Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 

Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын 6-7-нд нэр бүхий иргэд, ТББ-уудын зохион байгуулсан зөрчилдөөн, үймээн гарсан. Иймд Mongolian national rare earth corporation хуулийн байгууллагад хандахаа мэдэгдээд байна.

Үүнтэй холбогдуулан 2012.02.10-ны өдөр нийтэлсэн, газрын ховор элементийн түүхийг өгүүлсэн, танин мэдэхүйн нийтлэлийг та бүхэнд дахин хүргэж байна.       

 

Та Iphone Ipad хэрэглэдэг үү? Хэрэв "Үгүй” бол шингэн дэлгэцтэй хавтгай зурагт танайд бий юу? Дахиад л "Үгүй” гэж хариулах гэж байгаа  бол гэрлийн чийдэн, баттерей бол байж л таараа.

Газрын ховор элемент орчин үеийн технологийн үйлдвэрлэлд ус агаар мэт хэрэгцээтэй зүйл аж.  Нэрнээсээ авахуулаад сонирхол татах энэхүү ашигт малтмалын талаар энгийнээр учирлах гээд оролдъё.  

Газрын ховор элемент үгүй бол наад зах нь бидний хэрэглэж байгаа гар утас 1980 он руу ухарч тоосгоны дайтай аварга хэмжээнд очно. Мөн хөнгөн авсаархан зөөврийн нөүтбүүк тань чемоданы дайтай нүсэр болно гээд төсөөлөх гээд үз дээ. Санаанд багтамгүй байгаа биз.

Дэлбэлэх тэслэх бодис, радио электроник, машины тоног төхөөрөмж, гэр ахуйн барааны үйлдвэрлэл, химийн үйлдвэрлэл, металлург гээд олон салбарт хэрэглэгддэг газрын ховор элемент үгүй бол амьдрал хэчнээн өөр байх бол оо. Дэлхий дээр газрын ховор элемент (ГХЭ) өргөн тархсан байдаг. Басхүү 17 төрөл бий. Гэтэл яагаад "ховор” гэж нэрлэх болсон юм бол гэдэг бас сонин.

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар тархцынхаа хувьд хомс бус нэгээс нөгөөг нь салган авч, хэрэглэх үйл явц нь л түүхэн цаг хугацаанд ихээхэн хүндрэлтэй байсан учир тэр гэнэ. Хамгийн гол нь газрын ховор элемент бусад ашигт малтмал шиг дан дангаараа оршдоггүй онцлогтой.

"Хятадын газрын ховор элементийн нийгэмлэг”-ээс гаргасан нийтлэлд хүхрийн хүчлийн концентрацыг өндөр температурт шатаах технологийг ашиглан нэг тонн газрын ховор элемент үйлдвэрлэхэд ойролцоогоор 805 кг флор, 13 кг тоос болон 9600-12000 шоо метр олон төрлийн хорт бодис агуулсан хаягдал хий ялгардаг байна.

Мөн түүнчлэн 75 шоо метр хүчил агуулсан ус, нэг тонн гаруй радио идэвхт хаягдал тухайн орчинд  үлдэж хоцордог хэмээн бичсэн байгаа юм. Энэ нь боловсруулах үйл явцын хувьд уул уурхайн ямар ч бүтээгдэхүүнээс илүү өндөр эрсдэлийг дагуулдаг гэсэн үг юм. "Энэ бол уул уурхайн бизнес биш. Харин химийн мэргэшсэн салбар юм” хэмээн Хятад  дахь "Форбэс & Манхаттен” компанийг төлөөлөн Монголд болсон хуралд оролцсон Аластэйр Нэйл "Газрын ховор элементийг хөгжүүлэхэд анхаарах зүйлүүд ба уурхай-үйлдвэрлэл-борлуулалт” илтгэлдээ дурдсан билээ.

Гэхдээ энэ бол бохир хортой химийн үйлдвэрлэл биш л дээ. Дүрэм горимынх нь дагуу зохих ёсоор ил уурхайн олборлолт явуулж, ангилан ялгаж авсны дараа хэрэггүй хаягдлаар овоолго хийснээр эхний  шат дуусдаг ажиллагаа юм. Харин тухайн улс өөрийн хүсэл сонирхол, хүчин чадлаас хамааран дараагийн шатны боловсруулалт хийх, бусад төрлийн үйлдвэрлэл явуулах эсэхээ шийддэг байна.

Хүүеэ цаана чинь....

...Үс нь халзарч, шүд нь унасан, үр тариа нь хорчойж  хатсан, хорт хавдраар нас барагсад ихэссэн гэхчлэн олон тооны гомдол санал манай урд хөршид тасардаггүй байна. Нэг үгээр хэлбэл, ийм төрлийн уурхайн олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчны гамшигт нөхцөл байдалтай холбоотой гомдол саналууд тус улсын шийдвэр гаргаж, бодлого тодорхойлогчдыг зүгээр суух аргагүй байдалд хүргэсэн гэж үзэж  болох нь.

Тиймээс Хятад улс байгаль орчин, ард иргэдийнхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьсан уу, эсвэл газрын ховор элементийн үнэ дэлхийн зах зээл дээр 20 орчим хувиар унасантай холбогдуулан үнээ өсгөх бодлого барихаар шийдсэн үү. Ямартай ч сүүлийн жилүүдэд Хятадын газрын ховор элемент боловсруулах хэд хэдэн томоохон үйлдвэр хаалгаа барьж, эрх баригчдын зүгээс экспортоо хумьж, татвараа нэмэх бодлого явуулж эхэлсэн байна.

Харин дэлхий нийт энэ үйл явдалтай холбоотой хэдийнэ тайлбар дүгнэлт хөврүүлээд эхэлсэн. Чингэхдээ тэд БНХАУ-ын нөхцөл байдлыг  байгаль орчин, ард түмэн гэхээс илүү эдийн засгийн сонирхлынх нь үүднээс өлгөн авч тайлбарлаж буй юм. Харин Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийнхэн энэ талаар бичиж, нэвтрүүлэхдээ дараах гурван нөхцөл байдлыг үндсэн шалтгаан болгож ишилжээ.

Мэдээж хэрэг Хятадын энэ төрлийн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээ өссөн нь нэгдэх үнэн. Томоохон үйлдвэрлэгчдийн зүгээс зах зээлийн уруудсан үнийг өсгөх зорилгоор хаалгаа түр хугацаанд барьсан нь хоёр дахь үнэн. Түүнчлэн Хятад улсын хувьд байгаль орчиндоо учруулсан хор хөнөөлөө арилгахын тулд газрын ховор элементээс олсон доллар тутмынхаа хариуд 100 доллар зарцуулах хэрэгтэй болж байгаа нь хамгийн гашуун гурав дахь үнэн гэж ярих нь байна.

Анх 1992 онд Хятадын коммунист намын Засгийн газрын тэргүүн асан Дэнь Сяопин "Ойрхи Дорнод газрын тос үйлдвэрлэдэг бол Хятад улс газрын ховор элемент үйлдвэрлэж чадна” гэж хэлж байжээ. Үүнээс хойш тус  улс  түүний хэлсэнчлэн газрын ховор элементэд гол анхаарлаа хандуулж эхэлсэн юм байна.

Хөөх тийм үү?..

Хятад улс дэлхийн зах зээл дээр газрын ховор элементийн монопол эрх тогтоохын тулд бусад орны үйлдвэрлэгчдийг дампууруулах хэмжээний асар бага үнийг санал болгож, хүчээр хаанчилсан. Тус улс өнөөдөр 17 төрлийн ховор элементийн 90 гаруй хувийг дэлхийн зах зээлд дангаараа нийлүүлдэг бөгөөд газрын ховор элементийн нөөцийн хувьд 1997-2010 оны хооронд 43-30 хувь болтлоо буурчээ.

Одоогийн үзүүлэлтээр дээрх нөөц 15- 20 жилийн дараа гэхэд шавхагдаж дуусна. 2010 онд Хятад улс экспортын хэмжээгээ 72 хувиар багасгаж зах зээлийн үнийг хоёр дахин нэмэгдэхэд хүргэсэн бол өнгөрөгч оны эхэнд экспортоо дахин 35 хувиар бууруулжээ. Гэхдээ энэ үнэ өмнөх жилийнх шиг өсөх биш, харин ч эсрэгээрээ урууджээ. Зах зээлийн үүднээс авч үзвэл, Хятад улс тус ашигт малтмалын үнийг өсгөхийн тулд хэдэн сарын хугацаанд үйлдвэрлэлээ зогсоосон нь буруутгаад байхааргүй шийдвэр гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

"Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай улсын газрын ховор элементийн салбарт зөвхөн анхан шатны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүнийг экспортолж ирсэн. Ингэхдээ байгаль орчноо золиосолж, багахан ашиг хүртэж ирлээ” хэмээн Хятадын NTD телевиз өнгөрсөн оны аравдугаар сард мэдээлж байсан юм.

Нөгөө талаас тус улс дахь VOA сувгийн мэдээлснээр улс орнууд газрын ховор элементийн салбарт  БНХАУ-ын хараанаас мултрах бодлого явуулж байна. Тухайлбал, "Тоёото”, "Женерал моторс” зэрэг газрын ховор элементийн "мангасууд” хэрэглээгээ аль болох багасгах арга замыг тууштай эрэлхийлж  эхэлсэн аж.

Мөн Хятад улсаас гадна энэ төрлийн эрдсийн эх үүсвэрүүдийг АНУ хөгжүүлэх шаардлагатай байна гэдэг саналыг Пентагон Конгресст өргөн барьсан тухай "The wallstreet journal” мэдээлсэн юм. Үүнтэй холбоотой өгүүлэхэд дэлхийн зах зээлд газрын ховор элементийн эрэлт ихтэй орны тоонд Европ, АНУ, Япон, Солонгос зэрэг багтана. Тэр дундаа Япон улс "Бухын доодохыг харж үнэг турж үхнэ” гэдгээр байн байн араасаа дэлсүүлж, цочирдоод байхыг хүлцэн тэвчихээ больж, энэ чиглэлээр олон тооны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг авч эхлээд буй аж.

Түүнчлэн манай хойд хөрш ОХУ ч ховор элементийг стратегийн түүхий эдийн жагсаалтдаа оруулаад амжжээ. Мөн гуравхан сарын өмнө малайзчууд эх орондоо баригдах гэж байсан Австрали улстай хамтарсан дэлхийд дээгүүрт орохоор газрын ховор элементийн үйлдвэр барих төслийг эсэргүүцэн байгаль орчноо хамгаалах уриан дор жагсаал хийснийг тэмдэглэхэд илүүдэхгүй болов уу.

Тэгсэн манайх гэдэг айл...

Төрийн ордонд энэ сарын 17-нд "Газрын ховор элемент, стратегийн металлын олборлолтоос зах зээл рүү” сэдэвт уулзалт, семинар болсон. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” хөтөлбөр, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороотой хамтран зохион байгуулсан уг хуралд Монгол, Канад, Герман улсын төлөөлөгчид оролцож, илтгэл тавьсан.

АНУ-ын Геологийн албаны 2009 онд хийсэн судалгаанд газрын ховор элементийн нөөцийн хэмжээгээр  Монгол Улс БНХАУ-ын дараа орно гэж өгүүлжээ. Дээрх мэргэжлийн байгууллагын судалгаанд тэмдэглэгдсэн Монголын нөөцийг сонирхвол 31 сая тонн буюу дэлхийн нийт нөөцийн 16,77 хувь юм. Үүнийг Дэлхийн банк мөнгөн хөрөнгөөр илэрхийлэх юм бол 10 гаруй тэрбум ам. доллартай тэнцэнэ хэмээн тооцсон байна.

Харин Монголын геологчид, мэргэжилтнүүд манай газрын ховор элементийн нөөц дээрхээс ч их байх магадлалтай гэж үзэж байгаа юм. Алт, зэс, нүүрс зэрэг уул уурхайн уламжлалт бүтээгдэхүүнээс ч дутахааргүй дэлхийн орнуудын сонирхлыг татаж буй газрын ховор элементийн хувьд Монголд таван томоохон орд, 71 илэрц, 246 эрдэсжилт бүхий цэг бий аж.

Үүнээс Мушгай худаг, Лугийн гол, Хотгор ба Халзан бүргэдэйн ордууд хамгийн их буюу 6,6 сая тоннын нөөцтэй гэж үздэг байна. Гэвч бүрэн гүйцэд судалгаа шинжилгээ хийгдээгүй учраас манай улсын хувьд газрын ховор элементийг олборлож, ашиглахтай холбоотой асуудал дөнгөж л яриа төдий түүхий, барьцгүй хэвээр байгаа юм.

Хятадаас гадна хоёр уурхай л шинээр үйл ажиллагаа явуулж эхлэхэд газрын ховор элементийн дэлхий нийтийн нэг улсад хэт чанга хүлэгдсэн уяа суларна гэж Их Британийн геологи, эрдэс баялаг судалгааны газрын тэргүүн Эндрью Вүүд хэлсэн удаатай. Энэ нь  дээрх төрлийн ашигт малтмалын  ганц хоёроор зогсохгүй томоохон ордтой Монгол Улсын хувьд алга ташиж хүлээн авахаар сайхан мэдээлэл юм.

Гэвч газрын ховор элемент руу ханцуй шамлан орж, шуудран яаравчиллаа ч гэсэн манай улсын хувьд дор хаяж бэлтгэлийн 5-6 жилийн хугацаа шаардлагатай аж. Тэр үед өнөө дэлхий нийтэд хэрэгжихээр хүлээгдэж буй 400 гаруй төсөл амьдралд буугаад ирэхээр газрын ховор элементийн үнэ гэдэг зүйл юу ч болоо билээ бүү мэд. Гэтэл тус элементийг дүрэм журмын дагуу ашиглалт явуулахгүй бол байгаль орчин, хүний эрүүл мэндэд аюул заналхийлэл дагуулах асуудалтай гэж байгаа. 

Төрийн ордонд болсон дээрх хурлын үеэр хуралд оролцогч дотоод, гадаадын төлөөлөгчдийн  сэтгэгдлийг сонсоход, УИХ-ын гишүүн С.Оюун "Ирээдүйд энэ салбар ашигтай ч байж мэднэ, үгүй ч байж болно. Гэхдээ газрын ховор элементийн ашиглалтыг дагаж манайд орж ирэх ашиг бол мэдлэгт суурилсан эдийн засаг, өндөр техник технологи байх болно” хэмээн хэлж байсан. Магадгүй бид өөрсдөө ч тэр эцсийн бүтээгдэхүүн болох өндөр технологийг ирээдүйд үйлдвэрлэх боломжтой болохыг үгүйсгэхгүй.

Тэгэхийн тулд гол түүхий эд болох газрын ховор элемент бидэнд зайлшгүй хэрэгтэй юм. Нөгөө талаас энэ эрдэс рүү шунан орж байгаль орчноо сүйтгэсэн удаан жилийн гашуун туршлага бэлээхэн манай урд хөршид бий. Гэхдээ тэдний энэ таагүй байдал нь газрын ховор элементээс олж байгаа ашгаа байгаль орчин эрүүл мэнддээ хуваалцахыг хүсээгүйн үр дүн.

Хятадаас өөр дэлхий дээр газрын ховор элементийн салбарт 20 гаруй жилийн туршлага хуримтлуулсан орон байхгүй гэж хэлж болно. Өөрийн зах зээлээ алдахгүйн тулд тэд ч бусад орны энэ төрлийн олборлолтод уриалгахан туслалцахгүй нь лавтай.

Харин Монгол Улсын хувьд Оюутолгой, Тавантолгойн ажил цэгцрэх 2-3 жилийн хугацаанд Америк, Канад, Австрали гэх мэт томоохон орнууд газрын ховор элементийн ашиглалтаар мэдлэг, "ноу хау”-гаа зузаатгах боломжтой. Ингэснээр Хятад цорын ганц эх сурвалж биш болж хувирна" гэдгийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн захирал Штефан Ханселманн ярьсан.

Тэгвэл дээрх хурлын үеэр гадаадын зочид төлөөлөгчдийн зүгээс манайханд анхааруулж байсан зүйл бол техник технологи хөгжсөн орчин үед байгальд хор хөнөөлгүй технологийг оруулж ирэх өргөн боломж бий. Хэдийгээр өртөг өндөртэй ч зоосны зөвхөн нэг талыг хараад байх утгагүй хэрэг. Тиймээс хамтрагчаа зөв сонгож хүний нөөцөө эртнээс бүрдүүлэн аль болох яаравчлах хэрэгтэй талаар зөвлөж байсан.  

Уг хурлын үеэр "Байрон капитал Маркет” компанийн Олон улсын цэвэр технологи, судалгааны хэлтсийн дарга, материалын шинжээч Жон Хивакигоос Монгол Улс газрын ховор элементийн дэлхийн зах зээлд ухаалгаар тоглолт хийвэл юуг хожих бас муу ажиллавал ямар сөрөг үр дагавар авчрах бол оо гэдэг асуултыг тавилаа.

Тэрбээр "Муугаар бодоход Монгол аль нэг орны түүхий эдийн ханган нийлүүлэгч болж, маш бага цалинтай 2000 гаруй ажлын байртай үлдэж мэднэ. Харин ухаалаг тоглолт хийвэл эсрэгээрээ инженер, химийн мэргэжлийн маш сайн ажиллах хүчтэй болно гэсэн үг. Байгаль орчин сүйдэх тал дээр тийм юм байхгүй” хэмээн хариуллаа.
 
Түүнчлэн "Одоо л биш бол хэзээ ч биш. Морины уралдаантай зүйрлэбэл, жаахан л хүлээвэл уралдаан чамайг гараанаасаа гараагүй байхад дуусчихна гэсэн үг” хэмээн тус хурлын үеэр Хятад дахь "Форбэс & Манхаттен” компанийг төлөөлөн ирсэн Алайстэйр Нэйл хэлсэн. Тэгвэл  ҮАБЗ-ийн Мэдээлэл, дүн шинжилгээний газрын дарга Ц.Даваадорж "Монгол газрын ховор элементийн салбарт дэлхийн зах зээлд томоохон тоглогч болох замаар бусад салбараа хөгжүүлж, олон тулгуурт хүчирхэг эдийн засагтай орон болох боломжтой” гэлээ.

Ер нь хуралд оролцогчид дотоод, гадаадын төлөөлөгчдийн цөөнгүй нь газрын ховор элементийг олборлож, ашиглаж үр дүнг нь үзэх үйл ажиллагаа тийм ч амар бүтэх хоол биш. Урт хугацааны төсөл байх болно гэдэгтэй санал нэгдэж байсан. Ноён Хиваки "Монгол Улсад нөөц сайтай уурхайгаа богино хугацаанд үйлдвэрлэл болгож, сайн чанарын газрын ховор элемент үйлдвэрлэх сонирхол хэрвээ байхгүй байгаа бол би хувьдаа энэ төрлийн ажлыг эхлээд ч хэрэггүй гэж зөвлөмөөр байна” гэж хэлсэн юм.
 
Эцэст нь хэлэхэд, газрын ховор элементийн дэлхийн зах зээлийг салбарын мэргэжилтэн, судлаачид  үнэлж дүгнэхдээ жилдээ дунджаар 120 мянган тонноос хэтрэхгүй хэмжээний олборлолт хийх боломжтой, 3-4 тэрбум ам.долларт эргэлддэг харьцангуй жижиг зах зээл гэж үздэг юм билээ. Тиймээс нэр томьёондоо "Ховор” гэсэн үг агуулсан ч тархацын хувьд ховор биш уг эрдсийг ашиглахад монголчуудад ул суурьтай бодох зүйл бишгүй бий нь энэ нийтлэлээс харагдах болов уу.
 
80 төрлийн ашигт малтмал хэвлийдээ тээсэн уудам Монгол нутгийн хөрсөнд ховор элемент ч ховоргүй гэдэг нь нэгэнт тодорхой учраас Монголын төр, засгийн эрхмүүдийн мэргэн ухааны цараа мэдэх хэрэг буй за.

Б.Энхцэцэг http://mongolianeconomy.mn/

“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани