Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эргүнэ голын эрэгт “ЭВ НЭГДЭЛ”-ийн мөнхийн цэцэг дэлгэрнэ

 

Цэнгэлт уран байгаль - газрын хишиг газартаа

Эргүнэ хот нь Эргүнэ голоороо гадаад, дотоодод танигдсан. Баруун хойд талаараа Эргүнэ гол ба ОХУ-тай бараалан хөршилж, хилийн шугам 673.11 км урт нь Өвөр Монголын Хятад, Оросын хилийн шугамын 64.4 хувийг эзэлж, Хэй Шаньтөү ба Монгол шугуй гэх улсын нэгдүгээр зэрэглэлийн хоёр боомт байдаг. Олон үндэстэн төвлөрөн суурьшсан буюу 21 үндэстэн эв нэгдэлтэй аж төрж байна. Энэхүү хотод Орос ба Орос үндэстний хойчис 7847 хүн байдаг. Бүх Хятадын цорын ганц орос үндэстний шян - Энх Орос үндэстний шян, Өвөр Монголын Өөртөө Засах Орны цорын ганц хотон үндэстний шян- Саньхэ хотон үндэстний шян гэж бий. Экологи байгаль орчин нь онгон байгалийн үзэмжтэй. Ногоон бүрхэлтийн 93 хувьд,  ой шугуйн бүрхэц 73.4 хувьд тус тус хүрч байгаа юм.

Эргүнэ хот ойрын жилүүдэд "Хятадын ардын зан заншил өвөрмөц соёл бүхий аялал жуулчлалын бааз”, "Бүх Хятадын аялын зугаалах хөдөө аж ахуй ба хөдөө тосгоны аялал жуулчлалын үлгэр жишээч шян”, "Хятадын өвөрмөц аялал жуулчлалын хамгийн сайн намгархаг газар”, "Хятадын экологийн хот”, "Улсын зэрэглэлийн жуулчлалын нэрт бүс” зэрэг олон алдар цол хүртсэн. Хятадын 4А зэрэглэлийн буюу Ази тивийн нэгдүгээр намгархаг жуулчлалын бүс ба 7 мянган га талбай бүхий Хятадын 4А зэрэглэлийн онгон байгалийн цагаан хусан ойн жуулчлалын бүс байна. Олон жилийн турш Эргүнэ хотын засгийн газраас цагаан хус ойн үзэмжийн бүсийг олон улсын жуулчдад зориулсан өндөр чанартай аялал жуулчлал, амралтын цэнгээний бааз болгохоор хичээн ажиллаж байгаа аж.

Эргүнэ хотын баруун хойд хэсэгт байрлах буюу хотоос 167 км зайтай Монгол шугуй сум бол Эргүнэ голоор дамжин ОХУ-тай 136. 4 км урт бүхий хилийн шугамын зайтай хөршилдөг. 1447 тэгш дөрвөлжин км талбайд 9 үндэстнээс бүрдсэн 1666 хүн амтай. Тус сум өвөрмөц соёл, түүхийн болон экологийн баялгаараа Хятад орон, тэрчлэн дэлхийн хэмжээнд цорын ганц байдгаараа нөлөөтэй юм. Мөн Эргүнэ хотын хэмжээнд гэр бүлийн аялал жуулчлалын фермийг хамгийн эрт хийсэн, хүлээн авах хүчин чадлаар хамгийн өндөр, хамгийн олон жуулчид хүлээн авдаг орчин үеийн онцлогтой аялал жуулчлалын сум юм. 2008 онд үндэсний АА зэрэглэлийн аялал жуулчлалын баазаар нэрлэгдсэн байдаг. 

Ус бол рашаан, ус бол эрдэнэ. Ус хүрсэн газар амьдрал дэлгэрч, ус хүрсэн газар жаргал цалгилдаг. Хөлөнбуйрын нэрт тэмдгийн нэгэн, Хөлөнбуйрын дүр зураг гэсэн сайхан цолтой Эргүнэ гол маань олон мянган жилийн турш үр хүүхдүүддээ үндэстэн ястан гэж үл ялган, өргөн баялаг эд агуурсаа өчүүхэн ч харамлалгүй өргөн барьсаар ирсэн. Нутаг усныхан мөнхийн амь, энхийн бэлгэ болсон Эргүнэ голын хөвөө дэнжид байрлах Монгол шугуй сум нь онгон байгалийн ашиг шимээр аялал жуулчлалыг голчлон хөгжүүлж, "Газрын хишиг газартаа” гэдэгчлэн нүүдэллэж нутагшсан бүх үндэстний ард түмэн энэ газар нутагтаа галаа бадрааж, эвтэй сайхан аж төрж байна.

371390315_1508718699940802_6745914257203746615_n

Монгол шугуй сумын Намын хорооны нарийн бичгийн дарга н.Давхарбаяр:

- Газар зүйн байршлын хувьд Монгол шугуй сум Хянган давааны баруун хойд эрэгт, Хөлөнбуйрын тал нутаг болон Хянган давааны уулзварт оршиж байна. Иймээс сумаа онгон байгалийн үзэмжтэй гэж хэлэхэд бахархалтай байдаг. Дотогш явбал манайхан Мордог сум гэж Хянганы балар ой байдаг. Хя Янь шян гэж 20 гаруйхан хүн амтай. Энх-Хад гэдэг суманд нэг ч ард иргэн байхгүй, гэхдээ манай сумын намын хороо засгийн газар, цэрэг цагдаа нар Өвөр Монголын хамгийн зүүн хойд нутгаа сахин хамгаалж байгаа юм.

- Цэвэр тунгалаг агаартай, хур тундас элбэг, өн шимлэг бэлчээр ус сайтай газар нутаг маань 2005 онд Хятадын 10 бахархалт сумын нэгээр шалгарснаас хойш аялал жуулчлалыг өргөнөөр хөгжүүлж эхэлсэн. Бүх суманд нийт 12000 унтах ор байгаа боловч өдгөө өдөр тутам манай сумаар аялан  зугаалж байгаа жуулчид 20 мянга, том, жижиг 2500 гаруй машин үүгээр өнгөрч байна. Гурван жилийн дараах аялал жуулчлалын хамгийн өндөр түвшинд хүрч байгаа төлөвтэй. Хөлөнбуйрын аялал жуулчлалаас манай суманд жуулчид хамгийн олон байдаг. Аялал жуулчлалын явцад иргэдийн орлого ч ихээр нэмэгдэж, аж амьдралын түвшин өдөр ирэх тусам сайжирч байна. Жуулчны газарт ганц морь хөтөлдөг хүн энэ хоёр сард 30-40 мянган юаний орлого авдаг боллоо. Суманд 400 гаруй өрхийн иргэд бүгд арилжаа худалдаа эрхэлж, зочид буудал, хоолны газар, цайны өрөө, аялал жуулчлалын бүтээгдэхүүн зарах, хоол хүнсний дэлгүүр зэрэг ажил үйлс эрхэлж, эрч хүчтэй урам зоригтой ажиллаж байгаа юм.

- Манай ногоон ургамлын бүрхэцийн норм 98 хувиас дээш байна. Ийм сайхан байгаль орчноо хайрлан хамгаалж, 9 үндэстний иргэд маань хамтдаа бүтээн байгуулах үзэл ойлголтыг ухуулан уриалж, хээр талаас эмийн материал дураар малтаж, өвс бэлчээрийг эвдэхийг хориглож ажилласнаар ойрын гурван жилд иймэрхүү зөрчил нэг ч удаа  гараагүй байна. Экологийн бүтээн байгуулалтыг хамтдаа сайтар хийж, эх байгаль маань улам сайн болох тусам аялал жуулчлал дэлгэрэн хөгжиж, иргэд улам баян чинээлэг аж төрж чадах болно. Дарга Ши Жиньпиний ярьсан шиг уул ус бол үнэлж баршгүй эрдэнэ гэдэг үгийн гүн утга агуулгыг тод харуулах болно.

Өвөр Монгол бол Хятадын умард хязгаарт оршдог. Эндхийн экологи байгаль орчныг хамгаалах нь маш чухал. Дарга Ши Жиньпин:

- Өвөр Монголыг Хятадын умард хэсгийн экологийн аюулгүй байдлын чухал халхавч болгон бүтээн байгуулах нь Хятадын хөгжлийн ерөнхий байдалд суурилсан стратегийн байр суурь мөн. Өвөр Монгол орон заавал ухамсраараа энэхүү хүнд чухал үүргийг гүйцэтгэн ажиллах хэрэгтэй. Дарга Ши Жиньпиний даалгасан итгэл найдварыг бат санаж, экологийн тэргүүлэх, ногоон хөгжлийн замыг эрс баримтлах, экологийн нөхөн сэргээлтийн төслийг бүх хүчээрээ сайжруулж, эх орны умард хилийн экологийн аюулгүй байдлын халхавчийг бат сахих хэрэгтэй гэж онцолсон байна.

Өглөөний цэнгэг агаар цээж цэлмээж, хөгжөөнт хүмүүсийн хөл хөдөлгөөн хөг нэмж, тэнгэрийн хязгаартай хаяа нийлэн нүд алдам униар, жиргэн дуулах шувуудын дуу Эргүнэ голын хөвөө дэнжид баяр жаргалын эгшиг мөнхөд дуурьсана.

 372857469_836286487879716_6981372327259068368_n

Энх нутгийн амгалан амьдрал

Эв нэгдлийн өнө мөнхийн цэцэг

 

Дарга Ши Жиньпин:

- Өнөөдрийн Өвөр Монгол бол бүх үндэстний ард түмний хамтын тэмцлийн үр бүтээл төдийгүй, Өвөр Монголын ирээдүй ч нийт үндэстний ард түмний эв нэгдэлт тэмцэлд түшиглэх юм. Үндэстнүүдийн эв нэгдлийн тугийг өндөрт мандуулж, намын үндэстний бодлогыг бүх талаар хэрэгжүүлэн, харилцан хүндэтгэж, харилцан туслалцах үзэл баримтлалыг хэрэгжүүлж, Хятадын олон үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг бэхжүүлж, эх улсын хилийг хамтдаа хамгаалан, хамтдаа сайн сайхан амьдралыг үүдэн бүтээж, шинэ эрин үед үлгэр жишээч өөртөө засах орон гэх эрхэм дээд яруу алдрыг үргэлжлэн хадгалах хэрэгтэй гэж онцолсон байдаг.

Үндэстний ажлыг сайтар хийх нь эх улсын нэгдэл, хил хязгаарын аюулгүй байдал, үндэстний эв нэгдэл, нийгмийн тайван тогтвортой, улсын урт хугацааны амар тайван ба Хятадын үндэстний агуу их сэргэн мандалттай холбогдох чухал жил юм. Үндэстний эв нэгдэл бол Өвөр Монголын бүх үндэстний ард түмний амин сүнс. Өвөр Монгол бол үндэсний эв нэгдлийн яруу алдарт уламжлалтай. Өн шимлэг өргөн уудам тал нутгийн өрцөнд олон үндэстэн харилцан гэр бүл болж, баяр жаргалант гэр бүлийн цэцэгс энд дэлгэрнэ. Монгол шугуй сум бол Хятад, Орос, Монгол, Хотон зэрэг есөн үндэстнээс бүрдсэн эв нэгдэлтэй том гэр бүл. Сумын Намын хорооны нарийн бичгийн дарга н.Давхарбаяр:

- Манай суманд Орос Хотон, Орос Монгол, Орос Хятад зэрэг үндэстнээс бүрдсэн гэр бүл олон бий. Тэд бүгд аялал жуулчлал эрхэлж, арилжаа наймаа хийдэг. Зарим нь зочид буудал нь багтахгүй бол нөгөө гэр бүлдээ зочноо хүлээлгэн өгч, харилцан туслалцаж, бие биенийхээ амьдралыг өөд татаж явдаг сайхан хэв суртал бий болсон.

Чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоон байгуулахад нэг ч үндэстнийг  хоцроож болохгүй. Хятадын олон үндэстний агуу их сэргэн мандалтыг биелүүлэхэд нэг ч үндэстэн дутагдаж болохгүй юм.

-Монгол шугуй сум нь дарга Ши Жиньпиний үндэстний ажлыг эрчимжүүлэн сайжруулах тухай чухал үзэл санаа болон Өвөр Монголд  ажиллах үеийн чухал зааврыг нарийн хянамгай хэрэгжүүлж, Хятадын олон үндэстний хамтын цогцын ухамсрыг бэхжүүлэхээр гол болгож, бүх үндэстнээ эв нэгдэлтэй байлгахын тулд сумын засгийн газраас орчин тойрон, эрүүл хамгаалал, суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалтыг сайжруулах, гал усны аюулгүй байдлыг батлах зэрэг олон талын ажил хийж, аялал жуулчлалын үйлсэд бүх талаар үйлчилгээ үзүүлж байна. Есөн  үндэстэн маань бие биеэ түшилцэн, аялал жуулчалд ид хүчтэй оролцож, хил нутгаа эе эвтэй сайн сайхан цогцлоон байгуулж байгаа юм.

371088731_1473849583452034_2378513502085579504_n

Хил дагуух бүс нутгийн тэргүүн чухал үүрэг бол хил хязгаарыг тогтвортой байлгаж, эх улс, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байх тухай ухамсар, улсын батлан хамгаалалтын үзэл ухамсрыг баттай төлөвшүүлж, нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хамгаалахыг тэргүүн чухал үүрэг болгоно. Сумын намын хорооны нарийн бичгийн дарга н.Давхарбаяр:

 - Хил орноо эв нэгдэлтэй бүтээн байгуулахад ард түмнээ уриалж, олон үйл ажиллагаа явуулж байна. Хятадын олон үндэстний хамтын цогцын ухамсрыг харуулах Соёлын тэнхим, Бүлгэмдэл уудам талбай зэргийг байгуулсан. Хятад, Орос хоёр орны Эргүнэ голын усан хилээр алсалсан хоёр сум, хоёр тосгон маань урт удаан жилд хил давж, зөрчил маргаан болсон үйл ажиллагаа гараагүй юм. Миний бие 2020 онд сумын даргаар 2023 оноос сумын намын хорооны нарийн бичгийн даргаар ажилласан. Үүрэг хариуцлагатай хүн дээ гэж боддог. Гэхдээ есөн үндэстнээ амар амгалан, эв нэгдэлтэй, баян чинээлэг, амьдралыг нь өөд татаж, чинээлэгжих саруул замаар урагшлахад итгэл дүүрэн байна гэж ярьлаа.

Эвийн сайхан нутаг усандаа өнөр баялаг амьдралаа хөгжөөж яваа бас нэгэн сайхан нутаг бий. Энэ нь даруй Орос үндэстэн хамгийн олон оршин сууж буй цорын ганц шянь-Энх шянь юм. Энх шянь нь Эргүнэ хотын баруун хойд хэсэгт, баруун талаараа Эргүнэ гол ба ОХУ-тай бараалан хөршилдөг. Улсын хилийн шугам нь 75 орчим км урт бөгөөд 2068 тэгш дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Хятад улсын хэмжээнд өрх амын бүртгэлтэй 2800 гаруй иргэн байгаагаас Орос үндэстний хойчис бараг 40 хувийг эзэлдэг. Тус шянь Орос, Хятад, Монгол зэрэг найман үндэстэн эв нэгдэлтэй аж төрж байгаа том гэр бүл юм. 2019 онд "Хятадын үндэстнүүдийн эв нэгдэл дэвшлийн үлгэр жишээч хамтарсан нэгж” цол хүртсэн. 

Тус шянь нь орос үндэстний уламжлалт барилга, соёлыг хэвээр хадгалсаар байна. Иргэн Цао Янань биднийг дагуулж "Голын эрэг дэх модон байшин” гэх том үсэгтэй гэр бүлийн фермийн хүрээнд орж, үе дамжин уламжлагдаж ирсэн Орос үндэстний үйлдвэрлэл амьдралын багаж хэрэгслүүдийг танилцуулсан юм. Тэрээр:

- Энэ гэрийн эзэн хятад үндэстэн, эзэгтэй нь Орос үндэстэн, манай шяньд Хятад, Монгол, Орос, Эвенк, Орчон зэрэг найман үндэстэн оршин суурьшдаг. Нийтээрээ Хятад хэлээр харилцдаг. Нутгийн иргэд маань ихэнх нь аялал жуулчлал эрхэлж, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлалыг нэгтгэсэн ажил үйлсийг хөгжүүлэн, ард иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлж байна. 2007 онд 3-7 өрх аялал жуулчалын чиглэлээр үйл ажиллагаа өрнүүлж, өрх бүрийн жилийн дундаж орлого 20-30 мянган юань байсан. Өдгөө 130 гаруй өрх  гэр бүлийн фермийн үйл ажиллагаа өрнүүлж, өрх бүрийн жилийн дундаж орлого 100-200 мянган юаньд хүрэх болсон. Өдгөө зам харилцаа хялбар болж, суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалт сайжирч байгаагаас жуулчид өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Гэр бүлийн фермийн эзэн Ван Шиүфэнь:

-Манайх 2016 оноос гэр бүлийн фермийн үйл ажиллагаа өрнүүлсэн, чадахын хэрээр Орос үндэстний барилгын хэв маяг ба соёл, идээ ундаанаас түрүүлж Орос маягийн байдлыг хадгалсаар ирж, жуулчдын анхаарлыг татаж байна. Сүүлийн жилүүдэд хуучин барилгуудыг шинэчилж, хойно, өмнө бараг хоёр сая юаний хөрөнгө оруулж шинэчилж бүтээн байгуулсан. Манайх гучаад жуулчдыг хүлээн авах өрөөтэй. Өдөр болгон дүүрэн байдаг. Буудалд буухаас гадна, зургаа татуулж, тойрон аялах жуулчид ч өдөрт хэдэн зуун хүн байдаг. Өөрөө тэтгэвэрт гарч, гэр бүлийн фермийг эрхэлснээс хойш гадаад, дотоодын олон олон найзуудтай танилцаж, амьдралд өөдрөг, сэтгэл тэнүүн, амьдралын түвшин улам сайжирч байна гэж нүүр дүүрэн баяртайхан ярьлаа. 

Тус шянь нь 2007 оноос хойш уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлийн хэлбэрийг өөрчлөн шинэ хэлбэрийн аялал жуулчлалын аж үйлдвэрийг хөгжүүлэхийг гол болгосноор иргэдийн амьжиргааны түвшин мэдэгдэхүйц их сайжирсан байна. Мөн суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалт болон орчин ахуйг шинэчлэн сайжруулснаар олон жуулчдын анхаарлыг татах болжээ.

Өн шимлэг өвс ногоо ургаж, өнөр олон мал сүрэг үржин бойжсон амар тайван нутагт үе үе хээрийн салхи хацар илбэж, соргог сайхан өвсний үнэр сэтгэл зүрхийг нэвт ариусгана. Рашаанаас тунгалаг, алтнаас үнэтэй сайхан сэтгэлт олон үндэстний ард түмэн саруул уудам тал нутагтаа сэтгэл нэгтэй нутагшиж, ариун цагаан зан араншин, ажил хөдөлмөрөөр  хил хязгаар орноо бүтээн байгуулахад нэгэнтээ сайхан үйлс бүтээн аз жаргалант амьдралаа дууланхан цогцлоож, шинэ эринд эв нэгдлийн эгшиг цуурайлан, хил нутаг Эргүнэгийн хөгжил цэцэглэл цэцэгс шигээ үүрд дэлгэрнэм...

Нийтлэл: ЖИНЬ ШАНЬ, ХАН ХУНШЯ, Э.ТЭРГҮҮН 

Зургийг: ХӨҮ РҮЙ

Эргүнэ голын эрэгт “ЭВ НЭГДЭЛ”-ийн мөнхийн цэцэг дэлгэрнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани