Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ИРГЭДИЙГ БУУДАЖ, ГЭМТЭЛ УЧРУУЛСАН “БҮРДЭЛ МАЙНИНГ” ХХК-ИЙН УУРХАЙН ХАМГААЛАГЧИЙГ ТОРГОЖ, ЯЛААС МУЛТАЛЖЭЭ

ИРГЭДИЙГ БУУДАЖ, ГЭМТЭЛ УЧРУУЛСАН “БҮРДЭЛ МАЙНИНГ” ХХК-ИЙН УУРХАЙН ХАМГААЛАГЧИЙГ ТОРГОЖ, ЯЛААС МУЛТАЛЖЭЭ

 

Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Баян” Базараагийн мэдлийн компани болох “Бүрдэл майнинг” ХХК-ийн уурхайн хамгаалагчид иргэд рүү хийн буугаар буудсан хэрэг гарсан байдаг. Тодруулбал, 2021 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 16:00 цагийн үед уурхайн бүсэд нэвтэрсэн гар аргаар алт олборлогчид руу уурхайн харуул хамгаалалтын ажилтан хийн буугаар буудаж, хүнд гэмтэл учруулсан ноцтой хэрэг гарсан юм. Тэгвэл уг хэргийн хавтаст хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байна.

Шүүгдэгч Ж.М нь “Бүрдэл майнинг” ХХК-нд “Сонор харуул” ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа хууль бусаар гар аргаар алт олборлогч иргэд дайрах үед Gediz маркийн 9-мм-ийн хар өнгийн EG-20081831 гол мөрийн дугаартай хийн гар буугаар иргэн Ц.Ө руу буудлага хийж, эрүүл мэндэд нь санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ж.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Хэрэг болсон өдөр болох “Бүрдэл-майнинг” уурхайн алт олборлох болон баяжуулах үйл ажиллагаа 08:00 зогсож, 09:00 цагт буулгах үйл ажиллагаа эхэлсэн. Уг үйл ажиллаагаатай холбоотойгоор нутгийн иргэд болон гараар олборлогчид уурхайн урд талд 50 орчим хүнтэй 20 орчим машин цувж ирсэн. Уг мэдээллийг Заамар сумын цагдаагийн газарт мэдэгдсэн. Үүний дагуу 7-8 цагдаагийн албан хаагч 10:00 цагийн үед ирсэн. Цагдаагийн албан хаагч нарыг ирэх үед нутгийн иргэд улам их болж 100 гаруй хүн, 50-60 машин болсон. Харуул хамгаалалтын хүмүүс болон цагдаагийн албан хаагч нарын хамт нутгийн иргэдэд шаардлага тавьж, бүсэд нэвтрэх боломжгүй тухай удаа дараа тайлбарлан хэлсэн. Гэтэл орон нутгийн иргэд эсэргүүцэл үзүүлэн хэл амаар доромжилж, авах зүйлээ авна гэж хэлж байсан. 10:30 цагийн үед 200-300 хүн, 70-80 машин болсон. Иргэд дайрч, байшингийн дээвэр, ханыг цөмлөж эхэлсэн. Энэ үед бүгд дайраад хоёрдугаар үйлдвэрийн тоног төхөөрөмж эвдсэн. Бид тэр хүмүүст шаардлага тавихад ахлах ажилтан н.Болорсүхийн толгойг хагалж ухаан алдуулсан. Тухайн үеийн нөхцөл байдал хүний амь эрсдэж болох үе байсан тул анхааруулж дээшээ буудахад хүмүүс тоохгүй байхаар нь хажуу тийш буудсан. Тэр үед 2-3 хүмүүс нь анзаараад бид нар руу буудаж байна зугтаарай гэж байсан. Тухайн үед 2-3 ажилтан болон тэнд байсан ахлах ажилтнаа жижиг нүхээр гаргаж холдуулсан. Хүмүүс орж байгаа том онгорхой нүх рүү очоод та нар үйлдвэр рүү орж болохгүй гэж хэлэхэд тэнд байсан хүн чих рүү буудчихлаа гэж хэлж байсан. Хүмүүс над руу дайраад чулуу шидэж байсан. Тэгээд дээшээ хартал цагдаа нар бууж ирж байсан.  Намайг тэндээс  салгаж аваад дээшээ гарсан шатаар өгсөөд буцаад буусан. Тэр үед хүмүүс над руу дахиад чулуу шидээд байхаар нь би машин дотор байсан буугаа аваад дээшээ буудсан. Хүмүүс дахиад буу гаргаад ирлээ гээд надаас холдсон. Тухайн үед дахиад цагдаа нар ирээд наад хүмүүс чинь чамайг алах гээд байна гээд авч явсан. Тэр өдөр үйлдвэр дотор 3-4 удаа буудсан, үлдсэн сумыг сануулга зорилгоор буудсан, нийт найман сумаар буудсан. Орон нутгийн иргэд дайрах үед гар буугаа алдсан. Тэр үед үйлдвэрт их хэмжээний эвдрэл, хохирол гарсан байсан” гэжээ.
Хохирогч Ц.Ө мэдүүлэхдээ “2021 оны арванхоёрдугаар сарын 06-ны 15:00 цагийн орчим Төв аймгийн Заамар сумын Хайлааст гуравдугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Баянголын амны “Бүрдэл майнинг” ХХК-ний усан буу бууж байна гэдэг сургаар очсон. Тэнд 100 орчим хүн цугласан байсан. Уурхайн усан бууны дээд талд нь шороон дээр уурхайн ажилчид, цагдаа нар байж байсан. Гэтэл гэнэт 2-3 удаа буун дуу гараад эргээд хартал хамгаалалтын албаныхан буу чиглүүлээд зогсож байсан. Арай ч буудчихгүй байлгүй гэж байтал араас буудаж миний зүүн талын бөөр орчимд оносон. Зүүн бөөрний хэсгээс жаахан цус шүүрсэн. Тэгээд би тэнд байсан хүмүүст намайг буудчихлаа гэхэд буунаас айгаад зугтаачихсан. Цагдаа нар намайг эмнэлэг рүү явж, шархаа үзүүл гэж хэлсэн. Тулгаатай уулзаад байж байсны дараа нь бусад цагдаа нар ирээд тэнд байсан хүмүүсийг одоо тар, хойшоо бай гээд тарсан уулзаад байж байхад дахиад 3-4 удаа байх буун дуу гарсан. Гэтэл намайг буудсан хар өнгийн хувцастай, өндөр биетэй хамгаалагч залууг цагдаа дагуулсан гарч ирээд машинд суулгаад явуулчихсан” гэжээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мд оногдуулсан 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

https://ergelt.mn/news/71/single/41094

ИРГЭДИЙГ БУУДАЖ, ГЭМТЭЛ УЧРУУЛСАН “БҮРДЭЛ МАЙНИНГ” ХХК-ИЙН УУРХАЙН ХАМГААЛАГЧИЙГ ТОРГОЖ, ЯЛААС МУЛТАЛЖЭЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

Өчигдөр, 17:39
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

Өчигдөр, 15:17
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

Өчигдөр, 11:59
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

Өчигдөр, 09:55
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани