Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

БНХАУ-ын иргэн Wu XIA буюу Туяа, хамтран амьдрагч Цогтбаатартай нийлэн “Андын илч” уурхайг тэрбум төгрөгийн өрөнд оруулаад зугтжээ

Сүхбаатар аймагт байх "Андын илч” компанийг анх байгуулах үед БНХАУ-ын "Жин Жөү Бао Хуй” ХХК хөрөнгө оруулалт хийж, нийт хувьцааны 51 хувь, Монголын талыг төлөөлж Хилийн цэргийн ерөнхий газрын харьяа 119-р цэргийн анги 49 хувийг эзэмшиж эхэлсэн. Монгол улсын Компанийн хуулийн дагуу нийт хувьцааны 51 хувийг эзэмшиж буй Жин Жөү Бао Хуй компани нь гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж, ерөнхий захиралаа томилон уурхайн ажил эхэлсэн байна. Гэвч тус нүүрсний уурхай нь баялагийн эзэд болох Сүхбаатар аймгийн иргэд болон сум, орон нутагт ямарч хамааралгүй төдийгүй, Орон нутгийн төсөвт хөрөнгө төвлөрүүлэхгүй үйл ажиллагаагаа явуулсаар байжээ.
Иймд 2015 онд Сүхбаатар аймгийн тухайн үеийн удирлагын зүгээс тус уурхайг орон нутагт нь шилжүүлэн өгөх хүсэлтийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт гаргасанаар тус хүсэлтийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хүлээн авч хэлэлцээд "Орон нутагт шилжүүлэх асуудлыг дэмжих тухай” 2018 оны 04 сарын 12 өдрийн А-1/1094 тоот шийдвэр гаргажээ.
Мөн Монгол улсыг төлөөлж "Андын илч” компанийн 49 хувийг эзэмшиж буй Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Хилийн цэргийн 119-р ангийн 2017 оны 12 сарын 18-ны өдрийн 103 тоот шийдвэрээр "Андын илч” компанийн 49 хувийг Сүхбаатар аймгийн өмчид шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн байна. Дээрх шийдвэрүүдийг үндэслэж Сүхбаатар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018  оны 09 сарын 10 өдрийн "Өмч шилжүүлэн авах тухай” 40 дүгээр тогтоол гарч, "Андын илч” ХХК-ийн 49 хувийг Хилийн цэргийн 119 дүгээр ангиас  Сүхбаатар аймгийн өмч болгон шилжүүлж авчээ.
Ийнхүү удаан хугацаанд аймгийн удирдлагууд хөөцөлдсөний үр дүнд "Андын илч” компани Сүхбаатар аймгийнхаа өмчид шилжиж ирсэн байна.  Тус компанийн 51 хувийг БНХАУ- ын Жин Жоу Бай Хуй ХХК эзэмшдэгийн хувьд гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлдэгийг дээр дурдсан. Харин Монгол улсын тал буюу Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 49 хувийг эзэмшдэгийн хувьд  Компанийн тухай хуулийн дагуу 2017 онд анх Төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулж, удирдлагыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Ийнхүү уурхайн ажил цэгцэрч үйл ажиллаагаа хэвийн явагдаж байтал Дэлхийн нийтийг хамарсан Ковид-19 цар тахал гарч, хөрөнгө оруулагч, 51 хувь эзэмшигч компанийн Ерөнхий захирал ШИН ВЭН ДОНГ /Shen Wendong/ нь Монгол улсад өөрийгөө  төлөөлж, суурин ажиллуулахаар БНХАУ иргэн Вү ШИА /Wu XIA/ буюу Туяаг бүрэн итгэмжилж, Гүйцэтгэх захиралаар томилжээ. Мөн ТУЗ гишүүний БНХАУ-ыг төлөөлөх бүрэлдэхүүнд оруулах саналаа ирүүлжээ. Тус итгэмжлэлд дурдахдаа "БНХАУ-ын хөрөнгө оруулагч буюу Ерөнхий захирал ШИН ВЭН ДОНГ нь /Shen Wendong/ Монгол улсын хилээр орж ирсэний дараа тус итгэмжлэл нь өөрөө хүчингүй болно” гэж заасан байна.
Вү Шиа нь БНХАУ-ын талыг төлөөлж Андын илч компанийн Гүйцэтгэх захиралаар ажиллахаар итгэмжилсэнийг үндэслэж ТУЗ-ын  бүх гишүүдийн хурлыг 2021 оны 08 дугаар сарын 21 өдөр зарлан хуралдуулжээ. Тус хуралд ТУЗ гишүүд 100 хувь оролцсон бөгөөд 6 гишүүн биеэр, цахим хэлбэрээр  БНХАУ иргэн SHEN WENDONG, МЭНГ ФАНШИНГ, Сун Хэ Шиан нар оролцож ТУЗ-ийн даргаар Ж.Цээсүрэн, Гүйцэтгэх захиралаар БНХАУ иргэн Вү Шиа /WU XIA/ буюу Туяаг томилсон байдаг.
Үүний дараа Гүйцэтгэх захиралаар томилогдсон БНХАУ иргэн /WU XIA / Вү Шиа нь "Андын илч” компанийн үйл ажиллагааг өдөр тутамд хариуцан ажиллах уурхайн захиралаар О.Энхбаяр гэгчийг томилжээ. Энэ цагаас эхлэн тус уурхайд өрнөөд буй маргааны эхлэл тавигдсан байна.
БНХАУ-ын хөрөнгө оруулагч талаас "Андын илч” компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор 30 гаруй сая юань буюу Монгол төгрөгөөр 15 гаруй тэрбум төгрөгийг Вү ШИА-гийн хувийн дансанд хийсэн банкны баримт байдаг.  Түүгээр ч үл барам Вү ШИА болон түүний нөхөр Цогтбаатар нар нь өөрийн нэр дээр "ХУН ЮН ФАН ДИ ЧАН” ХХК гэх нүүрс экспортлох, ачаа тээвэрлэх эрх бүхий компанийг байгуулж, дээрх мөнгө болон хяналтын талбайн мөнгийг хууль бусаар зарцуулсан байх магадлалтай байна.
Вү ШИА нь гүйцэтгэх захиралаар ажилласан 1.3 жилийн хугацаандаа, өөрийн нөхөр болох Архангай аймгийн харьяат Цогтбаатар гэгчийг уурхайн дотоод үйл ажиллагаанд оролцуулж, давхар О.Энхбаяртай хамсан хуйвалдаж, "Андын илч” компанийг татварын 300.000.000 сая төгрөг, Нийгмийн даатгалын 80.000.000 сая төгрөг, хөрс хуулалт, бусад зардалд 600.000.000 сая төгрөг, нийт нэг тэрбум орчим төгрөгийн бодит өрөнд оруулж, компанийн харилцах дансыг хаалгаж, Сүхбаатар аймагт огт хөрөнгө оруулалт хийгээгүй байна.
БНХАУ иргэн Вү Шиа буюу Туяа, Цогтбаатар, Энхбаяр нар нь Монгол хятадын хамтарсан "Андын илч” компанид анхнаасаа залилан хийх санаатай ирсэн байж болзошгүйг дээрх баримтууд харуулж байна.
Гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан Вү ШИА нь компанийг өрөнд оруулсан, хөрөнгө оруулалтыг зориулалтын бусаар захиран зарцуулсан, итгэмжлэл нь дуусгавар болсон  нөхцөл байдлаас болж 51 хувийн хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагч, ЖИНЖӨҮ БАО ХУЙ ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03 өдрийн 38 тоот шийдвэрээр Вү ШИА буюу Туяа, О.Энхбаяр нарыг Гүйцэтгэх захирал, ТУЗ-ын гишүүнээс нь чөлөөлжээ. Энэ тухай албан бичигээ "Андын илч” компанийн ТУЗ-ын удирдлагад ирүүлсэн байна. Мөн Вү Шиаг чөлөөлсөн учир түүний оронд "Андын илч” компанийн Гүйцэтгэх захиралаар Жан Чуан  /ZHANG QUAN/ болон ТУЗ-ийн гишүүнээр ажиллах Э.Лутбаяр нарыг  томилсон тухай шийдвэрээ ирүүлжээ.
2022 оны 10 дугаар сарын 10 өдөр ТУЗ-ийн 7 гишүүн биеэр, хөрөнгө оруулагч Мэнг Фаншинг, Сун Хэ Шиан нар онлайнаар хуралдаж, ТУЗ-ийн гишүүний бүрэлдэхүүнээс БНХАУ иргэн WU XIA буюу Туяа болон О.Энхбаяр нарыг чөлөөлж, гүйцэтгэх захиралаар БНХАУ иргэн ЖАН ЧУАН-ыг /ZHANG QUAN/ албан ёсоор томилж, ажил хүлээлцэх үйл явцыг эхлүүлсэн байна.
Гэвч тус шийдвэр гармагц WU XIA буюу Туяа нь  шинээр томилогдсон гүйцэтгэх захиралдаа "Андын Илч” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Тамга, санхүүгийн баримтуудыг хүлээлгэн өгөлгүй, зориудаар нуун дарагдуулж, зайлсхийн зугтжээ.
Тэрээр одоо БНХАУ-д байгаа бөгөөд зохион байгуулалттай ташаа мэдээлэл түгээж, олон нийтийг төөрөгдөлд оруулсан хууль зөрчисөн үйлдэлээ Архангай аймгийн харьяат нөхөр болох Цогтбаатар, уурхайн захиралаар томилж ажиллуулсан О.Энхбаяр нараар дамжуулан хийсээр байна.
Түүний компанийн санхүүгийн баримт, гэрчилгээ, тамга авч зугтсан бусармаг, онц ноцтой хэргийг шалгуулахаар 49 хувь эзэмшигч Монгол улсын тал буюу Сүхбаатар аймгийн ИТХ-аас харьяалалын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхлээд байгаа юм.

https://tsahiur.mn/n/s/13953
БНХАУ-ын иргэн Wu XIA буюу Туяа, хамтран амьдрагч Цогтбаатартай нийлэн “Андын илч” уурхайг тэрбум төгрөгийн өрөнд оруулаад зугтжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани