Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

 

Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг судалгаа харуулж байна. Томоохон далангуудын усны урсцыг зохицуулах нь олон улсад хурцадмал байдал хүртэл үүсгэх шалтгаан болоод байгаа билээ. Хэрэв улстөрчид эрдэмтдийн үгийг сонсвол мөргөлдөөнөөс зайлсхийх боломжтой гэж шинжээчид үзэж байна.

Хүн төрөлхтний усны хэрэглээ өссөөр. Нэгт, манай гарагийн хүн ам өсөн нэмэгдэж байна. Хоёрт, амьдралын түвшин дээшлэхийн хэрээр хүмүүс хүнсний арви гамгүй хэрэглээний загварт шилжиж байна. Хөдөө аж ахуйн салбарт цэвэр усны 70 хувийг хэрэглэдэг. Цэвэр усны 20 хувийг хэрэглэдэг аж үйлдвэрлэл хөгжиж байна. Ахуйн хэрэглээнд цэвэр усны 12 хувийг ашигладаг хэдий ч бүрэн хүрэлцдэггүй. НҮБ-ын мэдээллээр, 2022 онд 2.2 тэрбум хүн цэвэр, аюулгүй ус хэрэглэх боломжгүй байжээ.

Саяхны судалгаанаас үзвэл, цэвэр усны эрэлттэй зэрэгцэн нийлүүлэлт багасаж байна. Манай гарагийн цэнгэг усны нөөц буурч байгаа аж.

Аяга дүүрэн биш

"Surveys in Geophysics” сэтгүүлд бичсэнээр, 2002-2023 оны хооронд гадаргын усны нөөцийн судалгааг хиймэл дагуулаас авсан мэдээллийн тусламжтай судалжээ. Судалгаанд нуур цөөрмийн ус, хөрсний ус, улирлын цас зэргийг багтаасан байна. Харин туйлын болон уулын мөсөн голуудыг оруулаагүй байна.

Хэмжилтээс үзвэл, 2014-2016 оны хооронд цэнгэг усны нөөц огцом багассан бол 2023 он гэхэд сэргээгдээгүй байжээ. Гадаргын усны нөөцийн дундаж хэмжээ 2002-2014 оны үзүүлэлттэй харьцуулахад 2015-2023 оны хооронд 1200 куб метрээр бага байсан байна. Эрдэмтдийн хийсэн судалгаа хиймэл дагуулуудаас авсан мэдээлэлтэй тохирчээ. Дэлхий даяар өрөмдсөн 170 мянган цооногт хэмжилт хийхэд хөрсний усны түвшин буурсан байна.

Гэсэн хэдий ч түгшүүрийн хэнгэрэг дэлдэх арай эрт аж. Дутагдаж буй 1200 куб метр ус гэдэг нь нуур цөөрмийн цэнгэг усны дөнгөж нэг хувьтай тэнцэнэ. Үүнд хөрсний усыг тооцоолоогүй. Дээрээс нь энэ нь өөрчлөгдөн буй уур амьсгалын тохиолдлын ааш маяг уу эсвэл ирээдүйн чиг хандлага уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Нил мөрнийг татах нь

Усны нөөцийг хуваарилах нь хялбар бус ажил гэдгийг Хойд Африк дахь нөхцөл байдал илхэн харуулж байна. Тус бүс нутгийн усны гол судас нь Нил мөрөн. 2011 онд Этиопын эрх баригчид тус мөрний хамгийн том цутгалан болох Хөх Нил дээр Этиопын их сэргэлтийн далангийн барилгын ажлыг эхлүүлсэн. Далангийн зориулалт нь усан цахилгаан станцын усан хангамжийг шийдэж, улмаар Этиопын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэгдүүлэх явдал юм. 2020 онд усан санг дүүргэх ажил эхэлж, 2022 онд эхний генераторыг ашиглалтад оруулжээ. Эл мега төслийг хэрэгжүүлэх жинтэй шалтгаан байсан. Этиопын хүн амын дөнгөж 45 хувь нь цахилгаан эрчим хүчээр хангагджээ. Энэ нь Африкийн орнууд дундаа хамгийн доогуур үзүүлэлтүүдийн нэг юм.

Гэвч 74 тэрбум куб метр эзлэхүүн бүхий усан сангийн барилга Египет болон Суданы сэтгэлийг түгшээхгүй байхын асуудал байв. Урсгал дагуу байрладаг эдгээр орны хувьд Нил мөрөн бол цэнгэг усны гол эх үүсвэр. Ингэхдээ Египет улсад Африк тивдээ хамгийн томд тооцогддог 163 тэрбум куб метр багтаамжтай Асуаны усан цахилгаан станц ажилладаг. Эл хоёр аварга том усан сангийн ажиллагааны горим Нил мөрний усны урсцыг тодорхойлдог. Зөвхөн харилцан зохицуулалт хийснээр ухаалгаар ашиглах боломжтой.

Улмаар талууд их болон дунд хэмжээний хур тунадастай жилүүдэд усан санг хэрхэн удирдах талаар тохиролцоонд хүрч байжээ. Харин маргаан дэгдээсэн асуудал нь удаан үргэлжилсэн ган гачигтай жилүүдэд хэрхэх асуудал байв. Египет, Этиоп хоёр одоогоор урт хугацаанд үргэлжлэх ган гачиг гэдгийг хэрхэн тодорхойлох тал дээр ч тохиролцож чадаагүй л байна. 2020 онд АНУ болон Дэлхийн банкны зуучлалаар явуулсан хэлэлцээ юунд ч хүрээгүй.

Дэлхийн дулаарал түгшүүрийн бас нэг шалтаг болоод байна. Уур амьсгал судлаачид дэлхийн дулаарал манай гараг, тэр дундаа Хойд Африкийн хур тунадасны хэмжээнд хэрхэн нөлөөлөх тал дээр санал зөрөлдсөн хэвээр. Зарим судлаачид ган гачиг, үер зэрэг гамшигт үзэгдлүүд нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа.

Нил мөрнийг тойрсон ашиг сонирхлыг зөрчлийг шийдэх ухаалаг гарц бий гэж эрдэмтэд үзэж байна. "Communications Earth & Environment” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны ажилд АНУ, Египет, Бельгийн шинжээчид гидрологийн үүднээс асуудалд ханджээ. 1900-2002 оны хооронд авсан Нил мөрний урсцын талаарх мэдээлэл дээр үндэслэн эрдэмтэд янз бүрийн хэмжээний хур тунадастай үеийн нөхцөл байдал, тэр дундаа усан сангуудын ажиллагааны горимын загварчлалыг боловсруулан гаргасан байна. Үүний дүнд эрдэмтэд урт хугацааны ган гачгийг тодорхойлох шинэ хэмжүүрийг боловсруулжээ. Улмаар Асуаны усан сангийн усны хэмжээ 78 тэрбум куб метрээс доош орохыг урт хугацааны ган гачиг хэмээн үзэхээр тогтсон байна. ҮҮнтэй зэрэгцэн эрдэмтэд мөн гамшгийн үр дагаврыг бууруулах долоон аргыг боловсруулжээ. Эрдэмтдийн тооцоолсноор, цогц арга хэмжээ авснаар урт хугацааны ган гачгийн үед ч гэсэн Этиопын усан цахилгаан станцыг 87 хувийн ажиллагааг хангах боломжтой бөгөөд ингэхдээ Нил мөрний доод хэсэгт усны хомтсол үүсгэхээс зайлсхийх боломжтой гэнэ. Харин эдгээр улсын засгийн газар эрдэмтдийн үгийг сонсох эсэхийг цаг хугацаа харуулна.

Газрын давс

Хойд Африкийн орнууд Нилийн урсцын асуудлыг шийдэж байх хооронд эрдэмтэд бүх тив, гэхдээ эрэг орчмын бүс нутагт цэвэр усны хомстол үүсгэх асуудлыг гаргаж тавиад байна. Энэ нь тэнгисийн усны цөмрөлт аж.

Тэнгисийн ёроол газрын гадаргаас нэлээн доор байрладаг тул тэнгисийн болон хөрсний усны даралт өөр хоорондоо "тэмцэлд” ордог байна. Хэрэв тэнгисийн усны даралт их байвал тэнгисийн ус эргээс багагүй зайд хөрсөн дор тархдаг байна. Үүнийг цөмрөлт гэдэг.

Хөрсний ус ч давстай байх нь бий. Гэхдээ гол төлөв цэнгэг байдаг. Хөрсний усыг хэрэглээ, усжуулалт болон хөдөө аж ахуйн бусад хэрэгцээнд ашигладаг. Тиймээс тэнгисийн усны цөмрөлт нь эрэг орчмын бүс нутгийн оршин суугчдыг ундны усгүй болгох аюултай.

"Geophysical Research Letters” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны ажилд 2100 онд тэнгисийн усны цөмрөлт хаана болохыг таамагласан байна. Ингэхдээ судлаачид дэлхийн дулааралтай холбоотой хоёр хүчин зүйлийг авч үзжээ. Нэгдүгээрт, мөс хайлсны улмаас далай тэнгисийн усны түвшин нэмэгдэж буй. Хоёрдугаарт, хөрсний усыг тэжээдэг хур тунадасны хэмжээ өөрчлөгдөж байна. Чингэхдээ судлаачид өргөргийн 60-р параллелиас дооших буюу мөнхийн цэвдэг болон хөвөгч мөсгүй бүс нутгуудыг судалгаандаа хамруулжээ.

Далай, тэнгисийн усны түвшин дэлхий дахинд нэмэгдэж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй. Зөвхөн энэ хүчин зүйлийг авч үзвэл энэ зууны сүүл гэхэд эрэг орчмын бүс нутгуудын 82 хувь усны цөмрөлттэй нүүр тулна. Тэнгийн ус эргээс хэр гүн рүү түрж орох вэ? Эрдэмтэд дунджаар 64 м гэж үзэж байна.

Харин хур тунадасны хэмжээг урьдчилан таамаглахад хүндрэлтэй байдгаас гадна тухайн бүс нутгаас ихээхэн шалтгаалдаг байна. Эрдэмтдийн боловсруулсан загвараас үзвэл хур тунадасны хэмжээний өөрчлөлтийг харгалзан үзвэл эрэг орчмын бүс нутгуудын 77 хувь усны цөмрөлтөд өртөнө. Тэнгис хөрсний уснаас эргээс 210 метр газрыг булаан авна. Зүүн өмнөд Ази зэрэг нам дор байрладаг бүс нутгуудад үр дагавар нь мэдэгдэхүйц байна. Хүн ам суурьшсан тивүүдийн эргийн шугамын уртын тооцвол олон зуун мянган кв км газар нутгийг хөндөж байна. Үүний багагүй хэсэг ядуу болон хүн ам шигүү суурьшсан орнуудад ногдож байгаа тул асуудлыг шийдэхэд хүндрэлтэй байх болно.

Тэгвэл цэнгэг усны төлөө дайн дэгдэх үү? Үгүйсгэх аргагүй. Ялангуяа хуурай бүс нутгуудад. Гэхдээ ус нь дайн дэгдээх шалтгаан болсон газрын тос биш. Бохир усыг цэвэршүүлж болно. Давстай усыг мөн л цэвэршүүлж, цэнгэг ус гаргаж болно. Усны хэрэглээг илүү ухамсартай, хэмнэлттэй болгох олон арга бий. Шийдэл нь технологи, саруул ухаан, хүсэл зориг юм.

 

https://news.zindaa.mn/4zmd

Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани