Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ

25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ

 

...Амараа гуай 25 жил алт угааж байгаа. Тэр хээр морио унаад, ногоон түмпэн, хүрзээ ганзагалаад алтанд явдаг гэнэ. Өглөөнөөс үдэш хүртэл шороо, ус хоёрыг хоршуулж, нүдээ "ширгэтэл” алт хайдаг. Хоосон хонохгүй, хоёр идэхгүй гэсэндээ тэр хэчнээн түмпэн цоолж, хэдэн хүрзний иш хугалсныг амьдралынх нь он жилүүд гэрчилнэ. Тэр анх алт гэж юу байдгийг, яаж олборлодгийг ч мэдэхгүй Бугантад ирж байж. Хөнгөн цагаан түмпэн дотор ус, шороо хийчихээд сэгсрээд байсан. Тэгж, тэгж түлээний үртэс шиг шаргал зоргодос шарласан нь алт байж. Түүнээс хойш 25 жил тэр алт угааж байгаа. Магад тэр түмпэнгээр алт угаадаг Бугантын хамгийн сүүлчийн нинжа байх. Уншигч та бүхэнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны иргэн О.Амарсанаагийнхаас хийсэн сурвалжилгаа хүргэж байна.

       Бугантын төвд бид түүнтэй уулзлаа. Тэр "Алт угааснаа ярихаар цагдаа ирээд бариад явчихгүй биз дээ. Одоо ч цаг хэцүү болоод байна. Тосгоны ядарсан иргэдээ л цагдаж манаад, торгодог болсон. Ахыгаа баллах зүйл хийв дээ” гээд инээв. Яриагаа үргэлжлүүлэн "Манай гэр тосгоноос зүүн тийшээ хоёр километрийн зайтай. Та хэд араас давхиад очоорой” гээд хээр мориныхоо хондлойг ташуурдас хийгээд ухасхийв. Харуй бүрийтэй зэрэгцээд сумын төвийн нохдыг боргуулсаар давхисан түүний араас бид ч хөдөллөө.

АМАРАА НИНЖА БОЛСОН НЬ

       Түүнийг Украинд их сургуульд барилгын инженерийн мэргэжил эзэмшихээр суралцаж байхад нь "Ээжийнх нь бие муудсан” гэх цахилгаан ирсэн тул сургуулиа орхиод эх орондоо ирсэн байдаг. Хэрэв тэр сургуулиа төгссөн бол барилгын инженер Амарсанаа байх байж. Одоо бол нинжа Амараа болжээ. Тэрбээр "Миний хүүхэд нас бусдын адил мал маллаж, үеийнхэнтэйгээ тоглож наадаж өнгөрсөн. Аав минь санхүүгийн хүн байлаа. Улсын ажил барагдахгүй, гэрт үзэгддэггүй. Би чинь хоёр эгч, гурван ахтай, айлын бага хүү. Одоо бол орчлонд ганцаараа үлдсэн. Дөрвөн хүүхэд, эхнэр минь л хань, бүх юм минь болж байна. Гадаадад сурч байгаад ээжийгээ асрах гээд сургуулиасаа чөлөө аваад ирсэн. Ээж минь намайг ирээд удаагүй бурхан болсон. Аав бол бүр багад намайг гуравдугаар ангид байхад нас барсан. Өсөхийн цагт эцэг, эхээ алдах шиг хэцүү зүйл байдаггүй. Залуургүй завь шиг хэсэг хугацаанд амьдарсан. Тэгээд яах вэ, хүссэн, хүсээгүй амьдрал ойлгуулаад, амьдралын төлөө зүтгэдэг болгоод өгдөг юм билээ” гээд инээмсэглэв.  Амараа ах 1998 онд Бугантын хүргэн болжээ. Сумын төвд хийх ажил байхгүй, Бугантынхан бүгд алтанд явж амьдралаа залгуулдаг байж.

      Тэрбээр "1998 оны намар орой алтанд явж үзэж билээ. Би чинь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын уугуул. Мал маллаж байснаас газар, шороо ухаж үзээгүй. Амьдрал зохиочихоод хийх ажилгүй, би газар шорооны ажилд муу гээд гэртээ хэвтээд байлтай нь биш. Тэр үе чинь цаг хэцүү, үйлдвэрүүд татан буугдаж байлаа. Бугантад улсын алтны ууган үйлдвэр байсан. Үйлдвэрийн шороог хүмүүс угааж, амьдралаа залгуулж эхэлсэн юм. Анх алт хаа сайгүй хэвтэж байдаг юм шиг төсөөлж байлаа шүү дээ. Тэгээд хамт яваа хүмүүсээ "Алт гарч байна. Тэдэн цэн оллоо. Энэ хэсгээс ингэж угаалаа. Эндээс ирээд угаа” гэж хэлж өгнө гэж хүлээдэг байлаа. Гэтэл тийм байгаагүй. Хүмүүс сумаас гарахдаа дуу шуутай, энгийн сайхан харилцаатай явж байснаа ууланд очоод дуугарахаа больчихно. Тэгэхээр нь   надтай адилхан юу ч олохгүй, эрээд яваад байгаадаа бухимдаад байдаг юм болов уу гэж боддог байлаа. Гэтэл хүмүүс чинь алт олохоороо бусдадаа хэлдэггүй, нуудаг байсан юм билээ. Алтных нь гарц багасчихна, нүдний хор орчихно гэсэн мухар сүсэг л дээ, хэлэхгүй байгаа нь. Ингэж яваад л алтны нинжа болсон доо. "Одоо болъё. Өөр ажил хийе” гэсээр 25 жилийг ардаа үджээ” гээд тэр тамхиа нэрж, гутлынхаа түрийн дээр үнсээ унагалаа.

ГУРИЛЫН ТҮМПЭНГЭЭ БАРИАД АЛТ УГААХААР УУЛ РУУ АЛХАЖ БАЙЛАА

        Амараа гуайнх эгэл жирийн л айл. Алт ухаад тэр баяжаагүй ч байгаль дэлхийн хишгээр хоосон хонохгүй, хоёр идэхгүй болоод л байдаг гэнэ. Амьдралынх нь 25 жилийн гол амин зуулга нь алт байсан. Анх тэр хөнгөн цагаан гурилын түмпэнгээ бариад алтанд явж байжээ. Энэ тухай "Тусдаа гарахдаа авсан гурилын түмпэн минь надад их хэрэг болж билээ. Эхлээд таван литрийнх, дараа нь найм, арван литрийнх гээд түмпэн маань томроод явсан. Унаа тэрэггүй учраас уул руу алхдаг байлаа. Арав, хорин километр алхаад алттай уул, амны захад очно. Нэг газар олж аваад, өдөржин шороо угаана.  Нүд салгахгүй улайраад ширтчихнэ. Нүдэнд торвол алт байна гэдгийг мэднэ дээ. Сүүлдээ нүдээ анихаар л түмпэнтэй шороон дотор минь баахан алт гялалзаад байгаа юм шиг харагддаг. Бүүр өчнөөн удаа зүүдэлж байсан. Сүүлдээ ч сурсан, юун алт бодох, зүүдлэх, ядарсандаа нам унтаж байгаа юм чинь. Алт салж болдоггүй, холдож өгдөггүй эд дээ. Ихээрээ олдчихгүй, бага багаар амин зуулга болгоод л байдаг. Гэдэс алдахгүй, гэрт нь хариулахгүй аргацаагаад байдаг гэдэг үнэн шүү” гээд уртаар санаа алдав.

        Бугантынхны амьдрал яг адилхан. Өглөөдөө Их алт, Толгойт руу алтандаа алхаж, орой нь гэртээ яарч ирдэг. Ийм маршрутаар тэд 30 жил алт олборлож, амьдралаа босгосон. Харин одоо алхдаг хүнгүй болж бүхэлдээ техникжжээ. Амараа ах л бараг ганцаараа алтанд морьтой явдаг юм билээ. Тэрбээр "Алт ухсан хүмүүсийн амьдрал тийм сүрхий дээрдээгүй. Харин алт авдаг ченжүүдийн амьдрал эрс дээшилсэн. Ухаж байгаа нь уруудаад, авч байгаа нь өгсдөг байж магадгүй” гэсэн.

ДАХИАД 25 ЦЭНГИЙН "БУХ” ОЛОХЫН ХҮСЭЛ...

         Тэр хамгийн ихдээ 25 цэн алт олж байжээ. Түүнээс ихийг олж байгаагүй гэнэ. Тэрбээр "25 цэн бух олчихоод итгэж өгөхгүй байж билээ. Гэхдээ тухайн үед алт хямдхан, нэг цэн нь 8000 төгрөг байсан үе. Тэгэхээр би тэр үед гэртээ 200 мянган төгрөгтэй харьж байсан байх нь. Халаасаа байн байн тэмтрээд, уулнаас буух, алтаа дэлгүүрт тушаах хоёрын дунд хэчнээн удаан байсан гэж санана. Сандраад, хөлс гараад, хамгийн хурднаараа гэртээ харьж билээ. Тэр үед дөрвөн хүүхдийнхээ баатар нь юм шиг л санагдаж байсан даа. 25 килограммын гурил 5000 төгрөгийн үнэтэй байсан гэхээр мөнгө мөнгө шиг байж дээ. Түүнээс хойш 25 цэн бух олчих юм сан гэж бодсоор өнөөдөрт хүрлээ. Ийм бодол хүлээд байдаг учраас хүмүүс алтнаас холдож чаддаггүй болов уу. Уг нь 25 цэн нэг бух олчихвол одоогийн ханшаар тав, зургаан сая төгрөгтэй болчих юм. Ингээд ярьсан чинь 25 жил 25 цэн алт олохын төлөө л зүтгэсэн ч юм шиг санагдаад явчихлаа. Гэхдээ байгаль эхийн хишгийг голж, гонсойлгож болохгүй. Хүн тэгээд шуналтай амьтан даа. Олчихвол дахиад хайгаад эхэлдэг. Алт ухдаг хүмүүсийн харц нэг л ондоо болчихдог юм шиг санагддаг. Ааш, зан нь ч эвдрээд, ах, дүүгээсээ хүртэл түмпэн шороо харамлах хүмүүсийг харж л байлаа. Хорвоогийн жам, хүний араншин гэдэг чинь жижигхэн зүйл дээр л танигддаг. Алтны гарц давгүй байх үед 2-3 хоноод шуудай гурил авах алттай болчихдог байсан. Одоо бүүр юу ч үгүй болоод байх шиг байна. Түмпэнгээр угаадаг хүмүүс техникжсэн хүмүүст шахагдаад, алт угаах боломжгүй болсон. Зарим өдөр хоосон, заримдаа бага сагахан алттай ирнэ. Гэхдээ хоосон харих "эрхгүй” өдөр олон байсан. Хүүхдүүд жаахан учраас намайг хоосон очвол хоолгүй гэсэн үг. Тийм учраас үдэш, оройгүй тэмцэж, угааж байсан. Одоо ч хүүхдүүд маань том  болцгоосон учраас хөгшин бид хоёр тааваараа амьдарч байна. Намайг алтанд явж эхэлж байх үед сумын төвийнхөн уул руугаа нүүчихдэг байлаа. Харин цагийн аясаар алт руу нүүх нүүдлийн цуваа татарч байна. Гэсэн ч техникжиж, бидний явдаг үеэс хор хөнөөлтэй болж байгаа нь харамсалтай юм даа. Хүмүүс металл хайгч худалдаж аваад, уул руу гардаг болсон. Арван хүний хэчнээн цаг түмпэнгээр угаах ажлыг түүгээрээ цагийн дотор хийчихэж байгаа юм” гэв. 

        Түүний багаж нь түмпэн. Анх хөнгөн цагаан түмпэнтэй байсан бол одоо хуванцар болж өөрчлөгдсөн. Түмпэнгийн өнгө, материал солигдсоноос өөрөөр түүний амьдралд дорвитой өөрчлөлт гарсангүй. Нуруугаа бөгтийтөл шороо зөөж, алт угаасан тэр ганцхан бодолтой. Амьдралын хүрдэнд "угаагдсан” жижигхэн хоёр гараа хавсрах нь холгүй бодож явдаг зүйл нь хууль санаачлагчид байгаль эх дэлхийг, тэр дундаа Бугантыг хамгаалах хууль санаачлаасай гэж хүсдэг гэнэ. Хэрэв түүнд ажлын байр байсан бол алт ухах шаардлагагүй ч байсан байж мэднэ. Амараа ах хууль бусаар алт угаасан 25 жилийн амьдралаа үгүйсгээгүй, бас зөвтгөөгүй. 25 цэн алт олчихоод гэр рүүгээ яарч алхсан 20 гаруйхан настай ханагар залуу 60 хүрэх гэж байна.

      Тэрбээр "Авах, гээхийн ухаанаар хандана биз дээ. Алт ухах тийм ч сайхан, бас сурталчилаад байхаар ч зүйл биш. Гэхдээ ард түмний амьдралд өөр сонголт байхгүй гэдгийг мэдэх хэрэгтэй. Хоёр шуудай шорооны төлөө хүний нүднээс нуугдаж өдөржин алхах тийм ч амар биш. Бас өдөржин алхаад хоосон буцсан олон өдөрт хорвоо хатуу юм шиг л санагдаж байсан. Гэхдээ миний амьдрал учраас хэнд ч ялархах эрхгүй шүү дээ. Харамсах зүйлгүй л хорвоог туулж байна” гэсэн юм.

     Амараа ахынхаас гарахад Бугантын тэнгэр бүүдгэр, одод тод гэгч нь гялалзаж, тосгоны гэрэл цэлийж, хаа нэг ноход боргох чимээ, уулын мухарт ЗИЛ-31 хаазлах нь тод бөгөөд танил сонсогдоно. Тэд ийм намраар зөгий шиг ажиллачихаад дүн өвлөөр уул руугаа самарт  явдаг гэсэн.

https://ergelt.mn/news/66/single/41488
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани