Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойг авах уу, алдах уу

Тавантолгойг авах уу, алдах уу

 

"Тавантолгойг авах уу, алдах уу. Монголчууд ядуурлаараа дэлхийд хаана явна вэ"АШУ-ы доктор, профессор, ШИНЭ намын дэд дарга Ж.Цолмонгийн нийтлэлийг хүргэж байна. 

Түүхийн нугачаанд уруудаж мандсан ч газар шороогоо нүдний цөцгий мэт хайрлан ирсэн Монгол түмний мохошгүй зориг, мятаршгүй зүтгэл бидэнд энэ сайхан эх орныг минь бүрэн бүтэн өвлүүлэн үлдээсэн билээ. 

Гэтэл өнөөдөр эрх барьж буй, мэдээлэлд ойр цөөхөн хүмүүс газар шороогоо хөндийлөн сийчиж, охь шимийг нь хүртэн, хагартлаа баяжих гэсэн явцуу эрх ашигтаа хөтлөгдөн, ард түмний баялгийг сарвууныхаа завсраар савируулан зөөж байна. Гэтэл Манжийн дарлалд байсан Монголчууд тэртээ 1906 онд манж түшмэлээс таван толгойн нүүрсийг аваад ир гэж явуулсан бичигт Түшээт гүн Гандинбалын Чагдаржав түдгэлзсэн мэдүүлэг хүргүүлж байсан түүхтэй.

Монгол Улсын баялгийн талаар товч дурдвал нүүрснээс алмаз эрдэнэ хүртэл 10 000 илэрц, 82 төрлийн ашигт малтмал хөрсөн доор маань байна.  Жонш, цайр, уран, алт, газрын тос, төмрийн хүдэр, зэс, нүүрс, занар гээд эхний есхөн ашигт малтмалыг дэлхийн зах зээлийн үнээр бодох юм бол манай улс 44.6 их наяд ам.долларын баялагтай. Хэрвээ 44.6 их наяд ам.долларыг 3.4 сая хүндээ хуваавал хүн бүрд 13 сая ам.доллар ногдоно. Швецарчууд дэлхийд дундаж хөрөнгөөрөө 660 мянган ам.доллароор нэгдүгээрт байгаа бол Монгол Улс 15 сая ам.доллартой болох боломж байна л гэсэн үг.

Ийм баян орны иргэд бид яагаад ийм ядуу амьдраад байгаа юм бэ? Бид ер нь хүмүүн төрөлхтөний хөгжлийн хаахна яваа юм бэ?

Манай төр засаг "Ядуурал” гэдэг үгийг амны уншлага болтол ухамсаргүйгээр хэрэглэж ирснээр ядуурлыг зүгээр л нэр томьёо төдий, яг л  "Коко кола” гэдэг шиг бидний ухамсарт дасал болгосон байна. Энэ бол хүний тухай, та бидний, нийт монгол иргэдийн тухай асуудал.

Эхлээд ядуурал яг ямар хэмжээнд байгаа юм бэ гэдгийг бид тодорхойлох ёстой. Юутай тэмцэж байгаагаа мэдэхгүйгээр бид юутай ч тэмцэж чадахгүй. Өрх бүр, хүн бүрийн амьдрал ямар байгааг бид мэдэж авах ёстой. Тэгж гэмээнэ ямар болгохоо, хаана хүрэхээ тодорхойлж чадна. Дэлхийн хэмжээнд ядуурлын түвшнийг хэмждэг үндсэн гурван арга бий.

Үүнд: Нэгдүгээрт, нэг хүнд ногдох ДНБ-ээр тооцох арга; хоёрдугаарт, өрхийн өдрийн орлого, хэрэглээгээр тооцох арга; гуравдугаарт, насанд хүрсэн иргэдийн дундаж хөрөнгийг тооцох гэсэн үндсэн 3 арга байдаг.

Дэлхийн улс орнуудын нэг хүнд ногдох ДНБ-ээр аваад үзэхэд, манай улс 113-т орж байна. ДНБ 12 000 ам.доллар хүрч байж ядуурлаас гардаг, 20 000 ам.доллар хүрч байж, ардчиллын наад захын хэрэгцээ хангагддаг гэж дэлхий үздэг. Тэгэхээр нэг хүнд ногдох ДНБ-ээр Люксембург дэлхийд тэргүүлж, Ирланд, Норвеги, Швейцарь, Сингапур, Катар, Америк эхний долоон байрыг эзэлж байна. Бидний хөрш болох ОХУ, БНХАУ 63, 64 дүгээр байранд орж буй. Нэг хүнд ногдох ДНБ гэдэг бол амьжиргааны түвшнийг ч илэрхийлдэг, хөгжил дэвшлийг ч илэрхийлдэг, ядуурлыг ч илэрхийлдэг үзүүлэлт юм. Харамсалтай нь, манай нэг хүнд ногдох ДНБ 4500 ам.доллар байна гэдэг бол маш доогуур түвшинд байгааг харуулж байна. Гэтэл, "Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн зорилгод 15 000 ам долларт хүргэнэ гэж тусгасан нь Австралийн 1985 онд тавьж байсан зорилт юм. Өдгөөгөөс 30 гаруй жилийн өмнө хүрч байсан өөр улсын зорилтод бид одооогоос 30 жилийн дараа хүрнэ гэж байгаа нь нэн эмгэнэлтэй.

Баялагтай орон бол сайхан амьдарч болдог юм аа гэдгийг Арабын орнууд яруу тод харуулж байна. Монгол Улс дээрх орнуудаас дутахгүй баялагтай, 10 орчим баялгаараа дэлхийд эхний 10 дотор эрэмбэлэгддэг. Ийм их баялагтай байж яагаад ийм доогуур байр эзэлж байна вэ? Бид ДНБ-ээ 15 000 биш, 150 000 ам долларт хүргэх зорилго байх ёстой.

Ханс Рослинг гэж эрдэмтэн дэлхийн улс орнуудыг нэн ядуу, ядуу, хөгжиж буй, хөгжингүй гэж 4 хуваадаг Дэлхийн банкны хэмжүүрийг 16 жил шүүмжилж ирсэн. Энэ хэмжүүрээ өөрчлөхгүй бол хүний тухай асуудал орхигдсоор байх болно гэдэг асуудлыг тууштай тавьсны эцэст Дэлхийн банк 2016 оноос эхлээд түүний саналыг хүлээн авч, нэг өдрийн орлого хэрэглээгээр хүн амын амьжиргааны түвшнийг тогтоодог жишигт шилжсэн юм.

Энэхүү жишгээр нэг өдрийн орлого, хэрэглээ 2 ам.доллароос бага бол нэн ядуу, 2-8 ам.доллар байвал ядуу, 8-32 ам.доллар бол дундаж, 32-оос дээш байх юм өндөр орлоготой гэж үзэх дэлхийн стандарт тогтсон. Өөрөөр хэлбэл, энэ стандартаар 4 ам бүлтэй өрхийн орлого нь сард 840 000 төгрөгөөс доош байвал нэн ядуу, 3 360 000 төгрөг хүртэл бол ядуу, 13 440 000 төгрөг хүртэл байвал дундаж, түүнээс дээш бол өндөр орлоготойд тооцогдохоор байна. 

Харин манай НХХЯ хүн амын ядуурлын түвшинг нэг өдрийн орлогоор бус сараар нь тогтоож гаргасан байдаг. Жишээ нь нэг өдрийн орлого 2139 төгрөг (0,61 цент) буюу сарын орлого 64 171 төгрөг байвал нэн ядуу, өдрийн орлого 3 282 төгрөг (0.93 цент) буюу сарын орлого 98 467 төгрөг бол ядуу, өдрийн орлого 4419 төгрөг (1.26 доллар) буюу сарын орлого 132 578 төгрөг бол дундаж, үүнээс дээш бол өндөр орлоготой гэж тогтоосон байна. Дэлхийн стандартаар эдгээр үзүүлэлтүүд нь 8 доллароос бага байгаа учир энэ гурван ангилал бүгд нэн ядуу бүлэгт орж байгаа ба нийт хүн амын 87.4 хувь нь нэн ядуу байгааг илтгэж байна. Харин өдрийн орлого 10 948 төгрөг (3.12 доллар), сарын орлого 1 313 868 төгрөг байгаа нь ядуу ангилалд орж байна. Энэ бүлэг нь 12 хувийг эзэлж байна.

Хувьцаатай, хадгаламжтай хүнийг дундаж давхарга гэж нэрлэнэ гэж "The way to financial freedom”, "The laws of winners” номын зохиогч Bodo Schafer хэлсэн байдаг.

Ядуурлыг хэмжих гурав дахь арга нь насанд хүрсэн иргэдийн дундаж хөрөнгөөр тооцох арга. Энэ ангиллаар Швейцарчууд (696604 ам.доллар) дэлхийд нэгдүгээр байранд, Люксембург (657 564 ам.доллар), Америк (579 051 ам.доллар) гээд эхний байранд орж байна. Манай хөрш  БНХАУ 40-р байранд, дундаж хөрөнгө нь 76 000 ам. доллар байна. ОХУ 70-р байранд буюу дундаж хөрөнгө 34 005 ам доллар байна. Энэтхэг 108-д орж байгаа ч дундаж хөрөнгө нь 15 000 ам доллар байна. Гэтэл Монгол Улсын насанд хүрсэн хүний дундаж хөрөнгө 7310 доллар байгаа ба 129-рт эрэмбэлэгдэж байна. Дундаж хөрөнгийг хэрхэн тооцоолдог вэ гэхээр таны өмчилж байгаа өмч хөрөнгөнөөс танд байгаа өр төлбөрийг хасахад таны жинхэнэ эд хөрөнгө гарна. Жишээ нь, танай гэр бүл ипотекийн зээл бүхий нэг орон сууцтай байлаа гэж бодоход орон сууцны үнээс байрны зээлийг тань хасаад үлдсэнийг нь гэр бүлийн насанд хүрсэн гишүүдэд хуваахаар нэг хүнд ногдох хөрөнгийн хэмжээ тодорхойлогдож байгаа юм. Монголд зээлгүй, өргүй хүн байхгүй учир монголчуудын хөрөнгө ийм бага буюу ядуу байгаа юм. Энэтхэгчүүдээс одоогийн байдлаар 2 дахин ядуу амьдарч байгаагаа бид ойлгох ёстой. Африкийн 25 орноос дор амьдарч байна.

Дэлхий даяар хэрэглэж буй энэ 3 үндсэн аргачлалаар бодоход, Монгол Улс нэн ядуу гэдэг ангилалд байгаа нь харагдаж байна. Гэтэл манай НХХЯ шиг 59 хувь нь дундаж давхарга гэж дэлхийд хаана ч  байдаггүй аргачлалаар үнэлж байгаа нь өөрсдийнхөө алдаа, завхралыг далдлах гэсэн башир арга юм.

Тавантолгойн хувьцааг иргэн бүрд өмчлүүлэхийн ач холбогдол

Монгол Улсын хэмжээнд 1100 гаруй ордод олборлолт явуулж байгаагаас таван орд буюу 0,45 хувь нь төрийн мэдэлд байна. Үлдсэн ордын талаас их хувь нь гадаадын иргэд, ААН-үүд, тэдгээрийн 80 гаруй хувь нь БНХАУ-ынх байна.

"Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод дурдсанаар Монгол Улс 175 тэрбум тонн нүүрстэй. Ганцхан "Тавантолгой”-н нүүрс гэхэд 7.3 тэрбум тонн нүүрстэй юм.  Гэхдээ Тавантолгой бол Монголын нийт ордын ердөө 0.09 хувь. ШИНЭ нам ганцхан энэ ордыг л ард түмэнд өмчлүүлэх талаар ярьсаар ирлээ. Ердөө 0,1 хувь ч хүрэхгүй хэсгийг иргэн бүртээ эн тэнцүү, үнэ төлбөргүй өмчлүүлснээр ард түмнээ ядуурлаас гаргах бүрэн боломжтой гэдгийг бид эдийн засгийн үндэслэлтэй дэвшүүлж байгаа юм.

 "Эрдэнэс Тавантолгой” компани 15 тэрбум ширхэг хувьцаа гаргасан. Үүнийг 3.4 сая хүндээ хуваагаад яг тэнцүү, үнэ төлбөргүй өмчлүүлэх юм бол хүн бүрд 4400 ширхэг хувьцаа ногдоно. Тэгэхдээ өнөөгийн 1072 хувьцаа шиг амьгүй, нэр төдий биш жинхэнэ утгаараа эдийн засгийн эргэлтэд орох санхүүгийн хэрэгсэл болох юм. Зөвхөн Таван толгойн ордыг ийм замаар хувьчлахад л манай улс нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр хоёр хөршийг давах энүүхэнд болно.

4400 хувьцааг нэг хувьцааг нь зах зээлийн доод ханш болох 20 ам доллараар бодоход 88 000 ам доллар буюу 308 сая (1$=3500₮) төгрөг нэг хүнд ногдохоор байна. Монголын нэг өрх дунджаар дөрвөн ам бүлтэй гэж тооцвол, нэг өрхөд 88 000х4 тэнцүү 352 000 ам доллар буюу 1.2 тэрбум орчим төгрөг ногдож байна. Хувьцаагаа зарж болно, барьцаалаад мөнгө зээлж болно, хувьцаа хэвээр нь байлгаад ногдол ашгаа аваад явж ч болно, хувьцаагаа өвлүүлж болно, худалдаж, худалдан авч болно.

Тавантолгойн компанийн 4400 хувьцааг иргэн бүрд эзэмшүүлснээр 44 их наядын нүүрсний хулгай дахин гарахгүй болно, таван толгойн ордоо гадаад, дотоодын компаниудад алдах аюулгүй болно.

1. Өрх бүр орон сууцтай болно. Монгол улсад 900 мянга гаруй өрх байгаагийн 168 мянган өрх нь орон сууцанд, 800 мянга гаруй өрх гэрт амьдарч байна. Тэгвэл хувьцаагаараа орон сууц худалдаж авах бүрэн боломж бий. Байгаа орон сууцаа шинэчлэх, өргөтгөх, илүү чанартай орон сууц худалдан авах эсвэл тогтвортой, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны шийдэлд хөрөнгө оруулж болно.

2. Хувьцааны ногдол ашиг нь өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, өдөр тутмын зардлаа нөхөх, ирээдүйдээ хуримтлал үүсгэх эсвэл бусад бизнест хөрөнгө оруулах боломж бүрдүүлнэ.

3. Хувьцааны үнэ цэн нь цаг хугацааны явцад өсөн нэмэгдэх бөгөөд энэ нь хувийн бизнесээ эхлүүлж эсвэл өргөжүүлж, ажлын байр бий болгосноор, улс орныхоо эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулж тогтвортой байдлыг бий болгоно.

4. Хувьцаанаас олсон ашгаа гэр бүлийн гишүүдийнхээ боловсрол, ур чадварыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт болгон ашиглаж болно.

5. Эмчилгээ оношилгоо, урьдчилан сэргийлэх үзлэгт байнга хамрагдах, шаардлагатай чанартай эм бүтээгдэхүүн худалдаж авах боломж бүрдэнэ. Монгол улсад худалдаалж буй эмийн 70 гаруй хувь нь женерик эм, тэдгээрийн 30 гаруй хувь нь хуурамч эм бөгөөд гар дээрээс зарагдаж байна.

Эцэст нь хэлэхэд, хувьцааны санхүүгийн үр өгөөж нь өрхийн амьдралын чанарыг бүхэлд нь сайжруулах болно. Иймд "Эрдэнэс тавантолгой”-г ард түмэндээ өмчлүүлж, иргэдээ баян чинээлэг амьдруулахын төлөө үзэл санаандаа ШИНЭ нам үнэнч байж, тууштай зүтгэх болно. Үүнд монгол хүн бүрийн дэмжлэг, эв санааны нэгдэл хэрэгтэй.

https://livetv.mn/p/292362
Тавантолгойг авах уу, алдах уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани