Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Орлон тоглогчгүй бодис бол ус

<!-- MBegin:https://dursamj.mn/uploads/posts/2026-03/1773373472_46af774d6bd8f458ef93b782c285909f.jpg| --> Орлон тоглогчгүй бодис бол ус <!-- MEnd -->

 

Усыг "чандмань эрдэнэ” хэмээж өвөг дээдэс үнэлсэн нь чухамхүү ижилгүй гоц ухаан юм. Усны ач холбогдлыг таньж мэдсэн хэр хэмжээ нь яаж тийм өндөр байж, яаж тэгж онож зүйрлэсэн нь гайхамшиг мөн болно.

Амьд биетийн гарал, үүсэл, хувьсал, хөгжил устай л амин холбоотой. Хүний биеийн 80 хувь, уураг тархины нь 70 хувь нь ус. Бид усан биетэй, усан амьтай, хүний биеийн бүхий л үйл ажиллагаанд ус оролцдог. Усны үүрэг олон талтай, усыг орлох бодис байхгүй.

 

Хүний бие эрхтэнд хоол, унд, агаараар дамжин орж ирдэг бүх хорыг ус л зайлуулдаг. Нүднээс гарах нулимс ч гэсэн чийглэх, цэвэрлэх үүрэгтэй. Амьтны биен дэх шаг, хог, хаягдлыг ч биенээс элдэв замаар ялгардаг ус л зайлуулдаг. Булчин хатангирших, арьс үрчийхээс ус л сэргийлдэг.

 

Амьтны өтгөн хатах нь бас л усны дутагдалтай холбоотой. Хүн өдөрт 2-3 литр цэвэр ус уух нь бүдүүн, шулуун гэдэс, давсагны хорт хавдраас хамгаалдаг. Хоол идэхээс өмнө 200-300 гр ус уух нь ходоодны дүүргэлтэнд нөлөөлж их хоол идэх, жин нэмэгдэхээс сэргийлдэг. Идэж цадаж байгаагаа хүн ходоодон дахь хоолны эзэлхүүнээр биш, жингээр нь мэдэрдэг, мэддэг юм байна. Ходоодны хүчил ч усны нөлөөгөөр сулардаг сайн талтай. Энэ нь хоолны дараа эм уудаг хүнд эмний үйлчилгээг зохих түвшинд нь байлгадаг. Хүний бие, эрхтэнд хэрэгтэй ихэнх бодис усанд уусаж байж л биенд шингэдэг... Анхны амьд биетүүд усан дотор, усны тусламжтай л үүсчээ. Цэвэр усыг ариг гамтай хэрэглэх, уухаас бусад ажилбарт ашиглах усыг цэвэршүүлж, дахин давтан хэрэглэх нь аль ч улс оронд тулгамдсан асуудал болчихоод байна. Устай хэрхэн харьцаж буй нь соёлын нэгэн чухал үзүүлэлт мөн болно. Амьтан бүхэн биеийнхээ хаягдлыг элдэв замаар гадагшаа л ялгаруулж зайлуулдаг. Амьтны биенээс хөлс, шээс, баас, нулимс, шүлс, нус зөвхөн усны тусламжтайгаар гадагшилдаг. Ингэхлээр ус бол хүний хувьд бие нь ч мөн, тэжээл нь ч мөн, ариутгагч нь ч мөн, биен доторх "тээврийн хэрэгсэл” нь ч мөн, товчхон хэлэх аваас бүх хэрэгцээ, хүслийг нь хангагч чандмань эрдэнэ юм. Ямар ч амьтны идэш тэжээл, амьсгалдаг агаар нь ч уснаас л эх үүсвэртэй. Хөрс шороо ба агаар мандлын завсарт усан мандал байж, нөгөө хоёроо тэтгэж хамтдаа шим мандлыг бүтээжээ. Шим мандлын нарийн холбоо, хослолын урт, удаан хувьслын бүтээгдэхүүн нь ургамал, амьтан, хүмүүс юм.

 

Дэлхий дээр, бүр манай галактикад ч бурхан, түүний бүтээл гэж байхгүй. Байгалийн эх нь ч, бас эцэг нь ч байгаль өөрөө. Байгаль өөрөө бүхний эзэн, бүтээгч "бурхан” мөн. Хүний биенд байх ёстой ус, цус (нас, жингээс хамаарч) хоёр үүрэг, ач холбогдлоороо бараг л адилхан. Хоёулаа зохих хэмжээндээ байж байж л хүн амьд явдаг.

 

Биеийн жинг 0.03-аар үржүүлж уг хүний хоногт хэрэглэх ёстой усны хэмжээ (литрээр) гардаг. Элдэв шалтгаанаар (гүйлгэж, түлэгдэж) ус их алдах аваас хүн ухаан алддаг, ялангуяа хүүхэд! Иймд алдаж буй усыг нь цаг алдалгүй, тогтмол нөхөж өгөх ёстой. Олон гүйлгэж буй бол бүлээн ус бага багаар байнга уулгах хэрэгтэй. Ус болон цуснаасаа л амьтан бүхэн хатуу хамааралтай. Энэ нь ус буй болсноор л амьтад үүссэн болохыг, ус алга болбол амьтад ч мөн алга болно гэдгийг хүмүүст сануулдаг, гэрчилдэг. Аль ч тив, арал, хойг дээр буй хүмүүсийн анхдагч хэрэглээ, хэрэгцээ, сонирхол нь цэнгэг ус юм. Хүмүүсийн түүх бол ус дагасан л түүх байдаг. Нүүдэл, суурьшлын түүх ч мөн уснаас л "уяатай”. Хүмүүсийн сансар хорвоо дахь хөдөлгөөн, шилжилт, суурьшил ч гэсэн усыг л дагана, усаа зөөнө, устайгаа хамт явагдана. Алт, мөнгө хоёр огт байхгүй, огт ашиглагддаггүй байж болно. Тэднийг өөр металл орлож чадна. Харин усыг өөр юу ч орлохгүй. Алт, мөнгө хоёр хүний анхдагч хэрэглээ биш, энэ хоёр металлаар буй болсон үнэ, хэрэглээ бол үндсэндээ л нийгмийн гарвальтай, түүхэн үзэгдэл гэж хэлж ч болно. Энэ хоёрын хэрэглээг төрийн хуулиар хориглож ч болно, арилжаа солилцооны хэрэгсэл болох утга, ач холбогдлыг нь ч үгүйсгэж болно.

 

Өнөөдөр гэхэд л хатуу баталгаагүй ногоон цаас (доллар) яг л алтан, мөнгөн биет зоос шиг л гүйлгээ, солилцоо, нөөцийн хэрэгсэл болоод явж байна. Энэ бол түүхэн сонин үзэгдэл, банк санхүүгийн үйл ажиллагаанд байгаа том гажуудал юм.

 

Энэ үзэгдэл (зохих тохироо нь бүрдэх аваас) дэлхий дахинд том хямралыг үүдэх болно. Аливаа нөөц бол биетэй юмсаар, хүмүүсийн ярьдгаар "хатуу” юмсаар хийгдэж байвал л өлзийтэй. Түүхийн туршлага, сургамж ч тийм шүү дээ! Эх дэлхийг маань бүхэлд нь авч үзвээс, бүр нэгэн амьд гэхээр биет гэж тооцвоос түүний цэвэрлэгээг, ариутгалыг мөн л ус, дөрвөн их далай маань хариуцаж байдаг. Таван тивүүд, том арлууд дахь бохир бүхнийг далайд цутгадаг голууд урсган, тээвэрлэн авч ирээд далайд юүлдэг. Далайн давстай ус, нарны гэрэл, байнгын долгилох хөдөлгөөний нөлөөгөөр бохир бүхэн ариусдаг жамтай. Чингэж л эх дэлхий маань цэвэр, цэмцгэр, үзэсгэлэн төгс янзаараа, олон зүйл амьтад, олон зүйл загас, олон зүйл шувууд, олон зүйл мод, ургамал, цэцэг ногоотойгоо оршин байж иржээ. Энэ бол жинхэнэ гайхамшиг юм. Энэ гайхамшгийг хүмүүс бид хайрлах, унаган янзаар нь хадгалах журамт үүрэгтэй. Цэвэр усны хувьд хүмүүс бидний хүлээх үүрэг, хариуцлага бол, дүрсэлж хэлбэл, бүр шүтлэг, бишрэлийн хэмжээ, түвшинд байх учиртай хууль болно.

Далайн усны цэвэр, ариун нь аль ямарч тансаг бассейныхаас илүү их байдаг нь нотлогджээ. Бассейны усанд микроб ч бий, хүний хир, шээс, өтгөний хувь хэмжээ ч бас буй. Энэ бол нарийн багажаар тодруулсан бохирдолт юм. Үнэн мэдлэг, зөв мэдээлэл гэсэн үг!

 

Судлаач, профессор Д.Чулуунжав

Орлон тоглогчгүй бодис бол ус
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

Өнөөдөр, 11:58
Өнөөдөр, 11:57
Өнөөдөр, 11:44
Өнөөдөр, 10:41
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани