Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболт эхлэхтэй зэрэгцэн "Эрдэнэс Тавантолгой"-г цэгцэлнэ гэх Ерөнхий сайдын мессеж

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболт эхлэхтэй зэрэгцэн "Эрдэнэс Тавантолгой"-г цэгцэлнэ гэх Ерөнхий сайдын мессеж

 

Он гарснаас хойш манай улсаас Хятад руу экспортоор борлуулагдаж байгаа коксжих нүүрс үндсэндээ уналтад орж, биржээр арилжаалж байгаа нүүрсний хэмжээ ердөө 145 мянган тонн болж өнгөрсөн жилийнхээс үлэмж буурсан.

Энэ бол төсөвт тодотгол хийж ч болох томоохон дүн. Нүүрсний үнэ унахад Сангийн яамнаас экспортыг нэмэгдүүлэх арга замаар алдагдлаа нөхөж, 83 сая тонн биш 120 сая тонн хүртэл нэмэгдүүлбэл алдагдлаа нөхөх ухааны юм ярьж байсан нь саяхан. Гэтэл үнэ буурахын хэрээр хэмжээ өсөх үү гэтэл үгүй. Харин ч эсрэгээрээ үнэ буурсан ч экспорт үлэмж танагдах болов. Монголын талаас нүүрс хэвийн гарч байгаа гэж албаныхан тайлбарлаад байсан ч үнэндээ Ганцмод боомт дээр овоорч, Хятадын талаас Уул уурхайн биржээр ч үнийн санал ирүүлэхээ больсон юм.

Хавар уг асуудлаас үүдэж Уул уурхайн биржийн тухай хуульл өөрчлөлт оруулсан. Худалдан авагч талдаа илүү уян хатан нөхцөлтэй нэмэлт өөрчлөлтүүдийг шингээсэн хууль баталсан боловч хууль хэрэгжээд ч нүүрсний экспорт нэмэгдсэнгүй.

Гэтэл нэр бүхий гишүүн энэ талаар "Яагаад биржээр арилжаа олигтой явахгүй байна гэхээр, жишээ нь биржээр нүүрсээ авсан нөхдүүд “Эрдэнэс Тавантолгой” дээр очоод нэг, хоёр сар болдог. Нүүрс худалдан авсан тал нүүрс өсөж байгаа үед хүлээж боллоо гэхэд нүүрсний үнэ унаж байгаа үед хоёр сар хүлээнэ гэдэг биржээр худалдаад авчихсан компаниудад маш том эрсдэл үүсдэг. Энэ бол санаатай хийгддэг. Яагаад гэхээр УИХ-ын гишүүд дарга, сайд нар “Эрдэнэс Тавантолгой” дээр очоод 500 мянга, сая тоннын гэрээг 2,3 ам.долларын зөрүү авч хийсэн нүүрс нь түрүүлж гардаг. Тийм учраас биржээр нүүрс худалдан авч байгаа компаниудын нүүрс нь гарахгүй уддаг. Яавал нүүрсийг алт шиг үнэтэй болгох вэ гэдэг луйвар “Эрдэнэс Тавантолгой” дээр бүрэн явж байгаа. Биржээр хэдийнэ нүүрс худалдан авчихсан хүмүүсийн урдуур өөр нүүрс гараад байна гэхээр 4500 калоритай нүүрсний гэрээ хийж, үнийг нь төлчихөөд буцаагаад 6000 калоритай нүүрс ачдаг тэр нөхдүүдийн авилга нь төлөгдсөн нүүрс л түрүүлж гардаг байхгүй юу. Өнөөдөр уурхайгаас төмөр замын ам хүртэл 14 км газар 1 сая 78 мянган төгрөгөөр тээвэр хийж байна. Төмөр замаас хил хүртэлх 4 км газарт 1 сая 800 мянган төгрөгөөр дарга нарын компани тээвэр хийж байна. Монголын ард түмэнд ирэх ёстой ашгийг замд нь хулгайлдаг байдал бий болоод байвал яаж “Эрдэнэс Тавантолгой”-гоос ашиг хүртэх вэ. Хүн болгонд 93 мянган төгрөг биш 1 сая төгрөг өгөх боломж бий шүү. Биржийн асуудал чинь ийм учраас явахгүй байгаа" хэмээн хэлж байсан ч оргүй биш болж таарав.

Үнэхээр энд тээврийн асуудал ерөөсөө энгийн нормоо алдаж, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дуусахаас урьтаж ачааны машинаар нүүрс тээвэрлэх сонирхол газар авчихаад буйг харуулж буй. Ерөөсөө урт хугацааны гэрээний нүүрсээ "Чайна Энержи" рүү өгөх биш жижиг компаниудад хувьчлан нүүрсээ нийлүүлчихээд байна уу гэж харагдахаар.

Улсын баяр наадам эхлэхтэй зэрэгцэн Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК дээр онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргасан. Ардаас нь, өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн биеэр "Эрдэнэс Тавантолгой" дээр очиж ажиллахад энэ онд 10 сая тонн нүүрс ачих төлөвлөгөөтэй байсан ч 145 мянган тонныг ачсан нь Тавантолгойн нүүрс ачилтад ямар нэг асуудал үүсээд байгаатай холбоотой байж болзошгүй хэмээн АТГ-т шалгуулахаар болсон байна.

Манай талаас нийлүүлэх зорилтод нүүрснийхээ 10 хувьд ч хүрэхгүй дүнгээр жилийн хоёрдугаар хагас эхэлчихсэн байхад экспортолно гэдэг бид "Чайна Энержи"-тэй хийсэн гэрээнийхээ үүргийг биелүүлж чадахгүйд хүрсэн гэсэн үг. Ийм нөхцөл рүү уначихаад, нүүрсэн дээр далд асуудал өрнөөд байгааг Зам тээврийн сайд нь хүртэл анзаарч, өөрөө Засгийн газарт санал гаргахад хүрэв.

Нүүрс экспортын энэ бага дүнгээ "техник эвдэрсэн" гэдэг шалтгаанаар хаацайлж байгаа нь илтэд үнэмшилгүй. Манайдаа өндөр зардал, цалинтай томоохон компанийн хувьд экспортын хувиа нэмж чадахгүй ганц төхөөрөмж сахиад сууна гэдэг юу л бол.

Ерөнхий сайдын зүгээс зардлыг нь 50 хувиар бууруулж, хэрэгжиж эхлээгүй байгаа төсөл хөтөлбөрүүдийг царцаахыг үүрэгдсэн.

Мөн БЭТ-үүдийг нүүрсний экспортын саад, хүнд суртал хаана аа үүсээд байгааг олж, экспортын дүнг 50 хувиар нэмэгдүүлэхийг анхааруулав.

Манай талаас аль хэдийнэ "Чайна Энержи"-тэй гэрээгээ үзэглэсэн учраас бүх зүйл олон улсын шүүхээр шийдэгдэхээр хоёр талаасаа тохиролцсон. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, магадгүй МАН-ын эрх барих түүхэн дэх хамгийн чухал хэлэлцээг ийн Хятадын талтай хийсний ард "нүүрсний мафи-2" хэрвээ энд үүрлэвэл бид олон улсад нэр хүндээ алдаад зогсохгүй, өнөөх алдагдсан боломжийн өр төлбөрт ч унаж мэдэх юм. Иймээс шинэ Засгийн газрын зайлшгүй хар толгойгоороо хариуцах нэг чухал зүйл нь энэхүү Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболт байх болно.

Сая, энэ сарын 15-нд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан бүтээн байгуулалтын ажил хоёр улсын хилийн шугам дээр баганат гүүрнийхээ анхны шон суурийн өрөмдлөгийг хийж, албан ёсоор бүтээн байгуулалтаа эхлүүлсэн.

Иймээс ч Г.Занданшатар суудал дагаж ирсэн хариуцлагыг хараа салгалгүй үргэлжлүүлнэ гэдэг мессежийг нүүрс тойрон эргэлдэгсдэд өгөөдхөв.

Т.БАТСҮРЭН

https://eguur.mn/610804/

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболт эхлэхтэй зэрэгцэн "Эрдэнэс Тавантолгой"-г цэгцэлнэ гэх Ерөнхий сайдын мессеж
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

Өчигдөр, 10:06
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

Өчигдөр, 09:49
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани