Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тэд бидний тухай: Монголын газрын ховор элемент дэх олон улсын сонирхол ба хайгуулын саналууд

Тэд бидний тухай: Монголын газрын ховор элемент дэх олон улсын сонирхол ба хайгуулын саналууд

 

Монгол Улс лити, кобальт, никел зэрэг газрын ховор элементийн хайгуулаа өргөжүүлэх томоохон ажлууд хийж эхэллээ. 

Сүүлийн жилүүдэд дэлхийн анхаарлыг ихээр татах болсон газрын ховор элементийн нөөц Монголд бий. Тэгвэл тус улс үүнтэй холбоотойгоор энэ салбарыг хоёр дахь томоохон уул уурхайн гарц болгон ашиглаж, хайгуулын ажлуудыг эрчимжүүлэхийн тулд олон улстай холбогдож, нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэхээр шийджээ.

                    Эргэлт.мн мэдээллийн сайт "Тэд бидний тухай” буландаа олон улсын хэвлэл мэдээллийн сайт, агентлагуудад Монгол Улсын тухай бичсэн нийтлэлийг хөрвүүлэн хүргэдэг. Тэгвэл энэ удаагийн дугаартаа "Nikkei Asia” сайтад нийтлэгдсэн Монголын газрын ховор элемент болон энэ төрлийн газрын баялаг дахь олон улсын сонирхлын талаар бичсэн нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.

-ОЛОН УЛСЫН ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН СОНИРХОЛ БА МОНГОЛЫН НӨӨЦ-

Дэлхийн их гүрнүүд газрын ховор элементийн эрэл хайгуул хийж байна. Дэлхий дахинд цэвэр эрчим хүчний шилжилт хүчээ авч байгаа энэ үед цэвэр эрчим хүч болон цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтцийн гол бүрэлдэхүүн хэсгүүдийн эрэлт нэмэгдэж байна. Үүний үр дүнд лити, кобальт зэрэг газрын ховор ашигт малтмалаар баялаг улс орнууд дэлхийн тавцанд хүчээ авснаар геополитикийн шинэ хэлбэр тогтож байна гэж ажиглагчид үзжээ. Одоогийн байдлаар АНУ, Европын холбоо, Орос, Хятад зэрэг хүнд жингийн тоглогчид Латин Америк, Африк болон бусад хөгжиж буй бүс нутгийн засгийн газруудыг өөртөө татахаар өрсөлдөж байна. Саяхан "BloombergNEF”-ийн мэдээлэлд үндэслэн "South China Morning Post” сонинд Бээжин хэдийнэ дэлхийн ховор элемент, бал чулууны зонхилох үйлдвэрлэгч болсон талаар мэдээлжээ. Дэлхийн улс орнууд цэвэр эрчим хүчний салбараа хөгжүүлэхийн тулд БНХАУ-ын ханган нийлүүлэлтийн сүлжээнд найдаж байна гэсэн үг юм. Тоглолтоос харьцангуй хоцорсон ч АНУ одоо Хятадын ханган нийлүүлэгчдээс хамааралтай байдлаа зогсоож, цэвэр эрчим хүчний өрсөлдөгч болохын тулд  хүчин чармайлт гаргаж байна. Гэхдээ энэ  нь  тийм ч амар биш гэдэг нь батлагдсан.

                            АНУ Хятадын нөлөөллөөс ангид газрын ховор элементийн шинэ зах зээлийг эрэлхийлж буй. Барууны орнуудын газрын ховор элементийн худалдааны томоохон хэлэлцээр нь Вашингтоны  хоёр том өрсөлдөгч болох Орос, Хятад хоёрын хооронд хийгдэж байгаа юм. Өнгөрсөн сард АНУ-аас өндөр албан тушаалтнууд Монголд айлчилж, газрын ховор элементийн худалдааны харилцааг эхлүүлэх оролдлого хийсэн. Металл, ашигт малтмалын баялаг нөөцтэй Монгол Улсыг нэгэн цагт "Minegolia” хэмээн нэрлэж байсан билээ. Саяхан "Scientific American” сэтгүүлд "АНУ улс орнуудад нөөц баялгийнхаа төлөө илүү сайн тохиролцоо хийх болно" гэжээ.

Цөөн үгээр АНУ-ын зүгээс Монголд хэлж байгаа зүйл бол "Бээжин юу ч хийж чадна, гэхдээ Вашингтон илүү сайн хийж чадна”  гэдэг байр суурь юм.  АНУ-ын одоогийн кампанит ажлын цорын ганц субъект нь Монгол Улс биш юм. Фернандес мөн өнгөрсөн онд Өмнөд Африк, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Мексикт айлчилсан. Үүний зэрэгцээ АНУ литийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж байна. Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА) дэлхийн хэмжээнд 2023 он гэхэд 107 гигаватт (ГВт) шинэ сэргээгдэх хүчин чадлыг нэмэгдүүлж, түүхэн дэх хамгийн том үнэмлэхүй өсөлт болж, дэлхийн нийт хүчин чадлыг 440 ГВт-аас дээш хэмжээнд хүргэхээр төлөвлөж байгааг мэдээлсэн. Үүний зэрэгцээ, цахилгаан автомашины борлуулалт энэ онд "тэсрэхүйц өсөлт" үзүүлж, 35 хувиар  нэмэгдэж, 14 саяд хүрэхээр байна.  "Popular Mechanics” сэтгүүлийн нэгдүгээр сард гаргасан тайланд "2030 онд цахилгаанжсан эдийн засагт 250-450 мянган тонн лити хэрэгтэй болно. Харин 2021 онд дэлхий 105 мянган тонн биш, ердөө 105-ыг л үйлдвэрлэсэн байна. Иймээс АНУ болон түүний өрсөлдөгчид газрын ховор элементийн шинэ нөөцийг яаралтай хөгжүүлэхгүй бол уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг амлалт биелэхгүй байх,  дэлхийн шинэ эдийн засагтай хөл нийлүүлэхгүй  байх эрсдэлтэй тулгараад байна.

-МОНГОЛ УЛС АЛЬ ОРОНТОЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХ ВЭ-

Монгол Улстай стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын салбар дахь хамтын ажиллагаагаа дэмжин ажиллах саналыг өмнө нь хэд, хэдэн улс илэрхийлж байсан. Тухайлбал, 2022 оны аравдугаар сарын 14-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Германы Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад айлчлал хийсэн. Уг айлчлалын үеэр Монголоос  зэс, газрын ховор элемент худалдаж авах талаар яригдсан байдаг. Мөн 2023 оны гуравдугаар сарын 16-нд Канадын Торонто хотноо болсон "Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт-2023” үеэр  АНУ Монголтой газрын ховор элемент, баттерейн түүхий эдийг худалдаж авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар 2023 оны дөрөвдүгээр сарын 24-нд төрийн айлчлал хийсэн Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда бөгөөд газрын ховор элемент, онцгой чухал ашигт малтмал олборлох, хайгуул хийхэд хамтрах сонирхолтой байгаагаа мөн илэрхийлсэн байдаг.

 

2023 оны тавдугаар сарын 21-нд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аравдугаар сарын 10-14-ний өдөр Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр  Франц Улсын Геологи уул уурхайн судалгааны товчоо, Францын геофизикийн ерөнхий компани болон Монголын үндэсний геологийн алба хоорондын эрмэлзлийн захидалд хоёр улсын төлөөллүүд гарын үсэг зурсан юм.

                          Одоогоор газрын ховор элементийн салбарт дээрх улсуудаас  БНСУ, Франц Улсын Монголтой хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа бусдаасаа илүү түвшинд буй. Түүнчлэн жил ирэх бүр гадаадын хөрөнгө оруулагчдын төвлөрөх бизнесийн гол салбар нь газрын ховор элемент болох хүлээлттэй байгаа юм.

 

https://ergelt.mn/news/89/single/45013

Тэд бидний тухай: Монголын газрын ховор элемент дэх олон улсын сонирхол ба хайгуулын саналууд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани