Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Түмэнцогт: Нүүрсний экспорт 40 сая давбал эдийн засаг хоёр оронтой тоогоор ч өсөх боломжтой

Д.Түмэнцогт: Нүүрсний экспорт 40 сая давбал эдийн засаг хоёр оронтой тоогоор ч өсөх боломжтой

 

Энэ удаагийн "Өглөөний зочин” буландаа Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Д.Түмэнцогтыг урьж, манай улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Монголын эдийн засаг "Ковидын шок”-оосоо гарч эхэлсэн гэж ярьж байна. Энэ хэр үнэний ортой зүйл гэж харж байгаа вэ?

-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын шокоосоо гараад, хөрш зэргэлдээ орнуудын хил гаалийн асуудал цэгцэрч байгаатай холбоотойгоор эдийн засагт нэлээд сайн сэргэлт явагдаж байна. Ялангуяа өмнөд хөршийн хилийн боомтууд нээгдэж, манай нүүрсний тээвэр эрчимтэй явагдсан нь гол нөлөө үзүүлж байна. Энэ жилийн хувьд ч гэсэн манай улс 40 гаруй сая тонн нүүрс экспортлох зорилт тавиад ажиллаж байгаа юм билээ. Дээрээс нь энэ жил Оюу толгойн далд уурхайн олборлолт эхэлсэн нь бас нэгэн сайн мэдээ. Ингэснээр зэсийн баяжмалын экспортын хэмжээ нэмэгдэх төлөв бий. Мөн дэлхийн зах зээл дээр манай экспортын гол бүтээгдэхүүнүүд болох коксжих нүүрс, зэсийн баяжмалын үнэ харьцангуй өндөр, тогтвортой байна. Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас дэлхий нийтийн эдийн засгийн өсөлтийг 7.7 хувиар өснө гэсэн таамаглал гаргасан байна лээ. Үүнд хүрэх бүрэн бололцоо бий. Зарим эдийн засагчдын ярьж буйгаар нүүрсний экспорт 40 сая давбал хоёр оронтой тоогоор ч өсөх боломжтой гэж байгаа.

Нөгөөтээгүүр, хэдийгээр эдийн засаг сэргэж, өсөлттэй гарч байгаа ч инфляцын түвшин их өндөр байна. Өнгөрсөн жилийн 14 хувь байсан энэ жил 12 орчим хувьтай байгаа гэсэн тооцоолол бий. Инфляц, үнийн өсөлт чинь амьжиргааны түвшинд буюу иргэд, аж ахуйн нэгжүүдэд хэцүү тусаж байна. Хэдийгээр эдийн засгийн өсөлттэй байгаа ч гэсэн хүрэх хүртээмж дээр нь анхаарах ёстой байх гэж харж байгаа.

-Та сая инфляц гээд ярьж байна. Тэгвэл манай улсын энэ инфляцын өсөлт олон улсын түвшинтэй харьцуулахад хэр байгаа вэ?

-Өнгөрсөн жилийн байдлаар цар тахлаас үүдэн дэлхий нийтэд маш их үнийн өсөлт явагдсан. Үүнээс өмнө дэлхийн дундаж инфляцыг хоёр хувь гэж тооцоолсон юм билээ. Гэтэл яг бодит байдал дээрээ бараг дөрвөн хувьд хүрсэн. Энэ нь мэдээж хязгаарлалтаас шалтгаалсан хомсдол үүссэн, тээвэр логистикийн зардал нэмэгдсэнтэй холбоотой.

Манай улсын хувьд бол нийт эдийн засгийн 50 гаруй хувь нь өрхийн эдийн засаг байдаг. Тэгэхээр хил гааль нээгдсэн учраас маш их эрэлт нэмэгдэж байна. Импорт нэмэгдэхээр гадаад валютын хэрэгцээ бас гарна. Нэг хэсэг ханш нэлээд унасан. Харин эргээд уналт саарч, төгрөг чангарч байна. Тээвэр логистик, цар тахлаас гадна геополитикийн асуудлууд, тухайлбал Орос, Украйн хоёрын асуудал ч гэсэн инфляцын өсөлтөд нөлөөлж байгаа. Энэ бол зөвхөн манайд бус дэлхий нийтэд анзаарагдаж байгаа зүйл. Мөн манай улсын инфляцыг БНХАУ, Америк зэрэг орнуудтай харьцуулахад мэдээж өндөртэй орно. Ер нь бусад улс орнуудад инфляц 8-10 хувийн өсөлтийг их өндөр гэж үзэж байна. Тийм болохоор манайх инфляц өндөр орны тоонд орно.

-Манай улсын хувьд эхний улиралд эдийн засгийн өсөлт 4.3 хувь байсан гэсэн мэдээллийг холбогдох төрийн байгууллагуудаас өгч байгаа. Харин ийм өсөлт нь иргэдийн амьдралд хэдий хэр хугацааны дараа мэдрэгддэг юм бэ?   

-Энэ өсөлт иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүрэхийн тулд ард иргэдийн ажлын байрыг бий болгох төсөл хөтөлбөрүүд, эсвэл цар тахлаас үүдэн хаалгаа барьсан газруудыг буцаан идэвхжүүлэх хэрэгтэй. Ер нь ажлын байрыг хамгийн ихээр бий болгодог салбарууд чинь хөдөө аж ахуй, тээвэр логистик, үйлчилгээ, жижиг дунд үйлдвэр байдаг. Мөн Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан том бүтээн байгуулалтын төслүүдийг бүрэн идэвхжүүлэх шаардлагатай. Ялангуяа иргэд, аж ахуйн нэгжид хүртээмжтэй болгохын тулд энэ том төслүүддээ үндэсний аж ахуйн нэгжүүдээ оролцуулах, ингэснээр олон ажлын байр бий болгох чиглэлд л нэлээн анхаарах хэрэгтэй. Яг зүгээр дээрх өсөлт нь энэ жилийн гуравдугаар улиралд иргэдийн амьдралд нөлөөллөө үзүүлнэ гэж хэлэхэд хэцүү. Ер нь энэ жил, дараа жил гээд үргэлжлээд эдийн засаг маань аажим ч гэсэн өснө л гэж үзэж байгаа.

-Гаднын хөрөнгө оруулагч нар орж ирж байж бас эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлнэ. Саяхан Сангийн яамнаас Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн барагдууллаа. Энэ мэт зүйлс гаднын хөрөнгө оруулагч нарын итгэлийг нэмэгдүүлэхэд шууд нөлөө үзүүлэх үү?

-Үзүүлэлгүй яахав, ялангуяа өнгөрсөн жилд Чингис бондын төлбөрийг, саяхан Гэрэгэ бондыг бүрэн төлж дууссан зэрэг нь бүгд сайн мэдээ. Монгол Улсын Засгийн газар өмнө нь авсан өр зээл, бондын төлбөрүүдээ хугацаанд нь төлж байна гэдэг нь өөрөө зөв имиж. Эдийн засгийн хөгжлийн яамнаас мөн саяхан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг явуулаад дууслаа. Өмнө нь гадаадын хөрөнгө оруулалттай компани манай улсад үйл ажиллагаа явуулахын тулд 100 мянган ам.долларын төлбөр төлдөг байсныг дээрх хуулийн төсөлд байхгүй болгосон.

Мөн гадаадын худалдааны агентлагийг байгуулах, татварын таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулагч нарын эрх ашгийг хамгаалах, гомдол маргааныг чирэгдэлгүй шийдвэрлэх зэрэг олон чухал заалт орсон байна лээ. Энэ хуулийг хаврын чуулганаар хэлэлцээд батлах юм бол хөрөнгө оруулагч нарт таатай орчныг бүрдүүлж байна гэсэн мессеж болно. Ер нь бол гаднын хөрөнгө оруулагчид зөвхөн манай улсыг харахгүй. Дэлхийн бүхий л улсуудын бизнесийн орчин, давуу талыг судалж байгаа учраас бид бүхэн энэ бүхнээ улам л сайжруулах ёстой. Мэдээж "Нүүрсний хулгай” шиг дуулиантай асуудлууд бага гарч байж Япон, Солонгос зэрэг улсын хөрөнгө оруулагч нар сонирхож эхэлнэ. Ялангуяа хөдөө аж ахуй, уул уурхай, үл хөдлөх зэрэг салбаруудыг хөрөнгө оруулагч нар маш их сонирхдог.

-Засгийн газраас "Нүүрсний хулгай”, Хөгжлийн банк, "Таван Ш” зэрэг ажлуудыг хийж, далд эдийн засгийг ил болгохоор хичээж байна. Эдгээр ажлууд амжилттай болбол эдийн засагт ямар үр дүн авч ирэх вэ?

-Авлигал, албан тушаалын томоохон дуулиантай хэргүүдийг ил тод, олон нийтийн хэлэлцүүлэг явуулж ярьж байгаа нь маш том зүйл гэж харж байгаа. Гэвч эдгээр хэргүүдийг авч хэлэлцээд буруутныг нь олоод шийтгэх нь нэг асуудал. Хамгийн чухал нь Хөгжлийн банк, "Нүүрсний хулгай”-н асуудал юунаас үүдэн гарч байгааг олон ёстой. Олон нийтийн хувьцаат компани болгож, хяналт тогтоохоос л эхлэх хэрэгтэй. Нэг ёсондоо компанийн засаглалыг эрүүл зөв, цэвэр тунгалаг болгох нь чухал. Түүнээс биш тэнд яваад байгаа системийг нь өөрчлөхгүйгээр хүмүүс нь солигдоод л энэ байдал үргэлжилнэ. Харин арилжааны банкнууд хувьцаа гаргаж эхэлж байх шиг байна. Ингэж олон нийтийн, нээлттэй хувьцаат компани болгож хөгжүүлэх нь л сайн зүйл.

-Засгийн газраас "Боомтын сэргэлт”-ийг хэрэгжүүлж, олон гарцаар уул уурхайн бүтээгдэхүүнээ гаргахаар болсон. Энэ нь эдийн засагт ямар үр дүн өгөх вэ?

-Манай хувьд боомт ямар эмзэг цэг вэ, түүнийг хөгжүүлэх нь ямар чухал вэ гэдгийг сая хэдэн жилд цар тахал харууллаа. Боомт хаагдахад л хөрш зэргэлдээ орнуудтайгаа худалдаа арилжаа хийж чадахгүйд хүрч байна. Өргөн хэрэглээний шатахуун, тосоо авч чадахгүй, бараг "Тэг зогсох” дээрээ туллаа шүү дээ. Далайд гарцгүй манайх шиг орны хувьд боомтын сэргэлт маш чухал. Тэр дундаа зөвхөн боомтын орох, гарах гарцын хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна бүс нутгийн интеграцчлал, эдийн засгийн коридорын асуудал яригддаг. Хоёр хөршөө авто болон төмөр замаар холбосон сүлжээг байгуулах, хөрш оронтойгоо хамтын ажиллагааг дэмжсэн төслүүд хэрэгжих ёстой. Тэгэхгүй бол зарим газар өчнөөн олон машин очоод гацчихдаг байж болохгүй. Орчин үеийн ачиж, буулгах терминалыг барихаас гадна иргэд ч гэсэн хурдан шуурхай орж гардаг, худалдаа арилжаагаа хийчихдэг, тэр нь хурдан шуурхай, чирэгдэлгүй байдаг байж гэмээнэ жинхэнэ сэргэлт болно. Гэхдээ "Боомтын сэргэлт” дөнгөж л эхэлж байна. Мэдээж маш их хөрөнгө оруулалт шаардлагатай. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


Д.Түмэнцогт: Нүүрсний экспорт 40 сая давбал эдийн засаг хоёр оронтой тоогоор ч өсөх боломжтой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани