Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

РИО ТИНТО: “Оюу Толгой“-д тавьсан татварын зарим өрийг хүлээн зөвшөөрөхгүй тул ЗӨВШИЛЦӨХ саналыг ЗАСГИЙН ГАЗАРТ ирүүлжээ

РИО ТИНТО: “Оюу Толгой“-д тавьсан татварын зарим өрийг хүлээн зөвшөөрөхгүй тул ЗӨВШИЛЦӨХ саналыг ЗАСГИЙН ГАЗАРТ ирүүлжээ

 

Улс төрийн хүрээнд Сонгуулийн хууль, нэр дэвшигчдийн жендэрийн квотын асуудал ширүүхэн өрнөх хойгуур энэ долоо хоногт нэгэн анхаарал татахуйц сэдэв дарагдсан нь Оюу Толгойтой холбоотой асуудал байв.

Сануулж хэлбэл, өнгөрсөн лхагва гарагт ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэвлэлийнхэнд "шувуу” ажиллагааны явцын талаар мэдээлэл хүргэхдээ Оюу Толгой компанийн хөрөнгө оруулагч талд авсан арга хэмжээний хэрэгжилтийн талаарх мэдээллийг хийх байснаа тодорхойгүйгээр хойшлуулсан.

Тэгвэл Рио Тинто группээс манай талд хандан татварын акттай холбогдох зарим хэсгийг биелүүлэх боломжгүй буюу дахин ширээний ард зөвшилцөлд хүрэх саналаа бичгээр ирүүлжээ. Тодруулбал, 05 дугаар сарын 31-ны өдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хаяглан ирүүлсэн Рио Тинто Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болдын гарын үсэгтэй бичигт өгүүлсэн саналуудыг онцлон хүргэе.

НЭГ: УИХ-ын 103 дугаар тогтоолын хэрэгжилт ба Рио Тинтогийн санал

УИХ-аас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр "Оюу Толгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” 103 дугаар тогтоолыг баталсан байдаг. Уг тогтоолд Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээрийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчаас ирүүлсэн саналыг харгалзаж нийт зургаан арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байдаг бөгөөд үүнээс 5 арга хэмжээг бүрэн биелүүлж дууссан болохоо мэдэгджээ.

Тодруулбал, өнгөрсөн хугацаанд:

- Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ноогдох Оюу Толгой ХХК-иас Туркойс Хилл Ресурсес Лтд-д төлөгдөх 2021 оныг дуустал хугацаанд хуримтлагдаад байсан 2.3тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэсэн.

-"Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г хуульд нийцүүлэн цуцалж хүчингүй болгосон.

-Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэд хөндлөнгийн аудит хийлгэсэн.

-Оюу толгой төслийн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас жил хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх, Оюу толгой ХХК-д хувьцаа эзэмшигчид болон гуравдагч этгээдээс нэмэлт зээлийн санхүүжилт авахгүй байх, засаглалыг сайжруулах зэрэг үндсэн шаардлагуудыг биелүүлж ажилласан байна.

-Оюу Толгой компанийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, ус ашиглалт, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлд хамаарах найман асуудлыг бүрэн гүйцэтгэн хэрэгжүүлсэн хэмээн үзэж буй юм.

Харин зургаадугаар арга хэмжээ болох татвартай холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилгоор талууд багагүй цаг хугацаа зарцуулсан боловч одоогоор үр дүнд хүрээгүй тухайг онцлон хөндөж, түүн дотор Татварын Ерөнхий газрын актад тавигдсан дараах асуудлуудыг биелүүлэх боломжгүй гэдгээ илэрхийлжээ.Учир нь Хөрөнгө оруулалтын гэрээнд тодорхой заагдсан зарчмын асуудлууд гэж үзэн байр сууриа өөрчлөх боломжгүй гэж үзсэн байна.

2. Менежментийн үйлчилгээний төлбөр болон хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү нь бүтнээрээ ААНОАТ-аас хасагдах бодит зардал юм.

3.Хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу ААНОАТ-ын тайлангаар гарсан алдагдлыг тухайн тайлагналын валют буюу ам.доллароор шилжүүлэн тооцох.


Энэхүү санал нь 2013-2022 онуудад татварын орлого ойролцоогоор 430 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ. Түүнчлэн зэсийн үнийн өнөөгийн таамаглалд үндэслэхэд дараагийн 10 жилд татварын орлогыг өнөөгийн ханшаар хөрвүүлэхэд 1.7 орчим их наяд нэмэгдүүлэх тооцоололтой байна.


Хэрэв Рио Тинто компанийн ирүүлсэн дээрх саналуудыг хүлээн авсан тохиолдолд тус компани холбогдох эрх бүхий байгууллагуудтай шийдлийг баримтжуулж, арбитрын эцсийн шийдвэр болгон баталгаажуулснаар тус маргаан нь дуусгавар болох талаар сануулсан аж.

Хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн маргаантай байдлын саналууд

Харин тогтоолын хүрээнд Рио Тинто компани Оюу Толгой ХХК-ийн арбитрын үйл ажиллагаанд хамаарах хууль ёсны эрх байр суурийг хөндөхгүйгээр одоогоор татварын маргаантай байгаа асуудлуудаас дийлэнхийг хүлээн зөвшөөрөхөө илэрхийлсэн бөгөөд мөн саналаа тусгажээ.

Үүнд:

  1. Менежментийн үйляилгээний төлбөрт суутган татвар ногдох зарчмыг хүлээн зөвшөөрөн ингэхдээ одоо үйлчилж буй Канад болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсуудтай байгуулсан давхар татварын гэрээнд заасан хувь хэмжээгээр төлөх,
  2. Оюу Толгойн ханган нийлүүлэгчдийн ажил, үйлчилгээний төлбөрт суутган татвар ногдох зарчмыг хүлээн зөвшөөрч одоо үйлчилж буй холбогдох давхар татварын гэрээнд заасан хувь хэмээгээр төлөх
  3. Гэрээгээр тохирсон хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүд ногдох суутган татвар төлөх үүргээс Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийг чөлөөлж, Оюу Толгой ХХК-д холбогдох сууутган татварыг бүтнээр нь төлөхийг зөвшөөрөх. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүд ногдох суутган татварыг 10 хувиар өнгөрсөн болон ирээдүйд тооцон төлөх
  4. АМНАТ ногдуулах металлын агуулгыг тодорхойлохдоо Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг олон улсын итгэмжилсэн лабораторын дүгнэлттэй харьцуулах эрх зүйн тогтолцоог бий болгохыг хүсэж байна. АМНАТ ногдуулах бүтээгдэхүүний үнийг тооцохдоо Монголбанк болон АМГТГ-аас зарласан олон улсын зах зээлийн үнийг баримтална. Харин зарласан үнийг олон улсын зах зээлийн үнэтэй харьцуулах эрх зүйн тогтолцоог бий болгохыг хүсэж байна.
  5. Агаарын бохирдлыг бууруулах ажлыг дэмжих зорилгоор агаарын бохирдлын төлбөртэй ижил дүнг төсөвт төвлөрүүлэх
  6. Маргаантай байсан үл хөдлөх хөрөнгийн ангиллын талаар Татварын Ерөнхий Газрын байр суурийг хүлээн зөвшөөрч холбогдох хувь хэмжээгээр төлөх
  7. ХХОАТ-тай холбоотой байсан маргаантай асуудал дээр ТЕГ-ын байр суурийг хүлээн зөвшөөрч холбогдох хувь хэмжээгээр төлөх
  8. Данснаас хассан болон борлуулсан зарим хөрөнгөтай холбоотой маргаантай асуудал дээр ТЕГ-ын байр суурийг хүлээн зөвшөөрч холбогдох хувь хэмжээгээр ААНОАТ болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх
  9. Ажилчдын сургалттай холбоотой гарсан зардлуудыг ААНОАТ-ын хасагдахгүй зардлаар тайлагнахыг хүлээн зөвшөөрөх
  10. Гүний уурхайн бүтээн байгуулалтад ашиглагдаж байсан хөрөнгийн элэгдэл тооцох хугацааг гүний уурхайн олборлолт эхэлсэн хугацаа буюу 2023.03.13-ны өдрийг хүртэл хойшлуулахыг хүлээн зөвшөөрөх
  11. Маргаантай байсан зарим хөрөнгийн элэгдэл тооцох хугацааг 10 жилээс 40 жил болгож өөрчлөхийг хүлээн зөвшөөрөх гэж тусгажээ.

ХОЁР: Оюу Толгойн яриа хэлэлцээ ба Арбитрын маргаан

"Оюу толгой” компани 2018, 2020 онд гарсан нийт 1 их наяд төгрөгийн татварын актуудыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байдаг. Лондоны олон улсын арбитрын шүүхэд манайх арбитрын маргааныг түр түдгэлзүүлэх хүсэлтийг өнгөрсөн удаад гаргаад байсан бол ирэх 8 сард арбитрын шүүх уг маргааныг авч хэлэлцэх юм.

Монголын талын анхаарлыг татаж буй өөр нэг зүйл нь 2021 онд"Рио Тинто” компани "Туркойс Хилл Ресурсес” компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцааг худалдан авах саналын талаар мэдээлэл гарч байв. Өөрөөр хэлбэл Оюу Толгой компанийн 66%-ийг эзэмшдэг "Туркойс Хилл Ресурсес” компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эзэмшдэг 49%-ийг худалдаж авах саналыг "Рио Тинто” компани гаргасан гэдэг.

"Туркойс Хилл Ресурсес” компанийн хувьцаа Торонто, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг учраас тухайн улсуудын үнэт цаасны хууль тогтоомж, биржийн дүрмийг баримталж энэ асуудал шийдвэрлэгдэхийг нэг удаа ХЗДХ-ийн дэд сайд "Рио Тинто” хувьцаа худалдаж авах саналаа хоёр ч удаа эцсийн санал болохыг мэдэгдэж, нэгж хувьцааг 43 канад доллароор худалдаж авахыг санал болгосон байжээ.

Үүнийг ”Туркойс Хилл Ресурсес” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчдэдээ дэмжихийг санал болгосон. Улмаар 2022 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр товлосон байсан хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэх байсан боловч хурал хоёр ч удаа "Рио Тинто”-ийн хүсэлтээр хойшилсон. Товчхондоо "Туркойс Хилл Ресурсес” компанийн хувьцаа эзэмшлийн бүтэц өөрчлөгдөж болзошгүй асуудлыг анхааралтай ажиглах болсон байна.

ГУРАВ: Рио Тинто компани Засгийн газарт дахин зөвшилцөх санал тавив

Ковид-19 цар тахлын хүнд үед буюу 2021 оны 4 сард Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэг олгох шийдвэр гаргаж, тараасан байдаг. Гэтэл тус мөнгө нь Оюутолгой ХХК-д ногдуулсан торгууль, нөхөн татварын алданги болох 1 их наяд 26 тэрбум төгрөгийн татварын орлогыг төрийн санд гурван удаагийн гүйлгээгээр авсан гэдэг.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газар, Оюутолгой ХХК хоёрын маргаан дуусаагүй бөгөөд Рио Тинтогийн ирүүлсэн саналын хүрээнд талууд яриа хэлэлцээ хийх шаардлага гарч эхэлжээ. Гэхдээ одоогоор Рио Тинто компанийн хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татваруудад тавьсан актын дүн мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд энэ талаар албаны эх сурвалж ойрын хугацаанд мэдээлэл хүргэх аж. Ямартай ч асуудал хэрхэн өрнөхөөс шалтгаалж ирэх 8 сард болох Олон улсын арбитрын шүүх дээр татварын маргаан эцэслэгдэх бололтой.

Хэрэв арбитрын шийдвэр Оюу толгой ХХК-ийн талд гарах юм иргэдэд тараагдсан 300 мянган төгрөгийг Засгийн газар эргүүлэн төлөх эрсдэл үүсэж магадгүй аж.


https://ubn.mn/p/45932



РИО ТИНТО: “Оюу Толгой“-д тавьсан татварын зарим өрийг хүлээн зөвшөөрөхгүй тул ЗӨВШИЛЦӨХ саналыг ЗАСГИЙН ГАЗАРТ ирүүлжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани