Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойг ШИНЭН-ынхаар “тараавал” нүүрсний хулгай нэгмөр зогсох уу?

Тавантолгойг ШИНЭН-ынхаар “тараавал” нүүрсний хулгай нэгмөр зогсох уу?

 

Хэдэн жилийн өмнө Ж.Батзандан, Лу.Болд нар ШИНЭ намыг байгуулж байв. Удирдлагууд нь өөрчлөгджээ. Дэд сайд асан Ж.Цолмон тус намын дэд дарга болсон байна. Тэгээд хийж байгаа анхны арга хэмжээ нь анхаарал татав.

Тавантолгойн ордыг хэрхэх вэ гэдгийг бид олон жил ярьж байна. Лавтай арав гаруй жил болов. Том орд тулдаа хулгайчийг ч , шударгыг ч ялгалгүй тэжээсээр өнөөг хүрэв. Тэд энэ ордоор мөнгө ч олдог. Бас улс төр ч хийдэг. Гэхдээ энэ удаад ШИНЭ намын "Тавантолгойг авах уу, алдах уу” арга хэмжээг төр ч, олон нийт ч анхаарах хэрэгтэй харагдав. Гол нь тэд асуудлыг судалгаатай танилцуулж байна. Тэд "Үндсэн хуулийн 6.1, 6.2 дахь заалтыг өөрчилж, байгалийн баялгийг төрийн өмчийг улсын буюу бүх ард түмний өмч болгох ёстой” гэв. Ингэхээр "Эрдэнэс Тавантолгой” компанийн 15 тэрбум хувьцаанаас төрийн өмчилж буй 85 хувийг иргэн бүртээ эн тэнцүү, үнэ төлбөргүй өмчлүүлэх боломж үүсэх юм байна. Цаашлаад, өмнө олгосон 1072 хувьцаатайгаа нийлээд иргэн бүр 4400 ширхэг хувьцаатай болно. Энэ нь зах зээлийн өнөөгийн ханшаар 308 сая төгрөг болно. Тухайлбал, ам бүл дөрвүүлээ айл 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болох юм. "Энэ бол иргэн бүрийг, өрх бүрийг санхүүгийн эрх чөлөөнд хүргэх хамгийн дөт зам” гэдгийг энэхүү эрдэмтэн, судлаачдын баг танилцууллаа. Тэдний танилцуулж буйгаар "Монголын төр иргэддээ эзэмшүүлсэн” гэх "Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа нь Засгийн газарт анх нэрлэсэн үнээр нь буцааж өгөхөөс өөрөөр захиран зарцуулах эрхгүй, өвлүүлэх эрхгүй, барьцаалах эрхгүй, саналын эрхгүй, улс төрийн үнэлгээтэй, үхмэл хөрөнгө юм. Энэ хувьцаа 2012 онд 933 төгрөгөөр үнэлэгдэж байсан. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өсөөгүй. Чухамдаа энэ л баялгийг үнэгүйдүүлж, хямд зарж, дундаас нь завших гэсэн улстөрчдийн башир арга гэж үзэхээс өөр аргагүй.

Хэрэв нэгж хувьцааны үнийг 933 төгрөг юм бол 15 тэрбум ширхэг хувьцаатай”Эрдэнэс Тавантолгой”  компани нийтдээ 13.9 их наяд төгрөг буюу 3.9 тэрбум ам.долларын үнэлгээтэй болно. Нөөцөөр нь тооцвол энэ үнэ даруй 100 дахин нэмэгдэнэ. Ер нь бол Тавантолгойн орд нь олон улсад мөрдөгддөг Канадын ЖОРК стандартаар тооцсоноор 7.3 тэрбум тоннын нөөцтэй. Үүний 5.1 тонн нь коксжих, 2.2 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс байгаа юм. Үүний хугацаанд 100 сая тонн коксжих нүүрс, 50 сая тонн эрчим хүчний нүүрс өнгөрсөн 10 жилийн олборлон борлуулсан гэж тооцвол 5.0 тэрбум тонн коксжих нүүрсний нөөц үлдсэн гэсэн үг. Энэ "тоо”-г 2022 оны уурхайн амны үнэ болох 100 ам.доллараар тооцоход л нийт 500 тэрбум ам.долларын үнэтэй баялаг болж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр коксжих нүүрс тонн нь 450 ам.доллар байна. Харин Монгол Улс нүүрсээ тонныг нь 170 ам.доллараар борлуулж байгаа. Гэхдээ дээрх судлаачид коксжих нүүрсийг 60 ам.доллараар борлуулахаар тооцоход л Тавантолгойн орд 300 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа аж. Тэгэхээр 300 тэрбум ам.долларын баялгийг 15 тэрбум ширхэг хувьцаанд хуваахад нэгж хувьцааны үнэ 20 ам.доллар болж байна. Тиймээс 4400 ширхэг хувьцаа нь  88 мянган ам.доллар буюу 308 сая төгрөг болно. Ийм ордыг л бид эхлээд Австралийн” компанид, дараа нь Монголынхоо 13 олигархид алдсан. Гэхдээ буцааж авч чадсан. Тэр байтугай гурав дахь удаагаа Чалкод 350 сая ам.доллараар зарах шахаж байв. Дараа нь бас 700 сая ам.доллараар IPO хийх дөхсөн. Хамгийн сүүлд 2019 онд нэг тэрбум ам.доллараар зарахыг завдсан. Ингэж удаа алдах шахжээ. Тэгсэн ч хашраагүй улстөрчдийн амнаас одоо ч "Тавантолгойн ордыг гаднынханд өгье” гэсэн үг унаж л байна.  Тиймээс "Монголчууд бид Тавантолгойгоо авах уу, алдах уу гэдэг сонголттой туллаа” гэж судлаачид хэлж байна. Бас ШИНЭН-ын дарга Ц.Гантулга "Бид зэсийн нөөцөө гадныханд алдсан. Одоо нүүрсээ тойроод хулгайн хэрүүлтэй л сууж байна. Хамгийн том нүүрсний орд Тавантолгойгоо одоо өөрсдөө авья. Баялгийг хяналтад оруулах нэг арга зам нь иргэдэд өгөх байдаг. Үүнийг хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаар дамжуулан хэрэгжүүлдэг. Дэлхий нийтэд жишиг нь ийм юм. Яаж гэдгийг арай илүү нарийвчлан боловсруулсан. Ийм арга замаар л баялгийн хулгайг зогсооно. Гэхдээ Монголын ард түмэн төрийн томчуудын хулгайг зогсоохын тулд амьдардаг юм биш шүү дээ. Бид хүн шиг амьдрах ёстой. Зөвхөн "Эрдэнэс Тавантолгой” компанийн төрийн мэдлийн хувьцааг бүх иргэдэд эзэмшүүлэхэд л бид дэлхийн түвшний орлоготой амьдрах бололцоотой. Энэ бол зөвхөн баялгийн хулгайн схемийг задлаад зогсохгүй нийтээр ядуу, ядуувтар амьдарч буй монголчуудыг хөрөнгө чинээтэй болгох хамгийн дөт бөгөөд боломжтой арга зам юм” гэв. Үнэхээр ч "Тавантолгойг ШИНЭН-ынхаар "тараавал” нүүрсний хулгай нэгмөр зогсож мэдэх л юм” гэх үгийг учир мэдэх хүмүүс унагаж л байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Тавантолгойг ШИНЭН-ынхаар “тараавал” нүүрсний хулгай нэгмөр зогсох уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани