Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Х.Ганболд: Тухайн үед “Гашуунсухайт төмөр зам” ХХК-д Тавантолгойн ордыг олборлодог гурван компани л хувь эзэмшсэн

Х.Ганболд: Тухайн үед “Гашуунсухайт төмөр зам” ХХК-д Тавантолгойн ордыг олборлодог гурван компани л хувь эзэмшсэн

 

“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн анхны гүйцэтгэх захирал Х.Ганболдыг мөрдөх байгууллагынхан шалгаж, мэдүүлэг авсан. Х.Ганболд “Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн хувь эзэмшил дэх хувь хүмүүс, улстөрчдийн үүрэг роль, Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох төмөр замын талаар “гашуун түүх”-ийг хүүрнээд эхэлсэн. Х.Ганболд “алдагдсан боломж”-д холбоотой нэртэй улстөрчид, бизнесмэнүүдийг нэр дурдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнтэй уулзаж дээрх мэдээллийн талаар тодрууллаа.

 

-Таныг “Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал байх үетэй холбоотойгоор мөрдөх байгууллагууд шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл тарсан. Мөн та мэдүүлэгтээ олон улстөрч, бизнесмэнийг нэрлэсэн гэж байна?

 

-Өмнө нь нэг сайт, дараа нь танай сонин дээр тийм мэдээлэл гарсан. Энэ Гашуунсухайтын төмөр замын асуудал 2013 оноос эхлэлтэй байхгүй юу. Би анх энэ компанийг үүсгэн байгуулаад захирлаар нь ажиллаад ТЭЗҮ-ийг нь батлуулсан. Хятад улсын ерөнхийлөгч Ши Жиньпинийг Монголд айлчлахад нь, 2014 оны наймдугаар сарын 21-нд Төрийн ордонд хоёр Ерөнхийлөгч нь байлцаад Хятадын хөгжлийн банк, “Шеньхуа” группийн захирлуудтай хамт санамж бичигт гарын үсэг зурсан. Бүх юм ил тод байсан. Энэ албан ёсны айлчлал дээр гарын үсэг зурсан зураг хөрөг нь ч тухайн үеийн сонин хэвлэлээр явж байсан.

 

Би 2016 онд ажлаа өгчихсөн. Миний мэдэх хэмжээ ийм. Ажилласан хугацааныхаа цалинг ч өнөөдөр хүртэл авч чадаагүй явж байна. Шүүхийн шийдвэр гарчихсан. Гэтэл шүүхийн шийдвэрийн гүйцэтгэл байхгүй. Тэр компанид нь мөнгө байхгүй гээд өнөөдөр зогсож байна.

 

Тэгтэл уржигдар танай сонинд намайг хууль шүүхийн байгууллагаар мөрдөн байцаалт, шалгалт өгөөд, баахан мэдүүлэг өгөөд, баахан хүн илчлээд явсан гээд гараад ирлээ. Сүүлийн 10 жилд миний амнаас энэ төмөр замын талаар нэг ч үг, үсэг гараагүй. Тиймээс та бүхэн үүнийгээ эргэж хараарай, эх үүсвэрээ хараарай, энэ дээрээ бас залруулга өгөөсэй. Намайг таньдаг мэддэг хүмүүс байна, хөгшчүүл байна, миний ах дүү нар хамаатан саднууд, үр хүүхдүүд байна. Тэд харчхаад нэг л хулгайч луйварчин цагдаад шалгагдаад, байцаагдаад явж байна гэсэн ойлголт авч байна. Энэ бол намайг жаахан эмзэглүүлээд байгаа юм. Яагаад гэвэл би ямар ч хууль шүүхийн байгууллагаар ороогүй, асуугдаагүй. Намайг хүн дуудаагүй. Энэ сэдвийг бүр мартчихсан байсан. 10 жилийн өмнөх асуудал шүү дээ. Тэгээд би энэ юмнуудыг харж байгаад бодлоо л доо. За яах вэ, улс төрийн юмнууд дээгүүрээ янз бүрийн яриа хөөрөө явж байгаа биз. Хамгийн гол нь тэр төмөр зам хөдөлж байгаад баярлаж байна. Миний хийсэн ажил, эхлүүлсэн юм болчхоосой, бүтчихээсэй гэж дотроо бодоод л, залбираад л явж байгаа.

 

-Тэгэхээр хууль хяналтын байгууллагынхан тантай огт холбогдоогүй, байцаалт мэдүүлэг авсан зүйл огт байхгүй юм байна, тийм үү?

 

-Дээгүүрээ энэ дээр ямар улс төрийн бөгөөд бизнесийн маргаан байдаг юм, би мэдэхгүй. Гэтэл энэ дотор хавчуулаад миний нэр төр лүү ороод ирж байгаа нь л надад эмзэг тусаад байгаа юм.

 

-Та ер нь яагаад ажлаа өгсөн юм бэ. 2016 оны УИХ-ын сонгуультай холбоотой юу?

 

-Ямар ч сонгуулийн асуудал байхгүй. Би өвдөөд ажлаа өгсөн. Саяхан хоёр жилийн өмнө хүртэл том хагалгаанд орсон. Хоёрдугаарт, гэвэл тэр үед манай компанийг “Монголын төмөр зам” компанитай нийлүүлэх шийдвэр гараад эхэлсэн. Тэгээд ТУЗ-ийн хурал болоод, тэр нь Засгийн газрын шийдвэр болох шинжтэй болсон. Тухайн үед миний ажлыг ТУЗ 100 хувь гэж үнэлсэн. Би анхны ТЭЗҮ-ийг нь хийсэн. Мөн, санхүүгийнх нь юмыг нь гаргаж ирж өгсөн. Ажлын зургийн гүйцэтгэл 40 орчим хувьтай явж байсан. Хятадын төмөр замын гуравдугаар товчоо манай ажлын зургийг хийж байсан.

 

Нэлээд өндөр том бүтээн байгуулалтын ажил, ойролцоогоор 130-аад сая ам.долларын юм болох байх гэж бид нар тэр үед төсөөлөлтэй байсан. Гурван салаа замтай, терминалтай, ажилчдын байртай, өртөөний барилгатай, дохиолол холбооны систем цогцоор нь шийдчихсэн систем байсан.

 

Үүнийг бүгдийг нь би өгсөн. Бидний тооцоолж байснаар ажлын зураг гарчих юм бол гурван жилийн дотор бариад ашиглалтад оруулчихна гэж байсан. Эдийн засгийн тооцоогоор бол ойролцоогоор найм орчим жилийн дотор өөрийнхөө гаргасан зардлыг 100 хувь төлнө гэсэн шийдэлтэй маш том төсөл байсан. Бид 2020 онд ашиглалтад оруулахаар тооцоолж байсан юм.

 

-Тэгвэл тэр төслийг яагаад зогсоочихсон юм бэ?

 

-Энэ бүхнийг би компанийнхаа хувьд, эдийн засгийн хувьд л ярьж байгаа юм. Харин улс төрийн шийдлүүд нь яаж яваад байгааг би мэдэхгүй шүү дээ. Яагаад зогсчихсон нь улс төртэй л холбоотой гэж үзэж байна. Ер нь бол эдийн засгийн хувьд гацаа гараагүй. Энэ төслийг явуулахад үнэхээр хүчин зүтгэл гаргасан хүн бол Н.Алтанхуяг Ерөнхий сайд байсан. Энэ явах явах ёстой, бид нар барих ёстой гээд шийдлийг гаргаад надад санал тавьсан юм. Чи аваад явчих. Урьд нь төсөл дээр ажиллачихсан хүн наад хятадуудынхаа учрыг чи олчихно гэсэн. Тэгээд л би орж ирсэн. Гэтэл Н.Алтанхуягийн Засгийн газар унасан. Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарч ирсэн. Түүний дараа л юу болсон юм, мэдэхгүй. Явц нь удаад л зогссон. Миний ажилчид цалингүй болж эхэлсэн. Би өөрөө цалингүй болж эхэлсэн. Тэгээд би өргөдлөө өгөөд л гараад явчихсан.

 

-Энэ төсөлтэй холбоотойгоор баахан улстөрчдийг нэрлэсэн гэдэг худлаа юу?

 

-Намайг Ц.Элбэгдоржийн хүн, Н.Алтанхуягийн хүн гээд, бас нөгөө Л.Гансүхийг маань хүртэл оруулчихсан явж байна лээ. Бас С.Баярцогт гэж байгаа юм. Л.Гансүх бид хоёр найзын хувьд найз, гэхдээ хэлмэгдэж шоронд орсноос нь хойш нэг ч удаа уулзаагүй. Тэгэхээр би их хүн чанаргүй дурак байгаа юм л даа. Гэхдээ би өөрөө өвдөөд олон жил болчихсон, одоо хүртэл уулзаагүй. За С.Баярцогт гэдэг хүнтэй би ер нь уулздаггүй хүн шүү дээ.

 

Ажлын шугамаар Чөлөөт бүсэд ажиллаж байхдаа ганц хоёр орж уулзаж байсан юм. Саяхан энэ 2-3 жилийн өмнө нам хоёр хуваагдаад л баахан хэрүүл болж байхад намын эвлэрлийн асуудлаар би С.Баярцогттой 1-2 удаа уулзсан. 2-3 удаа утсаар ярьсан л даа. Өөрөөр С.Баярцогттой ширээний хойно сууж хоол идэж үзээгүй. Ц.Элбэгдоржийг намын дарга байхад бид намын асуудлаар уулзаж байсан.

 

Анхнаасаа би чинь АН-ыг үүсгэн байгуулагчдын нэг шүү дээ. Би ууган гишүүн гээд УИХ-д нэр дэвшсэнгүй, сайд дарга хийсэнгүй. Надад тийм улс төрийн амбиц байдаггүй. Замын-Үүдийн чөлөөт бүсийн дэд бүтцийн төслийг Хятадын 57 сая ам.долларын төслөөр би эхлүүлж, тэр мөнгийг нь би салгаж аваачиж ажлыг нь эхлүүлсэн. Үр дүнд нь өнөөдөр Замын-Үүд гэдэг газар дулаантай устай тогтой байгаа. Тэгээд яг ажил нь яваад эхлэнгүүт л халагдчихдаг юм. Би чинь тийм нэг гүйцэтгэлийг нь үзэж чаддаггүй хүн шүү дээ. Мөнгийг нь босгож өгөөд л хөөгдөөд явчихдаг. Эсвэл өөрөө алга болчихдог. Ийм л хүн шүү дээ би.

 

-“Гашуунсухайт төмөр зам” ХХК-д яагаад “Энержи ресурс”, “Тавантолгой” компаниуд хувь эзэмшиж орсон юм бэ. Энд л ашиг сонирхол явсан гэдэг зүйл яригдаад байна?

 

-Гашуунсухайтын боомтоор нүүрс гаргадаг ерөөсөө л гурван компани байдаг. “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой”, “Энержи ресурс” гурав шүү дээ. Тавантолгойн орд газраас нүүрс олборлож экспортолдог гурван компанийг оруулаад Хятадын “Шеньхуа” ороод явсан. Түүнээс биш хэн нэгэн хүн “Би энд орохыг сонирхож байна аа” ч гэдэг юм уу, тийм золбин компани тэнд орж ирээгүй юм.

 

 

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Х.Ганболд: Тухайн үед “Гашуунсухайт төмөр зам” ХХК-д Тавантолгойн ордыг олборлодог гурван компани л хувь эзэмшсэн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өнөөдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өнөөдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өнөөдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өнөөдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани