Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хайгуулаа орхигдуулсан газрын тос

Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 

Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон хурал зөвлөгөөн болж өнгөрлөө. Дэлхий нийт уул уурхайн салбарт анхаарал хандуулж буй энэ үед геологи хайгуулын салбар нэн тэргүүнд анхаарч ажиллах ёстой болсныг ярьж байна. Тэгвэл манай улсын байгалийн асар их баялагтай хэмээдэг атлаа хайгуулын салбараа шоовдор хүүхэд шиг гадуурхаад хаячихсаныг сануулахад илүүдэхгүй биз. Нэн ялангуяа газрын тос, газрын ховор элементийн эрэл хайгуулыг нэн дариу хийх шаардлага үүсэж байгааг салбарынхан дээр, доргүй л ярьцгааж байна.

 

"ХАЙГУУЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ”

 

Монгол Улсын хэмжээнд хайгуулын 1001 тусгай зөвшөөрөл бий хэмээн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ хэлж байсан юм. Хайгуулын тусгай зөвшөөрөл яг өнөөдрийн байдлаар зогссон байсныг энэ сарын эхээр олгож эхлэх шийдвэр гаргасан байдаг. Мэдээж дүрэм, журмын дагуу хайгуулын лицензийг олгоно.

Энэ нь цаг хугацааны өөрчлөлтийг дагаад шинэчлэгдэж байдаг тухай салбарын хайгуулчид, хөрөнгө оруулагчид хэлж байна. Цаашид нийт газар нутгийн хэмжээнд хайгуулын тусгай зөвшөөрөл нэмж олгох нь зүйтэй хэмээн Засгийн газар үзэж буй.

Учир нь Австрали Улс нийт газар нутгийнхаа 32.5 хувьд хайгуул хийх зөвшөөрөл олгодог. Харин Канад бүх газар нутгаа хамруулж хайгуул хийдэг аж. Тэгтэл монголчууд хүн амынхаа тоонд харьцуулахад уудам дэлгэр газар нутагтай, арвин баялагтай гэдэг атлаа нийт газар нутгийнхаа 3.2 хувьд хайгуулж хийх боломжтой гэж үздэг байна. Тиймээс хайгуулын тусгай зөвшөөрлийг нилээн олгож, хайгуул хийж байж газрын хөрсөн доороо юу байгааг мэдэж байж дараагийн төлөвлөлт, эдийн засгийн тэлэлтээ нэмэгдүүлэх шаардлагатай юм.

Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "2024 оны дөрөвдүгээр сараас хойш Монгол Улс хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй. Олон улсын практикт хайгуулын лиценз нь ашиглалтынхаасаа дариу 5-6 дахин олон байдаг юм билээ” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, хайгуулыг эрчимжүүлж, идэвхжүүлэх нь ээ. Хамгийн гол нь хайгуулын үр дүнгээр ашиглах эс ашиглах шийдэл гардаг. Гэтэл монголчууд ашиглая, ашиглая гэчихээд ашиглах талбайгаа эрж олох ажлаа огт хийлгүй орхигдуулчихсан хэрэг.

Геологи хайгуулыг эрчимжүүлнэ, өргөжүүлнэ гэсэн заалт МАН, АН, ХҮН намын мөрийн хөтөлбөрт ав адилхан туссан байдаг. Монголд хайгуулын салбарын хөрөнгө оруулалт тасралтгүй уруудсаар байгааг АМГТГ-ын статистик мэдээллээс харж болно. Хүлэмжийн хийн ялгарлыг буруулах дэлхий даяарх давалгаатай холбоотойгоор уул уурхайн бүтээгдэхүүн, эрдэс баялгийн эрэлт хэрэгцээ хувьсан өөрчлөгдөж буй энэ үед хайгуулын ажлыг зайлшгүй эрчимжүүлэх шаардлага тулгарч буй.

 

ЦААСАН ДЭЭР ҮЛДСЭН ТҮҮХ

 

Өнгөрсөн хугацаанд геологи хайгуулын ажил хамгийн идэвхтэй байсан нь 2012-2016 он гэдгийг инженер Г.Баасан хэлж байна. Тэрээр "Газрын тосны хайгуулын ажил нэлээд идэвхтэй, эрчтэй явж байснаа 2015, 2016 оноос гацаж эхэлсэн. Энэ нь орон нутгийн иргэдтэй ойлголцож чадахгүй байснаас гадна улс төрийн нөлөө хамгийн ихээр гацааж байсан гэж боддог” хэмээн ярьж байв. Нэг хэсэг газрын тосны хайгуул идэвхтэй байсан. Тухайн үед бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан гаднын хөрөнгө оруулагчдыг нэлээд татаж байсан түүх бий.

Тухайлбал, Газрын тосны тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас "Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар төрийн захиргааны байгууллага болон гэрээлэгчийн хооронд байгуулах "Бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар”-ыг баталсан байдаг.

Ингээд Ашигт малтмал, газрын тосны газар  Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 130-р тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Газрын тосны тухай хууль шинэчлэн батлагдахаас өмнө байгуулагдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийн үндсэн нөхцлийг өөрчлөхгүйгээр гэрээний загварт нийцүүлэн шинэчилж байв. Тухайлбал, газрын тосны хайгуулын Сулинхээр 23 талбайд "Шунхлай энержи” ХХК, Номгон-9 талбайд "Өмнөд Монголын газар нутгийн тос” ХХК, Дарьганга 24 талбайд "Монголиа Шин И Энержи” ХХК- тай бүтээгдэхүүн хуваах гэрээг тус  тус шинэчлэн байгуулсан юм. Мөн газрын тосны хайгуулын Борзон-7 талбайд "Импайр газ Монголиа” ХХК-тай, Төхөм-10 урд талбайд "Монголын Алт” ХХК-тай, Сүхбаатар 27 талбайд "Вульф петролиум” ХХК-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийг тус тус шинэчилсэн байдаг.

Түүнээс гадна бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажиллаж байсан гаднын хөрөнгө оруулагчид орон нутгийнхны эсэргүүцэлтэй тулгарч давж гаралгүй буцаж байсан түүх ч бий. Энэ бол тухайн үедээ "ялсан баатар” мэт байвч энэ цаг үед хэчнээн хэмжээний хор хохирол учруулж байгааг цаг хугацаа харуулж байна.

 

ГАЦАХ УУ, ХАЙХ УУ?

 

Газрын тосны хайгуулыг эрчимжтэй явуулсаар байсан бол өдгөө шатахууны хараат байдлаас алсрах цаг ойрхон байх боломж байсныг мэргэжилтнүүд, хайгуулын салбарынхан хэлж байна. Өдрөөс өдөрт шатахууны хэрэглээ эрчимтэй өсөж байгаа энэ үед Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэх гэж байгаа. Тэгвэл энд шатахууны асуудлыг анхаарлын гадна орхигдуулж болохгүй.

Монгол Улс шатахууны хэрэгцээнийхээ 95 хувийг ОХУ-аас импортолдог. Тэгтэл геополитикийн асуудлаас үүдэн хойд хөрш манайх руу ордог шатахууны крантаа хаачихвал бид яах вэ гэдэг асуулт хариултаа нэхсээр л байгаа. Нэгэнт байгалийн баялаг арвинтай улс юм бол хайгуулаа хийгээд хараат байдлаас гарах боломж бий гэдгийг сануулъя.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 46 (7542)

Хайгуулаа орхигдуулсан газрын тос
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани