Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөх нүүрс утааг бууруулж, өр дарж чадах уу

Хөх нүүрс утааг бууруулж, өр дарж чадах уу

 

Нийслэлчүүдийг шахмал түлшээр хангах чиг үүрэг бүхий гурван үйлдвэрийг “Тавантолгой түлш”ХХК-ийн харьяанд 2018-2020 онд 370 тэрбум гаруй төгрөгөөр байгуулсан. 
Тус компани өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах үндсэн үүргээ биелүүлэх хэмжээний шахмал түлш үйлдвэрлэж чадсан уу гэвэл чадаагүй.

 

 Хар шахмал түлшний угаар болон бусад шалтгаанаар 779 иргэн амь насаа алдсан гэсэн тоо байдаг. Тэр ч бүү хэл өнөөдөр гурван үйлдвэр дампуурч улмаар 1.5 их наяд төгрөгийн өртэй үлдээд байгаа. Гэхдээ энэ үйлдвэрийг тухайн үеийн Засгийн газар шийдвэр гаргаж барьсан байдаг. Өдгөө эл үйлдвэрүүдийн объект, тоног төхөөрөмжүүд, их хэмжээгээр нөөцөлсөн медлингтэйгээ хөсөр хаягдах дээрээ тулаад байна. 
Их хэмжээний алдагдалтай тус компанийг Засгийн газар өөрөөсөө холдуулж Нийслэлийн мэдэлд өгөхөөр болсон ч хотын захирагч Х.Нямбаатар гэдийсээр байгаа аж. Гэхдээ тэрээр энэ байдлыг нэг талаас нь ашигтайгаар эргүүлж байна уу гэсэн хардлага төрөөд байгаа юм. Учир нь тэрээр УИХ-аас гаргасан 53 дугаар тогтоолыг давж тендер зарлан “пээдгэр” авирлаж буйн цаана тус компанийн өрийг дарах давхар санаа байгаа нь илт. Мэдээж урдаас задгайгаар орж ирэх хөх нүүрсийг нөөцлөхөд шаардлагатай агуулах түрээслэх, савлах, түгээх, тээвэрлэх, хүний нөөц, ажиллах хүч зэрэгт тэрбум,тэрбумаар нь мөнгө хуваарилж, зардал гаргах тендер зарлаж цаашдаа хагас кокс боловсруулах үйлдвэр байгуулах тухай ил, далд яригдаж байна. 5-8 жилийн хугацаанд 370 тэрбумын өртөг бүхий гурван үйлдвэрийг дампууруулсан эрх баригчид дахин 226.3 тэрбум төгрөгөөр  нийслэлчүүдийг энэ өвөл утаагүй өвөлжүүлж улмаар “Тавантолгой түлш”-ийнхээ өөрийг дарах давхар санаатай байгаа нь тодорхой гэдгийг  зарим УИХ-ын гишүүд хэлж байгаа юм.  

 

УИХ-ын тогтоолыг үл тоосон захирагч

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын 2025 оны зургаадугаар сарын 05-ны өдөр батлагдсан 53 дугаар тогтоолын нэг дүгээр заалтын 11 дэх хэсэгт “…төсвийн хөрөнгөөр зуух, яндан, түлш санхүүжүүлэхгүй” гэж заасныг үл хэрэгсэж, 226.3 тэрбум төгрөгөөр хөх нүүрсэн хагас кокс түлшний худалдан авалт хийхээр тендер зарлаж, сонгон шалгаруулалт хийсэн. 2025 оны I  улиралд зохион байгуулагдсан “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсголоор салбар хоорондын бодлогын уялдаа холбоо сул байгааг тогтоосон. 2008 - 2023 оны хооронд агаарын бохирдлыг бууруулахад нийт 16795.9 тэрбум төгрөгийг зарцуулснаас 295.9 тэрбум төгрөгт 147 алдаа, зөрчлийг шинжээчид илрүүлж, хөрөнгө оруулалтын зарцуулалтад хяналт тавьж, эдийн засгийн үр өгөөж багатай арга хэмжээнүүдэд төсөв зарцуулахгүй байх дүгнэлт гаргасан. Гэвч Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар УИХ-ын уг тогтоолыг үл харгалзан 226.3 тэрбум төгрөгөөр хөх нүүрсэн хагас кокс түлш худалдан авалт хийхээр тендер зарлаж, сонгон шалгаруулалт хийсэн нь төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэрийг зөрчсөн үйлдэл болсон. 
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин өнгөрсөн долоо хоногт “БНХАУ-аас хагас кокс нийлүүлэх тендерийн гэрээг өнөө, маргаашгүй хийх гэж байна. Үүний дараа хуваарийн дагуу 50-60 мянган тонноор түлшээ импортолж эхэлнэ. Нийслэлчүүдийн ирэх өвлийн хэрэглээнд  зориулж өмнөд хөршөөс 306 мянган тонн хөх түлш авч дотоодын нөөцөөсөө 40 мянган тонн мидлингтэй түлш /сайжруулсан/нийлүүлэхээр төлөвлөсөн гэсэн. Тэгэхээр хар шахмал түлшинд хэрэглэж байсан нөөцөд үлдсэн гэх их хэмжээний мидлингээс лав 40 мянган тонныг сайжруулсан түлш нэрээр гэр хороололд шахна гэсэн үг. Энэ нь цаанаа өрөө дарах нэг эх үүсвэр нь аж. Тэрээр "Энэ хоёр түлшийг нийслэл дэх 400 орчим цэгээр дамжуулан борлуулна. Нэг бүрийг нь буюу 25 кг-ын шуудайтайг нь 5000 төгрөгөөр борлуулна” гэж мэдэгдсэн. Эхний ээлжид авах 306 мянган хагас коксыг 29.5 тэрбум төгрөгөөр авахаар гэрээндээ тусгажээ. Түүнчлэн 159.7 тэрбум төгрөгт 222 мянган тонныг энэ онд багтааж авах бол ирэх оны эхээр үлдсэнийг нь нийлүүлэхээр тохироод буй аж. Өөрөөр хэлбэл ирэх есдүгээр сард 51, арав, арван нэгдүгээр сард тус бүр 60, жилийн сүүлээр 51 тонн хагас кокс авах нь. Эдгээрийг савлах,түгээх дэд бүтцэд хэчнээн тэрбум төгрөг зарцуулж “Тавантолгой түлш”ХХК-ийн үйлдвэрийн өрийг хэрхэн барагдуулах тухай мэдээлэл хомс байна. Энэ тухай нийслэлээс тодруулах гэсэн боловч хариулт өгөх эрх мэдэлтэн алга. Ямартаа ч өмнө түлшинд хэрэглэж байсан хар шахмал түлшээ, коксжсон хөх түлштэйгээ шахах тохироог хийсэн нь тодорхой. Иргэд аль нэгнээс нь сонголт хийх нь лавтай. Гэхдээ л хөх түлшний олдоц бага эрэлт их байхаар дүр зурагтай. 
Нөгөөтэйгүүр, УИХ-ын зарим гишүүд энэ тогтоолтой холбогдуулан байр сууриа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байдаг. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал “ УИХ түлш, зууханд төсөв зарцуулахгүй гэж тогтоол гаргасан. Би гэхдээ Монгол парламентын засаглалтай улс гэдэгт эргэлзэх боллоо. Парламентын хэлэлцэж гарсан шийдвэр биш эрх баригч намын дангаар гаргасан шийдвэрээр явчихаж байна. Улс төрийн хувьд оноо авч ирэх зөв шийдэл гэж үзэж байгаа бололтой юм билээ. Гэхдээ энэ бол алдаа. Эсрэг, тэсрэг байр суурьтай ч намын бодлого шийдвэр хэмээн дуугүй явж байгаа эрхэм нөхөд өө, энэ шийдвэр бол нэгд шинэ түлштэй холбоотой техникийн урьдчилан таашгүй эрсдэлтэй.  Хоёрдугаарт, асар их мөнгийг эргэлзээтэй зүйлд зарцуулснаараа утаа бууруулж улс төрийн оноо авах биш эсрэгээрээ эдийн засаг хэцүү үед монголчуудаас харамласан мөнгөө гадагш урсгаж дааруулж өвөлжүүлчихээд утаагаа ч бууруулсан юмгүй хэмээн шалдаа буутал унахын цондон гэдгийг зөвлөн хэлье” хэмээсэн байдаг. 

 

Хагас косжсон түлшийг хязгаартай хэрэглсэнээр  утаа буурна гэж тооцжээ

 

Хотын дарга “… энэ жил өөр ямар ч арга алга” гэж хэлээд Хятадаас шахмал түлш авч гэр хороололд хүчээр хэрэглүүлэх нь ийнхүү тодорхой боллоо. Уг нь Монголд шигшээд ашиглах сайн чанарын бэлэн нүүрс бишгүй л байгаа талаар судалгаа шинжилгээний байгууллагууд эрдэмтэн, судлаачид,  ТББ-ынхан  ярьсаар шийдлийг хүртэл нэвтрүүлсээр байна. Тухайлбал, Химийн ухааны доkтор /PhD/ Н.Ундрах” Шахмал түлшийг сайжруулж цэвэр түлшээр солих шаардлагатай байна”, Үндэсний эрчмийн аж үйлдвэрийн хөгжлийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор Г.Ёндонгомбо “Утааг бууруулах биш утаагүй болох шийдэл нь хийн түлшинд шилжих явдал”,  “Цэлмэг тэнгэр” санаачилгын судлаач П.Цагаан “ 2025 оны намраас Улаанбаатар хотод нүүрсний шахмал түлш түлэхээс үе шаттай татгалзаж, 2030 он хүртэл илүү сайжруулсан буюу утаагүй цэвэр түлш хэрэглэж түлшээ солих шаардлагатай”, “Дулаалгад мөнгөө зарцуулая” гэх зэргээр уриалсан, зөвлөсөн, туршилтуудыг тоочоод барамгүй. байсан. Гэвч тэднийг сонсож байгаа зүйл огт алга. 
Нөгөөтэйгүүр, урдаас ирэх хязгаартай шахмал түлшээ хоногт тэдэн кг гэж тоогоор хязгаарлаж өгөх тухай ярьж байна. Угаас түлшний хэмжээ хязгаарт баригдалгүй галлагаагаа хийсээр ирсэн  монгол ахуйтай, монгол зуухандаа иргэд даарахгүй байх хэмжээгээрээ л түлнэ. Тэгэхээр түлшний хязгаарт ороод ирвэл  хүмүүс даарч, зутруу өвөлжих магадлал өндөр талаар мэргэжлийнхэн ярьж байна.  Мэдээж шийдвэр гаргагчид айл болгонд очиж хонохгүйгээс хойш хэрхэн мэдэх билээ. Тиймээс тэд бага түлш хэрэглэж утаа  бууруулах тухай өвөлжин сурталчилгаа хийх нь тодорхой. Түүнчлэн уг хагас коксжуулсан нүүрс өөрөө тортог багатайн дээр хангалттай хэмжээгээр олдохгүй тул бага хэмжээгээр түлэхээр  ялгарах утаа мэдээж буурч таарна. Ингэхээр шийдвэр гаргачид “Тээр утаа буурч байгаа биз” гээд нэг хоёр их наядаар хагас коксын үйлдвэр барина гэж зүтгэнэ. Дараа нь тэр үйлдвэрлэсэн түлшиндээ жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгөөр улсын төсвөөс татаас өгнө. Үүний дараа  эргээд таван жил болоод хартал гэр хороололгүй болох хэмжээний хэдэн их наяд төгрөгөөр тооцогдох хөрөнгийг түлшинд  шатаачихсан. Гэр хороолол нь бахь, байдгаараа бөөн хэрүүл, уруул болчихсон суух дүр зураг л  харагдаж байна хэмээн иргэний нийгмийнхэн ярьж байна.

 

Хөх түлшээр утааг 50 хувь хүртэл бууруулна

 

Түүнчлэн нэг хэсэгт нь хийн зуухны хэрэглээг нэвтрүүлэхээр зорьсон. Ингэснээр хотын төвийн агаарын бохирдлыг 10–12 хувиар бууруулахад нөлөөлнө. Хагас коксоор нийт бохирдлыг 29 хувиар, гэр хорооллын яндангаас үүссэн бохирдлыг 45–50 хувиар бууруулах тооцоо гаргажээ. Шахмал түлш болон хагас кокс гэсэн хоёр төрлийн түлшийг иргэдэд сонголт болгон нийлүүлэхээр төлөвлсөн. Ирэх жилээс байгалийн хийн холболтын шугам сүлжээний ажлыг Баянзүрх дүүргийн бүсэд эхлүүлнэ. Ингэснээр хийн хоолойны шугам буюу дэлхийн олон нийтийн хэрэглэж байгаа байгалийн хийг нэвтрүүлэхээр болжээ. Улаанбаатар хотод 172 мянган өрх нүүрс түлж байна. Хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбоотой 10-15 мянган яндан тодорхой хэмжээгээр нэмэгдэх хэлбэлзэл үүсдэг. Хагас кокс болон газ руу шилжсэнээр Улаанбаатарын агаарын бохирдол хамгийн багадаа 30 хувиар буурах тооцоо гаргаад байгаа юм байна.Тодруулбал, 2025 онд 5000, дараа жил 50–55 мянган айл өрхөд хийн түлшийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. 2028 он гэхэд Улаанбаатар хотод ямар нэгэн нүүрс түлэхгүйгээр бүх айлууд хийн болон сэргээгдэх эрчим хүч хэрэглээд явна гэж тооцжээ. Мөн гэр хорооллын айлуудад дулаалга хийх чип төсөл энэ есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж, иргэдэд чип тараана. Хийн угаарын хяналт, аюулгүй байдлын сургалтууд UNICEF-тэй хамтран зохион байгуулагдах юм байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан бүрэн хяналт тавина гэжээ.

 

Нийслэлд хагас кокс түлэх шийдвэрийг эсэргүүцэж, шаардлага хүргүүлжээ

 

 2025-2026 оны өвлийн ид ачаалал, хүйтэн сэрүүний үед Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд хагас коксоор үйлдвэрлэсэн түлшийг сонгон хэрэглэх шийдвэрийг дагаж мөрдөхөөс өөрцгүй. Энэхүү шийдвэрийг гаргахдаа Монголын шинжлэх ухааны академийн эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гаргасан гэж мэдээлсэн. Нүүрсэн суурьтай түлш дундаас хагас кокс шаталт өндөр учраас дэгдэмхий болон хүхрийн агууламж бага аж. Харин нийслэл түлшинд хэрэглэх хагас коксыг БНХАУ-аас импортоор авахаар тендер ийнхүү зарласан. Тэгвэл “Агаарын харуул” НҮТББ болон хамтран ажилладаг зөвлөх, мэргэжилтнүүдийн зүгээс нийслэлд хөх нүүрс буюу хагас кокс хэрэглэх шийдвэрийг эсэргүүцэж, шаардлага хүргүүлжээ.Тодруулбал, 2025 оны долоодугаар сарын 22-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Нийслэлийн Засаг дарга хамтран А/651, А/983 тоот тушаалаар батлагдсан нийслэлийн агаарын чанар сайжруулах бүсэд /нийт 108 хороо - 170,855 өрх/ хагас кокс түлшийг 2025-2026 оны өвлийн улиралд нийлүүлэхийг хэд, хэдэн үндэслэлээр шүүмжлэхийн зэрэгцээ уг алхам агаарын бохирдлыг урт хугацаанд хэрхэн бууруулах талаар тайлбар өгөхийг шаарджээ.

 

Багтаамж багатай зууханд өндөр илчлэгтэй түлшийг шатаахад шаталт бүрэн явагдахгүй байх эрсдэлтэй

 

Шаардлагад  “Хагас кокс түлшийг хэрэглэснээр угаарын хийн хордлогод өртөх магадлал нэмэгдэх эрсдэлтэй. ТТТХХК/20250102556 дугаартай тендерийн урилгын техникийн шаардлагын баримт бичигт зааснаар хагас кокс түлшний ялгаруулах илчлэг 5200 - 6000 ккал. Энэ нь 2019–2024 онд хэрэглэж байсан шахмал түлшний илчлэгээс өндөр үзүүлэлттэй. Харин өрхүүдийн хэрэглэж буй багтаамж багатай зууханд өндөр илчлэгтэй түлшийг шатаахад шаталт бүрэн явагдахгүй байх эрсдэлтэй. Жишээлбэл, 5340 ккал илчлэгтэй “Тавантолгой түлш”ХХК-ийн шахмал түлшийг хэрэглэж эхэлснээс хойш угаарын хийн хордлогод өртсөн хүмүүсийн тоо нэмэгдсэн. Иймд илчлэг өндөр түлшийг багтаамж багатай зууханд хэрэглэх нь шаталт дутуу явагдсаны улмаас угаарын хийн хордлогоор амь насаа алдах тохиолдол, давтамж ихсэх эрсдэлтэй. 
 Агаарын бохирдол бууруулах үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрийн гурав дахь хэсэгт хагас кокс түлшийг худалдан авах тохиолдолд дээжийн нарийвчилсан шинжилгээг хийж, учирч болох эрсдэлүүдийг тооцоолж, дүгнэлт гаргуулахыг зөвлөсөн. Одоогийн байдлаар түлшинд нарийвчилсан шинжилгээ хийсэн тухай мэдээлэл тодорхойгүй байна. Иймээс тус ТББ-аас бусад олон үндэслэлийг баримтаар тодруулж Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Агаарын бохирдол бууруулах үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Тавантолгой түлш ХХК-д тус тус хүргүүлжээ. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хөх нүүрс утааг бууруулж, өр дарж чадах уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани