Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Таван толгойн ордын 0.4 хувиар Монголын хөрөнгийн бирж дээр тоглож болж байна, 95.5 хувьтай “Эрдэнэс Тавантолгой” хаана явна?

Таван толгойн ордын 0.4 хувиар Монголын хөрөнгийн бирж дээр тоглож болж байна, 95.5 хувьтай “Эрдэнэс Тавантолгой” хаана явна?

 

Нүүрсний хэрэг гэхээр улсад 40 их наяд төгрөгийн хохирол учруулсан, улс-төрчид болон төрийн албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлсэн, авлига авсан, ард түмний боломжийг хулгайлсан гэдэг агуулга л усан дотроос тос шиг ялгарч үлдлээ. Сүр дуулиантай эхэлсэн нүүрсний хэргийн жинхэнэ эзэд, улстөрчид, томчууд хэдийнэ сугарч, “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн өмчит “Таван толгой" хувьцаат компани гэсэн хоёр компанийн удирдлагуудыг тойрсон цөөн хүнтэй л хэрэг болоод боогдож байгаа нь прокурор, шүүхийн процессоос харагдаж байна. УИХ-аас томилогдсон нүүрсний хэргийг шалгах Түр хороо нь цуглуулсан баримтаа наймаалцан, сонсгол хийх лөөлөө болж байгаа сурагтай. Сонсгол боллоо ч цөөн хэдэн хүнийг яллах зохиол Х.Нямбаатарыг дараагийн Түр хороог ахлахтай зэрэгцэн бэлэн болсон гэдэг яриа Төрийн ордноос дуулдаж буй. Тэгэхээр нүүрсний хэрэг, нүүрсний сонсголоос их юм хүлээгээд хэрэггүй гэчихэд болно. Харин бүх нийтээрээ анхаарах чухал нэгэн агуулга нүүрсний хэргийн ард чимээгүйхэн үлдэж байна. Тэр бол нүүрсний хэрэгтэй тэмцээд Монголчууд юу хожив, шударга ёс хэрхэн тогтов, хууль сахиулж чадав уу, хохирол барагдав уу, эдийн засагт үр нөлөө өгөв үү, иргэд ногдол ашиг боломжтой болов уу гэдгийг тооцох ёстой юм. Компаниар бодоход нэг шинэ ажил хэрэгжүүлээд тайлан гаргадагтай л адил. Нүүрсний хэргийн шалгалтыг харья. Ерөнхий сайдаас эхлээд л анх ямар сүр дуулиантай мэдээлэл хийж байв.
 
 
АТГ-аас улс төрийн өндөр албан тушаалтай 17 улстөрчийг нэрлээд л яллагдагчаар татсанаа зарлаж шуугиан дэгдээсэн. Хэдэн зуун объектод нэгжлэг хийж, хэдэн мянган хүнээс байцаалт авснаа сар болгон зарласан, Яг прокурор, шүүх дээр гарын таван хуруунд багтах туг тахих хүмүүсийн хэрэг л ирсэн гэх яриа бий.
 
 
Уг нь төрийн ажилд, хуулийн байгууллагад алдаа гэж байх ёсгүй. Зарчимтай, хийгүй ажиллах ёстой. Үүнийг хуулийнхнаас гадна Засгийн газраас, Ерөнхий сайдаас нэхэх ёстой. Учир нь нүүрсний хэргийн малгайн доор Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчит комланиудад Бүрэн эрхэт төлөөлөгч /БЭТ/-ийг зургаан сарын хугацаатай томилон ажиллуулсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Ж.Ганбатыг тус компанийн үндсэн үйл ажиллагаа, зохион байгуулалт, өр авлагыг барагдуулах, орлогыг нэмэгдүүлэх ажлыг шууд хариуцан гүйцэтгэж, төлөөлөх эрх олгосон. Монгол Улсын уул уурхайн экспортыг ихэнхийг бүрдүүлж буй төрийн өмчит том компанид асуудал байсан нь үнэн. Засч залруулах хугацаа хэрэгтэй байх, нөгөө талаар тодорхой ахиц дэвшил байсан учир Ж.Ганбатыг улираан ажиллуулж буй гэж Засгийн газар мэдээлсэн. БЭТ томилогдсон өөр нэгэн нь компани бол орон нутгийн өмчит“Таван толгой" хувьцаат компани. Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, нээлттэй, хувьцаа нь эрэлттэй, зах зээлийн зарчмаараа ажиллаад топ компаниудын нэг болчихсон. Олон мянган хувьцаа эзэмшигч болон санхүүгийн зах зээлийн салбарын төрийн байгууллагуудын хяналт дор ажилладаг хувьцаат компанид онцгой дэглэм тогтоож, БЭТ томилсон нь Үндсэн хууль, Компанийн тухай хууль, цаашлаад Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зэрэг эдүгээ хүчин төгөлдөр олон хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Түүгээр зогсохгүй Монголын төр бизнест шууд гар дүрдэг, зогсоодог, хянадаг гэдгийг гадаадын хөрөнгө оруулагчдад харуулсан, тэднийг үргээсэн явдал боллоо гэж хуульчид, эдийн засагчид шүүмжилж байв.
 
“Таван толгой” хувьцаат компанийн хувьд БЭТ-өөр удирдуулсан зургаан сарын хугацаанд юу болов, ямар үр ашигтай ажиллав, юуг хэрхэн засч сайжруулав гэдгийг, олон нийт хүлээж байлаа. Гэтэл Засгийн газар ямар нэг тайлан, тайлбар хийсэнгүй. Сүр дуулиантай томилсон БЭТ-өө чимээгүйхэн “буцааж татсан”. Ингэхээс ч аргагүй байдалд хүрсэн биз.
 
Ямартаа ч “Таван толгой” хувьцаат компани Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компани тул үйл ажиллагаа болон тайлантай холбоотой бүх мэдээлэл олон нийтэд нээлттэй байна. Уг тайлангаас тус компанийн онц дэглэмийн үед үйл ажиллагаа, үр дун ямар байсныг, БЭТ хэрхэн ажилласныг ч харчихаж болохоор аж. Монголын хөрөнгийн биржийн цахим хуудас руу дэлхийн хаанаас ч, хэнбугайч ороод энэ компанитай холбоотой бүхий л мэдээллийг төвөггүйхэн авчихаж болно. Харин төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани “нээлттэй компани” гэж тунхаглаж байгаа хэдий ч үйл ажиллагаа, гэрээ, санхүүгийн тайлан нууц байсаар ирсэн. Тэр битгий хэл гэрээ, бичиг баримт нь төрийн нууцад байдгийг та бид мэднэ.
 
“Таван толгой” хувьцаат компаний хувьд олон жил өндөр ашигтай ажиллаж ирсэн компани. Өнгөрсөн онд л гэхэд цар тахлын улмаас хил хаалттай, аж ахуйн нэгж, байгууллагууд хязгаарлалтын дэглэмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан хүндхэн цаг үе. Хэдий тийм ч “Таван толгой” 2.7 сая тонн нүүрс борлуулж, борлуулалтын орлого 760 тэрбум төгрөгт хүрч, цэвэр ашиг нь 20 дахин өссөн мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлж байв. Хил гаалийн хязгаарлалттай хүнд нөхцөлд 3 сая орчим тонн нүүрс борлуулж, 760 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж чадаж байна гэдэг бол компанийн удирдлага, менежмент зөв бөгөөд сайн байсны илрэл. Ковидын дараа эдийн засаг сайжирч хил, гааль чөлөөтэй болсон 2023 онд тус компанийн экспорт, борлуулалт бүүр ч нэмэгдэх учиртай. Гэтэл эсрэгээрээ онц дэглэмийн зургаан сарын хугацаанд бараг тэг зогсолт хийсэнтэй адил буюу 57-хон мянган тонн нүүрс экспортолсон тухай БЭТ-ийн тайланд тусгагджээ.
 
Товчхондоо жилийнхээ тэн хагасын хугацаанд төлөвлөсөн ажлынхаа дөрөвхөн хувийг хийж-гүйцэтгэсэн гэсэн үг. Уг нь БЭТ ажилласан зургаан сарын хугацаа бол экспортын оргил үе улирал байсан гэж хэлж болно. 2022 оны эхний хагас жилийн тайлангаар 262 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой байсан компани 2023 оны эхний хагас жилийн байдлаар 36 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого бүрдүүлжээ.
 
262 тэрбумаас 36 тэрбум төгрөг хүртэл буурсан гэсэн үг. Төрийн мэдэлд очсон бизнес болгон ашиггүй болж, алдагдалд орж дампуурдаг гэдгийн жишээ ердөө энэ. Цар тахлын хүнд нөхцөлд 2.7 сая тонн нүүрс борлуулж, улсад 300 гаруй тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлж, орон нутагтаа 200 тэрбумын төгрөг ногдол ашиг өгч байсан компани ийм байдалтай байгаа нөхцөлд улсад яаж татвар, хураамжаа төлөх вэ гэдэг асуудал урган гарч ирнэ. “Таван толгой" хувьцаат компани дээр ийм нэгэн хорлонтой ч юм шиг хоржоонтой явдал болоод өнгөрч байна. Угтаа бол төр Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, нээлттэй, зөв менежменттэй ажиллаж буй компанид Засгийн газар хууль бусаар БЭТ нэртэй төлөөлөгч томилон сүйтгэж, алдагдалд оруулах ёсгүй байлаа. Ерөөсөө зах зээлийн зарчмаараа, шилдэг менежмент хэрэгжүүлээд ажиллаж байсан компани дээр онцгой дэглэм тогтоох шаардлагагүй байсан хэрэг. Харин түүний оронд жил бүр алдагдалтай ажилладаг төрийн өмчит олон арван компаниа орон нутгийн өмчит “Таван толгой” компани шиг нээлттэй, хувьцаат компани болгож, иргэдийн хяналтад оруулж ирэх ёстой юм.
 
Орон нутгийн “Тавантолгой" компани Монголын нүүрсний салбарт олон зүйлээрээ анхдагч болж, нүүрсний экспортын шанг татаж, нүүрс гэдэг баялгийг өнөөдөр улс орны эдийн засгийг гол тэтгэгч экспортын бүтээгдэхүүн болгон эргэлтэд оруулах ажлыг эхлүүлсэн компани гэдгийг түүх гэрчилдэг. Таван толгойн уурхай 1967 оноос олборлолтын үйл ажиллагаагаа эхлүүлж, 1995 онд хувьцаат компани болж, 2004 онд анх нүүрсээ экспортонд гаргаж, 2007 онд анх удаа нэг сая тонн нүүрс олборлон борлуулж, 2011 онд зургаан сая тонн нүүрс борлуулж Монгол Улсын экспортын 30 хувийг дангаараа бүрдүүлж байсан түүх бий. Энэ бүхэн нүүрсний салбарт анхдагч үйл ажиллагаанууд байлаа. Түүгээр ч зогсохгүй тэд нүүрсний салбарт бизнесийн шинэ загварыг бий болгож, улмаар 2009 онд “Энержи ресурс” ХХК, 2010 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь байгуулагдан олборлолтоо эхлүүлж, нүүрсээ экспортолж эхэлсэн түүхтэй. Өнөөдрийг хуртэл орон нутгийн өмчит “Таван толгой” хувьцаат компани улс орны эдийн засагт томоохон хувь нэмрээ оруулдаг компаниудын нэг байсаар ирсэн.
 
"Таван толгой” ХК-ийн хувьд сонгодог бүтэцтэй компани гэдгээрээ бусад уул уурхайн компаниудаас ялгардаг, 51 хувийг нь тухайн орон нутаг нь эзэмшдэг, 49 хувийг нь Монголын хөрөнгийн биржийн нээлттэй худалдаагаар хувьцаагаа худалдаж авсан монголчуудаас гадна дэлхийн 23 орны 2600 гаруй хувьцаа эзэмшигч эзэмшдэг. Орон нутаг болон хувьцаа эзэмшигчдийн хатуу хяналт дор, нээлттэй үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компани дэлхийд цөөн гэдгийг Дэлхийн уул уурхайн ассоциациас онцлон тэмдэглэж байсан удаатай. Нөгөө талаар байгалийн баялаг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн заалтыг амьдрал дээр хэрэгжүүлж буй хамгийн анхны бөгөөд цорын ганц хувьцаат компани ч гэж онцлоход буруудахгүй.  Монголын хөрөнгийн бирж дээр 180 гаруй компани бүртгэлтэй байдаг. Орон нутгийн өмчит “Таван толгой” хувьцаат компани бол Монголын үнэт цаасны зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч гол үзүүлэлт болох ТОП-20 индексийн сагсыг бүрдүүлдэг компаниудын нэг болоод удаж байгаа. Монголын хөрөнгийн биржийн жил бүрийн тайланд идэвхтэй арилжаалагдсан 30 үнэт цаасны нэгээр эдний хувьцаа зүй ёсоор нэрлэгдэг бөгөөд "Таван толгой” хувьцаат компанийн нэгж хувьцаа 15 мянган төгрөгт хүрч байсан удаатай.
 
Монголын хөрөнгийн зах зээл дээрх нэгж хувьцаа нь ингэж үнэлэгддэг компани тийм ч олон биш, Хувьцаа идэвхтэй арилжаалагдана, нэгж хувьцааны үнэ ханш өндөр байна, ногдол ашиг их хуваарилана гэдэг тухайн компанийн үйл ажиллагаа, менежмент сайн, үр ашигтай ажилладаг гэсэн үнэлгээ. Заавал Засгийн газар хөдөлж, БЭТ томилж үнэлэх шаардлагагүй, хөрөнгийн зах зээл нь өөрөө ингээд үнэлчихдэг. Үүнийг захын хүн ойлгох ухагдахуун.
 
Таван толгойн бүлэг орд дахь гурван компанийг олборлолтын талбайн хэмжээгээр нь харвал “Эрдэнэс Таван толгой” 95.5 хувь, “Энержи ресурс 4.1 хувь эзэлдэг бол орон нутгийн 'Таван толгой” хувьцаат компани нийт талбайн 0.4 хувийг эзэмшдэг. Том Таван толгой, жижиг Таван толгой гэж нэрлэдгийг учир энэ. Дахин онцлоход “Таван толгой” хувьцаат компани нь энэ том ордын өчүүхэн хэсэг буюу 0.5 хувьд ч хүрэхгүй талбайд зөв менежментээр ажиллаж, нүүрсийг эдийн засгийн эргэлтэнд оруулж, хэрхэн үр өгөөжтэй, ашигтай ажиллаж болдог гэдгийг бодитоор харуулж чадсан. Нэг үгээр хэлбэл орон нутгийн өмчит “Таван толгой” хувьцаат компани нь улсын төсөвт жил бүр их хэмжээний татвар хураамж төвлөрүүлж, орон нутагт хөгжлийн хөрөнгө оруулалтууд хийж, хувьцаа эзэмшигчдэдээ өндөр ногдол ашиг тараадаг, Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь идэвхтэй арилжаалагддаг, үнэт цаасны зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч ТОМ компани. Таван толгойн бүлэг ордын 0.4 хувийг талбайд үйл ажиллагаа явуулдаг энэ уурхай нэг аймгийг бүтнээр тэжээж, улсад их хэмжээний татвар төлж, ногдол ашиг тарааж болж байхад аварга ордын 95.5 хувийг дангаар эзэмшиж байгаа “Эрдэнэс Тавантолгой" компани ямар байхыг тооцоолбол хязгааргүй том боломж харагдана. “Таван толгой” хувьцаат компаниас 238.7 дахин илүү ашигтай ажиллаж болох тооцоолол гарч байна. Хэдхэн хоногийн өмнө “Эрдэнэс Таван толгой” компани онцгой дэглэмийн хугацаанд нүүрсний олборлолтыг 2.8 дахин, экспортыг 2.3 дахин, борлуулалтыг 3.7 дахин нэмэгдүүлж 2.2 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан гэдгээ мэдэгдлээ. Харамсалтай нь тус компани хэчнээн сая тонн нүүрс экспортолж, хэдэн тэрбумын ашигтай ажиллаад ч “хувьцаа эзэмшигч” гэх 3 сая монголчууд бидэнд хүртээлгүй. Учир нь та бидний хувьцаа амыүй.
 
Товчхондоо та бид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хууль ёсны хувьцаа эзэмшигч биш. “Хууль ёсны хувьцаа эзэмшигч биш” гэд-гийг ухвал та бидний эзэмшлийн  гээд байгаа 1072 ширхэг хувьцаа Монголын хөрөнгийн биржид бүртгэлгүй, ногдол ашиг хүртэх эрхгүй, өмчлүүлж, өвлүүлж,  барьцаалж болохгүй. Төр ХЭЗЭЭ Ч иргэдийн нэр дээрээс буцаагаад татчих эрсдэлтэй зүгээр нэг тоо. Ядаж л цэнхэр, ягаан тасалбар шиг гарт баригдах нэг ширхэг цаас ч хувьцаа эзэмшигчдэд байхгүй. 1072 хувьцаа хэзээ амилж иргэд хэзээнээс ногдол ашиг авч, баялагтаа эзэн болохыг хэлж мэдэхгүй.
 
Нэг үнэн зүйл нь “амилаагүй” 1072 хувьцаа эрх баригчдын сонгогчдоос санал авах хэрэгсэл болчихсон гэдэгтэй маргах хунгүй биз. 1072 хувьцааны ногдол ашиг тараах болохоор мөнгөгүй болчихдог. Харин сонгууль дөхөхөөр элдэв гоё ганган нэршил гаргаад мөнгө тараачихдаг. 2004 оноос ард түмэнд мөнгө тараах амлалт эхэлж, шинэ төрсөн хүүхэд, шинээр гэр бүл бологсод гэх мэт сонгуулийн санал авах зорилготой гоё нэртэй мөнгө олголтуудыг “Эрдэнэс Таван толгой” компаниас л санхүүжүүлж ирсэн. 2016 оны сонгуулиар гэхэд 1072 хувьцаанаас төр өөрөө хэсэгчилж авч байгаа нэрээр иргэдэд 300 мянган төгрөг тарааж шоудсан. Улс төрийн хүчин, улстөрчдийн зорилго биелснээс ард түмэнд, улс оронд ямар ч хожил, хөгжил авчраагүй. Сонгогчдын санал авах боловсон луйврыг тэд ингэж л хийдэг.
 
Нүүрс гэдэг байгалийн шавхагддаг баялаг. Тиймээс хэзээ нэг өдөр дуусна. Харин үнэ цэнэтэй, ашигтай байгаа энэ цаг үед л “Эрдэнэс Таван толгой” ХК-ийг яаралтай Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, нээлттэй компани болгож, орон нутгийн өмчит “Таван толгой” хувьцаат компани шиг зөв менежментээр ажиллуулж чадвал Монгол Улс, монголчууд дэлхийн хамгийн баян улс болчих боломж бэлээхэн байна.
 
Ганц “Эрдэнэс Таван-толгой” гэлтгүй Эрдэнэт, Монголросцветмет, Оюу толгой гээд төрийн оролцоотой 100 орчим компани бий. Эдгээр төрийн оролцоотой бүх компанийг нээлттэй хувьцаат компани болгож, иргэддээ хувьцааг нь эзэмшүүлж, иргэдийнхээ хяналтад ажиллуулчих. Тэр битгий хэл “Оюу толгой” компанийн Монголын төрийн мэдлийн 34 хувийг ч иргэддээ хувьчилж, нээлттэй хувьцаат компани болгочих боломж бий. Нөгөө талаар уурхайн үйл ажиллагаа явуулж буй орон нутгийг өмчтэй болгосноор тухайн бүс нутаг хөгжиж, төвлөрөл саарч 21 аймаг хөгжих боломж бүрдэнэ гээд яривал олон олон эерэг үр дүн бий болох боломж харагдаад эхэлж байна. Харин төр тэдгээр компаниудыг ашигтай ажиллах хууль эрх зүйн орчныг бий болгож өгөөд татвар хураамжаар нь улсын төсвөө бүрдүүлдэг болчиход өнөөдрийн улстөрчдийн, намуудын, ард түмний талцан хэрэлдэж байгаа төрийн өмчийн хулгай, дээрэм үгүй болох юм. Гэвч төр засагт маань ийм хүсэл эрмэлзэл байна уу гэдэг л асуудал юм. Ингээд харвал нүүрсний хулгай хэмээн нийтээрээ шагшин талцаж буй энэ том будилааны эцсийн дүнд монголчуудад үр ашигтай шийдвэр, үйл ажиллагаа болж үлдэх ёстой. Үүний нэг том агуулга бол нүүрсний хулгайтай нэр холбогдсон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн менежментийг төр зоригтой шийдвэрээр өөрчлөх асуудал улам тодорч байна. Хулгай хувийн өмчид хэзээ ч гардаггүй. Харин...!
 
М.Цэцэн
https://sonin.mn/news/enews/140310
Таван толгойн ордын 0.4 хувиар Монголын хөрөнгийн бирж дээр тоглож болж байна, 95.5 хувьтай “Эрдэнэс Тавантолгой” хаана явна?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өчигдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани