Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өвөр Монголын бараа бүтээгдэхүүн дэлхийд түгсээр байна

Хятад-Лаос чиглэлийн төмөр зам Лаосын нийслэл Вьентьяныг Хятадын Юньнаньтай холбоно. Хятад-Лаосын төмөр зам үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 26.8 сая тонн, 2700 гаруй төрлийн бараа тээвэрлэж, хоёр улс хамтдаа хөгжил дэвшилд хүрчээ.

        Африкт Кени улс 100 шахам жилийн дотор анхны орчин үеийн төмөр зам Момбаса-Найробийн төмөр замтай болж, Момбасагийн боомт болон эх газрын бүс хоорондын үр ашиггүй ачаа тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэсэн байна. Төмөр зам нь орон нутагт 50 мянга шахам ажлын байр бий болгосон төдийгүй эдийн засгийн өсөлтийг 2-оос дээш хувиар нэмэгдүүлсэн байна.

        Энэ хоёр төмөр зам нь Өвөр Монголтой нягт холбоотой. Зарим төмөр замыг Бугат хотын ган үйлдвэрт үйлдвэрлэсэн байна.

        - Энэ нь 310 В хэлбэрийн ган бүтээгдэхүүн бөгөөд гол төлөв төмөр замын тээврийн хэрэгслийг үйлдвэрлэхэд ашигладаг. Одоогийн байдлаар Хятад улсын хэмжээнд Өвөр Монголын Бугат хотод байрлах ган төмрийн үйлдвэр ба Сычуань мужийн Пань Жүхуа  хотод байрлах Пань ган төмрийн ХХК гэсэн хоёрхон аж ахуйн нэгж л үйлдвэрлэж чадна хэмээн Бугат хотын ган төмрийн үйлдвэрийн 2# том оврын цувимал ган үйлдвэрлэлийн шугамын бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхимд ажилчид танилцуулга хийж байлаа.

        Бугат хотын ган төмрийн үйлдвэрийн 1# дунд зэргийн хэмжээний цувимал ган үйлдвэрлэлийн шугамд нэг урт улаан ган төмрийг 1100 хэмд даран уртасгаж, дахин дахин өнхрүүлсний эцэст 100 метр урт өндөр хурдны ган төмөр зам болдог. Тодруулбал: Хятадад хэдхэн ган төмрийн үйлдвэр л ийм төрлийн төмөр үйлдвэрлэх боломжтой гэнэ.

        Бугатын ган төмрийн үйлдвэр нь 1958 онд баригдаж, 1969 оны 01-р сард ашиглалтад орсон юм. Үйлдвэр хөгжлийн явцдаа шинжлэх ухаан, технологийн шинэчлэлд түшиглэн, дэлхий дахины алсын хараатай ажиллаж, олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж, 2006 оны 09-р сар, 2013 оны 01-р сард 1# дунд зэргийн хэмжээний цувимал ган үйлдвэрлэлийн шугам болон 2# том оврын цувимал ган үйлдвэрлэлийн шугамыг шинэчлэн засварлаж, шинээр барьсан.

        Бугатын ган төмрийн үйлдвэр нь улсын дотоод болон гадаадын төмөр замд зориулсан төмөр зам, кран төмөр зам зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Үүнийг төмөр зам, гүүр, боомт, машин үйлдвэрлэл зэрэг төрөл бүрийн салбарт өргөн хэрэглэдэг бөгөөд бүтээгдэхүүнийг АНУ, Канад, Бразил, Индонез, Өмнөд Солонгос зэрэг 15 улс, бүс нутагт борлуулдаг.

        - Бугатын ган төмрийн үйлдвэрийн төмөр зам нь Хятад-Лаосын төмөр зам, Кени улсын Момбаса-Найроби төмөр замд төдийгүй Унгар-Сербийн төмөр зам, Монгол Улс дахь Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замд ашиглагдаж байна. Бугатын ган бүтээгдэхүүнийг гол барьж, бид цаашид харилцааны сүлжээ байгуулахыг дэмжин, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх болно. “Бүс ба зам” санаачилгыг 2013 онд санал болгосоноос хойш Бугатын ган төмрийн үйлдвэр нь “Бүс ба зам” санаачилгын дагуу 13 гаруй сая тонныг улс, бүс нутгуудад экспортлож, экспортын 90 хувиас дээш хувийг эзэлж байгаа бөгөөд экспортын орнуудын тоо 22-60 хүртэл өргөжсөн гэж Бугатын ган төмрийн үйлдвэрийн Олон улсын эдийн засаг, худалдааны ХХК-ийн ерөнхий менежерийн орлогч Ү-Шяндүн ярив.

        Зах зээлийг өргөтгөх, борлуулалтын үйлчилгээний сүлжээг байгуулах, үйлчилгээний түвшинг сайжруулах нь Хятадын бүтээгдэхүүнийг дэлхийд гаргах явдал юм. Энэ нь даруй Хятадын технологийг дэлхийд сурталчилж, Хятадын технологи бүх хүн төрөлхтөнд ашигтай байх болно.

        Өвөр Монголын Бэйфан хүнд даацын ачааны машины ХХК-ийн нийт бүтээгдэхүүний борлуулалтын хувьд дэлхийн гурав дахь том мэргэжлийн уул уурхайн ачааны машин үйлдвэрлэгч, Уул уурхайн ачааны машинуудын үндэсний инженерийн судалгааны төв, уул уурхайн ачааны машинуудын үндэсний стандартуудын тэргүүлэх эмхэтгэлийн нэгж, үйлдвэрлэлийн салбарт ганц аварга үзүүлэх байгууллага юм. 2012 оноос олон жил дараалан "Дэлхийн барилгын машин механизмын шилдэг 50 үйлдвэрлэгч"-ийн нэгээр шалгарсан байна.

        Өвөр Монголын Бэйфан хүнд даацын ачааны машины ХХК нь 28 тонноос 400 тоннын ачаа бүхий уурхайн ачааны машинуудыг бүрэн үйлдвэрлэх хүчин чадалтай. Улс орон даяар борлуулалтын үйлчилгээний сүлжээ байгуулж, дэлхий дахиныг цацруулж байна. Уул уурхайн ачааны машин дотоодын зах зээлд эзлэх хувь 80 хувиас дээш, гадаад зах зээл нь дэлхийн 67 улс орон, бүс нутгийг хамарсан байна.

        - Бугатын Бэйфан бизнес эрхлэх ХХК нь Хятадын North Industries группийн Өвөр Монголын анхны машин механизмын групп ХХК-д харьяалагдана. Энэ нь мэргэжлийн төмөр замын ачааны машин үйлдвэрлэлийн аж ахуйн нэгж, Хятадаас гадна хамгийн том төмөр замын ачааны вагон үйлдвэрлэлийн аж ахуйн нэгж юм. Мөн Өвөр Монгол дахь төмөр замын ачааны машин үйлдвэрлэлийн цорын ганц үйлдвэр болно. "Бүс ба зам” санаачилгыг санаачилснаас хойш тус компани нааштай хариу өгсөн. Манай төмөр замын ачааны вагонуудыг  "Бүс ба зам" санаачилгын дагуу Пакистан, Этиоп, Австрали зэрэг улс, бүс нутгуудад экспортолсон гэж Бугатын Бэйфан бизнес эрхлэх ХХК-ийн ерөнхий менежерийн орлогч Лю Читай ярив.

        Бугатын Бэйфан бизнес эрхлэх ХХК нь ӨМӨЗО-ы түвшинд аж ахуйн нэгжийн технологийн төв, хөгжүүлэлт судлалын төв юм. Өнөөдөр гэхэд жил бүр 6000 тээврийн хэрэгсэл үйлдвэрлэж, Ази, Африк, Америкийн бүс нутгуудад бүтээгдэхүүнээ экспортолдог.

     Өвөр Монгол нь өндөр чанартай хөгжлөөр зорилт болгож, үйлдвэрлэлийн салбарын дээд, ухаалаг, ногоон хөгжлийг хурдасгаж, үйлдвэрлэлийн салбарын өндөр чанартай хөгжилд итгэх итгэлийг тасралтгүй бэхжүүлж ирсэн.

      “Бүс ба зам” санаачилгыг хамтдаа байгуулан дэлхийд ашиг тусаа өгөх нэг арга зам бол янз бүрийн улс орнуудын дэд бүтцийг сайжруулж, гол төслүүдээр дамжуулан хөгжиж буй орнуудын хөгжил дэвшлийг хязгаарласан саад бэрхшээлийг арилгах явдал юм. Хятадын технологи дэлхийд түгэж, Хятадын технологи хүн төрөлхтөнд ашиг тусаа өгөх болтугай.

 

Зохиогч: Н.АЛТАН-УУЛ, ЖАН ХҮЙЛИН, МҮЕЙ
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж: СИНЬХУАНЕТ
Өвөр Монголын бараа бүтээгдэхүүн дэлхийд түгсээр байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 14:03
Өчигдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани