Орос улс "эрчим хүчний супер гүрэн” гэдэг статусаа алдаж болзошгүй.
 
Барууныхан үнийн тааз тогтооно гэдэг нь нэлээд хэдэн сарын өмнөөс тодорхой болсон тул Европын зах зээл дэх орон зайгаа аажмаар алдаж эхэлсэн Оросын компаниуд Азийн зах зээлд идэвхийлэн ажиллаж байна. Өнгөрсөн оны 2 дугаар сард цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Ази руу чиглэсэн Оросын нефтийн экспорт 3 дахин өссөн бол Саудын Арабаас Европт нийлүүлж буй нефтийн хэмжээ 17 хувиар нэмэгджээ.
 
Өөрөөр хэлбэл, Оросын тал Хятад, Энэтхэг зэрэг стратегийн түншүүддээ хөнгөлөлттэй үнээр нефтиэ зарах замаар Азийн зах зээл дэх орон зайгаа тэлж байгаа бол саудын арабчууд Европ дахь суларсан сегментийг нөхөх байдлаар ажиллаж байна.
 
сонин mn
Үнийн дээд хязгаар тогтсон нь Азийн худалдан авагчдын хувьд Оросын нефтийг хөнгөлөлттэй үнээр авах боломжийг нээлээ. Хятад, Энэтхэг хоёр уг шийдвэрт албан ёсоор нэгдээгүй бөгөөд хязгаар тогтоосон боломжийг ашиглаад Оросын түүхий нефтийг нэлээд хямдруулан авч байгаа бололтой. Гэхдээ хэдий хэрийн хөнгөлөлттэйгээр Оросын нефтийг худалдан авч байгаа нь одоохондоо тодорхойгүй байгаа боловч шинжээчдийн багцаалж байгаагаар, баррель тутмаас 20-30 долларын хөнгөлөлт эдэлж байгаа бололтой. Тухайлбал, Urals маркийн түүхий нефтийг энэтхэгчүүд 35 доллароор хямд худалдан авч байгаа гэх мэдээ бий. Блүүмбэргийн мэдээнд дурдсанаар, Оросын хямд үнэтэй түүхий газрын тосыг бусад эх үүсвэрээс авсан нефтьтэй хольж, реэкспорт хийх нь ашигтай бизнес болж хувирчээ. Жишээ нь, Сингапурын компаниуд 2021 онтой харьцуулахад 40 дахин их хэмжээний түүхий нефтийг Оросоос худалдан авсан байна.  
 
Үр дагавар, болгоомжлол  
 
Үнийн дээд хязгаарыг дэмжиж буй улсуудад нефть нийлүүлэхгүй гэж Путин шийдвэрлэснээр урт хугацаандаа нефтийн үнэ өснө гэсэн таамгийг шинжээчид дэмжиж байна. Энэ нөхцөлд үнийн хөөрөгдлийг зогсоохын тулд нефть олборлогч орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлэх шаардлагатай болно, харин ОПЕК+ ийм шийдвэр гаргах магадлал бага. Хэрвээ байдал өөрчлөгдөхгүй бол нефтийн үнэ эрс өссөнөөр үнийн тааз тогтоосон G7-гийн орнуудын өөрсдийнх нь эдийн засагт хохиролтой.
 
Үнийн хязгаар тогтоосон нь зах зээлд нэгэнт тогтсон дүрэм журмыг алдагдуулж, улмаар иймэрхүү хязгаарлалтуудыг байгалийн хий болон эрчим хүчний бусад эх үүсвэрт тогтоох вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.  
 
Хамгийн сүүлийн мэдээллээр, бямба гарагт АНУ тэргүүтэй барууны орнуудын төлөөлөгчид цахимаар хуралдах үеэрээ Оросын нефтийн бүтээгдэхүүнд төрөл ангиллаас нь хамаарч хоёр өөр "үнийн тааз” тогтоохоор тохиролцжээ. Тодруулбал, дизель түлш, бензин, онгоц түлш гэх мэт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнүүд ба мазут зэрэг хямд бүтээгдэхүүнүүдэд тус тусад нь үнийн хязгаар тогтоохоор шийдвэрлэсэн байна. Учир нь, дэлхийн зах зээлд нэг тн дизель түлш 850 долларын үнэтэй байдаг бол мазут 350 доллар байдаг ажээ. Гэтэл эрс өөр үнэтэй бүтээгдэхүүнүүдэд нэгэн ижил үнийн хязгаар тогтоосноор Оросын боловсруулах үйлдвэрүүдийн хувьд керосин, дизель түлшээ экспортлох сонирхолгүй болж, үүний улмаас олон улсын зах зээлд хомсдол үүсэхээс барууныхан болгоомжилж байгаа бололтой.
 
Ингэхдээ нефтийн бүтээгдэхүүнд үнийн дээд хязгаар тогтоох нь түүхий нефтэнд хязгаар тогтоохоос илүү нарийн төвөгтэй гэдгийг G7-гийн орнууд хүлээн зөвшөөрч байна.
 
Ташрамд дурдахад, 2023 оноос эхлэн ОХУ манай улсад нийлүүлж буй дизель түлшээ олон улсын зах зээлийн үнээс 10 хувиар хямдруулах, нэг тонн АИ-92 автобензиний үнийг 815 доллараар 5 жилийн хугацаанд тогтворжуулахаар шийдвэрлээд байгаа билээ.
 
Монгол Улс жилдээ 1,6 сая тн нефтийн бүтээгдэхүүнийг Орос улсаас худалдан авдаг нь тус улсын нефтийн бүтээгдэхүүний экспортын 1 орчим хувийг эзэлж байна. Гэтэл үүнийг зарим хүмүүс "далайд дусал мэт” гэж ярьдаг нь маш оновчгүй зүйрлэл юм. Эрчим хүчний супер гүрний экспортод 1+%-ийг эзэлнэ гэдэг бол чамлахаар үзүүлэлт огтхон ч биш ээ.
 
Одоогийн байдлаар, Оросын нефтийн бүтээгдэхүүнд тогтоосон үнийн тааз ирэх сарын 5-наас үйлчилж эхэлснээс хойш үнэ ханш хэрхэн өөрчлөгдөхийг урьдчилан таамаглахад төвөгтэй байна. Үнийн дээд хязгаар гэхээсээ илүүтэй Хятад улс хилээ нээсний дараа эдийн засаг нь хэр идэвхжих вэ гэдгээс түүхий нефть ба нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралт шалтгаалах төлөвтэй.  
 
Б.Адъяахүү

https://www.sonin.mn/news/peconomy/135478

“Үнийн тааз”-ны нөлөөлөл ба үнийн өсөлтийн төлөв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани