Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний гадаадад нээлттэй байдлыг өргөжүүлж, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхийг санал болгожээ. "Гадаад худалдааны хөгжлийг тогтворжуулна", "Гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжинэ", "Олон талт, хоёр талт болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ" зэрэг цуврал арга хэмжээнүүд нь Хятад улс дээд түвшний нээлттэй байдлыг цаашид өргөжүүлэн ахиулах эрмэлзэлтэй байгааг харуулж байна. Энэ жил Хятад улс улам бүр нээлттэй байх болно гэж хоёр хуралд оролцсон төлөөлөгчид болон гишүүд санал нэгдлээ.

“Шинэ оффшор худалдаа”-г анх дурдаж, гадаад худалдааг тогтворжуулах бодлогыг боловсронгүй болгоно

Засгийн газрын ажлын тайланд “Гадаад худалдааг хөгжүүлнэ”, “Гадаад худалдааг тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлнэ”, “Ногоон худалдаа, дижитал худалдаа зэрэг өсөлтийн шинэ цэгүүдийг бий болгоно”, “Оффшор худалдааг хөгжүүлэх нөхцөлтэй орон нутгийг дэмжинэ” зэрэг чиглэлээр тодорхой арга хэмжээ авахыг санал болгосон байна.

- 2025 онд Худалдааны яам бодлогын дэмжлэгтэйгээр гадаад худалдааны  хамрах цар хүрээг тэлж, өсөлтийг нэмэгдүүлэн, аж ахуйн нэгжүүдийн хөгжлийг дэмжих гэсэн гурван чиглэлээр эрчимтэй ажиллаж иржээ гэж Хятадын Худалдааны яамны сайд Ван Вэньтао 03-р сарын 06-нд болсон XIV сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын III чуулганы эдийн засгийн гол сэдэвт хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.

Мөн тэрээр:

- Бодлогыг хэрэгжүүлэх явцад өнөөгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ба худалдааг чанартай хөгжүүлэхэд тус дэм үзүүлэхтэй хослуулж, шинэ дэмжих бодлогыг судлан хэрэгжүүлэх бөгөөд шаардлагад нийцүүлэн цаг тухайд нь нэвтрүүлбэл аж ахуйн нэгжүүдийн захиалга, гадаад худалдааг тогтворжуулахад дэмжлэг үзүүлж чаджээ гэж хэллээ.

Мөн гадаад худалдааны хэмжээг нэмэгдүүлэн,цар хүрээг тэлэх нь цаашдын ажлын гол чиглэл болно.“Гадаад орчны сорилтын эсрэг Хятад улсын гадаад худалдааны нийт хэмжээг нэмэгдүүлэн,цар хүрээг тэлэх хөгжлийн стратеги өөрчлөгдөөгүй хэвээр байна.Тэдгээрийн дотроос шинэ оффшор худалдааг хөгжүүлэх нь Засгийн газрын ажлын тайланд орсон анхны шинэ нэр томъёо юм”гэж Олон улсын бизнес, эдийн засгийн их сургуулийн Олон улсын эдийн засгийн дээд сургуулийн дарга Сан Байчуань танилцуулсан байлаа.

-Шинэ оффшор худалдааг хөгжүүлснээр бид арилжааны компаниудын мэдээллийн зардлыг үр дүнтэй бууруулж, төлбөр тооцоо хийхэд хялбарчилж,татварын хөнгөлөлт үзүүлж, худалдааны эрсдэлийг цаашид даван туулахад нь тусалж чадах болно.Цаашид оффшор худалдааг хөгжүүлэхэд таатай санхүүгийн системийн орчин, зах зээлийн таатай орчныг бүрдүүлж өгөх талаар хичээн ажиллах болно гэж Сан Байчуань хэллээ.

Гадаад орчин улам төвөгтэй болж буй нөхцөлд Хятадын зах зээлээс дэлхийн зах зээл рүү шилжихэд "Хятадад үйлдвэрлэв" нь "Хятадын ухаалаг үйлдвэрлэл" рүү хурдан шилжих шаардлагатай байна.

- Даяаршил бол Хятадын аж үйлдвэрийн хөгжлийн стратегийн чухал чиглэл юм. Эдийн засгийн шинэ нөхцөлд гадаад руу явж байгаа аж ахуйн нэгжүүд зөвхөн гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулаад мөнгө олохыг бодож болохгүй. Харин дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээнд нэгдэж, хилийн чанад дахь орон нутгийн үйл ажиллагаагаа гүнзгийрүүлэн, дэлхийд танигдсан брэндийг бий болгож, дэлхий дээрх өрсөлдөх чадвараа дээшлүүлэх хэрэгтэй гэж Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч, TCL группийн дарга Ли Дүншэн хэллээ.

- Үүний зэрэгцээ аж ахуйн нэгжүүд технологийн шинэчлэлийг хийж олон улсын өрсөлдөх чадвараа улам дээшлүүлэх тал дээр анхаарал хандуулах болно. Аж ахуйн нэгжүүд шинжлэх ухаан, технологийн шинэчлэлд илүү их үүрэг гүйцэтгэж, ялангуяа бие даасан технологийн шинэчлэлийг илүү бий болгон, хиймэл оюун ухаан зэрэг технологийн гол салбарт илүү их бүтээлч санаа оруулж,технологийн манлайллаар дамжуулан дэлхийн өрсөлдөх хүчээ дээшлүүлэх ёстой гэж Ли Дүншэн үзсэн юм.

Зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ

“Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ”, “Үйлчилгээний салбарын нээлттэй байдлыг өргөжүүлэн, иж бүрэн туршилтын төслүүдийг дэмжинэ”, “Интернэт, соёл урлаг болон бусад салбаруудыг улам илүү нээлттэй болгохыг дэмжинэ”, “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээний баталгааг бэхжүүлнэ” зэрэг нь бүр энэ оны Засгийн газрын тайлан дахь гадаад худалдааг тогтворжуулан хөгжүүлэх шинэ арга хэмжээнүүд болох ажээ.

- Энэ нь Хятад улс өндөр чанартай хөгжлийг ахиулах шийдвэр зоригийг бүрэн харуулж, дэлхийн компаниудад илүү өргөн хүрээтэй хөгжлийн боломж олгож байгаа юм. Хятад улс аж үйлдвэрийн иж бүрэн сүлжээ, үр ашигтай ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний давуу талтай төдийгүй шинэ эрчим хүч, дижитал эдийн засаг, дээд зэрэглэлийн үйлдвэрлэл болон бусад салбарт шинийг санаачлахыг ихээр дэмжсэнээр гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд хамтын ажиллагааны өргөн орон зай олгох боломжтой гэж EY компанийн Их Хятадын Гүйцэтгэх захирал Чэнь Кай хэлсэн байна.

Тодруулбал, Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтын зах зээлд нэвтрэх боломжийг хөнгөвчилж, гадаадын хөрөнгө оруулалтын хамрах цар хүрээг тэлэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээний баталгаа зэрэг ажлыг байршуулан төлөвлөж,боловсронгуй болгох болно.

- Бүх орон нутгууд аж үйлдвэрийн гинжин хэлхээний давуу талаа ашиглан, Хятадад гадаадын хөрөнгө оруулалтыг илүү татаж, "Гадаадын хөрөнгө оруулалт+хувийн аж ахуйн нэгж"-ийн хамтарсан үйл ажиллагааны хэлбэрийг хөгжүүлэн ахиулах хэрэгтэй. Энэ талаар Хөх мөрний гурвалжин хойг дахь дэвшилтэт үйлдвэрлэлийн бааз болох Үши хот нь нэгдсэн хэлхээ, био анагаах ухаан зэрэг давуу талтай аж үйлдвэрийн кластерууддаа түшиглэн, гадаадын хөрөнгө оруулалтыг татан оролцуулж, дэлхийн аж үйлдвэрийн дээд зэрэглэлийн гинжин хэлхээнд багталцан оролцсоор иржээ гэж Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч, SK Hynix Semiconductor (Хятад) ХХК-ийн ахлах инженер Сүнь Хуачинь танилцууллаа.

Мөн Сүнь Хуачинь

- Үүний зэрэгцээ бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлэх замаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн ашиг орлогыг үргэлжлүүлэн нэмэгдүүлж, хил дамнасан гар гүйцэтгэлүүдийг хялбарчлах зэрэг нарийвчилсан үйл ажиллагааны дүрмийг цаашид боловсруулах ёстой. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн оюуны өмчийг хамгаалах зэрэг хууль эрх зүйн хамгаалалтыг ч дэмжиж, аж ахуйн нэгжүүдэд нэн сайн бизнес эрхлэх орчныг бүрдүүлж өгөх болно гэж хэллээ.

Тогтолцооны нээлттэй байдлыг тогтвортой өргөжүүлэхийн тулд системчилсэн төлөвлөлт хийнэ

- Гадаад орчин хэрхэн өөрчлөгдөж байгаагаас үл хамааран бид гадаадад нээлттэй байх зарчмыг үргэлжлүүлж, цаашид тогтолцооны нээлттэй байдлыг тууштай байлган, бие даасан болон нэг талын нээлттэй байдлын цар хүрээг өргөжүүлэн, нээлттэй байдлаар шинэчлэл, хөгжлийг дэмжих болно. Мөн "Бүс ба Зам"-ын өндөр чанартай хамтарсан бүтээн байгуулалтыг гүнзгий, бодитойгоор дэмжих" ба "Олон талт, хоёр талт, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх" талаар тодорхой зохицуулалт хийсэн билээ гэж энэ оны Засгийн газрын ажлын тайланд олон удаа дурджээ.

УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны гишүүн,Сүжөүгийн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Хүмүүнлэг, Нийгмийн Шинжлэх Ухааны тэнхимийн захирал Сун Чингийн үзэж байгаагаар өндөр түвшний нээлттэй эдийн засгийн шинэ тогтолцоог бий болгоход "Хүчин зүйлийн хөдөлгөөний нээлттэй байдал"-аас"Тогтолцооны нээлттэй байдал" хүртэлх стратегийн оролцоо байх хэрэгтэй.

- Энэ талаар Сүжөү хот нь био эм үйлдвэрлэлийн бүхэл бүтэн сүлжээг ил тод болгож, хил дамнасан мэдээллийн хяналт зохицуулалт зэрэг инновацын туршилтыг удирдан чиглүүлсэн нь үнэндээ олон улсын өндөр стандартын эдийн засаг, худалдааны дүрэмд нийцсэн байдлыг бий болгож байгаатай адил болсон.

Тогтолцооны нээлттэй байдлыг бий болгох талаар Сүн Чин дижитал худалдааны дүрмийг бий болгож,оффшор худалдааг хөгжүүлэн,ногоон стандартыг боловсруулан, засаглалын чадавхыг шинэчлэн өөрчлөх тал дээр анхаарлаа хандуулахыг санал болгов.

Одоогийн байдлаар Хятад улс “Номхон далай дамнасан түншлэлийн иж бүрэн,дэвшилтэт хэлэлцээр” болон “Дижитал эдийн засгийн түншийн  хэлэлцээр” зэрэг олон улсын өндөр стандартын эдийн засаг, худалдааны дүрэмтэй идэвхтэй холбогдож, тогтолцооны нээлттэй байдлыг илүү өндөр түвшинд хүргэхийг хичээж байна.Үүний зэрэгцээ "Бүс ба Зам"-ын бүтээн байгуулалт нь мөн ч олон улсад хүрээлэгдсэн нийтийн бүтээгдэхүүн, олон улсын хамтын ажиллагааны чухал платформ болох юм гэдэг нь мэдээж юм.

-“Бүс ба Зам” санаачилгад оролцогч улс орнууд стратегийн түвшинд харилцаа холбоогоо бэхжүүлж, олон талт хамтын ажиллагааны платформоор дамжуулан илүү нягт бодлогын уялдаа холбоо, хамтын ажиллагааны механизмыг бий болгож, төслүүдийг урагшлуулах тогтолцооны баталгааг бүрдүүлсэн байна гэж УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны гишүүн, Хуажүн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн профессор Хань Миньчүнь өөрийн үзэл бодлоо хуваалцсан байлаа.

Мөн Хань Миньчүнь:

- Боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбар дахь солилцоо гүнзгийрснээр янз бүрийн орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцэл нэмэгдэж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны нийгмийн таатай орчин бүрдэж байна. Ирээдүйд худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн гинжин хамтын ажиллагааг оновчтой болгох нь “Бүс ба зам” санаачилгад оролцогч улс орнуудын эдийн засгийн хөгжилд маш чухал ач холбогдолтой байх болно гэж хэллээ.

2025 оныг бараалахад Засгийн газрын ажлын тайланд дэвшүүлсэн шинэ арга хэмжээ нь гадаадад байгаа компаниуд болон гадаадын хөрөнгө оруулагчдад Хятадад хөгжих зах зээлийн олон боломжуудыг олгож, Хятад болон чөлөөт худалдааны түншүүдийн аж ахуйн нэгж ба ард түмэнд илүү сайн ашиг тус өгөхөд чухал ач холбогдолтой гэж Сун Чин үзэж байна.

 

Зохиогч: ЧЭНЬ ХАНЬЯН,ЖӨҮ ИН,ЯНЬРҮЙ,ХЭ ЛЭЙЖИН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж: news.cn
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани