Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

БХАТИХ-ын төлөөлөгч: Монгол, Хятадын хилийн боомтуудыг олон улсын жишигт хүргэнэ

XIV сонгуулийн БХАТИХ-ын  III чуулган үргэлжилж байна. Тус чуулганыг News.mn сайтын редактор Т. Исү газар дээрээс нь сурвалжлан хүргэж байна.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны төлөөлөгчид Пүрэв гаригт /2025.03.06/ хуралдаж, 2024 оны бүтээн байгуулалт болон 2025 оны төлөвлөгөөгөө танилцууллаа. Тэр дундаа ӨМӨЗО-ны Худалдааны Тэнхимийн дарга Лүө Чин Монгол Улс болон Өвөр Монголын эдийн засаг, худалдааны салбар өнгөрсөн онд хэр үр бүтээмжтэй байсныг онцлон тэмдэглэв. Тэрбээр хэлэхдээ, "Хятадын умард зүгт нээлттэй байх чухал чиглэлийн хүрээнд сүүлийн жилүүдэд Монгол Улсын холбогдох салбаруудтай эдийн засаг, худалдааны түншлэлээ тасралтгүй гүнзгийрүүлж, хамтын ажиллагаа шинэ үр дүнд хүрч чадсан" гэжээ. Тодруулбал, 2024 онд Монгол Улстай хиллэх Өвөр Монголын хуурай замын 10  боомтоор нийт 99.145 сая тонн ачаа тээвэрлэж, өнгөрсөн оны мөн үеэс 16.5 хувиар нэмэгдсэн байна. Мөн Монгол Улстай хиллэсэн 8 боомтоор наймаас доош суудалтай 357 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрч, үүгээр дамжин Өвөр Монголын хил рүү орж ирсэн зорчигчдын тоо 2.117 саяд хүрчээ.

Монгол Улстай хиллэдэг Эрээн, Ганцмод, Цэгээ боомтоор нэвтрүүлсэн ачааны хэмжээ тус тус 21.055 сая тонн, 40.20 сая тонн, 23 сая тоннд хүрч, уг салбарын өсөлт урьд өмнө байгаагүйгээр нэмэгдсэн байна.

Лүө Чин үргэлжлүүлэн хэлэхдээ, "Хятадын Эрээн хот болон Монголын Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг төрийн зөвлөлөөс албан ёсоор зөвшөөрсөн билээ. Үүний хүрээнд өнгөрсөн жил Өвөр Монгол болон Монгол Улс хоорондын арилжаа, худалдааны нийт өртөг 10 тэрбум ам.долларыг даван, 10.42 сая ам.долларт хүрлээ. Энэ нь 2023 онтой харьцуулахад 4.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм" гэв. Тэрбээр мөн 2024 оны статистик тоо баримтуудыг дурдсан юм. Үүнд:

* 10.42 сая ам.доллар гэдэг нь өнгөрсөн онд хоёр орны хийсэн нийт худалдааны 57 хувийг эзэлж байгаа бол Монголын талаас гадаадын улс орнуудтай хийсэн нийт худалдааны 38 хувийг эзэлж байна.

* Өвөр Монголын 297 аж ахуйн нэгж Монгол Улсад 394 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр бүртгүүлсэн байна. Энэ нь тус бүсийн нийт хөрөнгө оруулагчдын 35.1 хувь нь Монгол Улсад хөрөнгө оруулсныг илэрхийлэх аж.

* Одоогийн байдлаар Монгол Улстай хиллэдэг Өвөр Монголын хилийн 5 бүс бүрэн нээлттэй болж, хил дагуух оршин суугч болон бусад худалдан авагчдад зориулсан худалдааны бүс ажиллаж байна.

  ӨМӨЗО 2025 онд Монгол Улстай гурван үндсэн чиглэлээр хамтын ажиллаагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна. Мөн үндэсний нэгдсэн зохицуулалтын дагуу Хятад – Монгол – Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцох тухайгаа Лүө Чин онцолсон юм.

2025 онд хэрэгжих Өвөр Монгол болон Монгол Улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны гурван төлөвлөгөөг тодруулбал:

Нэгдүгээрт, Эрээн – Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын ажлыг хурдасгана.

"Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-ний дагуу дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажиллагааг эхлүүлж, 2025 онд Хятадын засгийн газраас 340 сая юанийн хөрөнгө оруулалт олгож буй 9 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүний хүрээнд эдийн засаг, худалдааны чухал коридор болсон төслүүдийг даруй эхлүүлэхийг дэмжин ажиллаж, Монгол Улстай хамтарч гадаадын хөрөнгө оруулагчдыг урих нэгдсэн уулзалтыг зохион байгуулна.

Хоёрдугаарт, Монгол Улстай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэн ажиллана.

Өвөр Монголын аж ахуйн нэгжүүд Монгол Улстай эрчим хүч, нөөц баялаг, хөдөө аж ахуй, дэд бүтцийн бүтээн байгуулалт, экологи болон бусад салбарт түншлэлээ бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Энэ хүрээнд Хятад – Монголын хамтарсан тав дахь экспо, Хятад /ӨМӨЗО/ – Монголын хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагааг дэмжих тавдугаар уулзалт, Монгол – Хятадын ӨМӨЗО-ны бараа бүтээгдэхүүний долоо хоног зэрэг гадаадын хамтын ажиллагаа, солилцооны арга хэмжээг зохион байгуулах юм байна.

Гуравдугаарт, Монгол Улстай хиллэсэн боомтуудын үйл ажиллагааг өргөтгөж, нээлттэй байхад анхаарах зорилт тавьжээ.

Үүнд хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулж, Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажлыг дэмжиж, Цэхээ боомтын хил дамнасан төмөр зам барих төслийг эхлүүлнэ. Мөн Цэхээ боомтод 10 сая тонн багтаамжтай нүүрс худалдаалах болон нөөцлөх бааз, Эрээн хотод 10 сая тонн багтаамжтай төмрийн хүдэр, сая тонн багтаамжтай үр тариа, хүнсний тос, 10 мянган тонн багтаамжтай мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг тус тус бүтээн байгуулна гэж төлөвлөж байна. Түүнчлэн, хоёр улсын ухаалаг боомт байгуулах зэрэг шинэ өндөр түвшний хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад, Монголын хилийн боомтуудыг олон улсын хамтын ажиллагааны жишиг болгох зорилгоор Рашаан боомтыг бүтэн жилийн турш нээлттэй байлгахаар төлөвлөж байна.

Гэхдээ дан ганц Рашаан гэлтгүй гол боомтуудын гаалийн бүрдүүлэлтийн хугацааг уртасгах зэрэг арга хэмжээг авч, олон улсын хамтын ажиллагааны жишиг болгох зорилго тавьжээ.

Өвөр Монгол нь газарзүйн өвөрмөц байршлаасаа хамаарч худалдааны цонх гэж тодорхойлогдож байна. Тус бүс нутаг нь умардын гурван бүс буюу Хятадын зүүн хойд, хойд, баруун хойд газар нутгийг хамардаг бөгөөд дотооддоо найман мужтай холбогддог. Мөн Орос, Монгол улстай хиллэдэг бөгөөд түүхэндээ “Талын торгоны зам”, “Арван мянган Ли цайны зам”-ын чухал дамжин өнгөрөх цэг байв. Өдгөө ӨМӨЗО нь Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын чухал цэг, шинэ барууны хуурай-далайн замын худалдааны гарц гэгдэж, хойд зүгт түншлэлээ нэмэгдүүлэх Хятадын зорилгыг хэрэгжүүлэгч анхдагч бүс нутаг аж.

Тухайлбал, Өвөр Монголд гадаад улстай хиллэдэг 20 боомт байдаг бөгөөд Хятад-Европ чиглэлийн 60 мянган ачааны галт тэрэг тус бүс нутгаар дамжин өнгөрдөг байна.

2025 онд Өвөр Монгол хөгжлийн гол зорилтууддаа үргэлжлүүлэн анхаарахаар зорьж байна. Тодруулбал, үндэстний эв нэгдлийг бэхжүүлэхийг нэн тэргүүнд тавьж, жишиг өөртөө засах орныг бий болгож, Ши Жиньпинийн даалгасан хоёр том санаачилга дээр ажиллаж, таван том төслийг хэрэгжүүлнэ. Эдгээр зорилтод Хятадын хойд нутгийн байгаль орчныг хамгаалах, хилийн аюулгүй байдлыг хангах, эрчим хүч, нөөцийн хангамжийг бэхжүүлэх, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, худалдааны салбарт тэргүүлэх зэрэг багтаж байна.Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Өвөр Монгол бодлогоо боловсронгуй болгох, сэргээгдэх эрчим хүчийг өргөтгөх, халаалтын системийг сайжруулах, шударга байдлыг дэмжих, техник технологийг хөгжүүлэх, чөлөөт худалдааны бүсийг хөгжүүлэх зэрэг зургаан том төслийг хэрэгжүүлэх юм.

Нэмж дурдахад, томоохон төслийг дэмжих, бизнес эрхлэгчдэд туслах, ажлын байр бий болгох, ус хэмнэх, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, соёлыг сурталчлах чиглэлээр зургаан мөрийн хөтөлбөрийг 2025 онд хэрэгжүүлэх болсныг БХАТИХ-ын төлөөлөгчид мэдэгдлээ. Эдгээр хүчин чармайлт нь Өвөр Монголын орчин үеийн шинэчлэлийг дараагийн түвшинд гаргах зорилготой юм.


 

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: news.mn
Мэдээ үзсэн: 20
БХАТИХ-ын төлөөлөгч: Монгол, Хятадын хилийн боомтуудыг олон улсын жишигт хүргэнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани