Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Н.Цэрэнсамбуу: ЭТТ нээлттэй компани болсноор иргэд 1072 хувьцаагаа зарах, бэлэглэх, өвлүүлэх бүрэн боломжтой болно

Н.Цэрэнсамбуу: ЭТТ нээлттэй компани болсноор иргэд 1072 хувьцаагаа зарах, бэлэглэх, өвлүүлэх бүрэн боломжтой болно

 

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлан болон 2026 оны төлөвлөгөө, хүлээгдэж буй үр дүнгийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Энэ үеэр тус компанийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуугаас 1072 хувьцааны ногдол ашиг болон нээлттэй компани болохын ач холбогдлын талаар тодрууллаа.
-Ер нь нээлттэй компани болохын ач холбогдол нь юу вэ?
-Ерөнхийдөө нээлттэй хувьцаат компани болно гэдэг нь хувьцааг хоёр дагч зах зээлд нээх тухай асуудал шүү дээ. Их хурал руу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар”-аас дотоод хяналт оруулаад хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэсэн. Хаврын чуулганаар энэ тогтоол цаашаа үргэлжлээд их хурал дээр хэлэлцэгдээд явах байх. Бид нээлттэй компани болохын тулд олон улсын аудитын байгууллагаар сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланд хараат бус хөндлөнгийн үнэлгээ хийлгүүлж байна. Засгийн газраас 2025 онд үүрэг чиглэл өгсний дагуу энэхүү ажлыг нэг сард эхлүүлж, одоо 20 гаруй хувьтай, ирэх зургадугаар сард дуусгахаар ажиллаж байна. Үндсэндээ манай компанийн бүхий л үйл ажиллагааны үе шатуудаар хөндлөнгийн аудитын дүгнэлт гаргана гэсэн үг. Энэ дүгнэлттэй зэрэгцүүлээд “Тавантолгой”-н ордын нэгдсэн ТЭЗҮ-г шинэчлэн батлуулах ажлыг өнгөрсөн жил хэлэлцүүлсэн. Тайлан дүгнэлтээ бэлэн болгосон бөгөөд одоо “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл”-өөр батлуулах гээд ажиллаж байна. Бид өнгөрсөн онд ордын нөөцийг 8.1 тэрбум болгож шинэчлэн батлуулсан. Энэ хүрээндээ тус компанийн хөрөнгийн болон бизнесийн үнэлгээг хийхэд үнэлгээ маань энэ чигээрээ өснө гэсэн үг.
Сүүлийн гурван жилийн санхүүгийн үзүүлэлтийг аваад үзэл манай бизнесийн үнэлгээ жилд дунджаар нэг тэрбум ам.долларын цэвэр ашигтай байна. Энэ нь нэгж хувьцааны хөрөнгийн болон бизнесийн  үнэлгээгээр гарч ирэхэд гол чухал үзүүлэлт болдог. Эдгээрийг хийж хэрэгжүүлснээр иргэдийн хувьцааны үнэ цэн өснө. Засгийн газрын шийдвэрээр иргэн бүрт нэг сая төгрөгийн үнэлгээтэй хөрөнгө буюу 1072 ширхэг хувьцаа өгсөн. Энэхүү тогтоолоор тус хөрөнгийг захиран зарцуулах эрхийг төр хязгаарласан. Тэгэхээр 933 төгрөг гэдэг маань 10 гаруй жилийн өмнөх үнэлгээ байна шүү дээ. Яг одоо “Эрдэнэс Тавантолгой” компанийн балансын үнэлгээгээр аваад үзвэл 933 төгрөг гэдэг нь хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Нөгөө талаас эрсдэлүүд байгаа. Иргэдийн санхүүгийн боловсрол мэдлэг ямар байгаа вэ, 1072 хувьцаа гэдэг зүйл гарч ирснээс хойш ямар ч байсан нэрийн дансаа нээлгэх ажиллагаа бусад улсуудтай харьцуулахад маш өндөр түвшинд хүрсэн.
2024 оны 10 дугаар тогтоолоор шинээр төрсөн хүүхдүүдэд хувьцаа өгч, үүнийг хүүхдийн дансаар л олгож байсан. Үүнтэй холбоотойгоор зарим хүүхэд нэрийн дансгүй байхыг үгүйсгэхгүй.  Гэхдээ нээлттэй болгоод ирэх юм бол мэдээж нэрийн дансаараа хоёр дах зах зээлийн арилжаанд оролцох нь өөрийнх мэдэх хэрэг. Иргэд өмч хөрөнгөө зарах, бэлэглэх, өвлүүлэх, тэрийгээ хадгалах, ашгаасаа өгөөжөө хүртэх гэдэг бол иргэдийн өөрсдийнх нь эрхийн асуудал. Ер нь хувьцаат компанийн хэлбэр нь дэлхийд олон жил тогтсон зүйл. Харин компани талдаа засаглал бүрэн утгаараа хэрэгжих боломжтой болно. Ямар нэгэн хөндлөнгийн этгээд, ямар нэгэн өөр шийдвэрээр, өөрийн үйл ажиллагаанд хамааралгүй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлээд байх нь зарчмын хувьд буруу. Нээлттэй болгосноор энэ боломжгүй болно. Өөрөөр хэлбэл саналын эрхгүй байгаа иргэд маань саналын эрхтэй болж эхэлснээр миний өмч хөрөнгөд дураараа халдаж болохгүй гэдэг эрхээ хэрэгжүүлэх боломж нь нээгдэнэ. Иймээс Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс Таванттолгой” компанийг нээлттэй болгох ажлыг 2026 онд хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг даалгасан. Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” “Эрдэнэс Монгол Нэгдэл”-ийн зүгээс үе шаттай ажлуудыг хийж байна.
-Эрдэнэс Тавантолгой ХХК энэ оны дөрөвдүгээр сард багтаан ногдол ашиг тараана гэж мэдэгдсэн. Танай компани өнгөрсөн онд хэр ашигтай ажилласан бэ?
-"Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд 30.3 сая тонн нүүрс олборлож, 28.7 сая тонн нүүрс борлуулсан. 2025 онд нүүрсний үнэ сүүлийн зургаан жилээр авч үзэхэд тав, зургадугаар сард хамгийн доод хэмжээнд хүрсэн. Гэхдээ Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлого, салбар хоорондын уялдааг хангаж өгснөөр долоодугаар сараас хойш үнэ, борлуулалт харьцангуй тогтворжиж эхэлсэн. Бид арванхоёрдугаар сард анх удаа дөрвөн саяас дээш тонн нүүрс экспортолж, улсын төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлсэн. Түүнчлэн “Хуримтлалын сан”-д 375 тэрбум төгрөгийн хуримтлуулсан. Энэ мөнгөний тодорхой хэсгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болгож байна.  “Эрдэнэс Тавантолгой” ХК  өнгөрсөн онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, санхүүгийн тайлангаа гаргасан. Компаний тухай хуулиараа санхүүгийн тайлангаа гаргаж, ТУЗ-ийн шийдвэрээр хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах гэж байна.
-2019 онд танай компанийн цэвэр ашиг нэгж хувьцаанд 90 төгрөг тооцож ногдож байсан ч энэ жилийн хувьд 65 төгрөг олгож байна. Энэ талаар тайлбар өгөөч?
-Компаний тухай хуулиар ногдол ашиг тараах шийдвэрийг хувьцаа эзэмшигч болон Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр гаргадаг. Анх 2019 онд нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг нь 90 төгрөг гэж гаргаж байсан юм билээ. Энэ онд дээр дурдсанчлан 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашгийн нэгж хувьцаанд 65 төгрөг хэмээн тооцож ногдол олгож байна. Гэхдээ үүн дээр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Ерөнхийдөө “Эрдэнэс Тавантолгой” компани цэвэр ашигтай борлуулалт, экспорт, тээврийг нэмэгдүүлээд татвар хураамж бүх түвшинд Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа. Гэхдээ энэ компанид өгсөн үүрэг даалгавар маш их. Өнгөрсөн  хугацаанд 7 их наяд төгрөгийн өөр төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн байна. Зөвхөн 2025 онд гэхэд “Тавантолгой Түлш” компанид 280 тэрбум төгрөгийн санхүүжилт өгсөн. Үүнийг бас буруутгаж болохгүй. Улаанбаатар хотод манай улсын нийт иргэдийн 50 орчим хувь амьдардаг. Тэдний эрүүл мэндийн асуудал, нийгмийн хариуцлагын хүрээнд шийдэх ёстой үүрэг даалгавар, тогтоол шийдвэрийн дагуу манайх 280 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Мөн “Гашуунсухайт”, “Ганцмод” боомтын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор 252 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон. Түүнчлэн 2020, 2021, 2022 онд гаргасан шийдвэрүүдийн дагуу бусад төсөл хөтөлбөрүүдийн төлбөрийг ч төлөөд ажиллаж байна. Тийм учраас энэ компани зохист харьцаагаа бариад мөнгөн урсгал гэхчлэн бүх зүйл дээр тооцоо судалгаатай ажиллах ёстой. Мөнгөн урсгалын хувьд хэдий цэвэр ашигтай байгаа ч бэлнээр ийм олон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байгаа учраас хүндрэлтэй гэдгийг удаа дараа хэлж байна. Компанийн удирдлагуудын зүгээс дараа жил ч гэсэн 1.2 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх ёстой.  Иймээс үйл ажиллагааны өртөг зардлаа бууруулж хэмнэх зэргээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл бид Монгол Улсын стратегийн томоохон ордын хувьд нийгэм эдийн засагт үзүүлж буй нөлөөллийн хувьд өндөр хэмжээнд хүрчихсэн. Татвар төлөлт, борлуулалтын орлогоороо Монгол Улсын нэг номерт орохоор компани болсны хувьд үүргээ  ч ачаагаа үүрж байгаа.
https://itoim.mn/a/2026/02/26/san-economics/lbp?80a9a6f5528d9b64925a5cc8749abb07
Н.Цэрэнсамбуу: ЭТТ нээлттэй компани болсноор иргэд 1072 хувьцаагаа зарах, бэлэглэх, өвлүүлэх бүрэн боломжтой болно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

Өнөөдөр, 12:46
Өнөөдөр, 12:38
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани