Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

 

Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү төслийн талаар эрх баригчид, компанийн төлөөлөл, олон улсын хөрөнгө оруулагчид бүгд өөр өөрийн тайлбарыг өгсөөр ирсэн. Харин монголчуудын хүртэх өгөөжийн талаар хэн нь ч тодорхой мэдээлэл хэлдэггүй. Энэ удаад Монголын талын тавьж буй шаардлагыг бүрэн хангах хэмжээнд хүртэл Монгол Улсын Засгийн газар хатуухан байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Нөгөө талаас Риогоор оролдсон Засгийн газар уначихдаг гэх яриа түмний дунд тархсан. Тэгвэл энэ удаа Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хэлэлцээр хийж бгаа. Тэрээр “Шударга бус байдлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэдгээ шулуухан л хэлчихсэн. Оюутолгойн хэлэлцээ Засгийг хөдөлгөхөөс илүүтэй тус төслийн санхүү, өр зээл монголчуудын өгөөжийг хэрхэн “залгиж” байгаа талаар нухацтай харах цаг иржээ.

АМЛАЛТ ӨГӨХГҮЙ ГЭВ ҮҮ?

Оюутолгой зөвхөн нэг орд бус, хэд хэдэн тусгай зөвшөөрлийн талбайд байрлах геологийн нэгдмэл нөөцийг хамарсан “бүлэг орд” аж. Тиймээс асар их хэмжээний хөрөнгө оруулалтаар урт хугацаанд өгөөж өгдөг талаар бишгүй л ярьсан.

Харин хууль эрх зүйн хүрээнд, хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу мөрдөгдөж байгаа гэж компани мэдэгдсэн ч байнга л маргаан дагуулдаг “сэдэв”.

Тэгэхээр Оюутолгой төслийн эдийн засгийн нөлөө, өгөөжийн хугацаа, санхүүжилтийн бүтэц зэрэг нь цаашид илүү тодорхой, нэгдсэн байдлаар олон нийтэд хүрэх шаардлагатайг шинжээчид тодотгож байна.

Оюутолгой төслийн ирээдүй зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр хэмжигдэхгүй. Ил тод байдал, хууль эрх зүйн нийцэл, олон нийтийн итгэл зэрэг хүчин зүйлс төслийн жинхэнэ үнэ цэнийг тодорхойлох учиртай. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Галаас айгаад ажил хийхгүй байна гэвэл улсын эрх ашиг хохирно. 2018 онд Оюутолгойтой зээлийн хүү бууруулах болон хөрөнгө оруулалтын талаар яриа, хэлэлцээр анх хийж эхэлсэн. Тэр үед бид шаардлага тавьж эхэлсэн. Монгол төрийн уурга урт, хуйв уужим юм шүү” хэмээн сануулж байсан тухай телевизийн ярилцлагад орох үеэрээ хэлсэн байдаг. Тэрээр цэгцрэх хөдөлгөөн одоо эхэлж байна. Хэзээ нэгэн цагт үнэн зөв тодорч асуудал шийдэгдэнэ шүү гэдгийг анхааруулж байснаа ч мөн ярьсан байв.

ӨСӨХ ОРЛОГО, ҮЛ ХАРАГДАХ ӨГӨӨЖ

Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ уул уурхайн салбар тэр дундаа томоохон төслүүдээс шууд хамааралтай. Сүүлийн 15 жилд Оюутолгой нийт 44.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь Монгол Улсын нийт хөрөнгө оруулалтын 21 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 35.1 хувийг бүрдүүлжээ. Түүнчлэн ханган нийлүүлэгч компаниудын орлогын эх үүсвэр тус төслөөс шууд хамаарна. Үүнийг судалгааны үр дүн харуулсан байгаа юм. Тухайлбал, “Монгол Улсын нийгэм, эдийн засагт Оюутолгой компанийн оруулж буй хувь нэмэр” судалгааны тайланд уул уурхайн төслийн нөлөөллийн бүсэд жижиг, дунд бизнесийн хөгжил эрчимжиж буйг тодотгосон байв. Ханбогд сум 2013 онд 1000 хүн тутамд 15 аж ахуйн нэгж байсан бол 2024 онд энэ үзүүлэлт 43 болж, 2.9 дахин өссөн байна. Энэ өсөлт Оюутолгой зөвхөн макро эдийн засгаар хязгаарлагдахгүй, орон нутгийн амьжиргаа, бизнесийн орчинд шууд нөлөөлж байгааг харуулж буй.

Оюутолгой төслийн удирдлагын баг саяхан сэтгүүлчидтэй уулзсан. Тэр үеэр энэ жилээс ашигт ажиллагаандаа орох мөч ойртож байгаа бөгөөд мөнгөн урсгал бодитоор гарч эхэлнэ гэсэн хүлээлттэй байгаагаа онцолж байв. Компанийн танилцуулснаар, төлөвлөсөн хэмжээний баяжмал үйлдвэрлэхийн тулд 42 сая тонн хүдэр олборлож, боловсруулан, 390 мянган тонн зэс үйлдвэрлэхээр тооцоолжээ. Ингэснээр 5.5 тэрбум ам.долларын орлого олох төсөөлөл гаргасан байна. Энэ нь чөлөөт мөнгөн урсгал бий болох суурь нөхцөл хэмээн тайлбарлав. Гэвч энэ мөнгөн урсгал шууд Монголын талд ногдол ашиг болж ирэхгүй, эхний ээлжид өрийн эргэн төлөлтөд зориулагдана гэдгийг уулзалтын үеэр тодотгов. Харин Оюутолгойнхон орлогын өсөлтийг монголчуудад өгөөж болгож өгөх талаар “Хугацааг наашлуулах боломжийг судалж байна, гэхдээ амлалт өгөх боломжгүй” хэмээн тайлбарлаж байна лээ.

ӨГӨӨЖИЙГ “ЗАЛГИХ” ӨР

Оюутолгой 15 банкнаас авсан 4.3 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн зээл, түүнтэй ижил нөхцөлтэй 1.6 тэрбум ам.долларын санхүүжилтийн багцыг нэн тэргүүнд төлөхөөр эрэмбэлсэн аж. Учир нь бизнесийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд шаардлагатай мөнгөн хөрөнгийг зээлээр бүрдүүлэх нь дэлхийд байдаг жишиг. Тэгэхээр энэ нь төслийн хоёр том тоглогчийн хэнд нь хамаарах вэ гэдэг чухал л даа. Харин “Монгол Улсын өр бус, Оюутолгойд хамааралтай өр” хэмээн компанийн удирдлагууд тайлбарлав.

Тэгэхээр Оюутолгой төслийн орлого энэ онд өсөх боловч Монголын эдийн засагт хамаагүй гэсэн үг. Тэгвэл төсөвт орж ирэхгүй Оюутолгойн орлогын өсөлт монголчуудад өгөөжгүй хэвээр үлдэх нь.  Бас нэг зүйл хэдийгээр өнгөц талдаа компанийн өр хэмээн тайлбарлаж байгаа ч төслийн 34 хувийг эзэмшигч Монгол Улсад зээлийн сүүдэр тод тусаж байна. Тиймээс л тодорхойгүй ирээдүйг тодорхой болгохын тулд хэлэлцээрийн ширээний ард хоёр тал эн тэнцүүхэн оролцох шаардлага тулгарч буй юм.

Түүнчлэн 2022 онд тэглэсэн өр бол бас л нарийн учир жанцантай болж таарав. Тодруулбал, бүх банкны зээл тэглэгдсэн хэрэг биш, харин хувьцаа эзэмшигчдийн түвшний тодорхой төрлийн өрийн зохицуулалт байсан аж. Учир нь Эрдэнэс Оюу толгойн хувьцаанд ногдсон зээлийг тэглэснээр Монголын талд ногдол ашиг ирэх хугацааг наашлуулах зорилготой шийдвэр байсан гэдгийг гүйцэтгэх захирал С.Мөнхсүх онцолсон юм.

Магдагүй энэ удаагийн хэлэлцээр эргэлтийн цэг байх уу, эсвэл дахин хүлээлт үүсгэх үү гэдэг олны анхаарлыг татаж байна. Ямартаа ч Засаг унагах хэлэлцээ биш амлаж мэдэхгүй “ирээдүйн ашиг”-аа хэрхэх талаар нухацтай ярих биз ээ. Харж л байя.

ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ

"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

Өнөөдөр, 17:01
Өнөөдөр, 17:00
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

Өчигдөр, 10:05
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани