Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

 

Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт сэтгүүлчдэд зориулсан өглөөний уулзалт өчигдөр буюу нэгдүгээр  сарын 14 -нд “News café”-д боллоо.

Уулзалтад Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Амаржаргал, Үндсэн хууль судлаач А.Бархүү, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн профессор Б.Эрдэнэбат нар оролцож шинээр боловсруулсан Үндсэн хуулийн төслийнхөө  үзэл баримтлалын талаар сэтгүүлчдэд танилцуулсан юм.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуулийн үзэл баримтлал өнөөгийн нийгмийн хэрэгцээ,шаардлагыг хангаж чадахгүй байгаагаас нийгэм, эдийн засаг 30 жилийн өмнөхөөс дээрдээгүй, иргэдийн ажил амьдрал сайжраагүй, улам дордсон. Тухайлбал, төгрөгийн ам.доллартой харьцах ханш 30 жилийн өмнөхтэй харьцуулахад 1000 дахин унасан. Улмаар байгалийн баялгийн тэгш бус хуваарилалт болж баян хоосны ялгаа үүссэн. Энэ бүгд Үндсэн хууль нь ойлгомжгүй нэг заалтынхаа агуулгыг нөгөө нэг заалтаар үгүйсгэсэн. Парламентын засаглалтай орон байна гэж Үндсэн хуульдаа тунхагласан ч  хэрэгжилт, хариуцлагын механизм сулаас энэ нь тогтолцооны хямрал болсон гэх мэтээр олон гажуудал үүссэн.

Хэдийгээр Монгол Улс 1992 онд баталсан Үндсэн хуульдаа 2019 онд нэмэлт  өөрчлөлт оруулж сайжруулсан гэдэг ч ард түмний аж амьдрал дээрдэхгүй улам дордсоор өнөөдрийн түвшинд ирсэн. Ингэснээр УИХ нь 1992-оны Үндсэн хууль гэдэг тогтолцооноос бий болсон бүтэц бидний төлөө ажилладаггүй, дархлагдсан урвагч, хулгайч, авлигачдын үүр оромж болсныг дийлэнх нь ойлгосон байх гэдэгт итгэдэг. Өнөөдрийн гэмт хэргийн бүлэглэл болтлоо завхарсан бизнес, улс төрийг төрүүлдэг, бойжуулдаг, дархлаажуулдаг бүтэц нь УИХ юм гэдэгтэй ард түмний дийлэнх санал нийлэх байх. Тиймээс өнөөгийн нийгэм, эдийн засаг, ард түмний хэрэгцээ шаардлагыг хангахгүй, ойлгомжгүй Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэж үзсэн хэмээн уулзалтад ирсэн судлаачид онцолж байв. Цаашид энэ хуулиар явбал ард түмний амьдрал улам доройтох дүр зураг харагдаж байгаа тул шинэ Үндсэн хууль боловсруулах хэрэгцээ үүссэн. Тиймээс шинэ Үндсэн хууль боловсруулах ажлын хэсгийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед байгуулсан. Судалгааны багт дээрх нэр бүхий судлаач, эдийн засагчид хамтран ажилласан аж. Шинээр боловсруулсан Үндсэн хуулийн үзэл баримтал, одоогийн мөрдөгдөж буй хуулиас ямар давуу талтай болох тухайд ажлын хэсгийнхэн тайлбарласан юм. Тэдний тайлбарыг хүргэе.

 

Н.Энхбаяр: Шинээр боловсруулсан Үндсэн хууль маш ойлгомжтой болсноороо давуу талтай

-Ард түмэн, нийгмийн амьдрал, бүх зүйлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг. Бусад Үндсэн хуулиас салбарлаж гарсан органик хуулиуд нь Үндсэн хуулийн хэмжээний хүчин чадалтай хууль бол биш. Эдгээр хуулиар зөвхөн алдаа, зөрчлийг засварладаг гэж ойлгож  болно. Бид 34 жил энэ хуулийг дагаж мөрдлөө. Нэг л болохгүй байна гэдгийг бүгд мэдэрч байна. Тэгэхээр хувь хүнээс болоод байгаа зүйл үгүй юм. Харин Үндсэн хууль ойлгомжгүй учраас  хэрэгжихдээ иргэдийг бухимдуулж тэдний эрхийг хангахгүй байгаад гол алдаа нь байна. Жишээлбэл, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуульд иргэн амьд явах эрхтэй гэж заасан хэдий ч энэ нь энгийнээр тайлбарлавал иргэнээ “үхүүлчихгүй” амьд аргацаасан байдалтай амьдруулж буйтай агаар нэг ойлголт юм. Үүний оронд “амьдрах” эрхтэй гэж оруулж өгвөл илүү оновчтой. Амьдрах гэдэг үг өөрөө их өргөн агуулгатай. Өөрөөр хэлбэл, иргэн, хүн болж төрсөн заяагдмал эрхийн дагуу амьдрах сууц, эрүүл аж төрөх, сурч боловсрох, хүрэлцэхүйц цалин орлогоор хангагдах гэсэн бүх эрх нь энэ үгээр илэрхийлэгдэж буй юм. Түүнчлэн одоо мөрдөж буй Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “...Монгол Улсын газар нутаг, түүний хэвлий, ой,ус ургамал, амьтан болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэж заасан.

Тэгвэл 6 дугаар зүйлийн 2-д 2019 онд өөрчлөлт оруулж ”...Монгол Улсын иргэдэд өмчлүүлэхээс бусад газар, түүнчлэн газрын хэвлийн түүний баялаг ой, усны нөөц, ан амьтад  төрийн нийтийн өмч байна гэжээ. Тэгэхээр энэ хоёр заалт хоорондоо зөрчилдөж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг заалт нь ард түмний өмч байна гэсэн хэр нь нөгөө заалтаараа төрийн, нийтийн өмч байна гэсэн нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Ер нь ойлгомжгүй байна гэдэг хамгийн том алдаа болж байна. Энэ заалтыг шүүгчид, улстөрчид дураараа тайлбарлах бололцоог олгож буй юм. Түүнчлэн хариуцлагын тухай заалтгүйгээс энэ ч зөв, тэр  нь зөв гээд тайлбарлаад байхаар ард түмэн бухимдаж байна. Энэ мэт ойлгомжгүй байгаа зүйл, заалтууд асуудлыг шийдэж чадаагүй гэдэг нь сүүлийн үед болж буй үйл явдлуудаас тодорхой харагдаж байна.

Харин бид энэ тухай шинээр боловсруулсан Үндсэн хуулийн төсөлд бичихдээ “...Монгол Улсад газар, түүний хэвлий, газар, ой, ус, ургамал ан амьтан болон байгалийн хөрсөн доорх баялаг гагцхүү ард түмний “байнгын өмчлөлд”,засаг төрийн эзэмшилд, хамгаалалд байна гэж заасан. Өөрөөр хэлбэл, өмчийн хэлбэрийг тодорхой зааж тусгасан. Түүнчлэн байгалийн баялаг одоо ба ирээдүй үеийн хэрэгцээнд нийцсэн байх бөгөөд ашиглалтын аливаа хэлбэрийн мэдээлэл ард түмэнд иж бүрнээрээ ил тод нээлттэй байна. Засаг, төр эдгээр зарчмыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх үүрэгтэй.

Мөн байгалийн баялгаас орж ирсэн бүх төрлийн орлогыг нийт иргэдийн хамтын өмчлөлийн Үндэсний  баялгийн санд төвлөрүүлнэ гэж бичсэн. Өөрөөр хэлбэл, Үндэсний баялгийн санг хамтын өмчлөлийн баялгийн сан байна гэж тусгасан. Одоогийн Үндэсний баялгийн сан ойлгомжгүй байгаа. Харин төсөлд та бидний дундын өмч байна гэж заасан. Ер нь энэ шинэ Үндсэн хуулийн төслийн нэг том давуу тал нь хэн ч уншсан  маш ойлгомжтой гэдгээр онцлогтой. Мөн ногдол ашгийн тодорхой хэсгийг иргэдэд тэгш, шударга хуваарилна гэж заасан. Одоогийн хуульд иргэн бүрд тэгш хүртээнэ гэсэн бас л ойлгомжгүй заалттай. 2019 онд хийсэн нэмэлт өөрчлөлт бол иргэддээ өгөх гээд байгаа ч юм шиг хэр нь өгдөггүй. Тэгвэл бид өгсөн шиг өгнө гэж хуулийн төсөлдөө тусгасан.

Нөгөөтээгүүр, хариуцлагын тогтолцоотой Үндсэн хууль болсон. Оюутолгойн гэрээгээр бид баялгаа эзэмшүүлэх биш  бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулах байсан. Энэ нь баялаг маань бидний өмчлөлд хэвээрээ харин бүтээгдэхүүний орлогоос тодорхой хувиар хувааж авах байсан. Вьетнам, Израйль бүгд баялгаа ийм гэрээгээр зохицуулна гээд Үндсэн хуульдаа бичсэн. Харин манайх үүнийгээ тодорхой бичээгүй. Мэдэлд байна гэсэн нь юу гэсэн үг юм, төрийн өмчлөлд байна гэсэн нь юу гэсэн үг юм гэх мэтээр ойлгомжгүй байгаа нь баялгаасаа ашиг хүртэж чадахгүй байдалд оруулж “Алтан дээр суусан гуйлгачин болсон” байдалтай байна. Байгалийн баялагийг нийтийн өмч гэсэн зохицуулалтаар хийсэн ч үүнийгээ сайн тайлбарлаж чадаагүй. Бид дундын өмч гэсэн хэлбэрээр тусгасан.

 

Б.Цогтгэрэл: Одоогийн Үндсэн хуулиар 10, 20 жил үргэлжилбэл манай гадаад өр 100 тэрбум ам.долларт хүрч иргэдийн амьдрал энэ хэвээр байна

- Манай 34 жил үүргээ гүйцэтгэсэн Үндсэн хууль бусад дэлхийн улсуудын Үндсэн хуулийн  өөрчлөлт шинэчлэлттэй  харьцуулахад харьцангуй хөгшин хууль. Үндсэн хуулийг нийгмийн гэрээ тусгаар тогтнолын баталгаа гэх нь хангалтгүй. Харин Хөгжлийн баримт бичиг байх ёстой гэж бид үзэж энэ шинэ хуулийн төслийг дундын хувилбар хэлбэрээр боловсруулсан. Өөрөөр хэлбэл, манай нийгэмд тулгамдаж буй  хөгжлийн гол хөшүүрэг болсон ажилгүйдлийг хэрхэн шийдэх юм. Улсаараа төлөх 40 тэрбум ам.долларын өр болон төсвийн замбараагүй хэрэглээг яаж хязгаарлах юм, гадаад худалдаа, экспортын орлого хаашаа орж байна хяналтаа яаж тавих, байгалийн баялгийн хуваарилалт зэргийг Үндсэн хуульд зайлшгүй тусгадаг. Эдгээрийг бусад дэлхийн улсууд Үндсэн хуульдаа өөр, өөрийнхөө онцлогоор маш тодорхой тусгасан байдаг. Ялангуяа Скандинав орнууд, Ирланд улс байгалийн баялгийн нийтийн өмчийг хэн нэгэн давамгай байдлаар өмчлөх боломжгүй гэсэн бол Солонгосын хуульд газар, байгалийн баялгийг зөвхөн нийтийн эрх ашгийн төлөө ашиглана гэж заасан. Тайвань, Израйль улс бүгд тодорхой заасан. Гэвч манай хуульд энэ тухай ойлгомжтой тодорхой зүйл, заалт байхгүй. Солонгосын  хуульд гадаад худалдааг төрөөс зохицуулна гэж заасан байдаг. Харин манай Үндсэн хуульд Төрөөс эдийн засгийн эрхийг хангана гэсэн ганц ерөнхий заалт л байдаг. Энэ нь шаардлага хангахгүй байна. Гадаад худалдааны талаар ямар ч заалт байхгүйгээс ганзагын наймаа шиг эмх замбараагүй явсаар ирсэн. Хэдэн мянган вагон нүүрс алга болсон байхад  хяналтгүй, хяналтын тогтолцоогүй  байна. Монгол Улс үйлдвэр, хөдөө аж ахуйн орон байсан бол одоо хөдөө аж ахуй худалдааны орон болсон. Хэрэв бид одоогийн Үндсэн хуулиар 10, 20 жил үргэлжилбэл гадаад өр 100 тэрбум ам.долларт хүрнэ. ДНБ 150 тэрбумаас их наяд руу орж, жирийн иргэдийн амьдрал энэ хэвээрээ л байна. Жишээлбэл, 10 жилийн өмнө Солонгос вон, Монгол төгрөг нэг, нэгийн харьцаатай байсан. Тэгвэл өнөөдөр төгрөг 2.8 дахин унасан. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэвэл Монгол хүний амьдралын чанар 2.8 дахин унасан гэсэн үг. Тэгэхээр Үндсэн хулийн эдийн засаг түгжрэлтэй, утаатай, нүүрс болон жирийн иргэдийн амьдралтай холбоотой. Тэгвэл одоогийн хуульд энэ чиглэлийн заалт нэг ч байхгүй. Ганцхан заалт бий. Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд ... Төрөөс эдийн засгийн эрхийг хангана гэсэн. Энэ нь ерөнхий заалт шаардлага хангахгүй байна. Тиймээс шинээр боловсруулсан хуулийн төсөлд гадаад худалдаа, хяналт, өрийн хязгаарлалт, иргэдээ эдийн засгийн чанартай нөхцөлд амьдруулах хүний эрхийн, эдийн засгийн эрхийн, хяналтын дөрөв дэх засаглал зэргийг нарийн зааж өгсөн.

 

Б.Эрдэнэбат: Хуулийн төслөө IA-аар шинжлүүлнэ

 

-Бид шинээр боловсруулсан Үндсэн хуулийн төслөө технологийн давуу талыг ашиглан IA-аар шинжлүүлэх гэж байгаа. Ер нь манай одоогийн Үндсэн хуулийг дэлхийн судлаачид ардчилсан парламентын засаглалыг бүрэн хангасан хууль гэж үздэггүй. Маш олон зүйл заалтаар үүнийг баталгаажуулдаг. Тиймээс дэлхийн улсуудын Үндсэн хуулиудын өгөгдөлд суурилсан хиймэл оюун ухаанаар энэ хуулийн төслөө шинжлүүлье гэсэн бодолтой байгаа. Түүнээс биш IA  ашиглан боловсруулсан гэж ойлгож болохгүй. Тийм зүйл байж болохгүй.

Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өнөөдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани