Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алт “амилсаар” байна

Алт “амилсаар” байна

 

Дэлхийн санхүүгийн шинжээчид, томоохон төв банкууд 2023 онд алтны үнэ өснө гэдэгтэй санал нэг буйгаа илэрхийлсээр байна. Шар металлын үнэ өсөх үндсэн шалтгаан нь дэлхийн эдийн засгийн хямрал, геополитикийн хурцадмал байдал, Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүгийн өөрчлөлт, инфляци болон стагфляци, ам.долларын ханшийн сулралт зэрэг хүчин зүйлс болж байгааг тэд дуу нэгтэй хэлж буй юм.

Алтны үнэ өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас тасралтгүй өссөн. Нэг унци алтны үнэ энэ сарын эхний өдөр 1923 ам.долларт хүрч дөрвөн сарын дотор 18 хувиар өсөв. Дэлхийн улсуудын эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд зогсонги байдалд орох магадлалтай тул Төв банкууд бодлогын хүүгээ өсгөхөө түр хойшлуулж, хөрөнгө оруулагчид алтыг сонирхож эхэлнэ гэж тооцож буй.

Бид энэ удаа "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа алтны үнийн мэдээллийг онцолж байна.

Шинжээчид энэ онд унци алтны үнэ хэдэн ам.долларт хүрч өсөх талаар өөр өөрийн таамаглалыг дэвүүлж буй ч хоорондоо нэлээд зөрүүтэй байгаа юм. Гэвч алтны үнэ цойлох эсэх Холбооны нөөцийн сангийн Мөнгөний бодлогын хорооны шийдвэрээс шалтгаалах нь тодорхой байна.

Холбооны нөөцийн сан бодлогын хүүг 25 суурь нэгжээр нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, инфляцийг бууруулах зорилтын хүрээнд цаашид мөнгөний бодлогыг чангатгах шаардлагатай байгаагаа онцолсон. Өөрөөр хэлбэл, АНУ-ын төв банкны бодлогын хүү 4.75 хувь хүрч, мөнгөний чанга бодлого баримтлах болсноос хойш бодлогын хүүг хоёр дахь удаагаа бага хувиар нэмэгдүүлсэн.

Өнгөрсөн 2022 онд бодлогын хүүг дөрвөн удаа 75 суурь нэгжээр нэмэгдүүлсний дараа арванхоёрдугаар сард 50 суурь нэгжээр өсгөх шийдвэр гаргаад буй. Үүнийг шинжээчид Холбооны нөөцийн сан бодлогын хүүг чангатгах хурдаа сааруулж байна гэж үзэж байгаа юм.

Энэхүү шийдвэртэй холбоотойгоор валютын зах зээл дээр ам.долларын ханш суларч, сүүлийн есөн сарын доод түвшинд хүрсэн. Ам.долларын индекс 1 хувиар буурч, 101.08 нэгж болсон нь 2022 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн сул түвшин юм. Ам.долларын индексийн фьючерсүүд үүнээс ч доогуур буюу 100.957 нэгж хүрчээ.

Бодлогын хүүг өсгөсөн тохиолдолд найдвартай актив гэгддэг алт бодитой хувь хэмжээгээр ашиг өгдөггүй. Холбооны нөөцийн сан бодлогын хүүг бага хувиар нэмж буй нь алтны ханшид нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг болж буйг шинжээчид онцолж байна.

"Bloomberg Intelligence”-ийн ахлах макро стратегич Майк МакГлон "2023 онд дэлхийн эдийн засаг уналтад орвол алтны үнэ хамгийн өндөр үзүүлэлттэй байх төлөвтэй байна” гэжээ.

"Swiss Asia Capital” компанийн захирал Йорг Кинер "Алтны үнэ 10-20 хувиар өсөх бус, харин огцом цойлж, энэ онд 2500-4000 ам.долларт хүрнэ гэсэн таамаглал дэвшүүлэв. Үүнийг хэтрүүлэг гэж үзэх хүн олон бий ч магадлалыг нь үгүйсгэхгүй байгаа юм.

"Saxo Bank”-ны хувьд "2023 онд дэлхийн эдийн засаг "дайны байдал”-д шилжих тул унци алтны үнэ 3000 ам.доллар болж өснө гэж өөдрөгөөр таамаглажээ.

"Bank of America”-гийн түүхий эдийн стратегич Майкл Видмер "Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмэгдүүлэхээ больсон цагт алтны зах зээл сайжирна” гэж хэлэв.

"Goldman Sachs” хэрвээ АНУ-ын эдийн засаг хямралд орж, Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулбал алтны үнэ өснө” гэж үзэж байгаа аж. Тус компани олон хувилбар дэвшүүлсний дотор хямрал дэгдэх магадлал 30 хувьтай байгаагаас шалтгаалан 2025 он гэхэд бодлогын хүү 0 болж буурч, алтны үнэ 2250 ам.долларт хүрнэ гэж тооцжээ.

"Gainesville Coins Inc”-ийн үнэт металлын шинжээч Эверетт Миллман "2023 онд алтыг 2000 ам.доллараас доош үнээр худалдан авах сүүлчийн боломж тохионо” гэж үзжээ. Тиймээс шинжээчид хөрөнгө оруулалтын багцыг төрөлжүүлж, түүний 10-20 хувийг алтаар бүрдүүлэх нь зүйтэй гэсэн бичигдээгүй дүрмийг 2023 онд баримталбал ашиг олно гэсэн зөвлөгөө өгч буй аж.

Сүүлийн жилүүдэд алт олборлох салбар дахь хөрөнгө оруулалтын хэмжээ буурч, том хэмжээний уурхайнууд ашиглалтад ороогүй. Үүнээс шалтгаалан 2017 оноос хойш олборлолт зогсонги байдалд орж, алтны өөрийн өртөг 2015 оноос хойш тасралтгүй өссөөр байна. Тухайлбал, Оросын алтны уурхайнуудын олборлож буй нэг грамм алтны өөрийн өртөг 3000-3600 рубль буюу 150-180 мянган төгрөгт хүрчээ.

АНУ-ын эдийн засаг өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд хүлээгдэж байснаас илүү өссөн мэдээлэл гарсны дараа алтны ханш сүүлийн есөн сарын дээд цэгт хүрч тогтворжсон нь инфляци өндөр, хүүгийн түвшин өссөн ч эрэлт өндөр хэвээр байгааг харуулсан.

Өдгөө хөгжиж буй орнууд алтны нөөцөө нэмэгдүүлж, эдийн засгийн аюулгүй байдлын эрсдэлээ бууруулж буй бол хөгжингүй орнууд нөөц алтаа Төв банкинд байрлуулах замаар үндэсний валютын дархлаагаа бий болгож байна.

Монгол Улсын хувьд алтны экспортын орлого жилээс жилд нэмэгдэж буй. Төв банкны хувьд 2023 оны нэгдүгээр сард нийт 519.8 кг үнэт металл худалдан авчээ. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны нэгдүгээр сард алт худалдан авах дээд үнэ 216,205 төгрөг байсан бол дундаж үнэ 210,307 төгрөг байв.

Энэ онд Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд тушаах алтны хэмжээ 17 тонн байхаар төсөөлсөн бөгөөд унци алтны үнийг 1830 ам.доллар байхаар тооцоолоод буй юм.

Эх сурвалж: МОНГОЛБАНК, BLOOMBERG, REUTERS, WGC

Алт “амилсаар” байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани