Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

М.Цэнджав: Иргэн бүрийн 1072 хувьцааг мөнгөжүүлэхэд нийтээрээ ядуурлаас гарч, улсын эдийн засаг тэлж, ДНБ өснө

М.Цэнджав: Иргэн бүрийн 1072 хувьцааг мөнгөжүүлэхэд нийтээрээ ядуурлаас гарч, улсын эдийн засаг тэлж, ДНБ өснө

 

ШИНЭ намаас "Эрдэнэ Тавантолгой” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг нийт иргэддээ эн тэнцүү, үнэ төлбөргүй өмчлүүлэх санаачилга гаргасаар таван оныг үдэж байна.  Тус намын дэргэдэх эрдэмтэн, судлаачдын баг саяхан олон нийтэд энэхүү сэдвээрээ илтгэл тавьсан. Илтгэгчдийн нэг, ШИНЭ намын Ерөнхий зөвлөлийн гишүүн, эдийн засагч М.Цэнджавтай ярилцлаа.


-Өнгөрсөн хугацаанд "Эрдэнэс Тавантолгой”-н ордыг хэд хэдэн удаа зарах оролдлого хийсэн шүү дээ. 350 сая ам.доллараас эхлэн, 30 хувийг нь нэг тэрбум ам.доллараар үнэлж зарах шахсан, эндээс харахад,тус ордыг хамгийн ихдээ гурван тэрбум гаруй ам.доллараар үнэлж байсан гэсэн үг. Та бүхэн болохоор нэлээд өндөр дүнтэй тоо яриад байдаг. "Эрдэнэс Тавантолгой”-н бодит үнэлгээ яг хэд юм бэ?

-Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Jorc стандартаар Тавантолгойн орд 7.3 тэрбум тоннын нөөцтэй, үүний 5.1 нь коксжих, 2.2 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрсний нөөцтэй хэмээн тогтоогдсон. Гэхдээ эрчим хүчний ангилалд авч үзэж байгаа нүүрс нь ч өндөр илчлэгтэй. Үүнээс 153 сая тонныг нь зарчихаад байна гэж тооцоход коксжих нүүрсний нөөц 4.9 тэрбум тонн. Үүнийг 2022 оны уурхайн амны үнэ болох 100 ам.доллараар тооцоход 490 тэрбум ам.долларын баялаг байна. Энэ жилийн хувьд дэлхийн зах зээл дээр тонн нүүрс 450 ам.доллар хүртэл өсч байсан.

Гэхдээ манайх амны буюу уурхай дээрээс зарах үнийг биржээр 170 ам.доллараар тооцож өгч байгаа. Үүгээр тооцвол 850 тэрбум ам.доллараар үнэлж болж байна. Харин 2018 онд амны үнэ нь 70 ам.доллар байсан. Тэр үед бид тонн нүүрсний үнийг 60 ам.доллараар тооцож байлаа. 60 ам.доллараар тооцоход л 300 тэрбум ам.долларын үнэлгээтэй орд байгаа юм. Энэ бол багаар тооцсон үнэлгээ юм шүү.

-Тэгэхээр нэгж хувьцааны үнэ та бүхний нэрлэсэн 20 ам.доллараас ч илүү үнэ хүрэх боломжтой юм байна, тийм үү?

-Яг зөв. "Эрдэнэс Тавантолгой” ХК 15 тэрбум ширхэг хувьцаатай. Тэдгээрийг бүх иргэндээ өмчлүүлэхэд 300 тэрбум ам.долларын баялаг ард түмний өмч болно. 300 тэрбум ам.долларын баялгийг 15 тэрбум ширхэг хувьцаанд хуваахад нэгж хувьцааны үнэ 20 ам.доллар болж байгаа юм. Төрд байгаа хувьцааг иргэдэд тараахад одоо иргэдийн нэр дээр байгаа 1072 хувьцаан дээр 3328 ширхэг хувьцаа нэмэгдэж очихоор тооцсон. Нэг иргэн нийтдээ 4400 орчим хувьцаатай болно гэж бодвол нэгж хувьцааны 20 ам.доллараар үржихээр 88 мянган ам.долларын үнэ цэнэ бүхий баялагтай болно. Би дээр хэлсэн, хамгийн багадаа Тавантолгойн орд 300 тэрбум ам.доллараар үнэлэгдэнэ гэж. Хэрвээ ордыг 490 тэрбумаар үнэлвэл нэгж хувьцаа 32 ам.доллар болно. 850 тэрбумаар үнэлвэл 56 доллар хүрнэ гэсэн үг. Эндээс хувьцааны үнэ унах биш өсөх бололцоотой нь харагдаж байгаа биз.

-Тэгвэл иргэн бүрийн 88 мянган ам.долларыг мөнгөжүүлэх бололцоотой юу?

-Иргэд өөрт ногдох 4400 ширхэг хувьцаагаа бүгдийг нэг дор эргэлтэд оруулах шаардлагагүй. Эхний ээлжинд одоо танд байгаа 1072 хувьцааг эзэмших биш өмчлөх эрхтэй болгож, хөрөнгийн биржээр дамжуулан зах зээлийн эргэлтэд оруулах бололцоог эзэнд нь нээж өгнө. Үлдсэн хувьцаанаасаа ногдол ашгаа хүртээд явна гэсэн үг. Бүгдийг нь нэг дор нээлттэй болгох юм бол 300 тэрбум ам.долларын хувьцааг эргэлтэд оруулах асуудал үүснэ. Үр дүнд нь ордынхоо үнэлгээг унагах, дагаад иргэдийн хувьцааны үнэ огцом унах нөхцөл байдал үүсч болзошгүй учраас үүнээс сэргийлж байгаа.

Мөн иргэдийн дунд  бүх хувьцааг хятадууд худалдаад авчихвал яах вэ гэсэн айдас, болгоомжлол маш их байна. Нийт хувьцааны 33 хувиас дээш хувийн хувьцааг нэг субъект цуглуулж авбал тухайн компаний шийдвэр гаргахад давуу эрхтэй, хяналтын багцыг эзэмших болно. Гэтэл бүх монголчуудад өмчлүүлсэн 1072 хувьцаа нийлээд 25 хувиас хэтрэхгүй тул хяналтыг нэг улсын, тухайлбал, хятадуудын гарт алдана гэсэн айдас байхгүй. Эхний ээлжинд эргэлтэд оруулах 1072 хувьцааг 20 ам.доллараар тооцохоор 21,4 мянган ам.доллар буюу 75 сая төгрөг болно. 3.4 сая хүнээр үржүүлэхээр нийт 72,9 тэрбум ам.доллар болно. Гэтэл 1072 ширхэг хувьцааг анх иргэдэд эзэмшүүлэхдээ нийт нэг сая төгрөг буюу хувьцаа нэг бүрийг нь 933 төгрөгөөр үнэлж байсан. Өнөөдрийг хүртэл Хөрөнгийн биржэд бүртгүүлж, нээлттэй болгосонгүй.

Энэ нь Засгийн газрын 2012 оны 181-р тогтоолоос үүдэлтэй. Уг тогтоолд "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хувьцааг саналын эрхгүй, Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдахаас бусад тохиолдолд аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгээр иргэдэд эзэмшүүлэх, үндэсний аж ахуйн нэгжид худалдах ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсүгэй.” гэж заасан байдаг. Үүний улмаас 11 жилийн хугацаанд хувьцааны үнэлгээ нэг ч төгрөгөөр өссөнгүй. Энэ бол улс төрийн шийдвэрийн хор уршиг юм. Тэгэхээр бид дотоодын болон гадаадын биржид давхар бүртгүүлэх замаар хөрөнгийн биржээр дамжуулан дээрх мөнгийг татах бололцоотой гэж үзэж байна.

-72.9 тэрбум ам.доллар хэр их мөнгө вэ?

-Монгол Улсын ДНБ-ий хэмжээ өнөөдөр 53 их наяд төгрөг буюу 15 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Тэгэхээр 72,9 тэрбум ам.доллар гэдэг нь манай улсын ДНБ-ээс 4.8 дахин их мөнгө байгаа биз.

-Энэ их мөнгийг олон улсын хөрөнгийн зах зээлээс босгож чадна гэсэн итгэл хэр байгаа вэ? Манай эрхзүйн орчин тогтвор муутай, улс төрийн шийдвэрүүдийн нөлөө хөрөнгө оруулагчдад хүндээр тусах тохиолдол нэг бус удаа гарч байсан даа?

-72 тэрбум ам.доллар их санагдаж байгаа ч томоохон биржүүдийн нэг өдрийн гүйлгээ үүнээс гурав дахин их байгаа. Баялгийн сангууд гэхэд л их наядаар яригдах ам.долларын актив удирдаад сууж байна. Тэгэхээр энэ бол боломжгүй зүйл огт биш.

Баялгийн, хөрөнгө оруулалтын, хамтын хөрөнгө оруулалтын, тэтгэврийн гэх мэт томоохон сангууд хөрөнгийн зах, бондын зах, түүхий эдийн бирж, мөнгөний зах зээл гэсэн үндсэн дөрвөн биржээр дамжуулан хөрөнгөө өсгөх боломжийг үргэлж эрэлхийлж, найдвартай, эрсдэлгүй гэсэн төслүүдэд санхүүжилт хийсээр байна. Хаана хөрөнгө оруулж, ямар хэмжээний өгөөж хүртэх вэ гэдэг тэдний толгойн өвчин байдаг бол Монголын хувьд хэрхэн хөрөнгө оруулалт татах нь чухал байдаг. Тэдгээр хөрөнгө оруулагчдад "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг санал болгох бүрэн боломжтой.

Компанийн ашиг нь 10-аас дээш хувьтай байх, хөрөнгө оруулсан буюу хувьцааг нь худалдан авсан компаний хөрөнгийн хэмжээ нь тогтвортой өсөх нь тодорхой харагдаж байгаа, хувьцааны үнэлгээ нь 25 хувь буюу ирээдүйд тогтвортой өсөх нь урьдаас тодорхой харагдаж байгаа тохиолдолд хөрөнгө оруулагчдын сонирхлыг маш ихээр татна. Монголын нүүрс, тэр тусмаа Тавантолгойн нүүрс маш өндөр илчлэгтэйгээс гадна энэ компани ганцхан нүүрс зарахаас өөрөөр өсөж хөгжих бүрэн боломжтой. Түүнээс гадна таны хэлсэнчлэн улс төрийн аливаа шийдвэр нөлөөлөхгүй байх нь маш чухал. Дэлхийн улс орнуудын хөгжил шуудхан хэлэхэд, Хөрөнгийн биржийнхээ хөгжил, Үндэстэн дамнасан компаниудынхаа хөрөнгийн хэмжээнээс хамаарч байна гэж хэлэхэд хилсдэхгүй.

Тухайлбал, дэлхийд эхний тавд эрэмбэлэгддэг АНУ, БНХАУ, Япон, Англи, Герман улсуудын хөрөнгийн биржүүдийнх нь үнэлгээ 5.3 их наядаас 22 их наяд ам.доллараар хэмжигдэж байна. Хамгийн том нь болох АНУ-ын Нью-Йоркийн хөрөнгийн бирж л гэхэд 22 их наяд ам.доллараар үнэлэгдэж байна. Эдгээр биржийн үр нөлөөг харж байхад, тухайн бирж нь улсынхаа эдийн засгаас том байж, эдийн засаг нь биржээ дагаж хөгжиж байна. Бидний хувьд заавал хөрөнгийн бирж дээр гэхээс гадна  хөрөнгө оруулалтын болон баялгийн, тэтгэврийн сангуудтай урьдчилан тохиролцож болно.

-72.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирлээ гэхэд манай эдийн засагт нэлээн доргио үүсгэнэ биз?

-Тийм ээ, 3.4 сая иргэний 1072 хувьцаа буюу 72.9 тэрбум ам.доллар Монгол Улсад орж ирлээ гэж төсөөлөөд үзье. Хувьцаагаа мөнгөжүүлэхээр хөрөнгийн зах зээл дагаад тэлнэ. Хөрөнгийн биржийн маань үнэлгээ 26 дахин өснө, нийт хувьцааны үнэлгээгээр тооцвол бүр ч илүү өсөх нь ойлгомжтой байгаа байх.

Манай хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 2023 оны зургаадугаар сарын 16-ны байдлаар 11 их наяд төгрөгт хүрэв. Гэтэл 72 тэрбум ам.доллар гэдэг өнөөдрийн ханшаар 250 их наяд төгрөг юм. Хөрөнгийн зах зээлийг маш хүчтэй тэлэх бололцоо харагдаж байна. Мөн арилжааны банкуудын маань активийн хэмжээ ч дагаад өсөх бололцоотой, энэхүү орж ирсэн хөрөнгийн 80 орчим хувь нь арилжааны банкинд байршина гэж тооцоход арилжааны банкуудын маань актив 5.5 дахин тэлнэ. Энд зөвхөн арифметик үйлдэл хийсэн төдийд л ийм өөрчлөлт банкны активт нэмэгдэж байна, мөнгөний үржигдэх нөхцөлийг тооцож үзээгүй байхад шүү дээ.

Энэ хэрээр арилжааны банкуудын зээлийн эх үүсвэр нэмэгдэнэ. Зээлийн хүүг эрс бууруулах нөхцөл бүрдэнэ. Арилжааны банкууд бусад санхүүгийн хэрэгслүүдийг ашиглах суурийг бий болгож өгнө. Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэй томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд арилжааны банкуудын чадавх эрс нэмэгдэнэ. Иргэдийн хувьд 4400 өмчлөх хувьцааныхаа зөвхөн 1072-ыг нь зах зээлийн эргэлтэд оруулахад бүгд ядуурлаасаа гарна. Амьдралын чанар эрс дээшилнэ. Өр зээлээ төлөх, байр орон сууц, бизнес эрхлэх гарааны хөрөнгө оруулалтаа шийдвэрлэх, хуримтлалтай болох, хөрөнгө оруулагч ч болох өргөн бололцоо нээгдэнэ. Иргэдийн хэрэглээ тэлэх хэрээр улсын эдийн засаг тэлнэ, ДНБ ч дагаад өснө. Энэ бол зөвхөн эдийн засгийн асуудал биш нийгэм, соёл, үнэт зүйлийн хувьсгалыг авчрах юм.

Х.ӨЛЗИЙ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

М.Цэнджав: Иргэн бүрийн 1072 хувьцааг мөнгөжүүлэхэд нийтээрээ ядуурлаас гарч, улсын эдийн засаг тэлж, ДНБ өснө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани