Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойн жишгээр “мафижиж” Могойн гол ХК-ийг “цөлмөсөн” Хөвсгөл аймгийн удирдлагуудыг шалгаж эхэллээ

Тавантолгойн нүүрсний хулгайн хэрэг ид өрнөж, гэм буруутныг тогтоох ажил үргэлжилж байгаатай зэрэгцэн төрийн нэрээр нүүрс хулгайд өртсөөр ирсэн бусад уурхайн асуудал ч сөхөгдөж байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дэвсгэрт байрлах Могойн голын нүүрсний ордоос хулгай хийдэг байж болзошгүй аймгийн удирдлагуудыг  АТГ-аас шалгалт хийж эхэлжээ. Мөн хууль бус нүүрс тээврийн асуудлаар шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн байна.
1994 оноос үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн өмчит "Могойн гол” ХК-ийн 51 хувийг орон нутаг, 49 хувийг жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг. Энэ утгаараа Өмнөговь аймаг дахь орон нутгийн өмчит жижиг "Тавантолгой” ХК-д үүссэн, нүүрсний хулгайн гэх хэрэг Хөвсгөл аймгийн Могойн голын уурхай дээр үүссэн байж болзошгүй асуудал шалгагдаж байна. 
        Тодруулбал, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Засаг дарга Ш.Идэрбаясгалан тэргүүтэй удирдлагууд орон нутгийн өмчийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа  урвуулан ашиглаж, "Могойн гол” ХК-ийн ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлагуудыг томилж, өөрсдийн эрх ашгаа хангуулдаг гэх асуудал сөхөгджээ. Аймгийн удирдлагууд ТУЗ-ийн гишүүдийг ингэж томилсоноор Могойн голын нүүрсний үнийг унагаах, хямд тогтоож, хамаарал бүхий компанидаа нийлүүлдэг, тээвэрлэдэг тухай жижиг хувьцаа эзэмшигчдийн гомдол байнга гардаг ажээ. Өөрөөр хэлбэл, ялсан намын дарга нар нь компанийн захирал, ТУЗ-ийн гишүүдийг томилж, улмаар жилийн тайлангаа хуурамчаар үйлдэж, байнгын алдагдалтай, ашиггүй ажилласан хэмээн хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараадаггүй тухай шүүмжлэл тогтмол гарсаар ирсэн. Угтаа бол  хувьцаат компанийн журмаар жилийн тайлан, ашгийн мэдээлэл олон нийтэд нээлттэй байж, нийт хувьцаа эзэмшигчдийн саналаар нүүрсний үнийг тогтоох ёстой. Гэвч "Могойн гол” ХК-ийн үнийн мэдээлэл, тайлан байнга хаалттай байдаг нь хувьцаа эзэмшигчдийн гомдлоор хуулийн байгууллагын шалгалт ороход хүрчээ.
Могойн голын ордын нүүрсний чанар нь коксжих, эрчим хүчний зэрэг ангилалаар дээгүүрт ордог. Иймдээ ч "Могойн гол” ХК-ийн нэгж хувьцааны үнэ 2021 онд 8100, 2022 онд 900, 2023 оны хоёрдугаар сарын байдлаар 13 000 төгрөгт хүрээд байна. Энэ нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн салбарын 21 хувьцаат компаниас эхний гуравт бичигдэх өндөр үнэ юм. Өөрөөр хэлбэл, "Могойн гол” ХК-ийн нэгж хувьцаа нь олон нийтийн анхаарлын төвд байдаг Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдээс ч өндөр үнэтэй болж таарч байна. Гэвч "Хөвсгөлийн хязгаарт байдаг орон нутгийн өмчит жижиг уурхай” гэдэг тоомжиргүй хаягны цаана Хөвсгөл аймгийн үе үеийн дарга нарын амьжиргааг залгуулж, халаасыг зузаалдаг саалийн үнээ юм.

         Тухайлбал, "Могойн гол” ХК 2022 онд 115 мянган тонн нүүрс олборлосоноос 80 000 тонныг экспортонд, 35 000 тонныг дотоодын зах зээлд буюу Хөвсгөл, Завхан аймгийн хэрэгцээнд нийлүүлсэн гэж аймгийн ИТХ-д танилцуулжээ. Ингэхдээ экспортын үнэ, дотоодын зах зээлд арилжаалсан үнийн мэдээллийг урьдын адил нууцалж, билгэдлийн гэмээр тайлан өгсөн байдаг.

        Тэгвэл 2022 оны жилийн эцсийн байдлаар олон улсын зах зээл дээр нэг тонн коксжих нүүрс 151 доллар, нэг тонн эрчим хүчний нүүрс 75 доллараар арилжаалагджээ. Харин "Могойн гол” ХК өнгөрсөн онд 80 000 тонн нүүрс экспортонд гаргасан гэж тооцвол 12 сая доллар буюу 42.2 тэрбум төгрөгийн орлого олсон байж таарах нь ээ. Мэдээж Өмнөговийг бодвол БНХАУ руу экспортлох дамжлаг нь урт. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас автомашинаар тээвэрлэж, Эрдэнэтийн галт тэрэгт ачуулдаг. Харин тээвэрлэгч компаниудын мэдээлсэнээр өнгөрсөн онд Эрдэнэтэд Могойн голын нүүрс нэг тонн нь 120 доллар хүрч экспортонд гардаг юм байна. Энэ үнээр тооцвол өнгөрсөн онд Могойн гол ХК 18 сая доллар буюу 63 тэрбум төгрөгийн экспорт хийжээ.
        Тэгвэл АМГТГ-ын мэдээлсэнээр энэ оны хорёдугаар сарын байдаар коксжих нүүрс 129 доллар, эрчим хүчний нүүрс 90 доллараар арилжаалагдаж байна. "Могойн гол” ХК-ийн ТУЗ-өөс олон улсын зах зээл дэх энэ үнийг харгалзаж 2023 оны экспортын үнээ тогтоодог. Ингэхдээ жилээ дундажлан нэг үнээр тогтоодог учраас үнийн савалгаа нөлөөлөхгүй гэсэн үг юм. Харин "Могойн гол” ХК-ийн ерөнхий инженер О.Ууганбаяр мэдээлсэнээр энэ онд буюу 2023 онд 250 000 тонн олборлолт хийж, 150 000 тонныг экспортонд гаргана. Уг тооцоогоор 19.3 сая доллар буюу 67.7 тэрбум төгрөгийн экспорт хийхээр төлөвлөжээ.
Хэдийгээр Могойн голын экспорт Тавантолгойн бүлэг ордын дэргэд бага боловч жил бүр 60-70 тэрбумаар хэмжигдэх экспорт хийдэг байх нь. Гэвч жил хуучин техниктэй ашиггүй ажилласан гэдэг шалтгаанаар ашгаа нуун дарагдуулж, аймгийн ИТХ, Засаг дарга, компанийн удирдлагууд гээд хэдхэн хүн халаасаа зузаалдаг үзэгдэл даамжирч байгааг хувьцаа эзэмшигчид нь шүүмжилдэг. Уг гомдлоор "Могойн гол” ХК-д хуулийн байгууллагын шалгалт орж байна.

https://ergelt.mn/news/22/single/32163
Тавантолгойн жишгээр “мафижиж” Могойн гол ХК-ийг “цөлмөсөн” Хөвсгөл аймгийн удирдлагуудыг шалгаж эхэллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

Өчигдөр, 15:07
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани