Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Компани завшиж, уурхайчид хохирч байна

Компани завшиж, уурхайчид хохирч байна

 

Хэрэгжиж эхлэх цагаасаа л хэл ам дагуулсан хууль бол Хөдөлмөрийн тухай хууль. Ажил, хөдөлмөр эрхлэх хүн болгоны эрх ашгийг хөндөх эрх зүйн зохицуулалт тойрсон гомдол, санал тасарсангүй. 2021 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн маргаан уул уурхайн салбарт ажил хаялт зарлах хэмжээнд өндрөө авчээ. Уурхайчдын ажиллах, амрах хуваарь 14/14 болсон нь шинэчлэлийн гол үр дүн нь байсан. Гэвч авчирсан үр дүнгээ баллуурдах хэмжээний балаг тус салбарт үүсээд удлаа. Энэ нь ажил олгогч болон ажилчдын хооронд цагийн хөлстэй холбоотой маргаан болж хувирав.

Уурхайчид өнөөдөр хөдөлмөрөө бодитоор үнэлүүлж чадахгүй, цалин орлогын хэмжээ буурсанд сэтгэл дундуур явна. Ар гэртээ цаг хугацаа зарцуулах боломж нэмэгдсэн боловч өрхийн эдийн засаг нь хямралтай байна. Уртын ээлжийн ажил, амралт тэнцвэржсэн нь нийгэмд гарах олон эрсдэлийг хаасан гэж үздэг. Харин шинэчлэлээр дутуудуулсан нь илүү цагийн үнэлэмж, түүний хэрхэн тооцож олгох эсэх асуудал ойлгомжгүй үлдсэн. Хууль  хэрэгжээд хоёр дахь жил рүүгээ орж байгаа ч илүү цагийн тооцоолол ажилтан, ажил олгогчдын дунд маргаан үүсгэж, сүүлдээ жагсаал цуглаан руу орох шинжтэй. Бодлого тодорхойлогчид, түүнийг хэрэгжүүлэгчид энэ хугацаанд илүү цагтай холбоотой маргааныг эцэслэж чадсангүй. Энэ хооронд компаниуд завшиж, уурхайчид хохиров.

"Бандан тас” гээд хөдөлгөсөн хууль илүү цагаас болж удаа дараа гурван талт уулзалтын сэдэв болсон ч шийдэлгүйгээр өнгөрсөн хоёр жилийг үрэв. Хөдөлмөрийн шинэ хуулиар уурхайчны нэг өдрийн ажиллах хугацааг найман цаг байхаар зааж өгсөн. Илүү ажиллуулах тохиолдолд илүү цагийн мөнгө олгохоор шийдвэрлэсэн. Гэвч энэ заалт амьдрал дээр бүрэн  хэрэгжихгүй, уурхайчид илүү цагийн хөлсөө авч чадахгүй өнөөдрийг хүргэлээ.

 Жишээ нь, Монголын уул уурхайн салбарын том тоглогч "Оюу толгой” компанид ажил, үйлчилгээ үзүүлж буй дөрвөн компани гэхэд л дөрвөн өөр аргачлалаар цалингаа бодож байна. Илүү цагийн хөлс өгч байгаа компани энэ дунд байхгүй гэдгийг дотор нь ажиллаж буй уурхайчид хэлж байгаа юм. Нөхөн амарч байгаа нэрээр илүү цагийн хөлс эзэндээ хүрэхгүйг тэд учирлан эсэргүүцлээ илэрхийлсэн, жагссан, ажил хаясан. Уртын ээлжийн илүү цагийн цалинг уурхайчдад олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дэмжих өнгө аяс илэрхийлсэн ч тоймтой шийдвэрийг гурван талт Үндэсний хороо гаргаагүй байна.

Ростер 14/14 болсноор аж ахуйн нэгжүүд орон тоогоо нэмж, цалингийн зардлаа ч өсгөсөн. Гэвч ажиллах хүчний хомсдол уул уурхайн салбарт илүү тод мэдрэгдэв. 14/14 эцсийн мөчид алга ташилт авчрах бус ар араасаа асуудал дагуулсан гэж хэлж болно. Илүү цагаас гадна үндсэн цалин буурсан нь уурхайчдын бухимдлыг төрүүлсэн. Цалингаар тогтохгүй нарийн төвөгтэй байдал энд үүсэв. Илүү цагийн тооцоолол гэхэд л хоёр сонголттой болжээ. Хуулийн зарчмаараа ажилтныг илүү цагаар ажиллуулсан бол илүү цагийн хөлс төлөх эсвэл нөхөж амраах шаардлага тулгарсан байна. Хуулийн 92.3 дугаар зүйл заалтыг харахаар хэрхэн шийдэх нь тодорхойгүй, хүн болгон өөрийнхөөрөө харж ойлгох, тайлбарлах "цоорхой” үүсчээ.

Хөдөлмөрийн шинэ зохицуулалттай холбоотойгоор МҮХАҮТ-аас уул уурхайн томоохон аж ахуйн нэгжийн дунд явуулсан судалгаагаар, ажлын байрны тоо дунджаар 46 хувиар өсөж, нийт ажилтны цалингийн зардал сард дунджаар 25.1 хувиар нэмэгджээ. Харин нэг ажилтны сарын дундаж цалин 25.5 хувиар буурсан гэсэн дүгнэлт гарсан. Уурхайчдын сарын дундаж цалин 25.5 хувиар буурсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг эргэн хэлэлцэх, хэлэлцээрийн ширээнд ажилтан, ажил олгогчид, төр гээд гурван талаас суух хэмжээнд хүргээд буй.

"Хөдөлмөрийн хууль, тогтоомжийн шинэчилсэн зохицуулалтын үр нөлөө, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийн үеэр МҮХАҮТ-ын дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн дарга Б.Жамбалсүрэн "Ажлын бүтэн бус цагийн ажилтны хөдөлмөрийн харилцаа, ээлжийн ажлын цагийн зохицуулалт, илүү цагийн хязгаарлалттай холбоотой хүндрэл үүсэж байгаа” гэлээ.  Тухайлбал, үйл ажиллагааны онцлог, тухайн ажилтны ажил үүргээс хамаарч ажиллах, амрах цаг уян хатан байх боломжтой атал үүнийг огт тоогоогүй. Амардаг хугацаа уртсахаар тухайн сард ажиллах хугацаа багасна. Үүнээс болж үндсэн цалин хөлс буураад зогсохгүй илүү цаг тооцоход ч хүндрэлтэй болжээ.

Хөдөлмөрийн тухай хуульд илүү цаг, цалин хөлстэй холбоотой тодорхойгүй, ойлгомжгүй агуулга түгээмэл байгааг олон хүн хэлж буй. Мэргэжлийн холбоод ч, аж ахуйн нэгжүүд ч , үйлдвэрчний эвлэл ч дээрх байдлыг хөндсөөр. Илүү цагийн хөлсний хувьд авч үзвэл, Хөдөлмөрийн хууль бүтээмж рүү чиглэх үү, хийж байгаа ажилд нь тохирсон цалинг өгөх үү. Илүү цаг нь ажилтны  эрх үү, үүрэг үү гэх асуулт гарч ирж байна. Тухайлбал, ажилтан, ажил олгогч хоорондоо тохироод илүү цагаар ажиллах гэхээр хуулийн хязгаарласан зохицуулалттай нүүр тулна. Дундаж цалин хөлс бодоход ойлгомжгүй байдал үүсэж байгаа нь хууль хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэх дүгнэлт рүү ч чиглүүлж мэдэхээр.

"Оюу толгой” компанийн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирал Д.Амарбаясгалан "Уртын ээлжийг хатуу тогтоосныг уян хатан болгох, илүү цагийн тооцооллыг нэг мөр ойлгохуйц болгох шаардлагатай”-г хэлсэн нь бий.

Анхандаа 14/14 хоногийн ажил, амралтын хуваарь нь нийгмийн ач холбогдол өндөрт тооцогдож байсан. Гэр бүл салалтыг бууруулах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ажлын байрны осол, гэмтэл багасах, уурхайчдын сэтгэл зүйд ч эерэг нөлөөтэй гэсэн судалгаа, дүгнэлтийг Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо хуулийн төслийг анх хэлэлцэх үед танилцуулж байлаа. Гэвч хууль хэрэгжих явцад "гэр бүлтэйгээ хамт байх” агуулга бүдгэрч, харин гэр бүлдээ мөнгө олох хэрэгцээ, шаардлага нь улам нэмэгдэх хандлагатай болжээ.

 Бодит байдал дээр уурхайчид цалин буурсан тул амарч байх хугацаандаа давхар өөр ажил эрхлэх нь нэмэгджээ. Уурхайд 14 хоног ажиллахын өмнө сайн амарсан байх шаардлагатай. Гэтэл дээрх байдал үүнтэй зөрчилдөж, осол аваар гарах үндсэн нөхцөл болж байгааг "Хөдөлмөрийн хууль, тогтоомжийн шинэчилсэн зохицуулалтын үр нөлөө, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийн үеэр ажил олгогчид хөндсөн юм. Илүү цагийг тооцохгүй бол дээрх байдал цаашид гарсаар байх нь.

 Уртын ээлжээр ажилласан ажилтны ээлжийн амралтыг тооцохтой холбоотой ойлголтын зөрүүтэй асуудал ч их байна. Үүнийг нарийн сайтар зохицуулахгүй бол ажил олгогч, ажилтан маргаан үүсгэх, эсвэл аль нэг тал нь хохирох үйл явц цаашид ч үргэлжлэхээр байна. Тэрчлэн ажилтныг нөхөн амраагаагүй бол илүү цагийн хөлсийг олгох зохицуулалтаас болж ажил олгогч, ажилтны хооронд дахинд л маргаан дэгдэхээр байгаа юм.

 
 
https://itoim.mn/a/2023/04/19/news-break/mvt

Компани завшиж, уурхайчид хохирч байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани