Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

 

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-аас Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолыг хаврын чуулганаар баталсан.  Улмаар түр хорооны анхны хуралдаан саяхан болж, таныг даргаар сонгоод байна.  Танай түр хорооны хяналт, шалгалт ямар асуудалд илүү анхаарч ажиллах вэ. Энэ тухай яриагаа эхэлье?

-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд УИХ-ыг хууль, тогтоол баталдаг байгууллага гэж харж, олон нийт ч тэр өнцгөөр хандаж ирсэн.

Гэхдээ УИХ ын үйл ажиллагааны 50 хувь нь өөрсдийн баталсан хууль, тогтоолын хэрэгжилт, үр дүнг хянадаг, авч хэлэлцдэг байх ёстой. Ард иргэдээс ч хууль хэрэгжихгүй байна гэсэн гомдол их байна шүү дээ. 

Тэгэхээр парламент баталсан хуулиа хэрэгжиж байна уу, үгүй юу гэдэгт хяналт тавьж, хэрэгжүүлэх үүрэгтэй.   Чухам иймээс 2024 онд  Улсын Их Хурлын Хянан шалгах тухай хууль шинэчлэгдэж, хяналтын механизмыг илүү боловсронгуй болгосон.

Энэ хуулийн хүрээнд Хянан шалгах түр хороо байгуулж, тодорхой асуудлууд дээр үр дүн гаргаж ажилладаг болсон нь ардчилсан нийгэмд чухал алхам болсон.  Түр хорооны энэ чиг үүрэг, үйл ажиллагаа олон улсын парламентын жишигт ч байдаг. Сая байгуулагдсан Хянан шалгах түр хороо бол Оюутолгойн бүлэг ордын  ашиглалтад хяналт шалгалт хийхээр байгуулагдсан, 126 гишүүнтэй шинэ парламентийн анхны хяналт шалгалтын түр хороо болж байгаагаараа онцлог юм.   Түр хороо нь Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа, холбогдох бичиг, нотлох баримтанд  дүн шинжилгээ хийн хуулийн хүрээнд хяналт шалгалт хийж ажиллана.  Тодруулбал,, манай түр хороо үндсэн хоёр сэдвийн асуудлаар төвлөрч ажиллана.  Нэгдүгээрт, “Онтрэ”-гийн эзэмшиж буй ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудал багтана.  Эдгээр талбай нь Оюутолгой бүлэг ордын хэмжээнд стратегийн ач холбогдол бүхий ордод багтаж байгаа. Бүлэг ордод Оюутолгойн гурван ашиглалтын тусгай зөвшөөрлөөс  гадна  “Онтрэ”-гийн эзэмшиж буй 2 зөвшөөрөл  багтдаг.  Гэвч өнгөрсөн хугацаанд төрөөс стратегийн ордуудын хил хязгаар, хамрах хүрээ, тусгай зөвшөөрлүүдийг тодорхой болгож ирээгүйн байгаагийн нэг жишээ нь Онтрэ компаний эзэмшиж талбайнууд юм.  Жишиж ярьвал Оюутолгойн бүлэг ордын хүдрийн биетийн “их бие” хэсэг нь Оюу толгой нь  гэж дүрсэлбэл толгой болон “сүүл” хэсгүүд  нь “Онтрэ” компанийн эзэмшэж байгаа  тусгай зөвшөөрлийн талбайнууд болно.  Бүлэг ордын геологийн нөөцийн 32 хувийг нь  “Онтрэ” компани эзэмшиж байна. Задалж үзвэл,  алтны хүдрийн нөөцийн бараг 40 хувь яригдана. Зэсийн хүдрийн нөөцийн 24 хувь,молибдены 94 хувь нь байдаг. Монголд үйл ажиллагаагаа явуулдаг, Канадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Онтрэ ресорс лимитед” гэдэг компанийн эзэмшилд байдаг тусгай зөвшөөрлүүдийн талбайн лицензийн асуудлыг бид шийдэх цаг нь болсон. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид ч, Монгол олон нийт ч шийдлийг хүлээсээр байгаа.  Монгол Улсын  Үндсэн хуулийн 6.2-т, Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 хэсэгт стратегийн ач холбогдолтой байгалийн баялгийг хэрхэн ашиглах тухай заасан байдаг.  Тэгэхээр хуулийнхаа дагуу “Онтрэ” компанийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн талбайн баялгаас хүртэх өгөөж хэмжээ, хэрхэн ашиглахыг  Монголын ард түмэн үзэл бодлоо илэрхийлж, шаардах болсон.

-Оюутолгойг ашиглах талаар УИХ ын тогтоол, удирдамж гарч хөрөнгө оруулалтын гэрээг гэрээг анх байгуулах үед “Онтрэ”-гийн талбайнуудыг яагаад  орхигдуулсан байдаг юм бол.  Энэ талаар тухайн үеийн гэрээ, хэлэлцээр, тэмдэглэлд  байхгүй юу?

 -Харин наад асуулт чинь надад хүртэл байна.  Би ч үүнийг ойлгомоор байна. Тухайн үед буюу Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэж байхад  “Онтрэ” компани байсан уу, гэвэл байсан. Тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байгааг ч  бүгдээрээ мэдэж байсан.  Гэтэл яагаад 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд албан ёсоор тусгаагүй эсвэл гэрээний нэг тал болж ороогүй юм бол.  Үүнийг мэдмээр л байна.  Гэхдээ миний зорилго өнгөрсөнд төвлөрөхөөс илүүтэй ирээдүйд, засаж сайжруулж Монгол улсын эрх ашгийг хангаж урагшлах дээр төвлөрөх болно

Ер нь “Онтрэ”-гийн асуудал одоо  яригдахаас өөр гарцгүй юм.  Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт дуусч, олборлолт сайн явж байгаа.  Удахгүй олборлолтын хүчин чадал нь 100  хувьд хүрэх гэж байна. Ерөнхийдөө “Онтрэ”-гийн эзэмшиж буй талбай руу нэвтрэлт хийн олборлолт хийхэд бэлэн болсон.   “Онтрэ”-гийн талбайгаас хүдэр гаргаад эхлэхэд Монгол улсын хүртэх өгөөж, ашиг ямар юм байх юм бэ гэдгээ олон нийтэд ойлгомжтой болгож УИХ аар хэлэлцэн батлах ёстой.  АМНАТ нь яах юм?  Ямар татвар ногдуулах юм? гээд бүгдийг тодорхой болгож гэрээ, хэлэлцээртээ тусгаж явах нь хууль юм. Иймд хөрөнгө оруулагч талдаа ч, тусгай зөвшөөрөл эзэмшигч талдаа ч, олон нийтэд ч ойлгомжтой байдлаар шийдвэрлэхгүй бол ганцханМонгол Улс 34 хувиа авах юм уу, үгүй юм уу гэсэн асуулттай байгаад байж болохгүй шүү дээ. Энэ асуудал шийдэгдэж байж Оюутолгой цаашдаа бүрэн хүчин чадлаараа олборлолтоо явуулах боломжтой болно.   Дахин хэлэхэд, Монгол Улсын эрх ашиг маш ойлгомжтой болох ёстой.  Ард түмний төлөөлөл болсон УИХ нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэн батлах ёстой. Монгол Улсын Засгийн газар “Онтрэ”-тэй хэлэлцэн, тохиролцсон хөрөнгө оруулалтын гэрээг яаралтай танилцуулан, УИХ-аар цаг алдалгүй батлуулах ёстой.  Үүний төлөө манай Хянан шалгах түр хороо ажиллана. УИХ аар хэлэлцүүлэн, удирдамж, чиглэл авч энэхүү хэлэлцээрийг явуулах нь  одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, болон холбогдох бусад хууль тогтоомжтой нийцнэ.  Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 8.1.7-д заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий ордын хувь хэмжээ, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, өөрчлөх нь өөрөө УИХ-ын бүрэн эрхийн асуудал.  Монгол Улсын эрх ашиг, гэрээний тэгш эрхийн зарчим хангагдах учиртай.  Тусгай зөвшөөрөл эзэмшигч холбогдох бүх талууддаа ойлгомжтой, харилцан ашигтай болох ёстой.  Тэгж байж дэлхийн хэмжээний энэ том төсөл маань урт хугацаандаа тогтвортой, амжилттай урагшилна шүү дээ.

-Хянан шалгах түр хороо хоёр асуудалд анхаарна гэсэн. Нэг нь “Онтрэ”-гийн хөрөнгө оруулалтын гэрээ, хоёр дахь нь юу вэ?

-Оюутолгойн ордыг ашиглахтай холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж хоёр үндсэн гэрээ байдаг.  Үүнээс Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр төслийн санхүүжилтийг зохицуулсан байдаг. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд энэхүү мега төсөл маань 26.0 орчим тэрбум ам.доллароор босож байгаа маш том, дэлхийн хэмжээний төсөл гэдгийг бид бүгд мэднэ. Энэхүү 26.0 орчим тэрбум ам.долларын санхүүжилтын 20.0 орчим тэрбум нь зээлээр санхүүжсэн байдаг юм байна.  Түүний 11.3 тэрбум ам.доллар нь хувь нийлүүлэгчдийн зээл буюу толгой компани болох Рио Тинто компаниас өөрийн  охин компани болох Оюутолгой ХХК-д олгосон зээл.  Тэр зээлийн хүү нь өнөөдрийн бидэнд мэдэгдэж байгаа тооцооллоор 11.3 хувийн хүүтэй байна.  Ингээд олон жилийн турш зээл, хүү, хүүгийн хүү өндөр хүүтэй тооцогдсоор өнөөдөр Монгол Улс маш их хэмжээний зээлийн төлбөр төлөхөөр болчихсон байна.  Үндсэн зээлийг төлж дуусахаас өмнө зээлийн хүү нь томорсоор байгаад зээлийнхээ хэмжээнээс их болсон байх ийм систем бий боллоо. Монгол Улс баялгаа ашиглуулсны үр өгөөж буюу  ногдол ашгаа авах хугацаа 2030, 2040 онд гэж хойшилж яригдаад байгаагийн үндсэн шалтгаан нь энэ юм.  Хувь нийлүүлэгчдийн гэрээний 11.3-ын “ё”-д тэр Хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг хоёр талаас долоон жил тутамд нэг удаа авч хэлэлцэн өөрчлөх эрхтэй” гэж заасан.  Тэгэхээр энэ эрхээ хэрэгжүүлэх, төр олон нийтийн ашгийг хамгаалах шаардлагыг манай Хянан шалгах түр хорооноос тавьж ажиллана.  Энэхүү долоон жил тутам тохиох үүлэн чөлөөний нар болсон зээлийн хүүг дахин авч хэлэлцэх боломж 2025 онд тохиож байна.  2025 оны  арван хоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацааг манай тал ашиглаж чадахгүй бол бид дараагийн долоон жил зээлийн хүүг дахин ярих эрхгүй болно.  Тэгэхээр энэ эрхээ хэрэгжүүлж өнөөдрийн нөхцөл байдал, олон улсын жишигт нийцүүлэн зээлийн хүүг бууруулах ёстой.  Энэ өөрөө хэдэн тэрбум ам.доллароор яригдах өндөр дүнтэй, улсын эдийн засгийн аюулгүй байдлын ач холбогдолтой учраас Хянан шалгах түр хороо байгуулж,  УИХ оролцох нь хуулийн хувьд ч, тангараг өргөсөн гишүүний хувьд ч хийх ёстой ажил гэж ойлгож УИХ-ын гишүүд маань дэмжиж байгаа.  Хяналтын механизм ажилласнаар үр дүнд хүрч, Монгол Улсын язгуур эрх ашиг хангагдан энэхүү сор болсон төсөл ч тогтвортой ажиллах нөхцөл бүрдэнэ гэсэн итгэл үнэмшил, үнэт зүйл манай хорооны гишүүдэд байна. Хянан шалгах түр хороо зургаан сар үйл ажиллагаа  явуулах эрхтэй байдаг.  Цаг хугацааны хувьд  ч яг таарч таарч байна.  Тэгэхээр хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр байгаа  Монголын талд үүлэн чөлөөний нар гэмээр үзэгдэх тэр заалтаа хэрэгжүүлж хүүгээ бууруулаач ээ гэдэг асуудлыг Хянан шалгах хороо шаардаж ажиллах юм.

-Хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр байгаа хүүгийн хэмжээг хэд хүртэл бууруулах боломжтой гэж харж байна вэ?

Түр хороо нь зарчмын шаардлага тавьж ажиллахын нэг нь хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг олон улсын жишигт нийцүүлэх ёстой гэсэн асуудал юм.  11.3  хувийн хүү бол үнэндээ хэт өндөр байна. 16 жилийн өмнө Оюутолгойн гэрээ байгуулагдаж байхад Монгол Улсын эдийн засаг харьцангуй жижиг, төсөл дөнгөж эхэлж байсантай холбоотой илүү өндөр эрсдэлтэй үнэлэгдэж байсан байх. Харин өнөөдөр тэр үетэй харьцуулахад манай эдийн засаг хэд дахин томорч улсын зээлжих зэрэглэл илүү сайжирсаныг тооцно.  Оюутолгой төслийн маргаан дагуулж ирсэн далд уурхайн бүтээн байгуулалт энэ жилээр дуусгавар болж байна.  Бүтээн байгуулалт дуусаж байна гэдэг нь төслийн үндсэн эрсдэл байхгүй болж байна гэж ойлгож болно.  Ийм үед  Монгол Улс сор болсон баялгаа ашиглуулаад  11.3 хувийн өндөр хүүг хөндлөнгийн банк ч биш, толгой компанид нь төлнө гэдэг нь шударга ёсонд үнэндээ нийцэхгүй.  Ганц нэг жишээ дурьдахад, Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сард таван жилийн хугацаатай 500.0 сая ам.долларын бонд амжилттай гаргасан.   Бондын хүү гэхэд  6.6 хувийн хүүтэй байсан.  Улаанбаатар хот бас өнгөрсөн арван нэгдүгээр сард гурван жилийн хугацаатай бонд гаргалаа. 500.0 сая ам.долларыг олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс 7.71 хувийн хүүтэй босгож чадаж байна. Дампуурах шахаж байсан Хөгжлийн банк хоёр сарын өмнө Австрийн хөрөнгийн бирж дээрээс 300.0 сая ам.долларын бонд босгосон.  Хүү нь 8.5 хувь байсан.  Ийм байхад жил бүр 4-5 тэрбумын ам.долларын орлого төвлөрүүлэх ,  26.0 тэрбум ам.долларын төсөл маань 11.3-ийн хүү толгой компанидаа төлж таарахгүй. Олон улсын жишгээс хэт өндөр тоо шүү дээ.  Монгол Улсын эдийн засагтай харьцуулахад ч Монгол Улсын эдийн засаг 36.0 орчим тэрбум ам.доллар байна.  Харин Оюутолгой төсөл 26.0 тэрбум ам.доллароор босож байгаа. Нүсэр том дэлхийн сор болсон төсөл Монгол Улсад хэрэгжиж байгаа нь гайхамшиг.  Тэгэхээр Монгол Улс маш яаралтайгаа хэлэлцээрийн ширээнд сууж,  эрх ашгаа хангаад явах ёстой.  Улс орныхоо энэ эрх  ашгийг хангаж хэрэгжүүлэх нь Монгол Улсын парламентын үндсэн мандат юм.  Энэ үүргээ хэрэгжүүлэхийн төлөө Хянан шалгах түр хороо байгуулсан.  Үүний төлөө богино хугацаанд хурдтай, үр дүнтэй ажиллах ёстой

-Өнгөрсөн хугацаанд та УИХ-ын гишүүний хувьд “Онтрэ”-гийн асуудлаар байр сууриа илэрхийлж ажилласан.  Ямар үр дүн хүлээж байна вэ?

-Энэ бол миний болоод бидний попрох сэдэв огт биш.  Би үүнийг зүгээр нэг сэдэв болгож гаргаж ирээд хүмүүсийг талцуулахыг огтхон ч хэрэлдүүлэхийг хүсээгүй. Монгол Улсын эрх ашгийг хангасан шийдвэр, үр дүнг хүлээсээр байна.  Монгол Улсын иргэдийн байгалийн баялгаасаа хүртэх өгөөжийг наашлуулж, хөрөнгө оруулагч талдаа ч харилцан ашигтай шийдвэр гарахыг хүлээж байна.  Энэ асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулахыг УИХ-ын 126 гишүүнээс 89 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан. Нэг ёсондоо нам харгалзахгүйгээр Монгол Улсын парламентын гишүүдийн 70 хувь дэмжиж, үзэл санаа нэгтэй байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол улстөржих, намчирхсан сэдэв огт биш гэдгийг хэлмээр байна. “Онтрэ”-гийн хөрөнгө оруулалтын гэрээг нэн тэргүүнд эрэмбэлж, ханцуй шамлан ажиллах нь тулгамдсан асуудал нэгэнтээ болжээ.  Хоёрдугаарт, хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулж, зээлийн хүүг олон улсын жишигт хүргэн бууруулах хэрэгтэй.  Нэг ёсондоо толгой компани нь охин компанидаа зээл өгч төсөл хэрэгжүүлэхдээ  11.3-ийн өндөр хүү тооцож, улмаар хүүгийн хүү тооцож,  өндөр хүүгээр мөнгө хүүлээд байж болохгүй.  Үүнийг олон улсын жишигт нийцүүлэх ёстой.

-Өнгөрсөн хугацаанд “Оюутолгой” ХК зээл болон зээлийн хүүгээ ерөөсөө төлөөгүй, одоо хүүгийн хүү нь хуримтлагдаж байгаа гэж ойлголоо зөв үү?

-Тийм ээ. Ерөөсөө төлөгдөөгүй шүү дээ. 20.0 тэрбумын зээлтэй. Түүний 11.3 тэрбум нь хувь нийлүүлэгчдийн зээл.  11.3 тэрбумын 6.1 тэрбум нь үндсэн зээл. Үүний хуримтлагдсан хүүг 2011 оноос хойш тооцохоор одоо бараг үндсэн зээлийнхээ  хэмжээнд хүрчихсэн.   Үүнийг өөрчлөхгүй бол 2037 онд Монгол Улс Оюутолгойн ашгаас хувь хүртэх болоход хуримтлагдсан хүүд 18.0 тэрбум ам.доллар төлөх болчихоод байна шүү дээ.  Үндсэн зээлээсээ бараг гурав дахин их хэмжээний мөнгийг хүүнд нь өгч байна.  Өөрөөр хэлбэл өдөр бүр 3.5 сая ам.долларыг  хуримтлагдсан хүүгийн өрөнд бид өгч байна. Зөвхөн нэг жилийн хуримтлагдсан хүүд 1.3 тэрбум ам.доллар буюу V цахилгаан станц баригдах хэмжээний мөнгө жил бүр хүүнд төлж байна гэсэн үг. Тэгэхээр үүнийг ярихгүй бол болохгүй. Энэ чигээрээ бид цааш явж болохгүй.  Монгол Улсын эрх ашиг хангагдах ёстой. “Риотинто”-той яаралтай хэлэлцээрт орж, ирэх арван хоёрдугаар сарын 31-нээс өмнө эцэслэх ёстой. Өнгөрсөн хугацаанд  “РиоТинто”-гоос Монгол Улсын Засгийн газарт зээлийн хүүгийн асуудлыг хэлэлцэх боломжтой гэсэн албан ёсны хариу өгсөн гэж би ойлгосон. Тиймээс энэ жилдээ багтаж зээлийн хүүг бууруулах хэлэлцээр эцэслэгдэх хэрэгтэй.

Үүнийг хийж чадвал Монгол Улс ногдол ашиг хүртэх хугацаагаа бараг 10 жилээр наашлуулах боломжтой. Үүнийг Монголын ард түмэн үнэхээр чих тавин хүлээж байгаа.  Тиймээс ард түмнийг төлөөлж байгаагийн хувьд Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө  ажиллах нь энэ УИХ-ын болоод бидний үндсэн үүрэг гэж ойлгож байгаа.

-Канадын арбитрын шүүх “Онтрэ”  болон “Рио Тинто”-гийн маргааныг хэлэлцэн шийдвэр гаргасан.  Маргаанд Онртэ ялсан байдаг.  Тэгвэл шүүхийн шийдвэрийн яг аль хэсэгт нь Монгол Улсын эрх ашиг байгаа юм бэ?  Тэр шийдвэрээр бол Монгол Улс ялсан уу, ялагдсан уу?

- “Айвенхоу Майнз ”, “Онтрэ”-тэй 2004 онд Хувьцаа худалдан авах, ашиг хуваах гэрээ хийсэн байдаг. Үүний хэрэгжилтийн хүрээнд энэхүү хоёр  компани Хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёстой байсан боловч “Рио Тинто” албан ёсоор үзэглэж, эцэслэхгүй байсаар байгаад өдий  хүрсэн. Сүүлдээ “Онтрэ” компани “Рио Тинто”-г арбитрын шүүхэд өгсөн ийм л асуудал байгаа. Тэгээд Канадын Арбитрын шүүхээс товчоор хэлвэл “Рио Тинто”-г  “Онтрэ”-тэй хийх байсан гэрээгээ албажуул.  Ингээд уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Оюу толгой” руу шилжүүл” гэсэн шийдвэр гарсан байгаа юм. Ингээд арбитрын шүүхийн шийдвэр гарснаас хойш хоёрхон сарын дотор “Рио тинто”,  “Онтрэ”-той  гэрээгээ хийчихсэн. Тэгээд ашгаа 20, 80 хувь гэж хуваахаар тохирсоноо баталгаажуулсан.  Стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарах “Онтрэ”-гийн талбай дээр байгаа баялгийн ашгийг хоёр гадаад компани хувааж авах гэрээ хийхдээ Монгол Улсын эрх ашиг дахиад л гадна үлдчихэж байна шүү дээ.  Тэгэхээр энэ асуудал дээр Монгол Улсын эрх ашгийг төлөөлж Засгийн газар  хөдлөх ёстой. Онтрэ ХХК-ний хоёр тусгай зөвшөөрлийг Оюу толгой ХХК руу шилжүүлж авах гээд хөөцөлдөж байгаа гэж ойлгосон. Энэ бол байж болохгүй зүйл.  Хэрэв “Онтрэ”-гийн эзэмшилд байгаа лицензийг Оюутолгой руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхийг давж гарсан,  хууль зөрчсөн шийдвэр болно. Канадын Арбитрын шүүх шийдвэр гаргахдаа  Монгол Улсын парламентын эрхийг давж шийдвэр гарга гэж хэлээгүй нь ойлгомжтой шүү дээ. Стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарагдаж байгаа тусгай зөвшөөрөлүүд учраас УИХ-ын бүрэн эрх тэнд хэрэгжиж, парламент хэлэлцэж, хувь хэмжээгээ хуулийн дагуу тогтоох ёстой юм. Тэгэхээр хэрэв энэ лицензийг  Оюу толгой Арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа нэрээр шууд шилжүүлж авах юм бол Үндсэн хуулийн зөрчил болно. Мөн ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль зөрчсөн асуудал болно.  Одоогоор Оюутолгой ХХК  лицензийг шилжүүлж авахаар татварын бодолт хийлгэж байгаа гэж ойлгож байгаа. УИХ-ын бүрэн эрхээр орж ирэхгүйгээр татвар төлөгдөх эсвэл лиценз шилжих ямар ч боломжгүй, үндэслэлгүй гэдгийг дахин хэлмээр байна.

-Хянан шалгах түр хороонд таван намын төлөөлөл багтжээ.  Ерөн­хийдөө Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг шалгах, үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар сонсгол явуулах нь гэж ойлголоо.  Зөв үү?

-Тийм ээ. Хянан шалгах түр хороонд МАН-ыг төлөөлж М.Бадамсүрэн, О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар цөөнхийг төлөөлж Ш.Бямбасүрэн, Б.Жаргалан, Ө.Шижир, ХҮН намыг төлөөлж П.Ганзориг Үндэсний эвслийг төлөөлж Д.Пүрэвдаваа нарын гишүүд багтсан.  Түр хорооны гишүүддээ энэ завшааныг ашиглаад хамтдаа чухал асуудлыг шийдэх баг болж байгаад баярласнаа илэрхийлье. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани