Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

АШИГТ МАЛТМАЛЫН ДЭЭЖИЙГ ШИНЖИЛДЭГ МОНОПОЛ ЛАБОРАТОРИУДЫН АРД ХЭН БАЙДАГ ВЭ

Улс төр, уул уурхайн бизнесийн бүлэглэлүүд хэрхэн хуйвалдаж, байгалийн баялгийг хуу хамж хулгайлж ирснийг өнгөрсөн сард болсон "Тавантолгой” ХК, "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн "Нүүрсний хулгай”-н нээлттэй сонсголоор харцгаасан. Тэгвэл үнэн хэрэгтээ нээлттэй сонсголоор бидний сонссон, харсан буюу ухдаг, зөөдөг, хил гаргадаг хулгай бол ердөө ил хулгай нь байсан. Харин улстөрчид, уул уурхайн томчуудын хамгийн гол нууц хулгай лабораторийн аргаар явагддаг аж. 
 
Тодруулбал, "Тавантолгой” ХК, "Эрдэнэс тавантолгой” ХК, "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, "Эрдэнэс силверс ресурс” ХХК, "Монголросцветмет” ТӨҮГ, "Оюу толгой” ХХК тэргүүтэй төрийн өмчит уурхайнууд болон бусад хувийн уурхайнуудын алт, зэс, жонш, мөнгө, нүүрсний 10 хүрэхгүй хувийг Геологийн төв лаборатори, үлдсэн 90 гаруй хувийг нэр бүхий дөрөвхөн компанийн лаборатори монопол эрхтэйгэр шинжилдэг юм байна.  Өөрөөр хэлбэл, уул уурхайн компаниудын олборлож буй нийт ашигт малтмалыг 100 хувь гэж үзвэл, "Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ буюу Геологийн төв лаборатори 10 хувийг нь, "Хан лаб” ХХК-ийн лаборатори 20 хувь, "Алс групп” ХХК-ийн лаборатори 30 хувь, "Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-ийн лаборатори 30 хувь, "Гео-аналитик” ХХК 10 хувийг нь тус тус шинжилдэг ажээ. Улсдаа ганцхан байдаг төрийн өмчит Геологийн төв лаборатори хувийн хэдхэн лабораторид шахагдаж, төрийн өмчит уурхайнууддаа ч тоогдохоо больчихсон байгааг эндээс харж болно. 
 
Хамгийн ноцтой нь, хувийн хэдхэн лаборатори уул уурхайн салбарт монопол тогтоосны цаана хоёр төрлийн хулгай үйлдэгдэж байдаг гэнэ. Нэгдүгээрт, төрийн болон хувийн хэвшлийн уурхайнууд хувийн лабораториудтай хуйвалдаж, алт, нүүрс, жонш, зэсийн агууламжийг зориудаар дарж дүгнэлт гаргуулах нь татвараас зугтах шалгарсан арга нь аж. Илүү тайлбаргүйгээр нэг тод жишээг эргэн сануулъя. Салхитын мөнгөний ордыг төрийн өмчид авч "Эрдэнэс силверс ресурс” ХХК-д эзэмшүүлэхээс өмнө тус ордод БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Жи Пи Эф” ХХК олборлолт явуулж байв. Тэгвэл 2016 онд "Жи Пи Эф” ХХК-ийн удирдлагууд нь Геологийн төв лабораторийн удирдлагуудтай хуйвалдаж, Салхитын ордоос олборлосон баяжмалын мөнгөний агууламжийг зориудаар дарж, хуурамч шинжилгээний бичгээр хил гаргаж байсан нь ил болж багагүй дуулиан дэгдээж байв. Тодруулбал, Салхитын ордын нэг тонн баяжмал нь 2015 онд дунджаар 1400 грамм мөнгөний агууламж байдаг байсан. Гэтэл "Жи Пи Эф” ХХК-ийн удирдлагууд 2016 оноос Геологийн төв лабораториос "Нэг тонн нь 425 грамм агууламжтай” гэсэн хуурамч шинжилгээний хариу гаргуулан хил давуулж байсныг хууль хяналтынхан тогтоосон байдаг. Шалтгаан нь, "Жи Пи Эф” ХХК-ийнхан 425 грамм мөнгөний агууламжтай баяжмал хил гаргах нь 1400 грамм агууламжтай баяжмал гаргахаас гурав дахин бага татвар төлөх учраас ийм луйвар хийж байсан хэрэг л дээ. 
 
Хоёрдугаарт, алт, нүүрс, зэсийн баяжмалд асар олон төрлийн газрын ховор болон ховор элементүүд дагалдаж байдаг. Гэтэл хувийн лабораториудтай хуйвалдах замаар дагалдах элементүүдийг нь нууцалдаг. Ингээд хилийн цаана гаргаад баяжмалаасаа дагалдах элементүүдийг нь салгаж аваад өндөр үнээр худалддаг гэх. Жишээ нь, "Оюу толгой” компани л гэхэд зэсийн баяжмал гэх ерөнхий нэрээр 21 төрлийн дагалдах элементийг ямар ч татваргүй хил гаргадаг ноцтой асуудал яригддаг. Тэгэхээр төрийн болон хувийн уурхайнуудын зэс, нүүрс, алт, мөнгөний баяжмалыг дагаад асар их хэмжээний байгалийн баялаг ямар ч хувийн хэдхэн лабораторийн дүгнэлтээр хараа хяналтгүйгээр, ямар ч татваргүйгээр гадагшаа гарч байгаа гэсэн үг. 
 
Тэгвэл бид салбараасаа шахагдаж байгаа Геологийн төв лаборатори болон уул уурхайн салбарт монопол тогтоосон "Хан лаб” ХХК, "Алс групп” ХХК, "Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК, "Гео-Аналитик” ХХК гэх дөрвөн лабораторийн эздийг танилцуулж байна. 

УУХҮ-ИЙН САЙД Ж.ГАНБААТАРЫН ТОМИЛСОН ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИЙН ДАРГА Д.МӨНХБААТАР НЬ УБТЗ-Д ХАМГААЛАГЧ БАЙЖЭЭ 

      УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар салбарынхаа цөм болох Геологийн төв лабораторийн даргаар химич биш, геологич ч биш, хаа холын "Улаанбаатар төмөр зам”-д хамгаалагч байсан, өөрийнхөө дүүргийн ИТХ-ын төлөөлөгч залууг томилжээ. Тодруулбал, "Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ буюу Геологийн төв лабораторийг одоо Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Дуламсүрэнгийн Мөнхбаатар гэх залуу удирдаж буй. Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, Сэлэнгэ аймгийн Сант суманд өссөн. 2003 эхлэн "УБТЗ” ХНН-т хамгаалагч, хяналтын байцаагчаар ажиллаж байсан. 2016 оноос Баянгол дүүргийн МАН-ын хороонд давхар ажиллах болж, улмаар 2020 оны орон нутгийн сонгуулиар  МАН-аас Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Түүгээр зогсохгүй, Баянгол дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар, Засаг дарга Ө.Сумъяабаатарын орлогчоор тус тус давхар томилогдсон байгаа юм. Гэтэл УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарын тушаалаар 2023 оны нэгдүгээр сарын 13-нд Геологийн төв лабораторийн захирлаар томилогдож, ИТХ-ын төлөөлөгч, бүлгийн дарга, Засаг даргын орлогч, лабораторийн дарга гэх дөрвөн давхар сэтэртэй болжээ. Товчхондоо, Баянгол дүүргийн "эзэн” гэгдэх болсон УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарын "тавиул” юм. 
 
Улсдаа ганц байдаг, уул уурхайн салбарт хяналт тавьж байх ёстой Геологийн төв лабораторийнхоо даргаар төмөр замын хамгаалагч байсан хүн томилчихоор хувийн лабораториудад шахагдаж, салбараасаа шахагдах нь арга ч үгүй биз. 
Тайлбар: УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, Геологийн төв лабораторийн дарга, БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхбаатар

"ХАН ЛАБ” ХХК-ИЙГ ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Б.МЭДРЭЭГИЙН ЭХНЭР ЭЗЭМШДЭГ

"Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс, "Монголросцветмет” ТӨҮГ-ын жонш, төмрийн хүдэр, алт, "Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн мөнгө, "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-уудын зэсийг "Хан лаб” ХХК-ийн лаборатори шинжилдэг. Өөрөөр бол, эхэнд дурдсанчлан нийт ашигт малтмалын дээжийн 20 орчим хувийн шинжилдэг монопол компани. Тэгвэл "Хан лаб” ХХК-ийг Цэзээгийн Отгонзаяа гэх эмэгтэй эзэмшиж, удирддаг. Ц.Отгонзаяа нь Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч асан Б.Мэдрээгийн эхнэр. Б.Мэдрээ "Сахал” Д.Эрдэнэбилэгийн Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгчөөс гадна "Ажнай” Д.Бат-Эрдэнийн "Капитрон” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нэгэн. Харин одоо Монголын банкны холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж буй. Товчхондоо, улстөрчид, уул уурхайн бизнесийнхэн дунд асар нөлөөтэй нэгэн. Тиймдээ ч түүний эхнэрийн "Хан лаб” ХХК нь лаборатори нь томорсон биз. Сонирхуулахад, "Хан лаб” ХХК нь жонш, алт, мөнгө, нүүрс шинжлэхээс гадна Гаалийн ерөнхий газрын харьяа Гаалийн төв лабораторид лабораторийн шилэн сав, урвалж бодис, дээжний сав, хэмжилтийн тоног төхөөрөмжийг нийлүүлдэг ажээ. Зөвхөн 2020 оноос хойш л гэхэд Гаалийн төв лабораторид 1.4 тэрбум төгрөгийн гэрээ хийжээ. 
Тайлбар: ХХБ-ны Ерөнхийлөгч асан Б.Мэдрээ, "Хан лаб" ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Отгонзаяа

"АЛС ГРУПП” ХХК-ИЙГ ЭЗЭМШИГЧ Ш.ОДБИЛЭГ НЬ УУЛ УУРХАЙН САЛБАРЫН БҮХ Л "МУУ НЭРТЭН”-ҮҮДТЭЙ ХОЛБОГДДОГ

      "Эй Эл Эс” лаборатори буюу "Алс групп” ХХК нь "Эрдэнэт үйлдвэр”-ийн зэс, "Эрдмин” компанийн катодын зэс, "Оюу толгой”-н алт, зэс, "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний дээжийг шинжилдэг. Мөн л монопол эрхтэй компани. Тэгвэл "Алс групп” ХХК-ийг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй "АLS inspection UK” компани болон Ширнэнгийн Одбилэг хамтран эзэмшдэг. Харин гүйцэтгэх захирлаар Ш.Одбилэг өөрөө ажилладаг бол Санхүү, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар нь Ш.Одбилэгийн эхнэр Ө.Наранчимэг ажилладаг аж. 
 
Тайлбар: "Алс групп" ХХК-ийг эзэмшигч Ш.Одбилэг
   "Алс групп” ХХК-ийг эзэмшигч Ш.Одбилэг нь "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягаас нүүрсний дээж шинжлэх 11 тендерт авч, 12.3 тэрбум төгрөгийн санхүүжилт халаасласан асуудлаараа өнгөрсөн сард "Нүүрсний хулгай”-н нээлттэй сонсголд дуудагдсаныг санаж буй байх. Хамгийн ноцтой нь, уул уурхайн бүтээгдэхүүний 30 орчим хувийг шинжилдэг "Алс групп” ХХК-ийг эзэмшигч Ш.Одбилэг нь уул уурхайн салбарын бүхий л "муу нэртэн”-үүдтэй холбоо хамааралтай нэгэн аж. Түүний аалзны тор мэт сүлжээг товч танилцуулъя. 
 
1. Ш.Одбилэг нь Дамбадаржаагийн Наранхүүтэй "Бизнес инвестмент групп” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Д.Наранхүү нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд нарын "нүүрсний хулгай”-н гол хамтрагч байсан гэх. Тиймдээ ч "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн удирдлагуудыг саатуулж эхлэхтэй зэрэгцээд 2022 оны арванхоёрдугаар сард хил гарч зугтсан. Улмаар Д.Наранхүүг өнгөрөгч намар Х.Нямбаатар "шувуу” ажиллагаагаар Хятадаас баривчилж авчирсан. Ноцтой нь, Д.Наранхүүгийн хамааралтай 10 орчим компани "Эрдэнэс тавантолгой” ХК-аас нүүрс зөөдөг. Мөн Д.Наранхүү "Монголын энх тайван, найрамдлын байгууллага”-ын дэд ерөнхийлөгчөөр ажилладаг бол Ерөнхийлөгчөөр нь алдарт Д.Загджав ажилладаг гэх мэт сүлжээ бий. 
 
2. Ш.Одбилэг Цэнддоржийн Эрдэнэбаттай "Нэгди процессор” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Мөн Ш.Одбилэг нь Ц.Эрдэнэбатын эхнэр Н.Энхжаргалтай "Дижитал Номад Ди Эн” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулж байсан. Тэгвэл Ц.Эрдэнэбат нь "Алтны магнат” гэгддэг байсан Ц.Мянганбаяртай "Алташ өнгөт металлс” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Мөн Ц.Эрдэнэбат, түүний эхнэр Н.Энхжаргал нар Ц.Мянганбаярын охин М.Маралтай "Сейфтек сийл” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулж байсан. Цааш хөөвөл, Ц.Эрдэнэбат нь "Лицензийн наймаачин” гэгддэг байсан Амалхааны Эрдэнэбатын төрсөн дүү Амалхааны Бадрахтай "Гүүмэл” ХХК-ийг хамтран эзэмшдэг гэх мэт ноцтой сүлжээ гарч ирнэ. 
 
     Сонирхуулахад, Ш.Одбилэгийн бизнесийн хамтрагч Ц.Эрдэнэбат нь 1999-2008 он УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан. Харин эхнэр Н.Энхжаргал нь 2004 оноос хойш "МCS”-ийн охин компаниудын гүйцэтгэх захирал, төслийн удирдагчаар ажиллаж иржээ. Тухайлбал, БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн "Интерпресс” ХХК-ийн гүйцэтгэх захирал, "Спирт бал бурам” ХХК-ийг "MCS”-ийн харьяанд байх үед маркетинг хариуцсан дэд захирал, "М Си Эс холдинг” ХХК-ийн төслийн удирдагчаар тус тус ажиллаж байжээ. 

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НҮҮРС, "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ЗЭСИЙГ ШИНЖИЛДЭГ "ЭС ЖИ ЭС АЙ ЭМ ЭМ И МОНГОЛИА” ХХК-ИЙГ ОФФШОРТ БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИ ЭЗЭМШДЭГ

"Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс, "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийн тал хувийг "Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК шинжилдэг. Тэгвэл "Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-ийг оффшор бүс буюу Швейцарт бүртгэлтэй "SGS SA” компани эзэмшдэг. Харин гүйцэтгэх захирлаар нь БНХАУ-ын иргэн Ян Ян Ли Шин гэгч ажилладаг бол үйл ажиллагаа хариуцсан менежерээр нь Л.Анхбаяр гэх эмэгтэй ажилладаг ажээ. 
 
Ноцтой нь, "Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК нь "нүүрсний хулгай”-н хэрэгт хутгалдчихсан явж байгаа. Тодруулбал, "Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК нь "Элгэн” ХХК, "Литопро” ХХК, "Инженер геодези” ХХК-уудтай "Хамтарсан түншлэл” байгуулан, 2022 оны аравдугаар сарын 25-нд "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягтай 69,7 тэрбум төгрөгийн дүнтэй "Тавантолгой ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Улмаар энэ гэрээгээ улсын нууцад оруулж хав дарсан байсныг Засгийн газраас ил болгосон байдаг. Энэхүү 69.7 тэрбум төгрөгийн нууц гэрээ Б.Ганхуягийн хэрэгт шалгагдаж буй. 

"ГЕО-АНАЛИТИК” ХХК-ИЙГ УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР АСАН Э.ХҮРЭЛБААТАРЫН ОХИН, ТӨРСӨН ДҮҮ ХОЁР ХАМТРАН ЭЗЭМШДЭГ

      "Гео аналитик” ХХК-ийг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор асан Э.Хүрэлбаатарын төрсөн дүү Э.Мөнхбаатар эзэмшдэг. Харин "Гео аналитик” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Э.Хүрэлбаатарын охин Х.Мөнхзул ажилладаг. Э.Хүрэлбаатар нь Г.Мөнхбаярыг Хотын дарга байх үед буюу 2010-2012 онд Улаанбаатар хотын Ерөнхий архитектороор томилогдон ажиллаж байсан, "Хотын фракц”-ын нэг төлөөлөл. Өдгөө "Гео-Аналитик” ХХК нь Э.Хүрэлбаатарын эзэмшдэг Улаанбаатар чуулгын хажуугийн "Архитектор ордон”-д байрлаж, үйл ажиллагаа явуулдаг. 
Тайлбар: "Гео-Аналитик" ХХК-ийг эзэмшигч Э.Мөнхбаатар

ГААЛИЙН ТӨВ ЛАБОРАТОРИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ХАДАМ АХЫНХ НЬ ЭХНЭР УДИРДДАГ

     Эцэст нь, хилээр гаргаж буй уул уурхайн бүтээгдэхүүний дээжинд ГЕГ-ын харьяа Гаалийн төв лаборатори ёс төдий шинжилгээ хийдэг. ГЕГ-ын харьяа Гаалийн төв лабораторийн даргаар Сэд-Очирын Цэрэнчимэд гэх эмэгтэй ажилладаг. Харин С.Цэрэнчимэд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хадам ах, ОБЕГ-ын дэд дарга Л.Болдбаатарын эхнэр юм. 
тори монопол эрхтэйгэр шинжилдэг юм байна.  Өөрөөр хэлбэл, уул уурхайн компаниудын олборлож буй нийт ашигт малтмалыг 100 хувь гэж үзвэл, "Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ буюу Геологийн төв лаборатори 10 хувийг нь, "Хан лаб” ХХК-ийн лаборатори 20 хувь, "Алс групп” ХХК-ийн лаборатори 30 хувь, "Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-ийн лаборатори 30 хувь, "Гео-аналитик” ХХК 10 хувийг нь тус тус шинжилдэг ажээ. Улсдаа ганцхан байдаг төрийн өмчит Геологийн төв лаборатори хувийн хэдхэн лабораторид шахагдаж, төрийн өмчит уурхайнууддаа ч тоогдохоо больчихсон байгааг эндээс харж болно. 
 
https://ergelt.mn/news/22/single/40912
АШИГТ МАЛТМАЛЫН ДЭЭЖИЙГ ШИНЖИЛДЭГ МОНОПОЛ ЛАБОРАТОРИУДЫН АРД ХЭН БАЙДАГ ВЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой

URL

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани