Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн аюултай хог хаягдлыг тээвэрлэх, дахин боловсруулах, устгах эрхийг хасаж, хохиролд 1,234,742,126 төгрөгийг гаргуулав

“Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн аюултай хог хаягдлыг тээвэрлэх, дахин боловсруулах, устгах эрхийг хасаж, хохиролд 1,234,742,126 төгрөгийг гаргуулав

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 20.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн бол “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг эс зөвшөөрч “Гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх хүсэлтийг шүүхэд гаргаж мэтгэлцсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.9 дүгээр зүйлд заасан “Байгалийн тэнцэл алдагдуулах” гэмт хэрэг гэдэгт байгаль орчин, түүний нөөц баялагийг ашиглаж олборлохдоо аливаа амьтаны аймаг, ургамлын төрөл зүйлийг байгалийн зохицолдолгоо жамаараа урган цэцэглэх, өсөн үржих, нөхөн сэргэх явцыг алдагдуулж, зөвшөөрөлгүйгээр гэмтээсэн, устгасан, газар, газрын хэвлий, агаар мандал, усны нөөцийг хордуулсан, бусад хэлбэрээр зүй бусаар харьцсан экологийн тогтолцоог алдагдуулсан санаатай үйлдлийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлд заасан аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях гэмт хэрэг гэдэгт гэдэгт хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг зориулалтын бус газар, эсхүл төвлөрсөн хог хаягдлын цэгт хаясан, хог хаягдлын зэрэглэлийг санаатайгаар буруу тогтоож зориулалтын бус газар хаясан, устгасан, улсын хилээр нэвтрүүлсэн үйлдлийг тус тус хэлэх бөгөөд зориулалтын бус газар хаясан гэж Хог хаягдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн стандартыг зөрчсөн, энгийн хог хаягдлын цэгт хаясан, химийн болон аюултай бодис тэдгээрийн хаягдлыг хоргүй ба аюулгүй болгож зайлуулахгүй байхыг ойлгохоор хуульчилжээ.

Монгол Улсын Засгийн газар 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Аюултай хог хаягдал”-ын жагсаалтыг баталсан бөгөөд уг жагсаалтын 05.01-д “Газрын тосны боловсруулалтын хаягдал буюу асгарсан тостой хөрс шороо”-г оруулсан байхаас гадна Монгол Улсын Засгийн газрын мөн өдөр баталсан 116 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын “Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журам”-ын 2.3-д “Аюултай хог хаягдал үүсгэгч нь Хог хаягдлын тухай хуульд зааснаас гадна өөрийн үйл ажиллагаанаас үүссэн аюултай хог хаягдлаа устгах тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авах, өөрийн үйл ажиллагаанаас үүсэх хог хаягдлаа устгах болон дахин боловсруулах боломжгүй тохиолдолд аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, устгах, дахин боловсруулах, экспортлох зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэж заасан байна.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн компанид олгогдсон тусгай зөвшөөрөлтэй газрын тосны хайгуул хийх, олборлох, тээвэрлэх, боловсруулах, экспорт импортын үйл ажиллагаагаа явуулахдаа Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших газрын тосны гэрээт 21 дүгээр талбайгаас Тосон-Уул, Баянхошуу боомт чиглэлийн авто замтай холбогдох 58,5 километр урттай асфальтан авто зам барих үүргээ хэрэгжүүлэхгүйгээр, хүнд даацын тээврийн хэрэгслээр өөрийн компанийн бүтээгдэхүүнийг ердийн хөрсөн замаар тээвэрлэлт явуулсны улмаас Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт 80 гаран метр өргөнтэй, 58,5 метр урттай, 8-20 салаа бүхий олон салаа зам бий болгосноор хөрсний доройтол үүсгэж, тухайн олон салаа зам гаргасан газарт хээрийн бүсийн ургамал буюу олон наст, хүмүүнсэг ургамал ургахгүй болж, тоосжилт, орчны бохирдлыг ихээр үүсгэснээр экологийн тогтолцоог алдагдуулж, байгаль орчинд 4,433,922 м2 буюу 443.39 га талбайд эвдрэл үүсгэж нийт 2,197,656,374 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

мөн “Петротест” ХХК-ийн биологийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа нь сунгагдаагүй, үйл ажиллагаа нь дуусгавар болсон, газрын тосоор бохирлогдсон хөрсийг цэвэршүүлэхгүй байгааг шүүгдэгч “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь мэдсээр байж тухайн компанийн хашаанд аюултай хог хаягдал буюу газрын тостой хөрс шороог 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд тээврийн хэрэгслээр зөөвөрлөн асгаж байсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 150,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 50,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 200,000,000 төгрөгөөр тогтоож, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн аюултай хог хаягдлыг тээвэрлэх, дахин боловсруулах, устгах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэжээ.

Мөн шүүгдэгч хуулийн этгээдээс байгаль орчинд учруулсан хохиролд нийт 2,203,142,126 төгрөгийг гаргуулахаас шүүгдэгч “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд хийсэн нөхөн сэргээх ажлын өртөг 968,400,000 төгрөгийг хасаж байгаль орчинд учруулсан хохиролд 1,234,742,126 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн орлого болгохоор тогтоосон байна.

Тоймыг бэлтгэсэн: Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Пагма

“Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн аюултай хог хаягдлыг тээвэрлэх, дахин боловсруулах, устгах эрхийг хасаж, хохиролд 1,234,742,126 төгрөгийг гаргуулав
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани