Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ХАРМАГТАЙН ОРД харийнхны мэдэлд очсон уу?

ХАРМАГТАЙН ОРД харийнхны мэдэлд очсон уу?

 

 Хоёр дахь Оюутолгой

ХАРМАГТАЙН ОРД. Харьцангуй сүүлд олны анхаарлын төвд орсон ч "Хоёр дахь Оюутолгой" гэх нэрээрээ нэрд гарч буй тус ордны нөөц тун их гэнэ. Тэр ч утгаараа ХАРМАГТАЙН ОРД дэлхийд гайхагдаад байгаа. Тэгвэл энэ ордны нөөц баялаг хэдий хэр юм бол.  

ЖОРК /Австралийн хөрөнгийн бирж дээр ашигт малтмалын хайгуулын тайланг зохицуулдаг, Австралийн Нөөцийг тайлагнах тухай хууль тогтоомжийг хэлдэг/-ийн тайлангаар 1.533 сая паунд зэс, 2 сая унциас багагүй алт бүхий 203 сая тн хүдрийн нөөцтэй. Харин хамгийн өндөр агууламжтай хэсэг нь 0.47 хувийн зэс, тн тутамд 0.59 гр алт бүхий 56 сая тн хүдэр байгаа юм. Одоогийн байдлаар компанийн хайгуул хийсэн талбай нь нийт лицензийн талбайн бага хувийг эзэлдэг. Цаашдаа нөөцийн хэмжээ нэмэгдэх боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ХАРМАГТАЙН ОРД нь алдарт Оюутолгойгоос дутахааргүй нөөц баялагтай нь баталгаажжээ.

ХАРМАГТАЙН ОРД хаана байрладаг вэ?

Тус орд нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт оршдог. Оюут улаан, Шар чулуут хэмээх хоёр ордыг өөртөө багтаасан бөгөөд Оюутолгойн ордоос хойд зүгт 120 километр зайд байрладаг аж. Анх 1974 онд масштабын бүлэгчилсэн зураглалын явцад энэхүү ордын хүдрийн нөөцийг илрүүлсэн байна. Үүний дараа 1980 онд "Цагаан суварга” хайгуулын экспедици хайгуул явуулж, 484 мянган тонн зэс, 193 сая тонн хүдрийн нөөцтэй хэмээн тогтоож байжээ. Тухайн үедээ Техник эдийн засгийн үндэслэлээр (ТЭЗҮ) жилд 3.5 сая тонн хүдэр боловсруулж, хөрөнгө оруулалтаа  гурван жил, найман сарын хугацаанд нөхөх боломжтой хэмээн үзжээ. Тус ордын  тусгай зөвшөөрлийг 6647.05 га талбайд  Ашигт малтмалын газрын даргын 2010.09.03-ны №393 тушаалаар олгожээ. Харин Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн 2010 оны долдугаар сарын 14-ний өдрийн ХХ-10-02 дүгнэлтээр 38.436 тонн алт, 348 мянган тонн зэсийн нөөцтэй гэж бүртгэж авсан байна. Тус алт, зэсийн ордыг 2013 оны есдүгээр сарын 27-нд гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Оюут-Улаан” ХХК ашиглахаар тусгай зөвшөөрөл авчээ.
Улмаар 2015 онд ТЭЗҮ  батлуулсан байна. Харин энэ онд  ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан талаар мэдээ тайлан Ашигт малтмалын газарт ирүүлээгүй аж.

 "Занаду майнз”-ын далд санаа!!!

 ХАРМАГТАЙН ОРД Австралийн хөрөн­гийн биржид бүртгэлтэй алт, зэсийн хайгуулын "Занаду майнз”  компанийн эзэмшилд  буй. Тус компани нь  2014 онд хамтын хөрөнгө оруулалт бүхий "Монгол металс” компанитай хамтран  "Туркойз Хилл Ресурс” компаниас  энэхүү ордыг 14 сая ам.доллараар худалдан авахаар гэрээлжээ. Гэхдээ "Занаду майнз” компанийн 90 хувийг тус ордыг анх худалдаж авсан "Туркойз Хилл Ресурс” компани эзэмшдгийг Авст­ралийн хөрөнгийн бирж мэдээлжээ. Эдгээр компаниуд нь ийнхүү дамжуулан худалдаж байгаа шалтгааныг мэргэжилтнүүд тайлбарлахдаа "Хармагтайн ордод Хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэхээр зэхэж буй. Өөрөөр хэлбэл, "Туркойз Хилл Ресурс” компани өмнө нь Оюутолгойн орд дээр энэхүү гэрээг байгуулсан. Одоо Хармагтайн орд дээр энэ гэрээг байгуулах юм бол нэлээд хэл ам гарч мэднэ. Тиймээс өөрийн хөрөнгө оруулалттай охин компанийнхаа нэр дээр гэрээг үзэглэх зорилгоор ийнхүү зарсан нэр зүүсэн хэрэг " хэмээн шинжээчид үзэж байгаа юм. "Занаду майнз” компани нь 2005 оноос манай улсад үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2011 оноос Австралийн хөрөнгийн биржид хувьцаагаа бүрт­гүүлж, манай улс дахь үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Ингэхдээ 2011 оны  байдлаар  "Гал шар” нүүрсний,   Хутаг-Уул, Элгэн-Уул, Зос-Уулс зэрэг алт, зэсийн  ордуудын  төсөл дээр түлхүү ажиллаж, өрөмдлөг хийж эхэлсэн байдаг байна. Мөн Говь-Алтай аймгийн нутагт байрлах "Жавхлант” кокс­жих нүүрсний хайгуулын төслийг эзэмшихээр гэрээг эцэслэж байсан аж. Одоо­гоор "Занаду майнз” Хармагтайн ордод хамаарах Шар чулуут, Оюут улааны зэсийн ордод хайгуул хийх гэрээтэй. Гэхдээ өнөөдрийн байдлаар дээрх ордуудад алинд нь ч үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэнэ. 

ХАРМАГТАЙН ОРД-ны харамсалтай хувь тавилан 

Гадныхны гар дамжиж зарагдсанаас өөр ХАРМАГТАЙН ОРД-ны талаарх мэдээлэл тун хомс. Үйл ажиллагаа нь зог­сож, олборлолт хийхгүй, холбогдох байгууллагуудад нь тодорхой мэдээлэл нь байхгүй. Магадгүй мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлахын цаад учир шалтгаан нь юу вэ. Олны анхаарлын төвд оруулахыг хүсэхгүй, далд нууц байдлаар байлгаж байгаад хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх хүсэлтэй эрх мэдэлтнүүдийн санаархал ХАРМАГТАЙН ОРД-од нуугдаж буйг үгүйсгэхгүй. Үгүйсгэхээр барахгүй үүнийг нотлох нэгэн шуум бол Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат энэ ордыг албан тушаалаасаа буухаас өмнө буюу 2017 оны 10 дугаар сарын 10-ны шөнө харийнханд зарчихсан гэсэн мэдээлэл байна. ХАРМАГТАЙН ОРД-ыг Ж.Эрдэнэбаттай холбоотой тухай мэдээлэл урьд нь ч гэсэн гарч байлаа. Тухайлбал, "Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ гэрээг байгуулах тун сонирхолтой байгаа бөгөөд бүр ирэх аравдугаар сард гэрээг үзэглэхээр тохиролцож байгаа гэсэн мэдээлэл бий" гэж олон нийтийн сувгаар гарч байсан удаатай.

Ж.Эрдэнэбатын заль

"Тогтвортой байдлын гэрээ" гэх туган доор ХАРМАГТАЙН ОРД-ыг харийнханд зарах санаархал Ж.Эрдэнэбат тэргүүтэй өмнөх Засгийн газрынханд байсан нь цаг хугацаа нотлох шиг. Энэ талаар өнгөрсөн 8 дугаар сард мэдээллийн сайтад "Хармагтайн ордын Тогтвортой байдлын гэрээг одоогийн Засгийн газар байгуулах тун сонирхолтой байгаа гэнэ. Бүр ирэх аравдугаар сарын эхээр энэ гэрээг үзэглэхээр төлөвлөөд байжээ.

Гэрээний урьдчилсан нөхцөлийг харвал Оюутолгойн гэрээний жишгээр Монголын Засгийн газар ордын 34 хувийг эзэмшинэ. Харин "Занаду Майнз” 51 хувийг эзэмшихээр тусгажээ. Эндээс 15 хувь нь хаашаа ч юм алга болчихоод байгаа. Энэ хаачсаныг Засгийн газар л мэднэ  гэсэн үг. Ер нь энэ Засгийн газар уул уурхайн ихээхэн ашиг сонирхолтой гэх тодотголтой. Хэд хэдэн үйл ажиллагаа яригддаг. Мөн зарим сайд нэр холбогдсон явдал ч бий. Тиймээс тэд ямар ч үнээр хамаагүй энэ хэвээр байж Хармагтайн Тогтвортой байдлын гэрээг байгуулна гэж тохирсон гэх мэдээлэл байгаа юм" хэмээн нийтлэгдэж байсан. Тэгвэл энд дурдагдсан бүхэн биелэлээ олсон бололтой. Сүүлийн өдрүүдэд эх сурвалжууд "ХАРМАГТАЙН ОРД харийнхны мэдэлд орчихлоо" гэх мэдээллийг цацаад эхэллээ.

"Үндсэн хууль"-гүй өрөвдөлтэй монголчууд

Газрын доорх баялаг бүх ард түмний өмч гэж Монгол Улсын "Үндсэн хууль"-д хуульчилсан байдаг ч энэ нь цаасан дээр буусан тунхаг төдий зүйл болжээ. Учир нь өнөөдөр Монголын томоохон орд газруудыг цөөн тооны улстөрчид, бүлэглэл өөрсдийн бялуу байдлаар сэмхэн хувааж "цуслах” болсон нь бодит үнэн. Тогтвортой байдлын гэрээ нэрээр улстөрчдийн хийсэн томоохон орд газрын тохирооноос монголчууд юу хожив. Бодоод үзье.

Монгол Улсын Засгийн газар түүхэндээ дөрвөн удаа томоохон Тогтвортой байдлын гэрээ байгуулж байжээ. Тэр нь Бороо гоулд, Цайрт минерал, Нарийн сухайт, Оюутолгойн Тогтвортой байдлын гэрээ. Эхний гурвыг Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа үзэглэсэн. Харин Оюутолгойн гэрээг 2009 онд Ерөнхий сайд С.Баяр байгуулсан. Ц.Элбэгдорж, С.Баярын Засгийн газрын үед байгуулагдсан эл гэрээнээс эх оронд минь юу үлдэж байна вэ. Монгол Улсын газрын доорх баялгыг гадаадынхантай хуйвалдаж, хэдхэн гэр бүл сорж байгаа нь бодит үнэн болчихоод байна. Тэгвэл Монгол түмний өмч хэмээн Үндсэн хуульд заасан орд газруудын энэ хувь заяа ХАРМАГТАЙН ОРД-ыг хүлээж буй юм биш биз.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

ХАРМАГТАЙН ОРД харийнхны мэдэлд очсон уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани