- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ
Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаас гарав. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд Хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталсан юм. Тогтоолын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч нас барсан 132,203 иргэний нэр дээр бүртгэлтэй 111.2 сая ширхэг хувьцаа болон тэдгээрт ногдох 66.4 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хууль ёсны өв залгамжлагчид нь өвлөн авах эрх нээгдэж байна гэсэн үг.
Хувьцаагаа өвлүүлэх Засгийн газрын тогтоол 2026 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
Үүнтэй холбогдуулан иргэд уг хугацаанаас өмнө нас барсан гэр бүлийн гишүүний нэр дээр “Эрдэнэс Тавантолгой ХК”-ийн хувьцаа бүртгэлтэй эсэх, өвлөн авах боломжтой хувьцааны тоо хэмжээ, түүнд ногдох ногдол ашгийн мэдээллийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын Нотариатчдын танхим, “Эрдэнэс Тавантолгой” ХК болон холбогдох брокерын компаниудаас тодруулж, Иргэний хуулийн дагуу өв хүлээн авахад шаардлагатай баримт бичиг, бүрдүүлэх материал, шат дарааллын талаарх мэдээллийг авах, түүнчлэн үнэт цаасны дансгүй тохиолдолд данс нээлгэх бэлтгэл ажлыг хангах боломжтой юм.
Хувьцаа болон ногдол ашгийг өвлөн авснаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,072 хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх үед нийт хувьцаа эзэмшигчид ижил нөхцөл, нэгэн гараанаас хөрөнгийн зах зээлд оролцох боломж бүрдэх юм.
Цаг хугацааны хувьд 1072 хувьцааныхаа ашгийг одоо ч иргэд авч байгаа, дээрээс нь нас барсан иргэдийн тоон мэдээлэл ч тодорхой байгаа. Тиймээс нэгэнт төр шийдвэр гаргаж нас барсан иргэдийн хувьцааг "амилуулж" байгаа бол ажил хэрэгчээр, иргэдэд чирэгдэл багатайгаар зохицуулж өгөөрэй. Групт, хэвтэрт байдаг иргэдээ өөрийн биеэр ирж гарын үсэг зур гэдэг хүнд сурталтай төр, нас барсан иргэдийнхээ хувьцааг үр хүүхдүүдэд нь өвлүүлэх гэж байгаа бол нас барсан гэдгийг нь дахин батлуулаад байлгүй, төрийн шийдвэрээ хэрэгжүүлэхдээ төвөггүйхэн шиг ажиллах л үлдэж байна. Нэгэнт Засгийн газрын шийдвэр гарчихсан учраас 132,203 иргэний ар гэр, үр хүүхдүүдэд нь шуурхай ажил хэрэг болгоод, өвлөх асуудлыг яаралтай шийдэхдээ ард түмэндээ л бага төвөг удаарай даа, төрийн албаныхан минь.
https://news.mn/r/2864328/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
| Нью йоркын хөрөнгийн бирж | ||
| Нэр | Хаалт | Өөрчлөлт |
| BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
| Австралийн хөрөнгийн бирж | ||
| Нэр | Хаалт | Өөрчлөлт |
| General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
| Лондонгийн хөрөнгийн бирж | ||
| Нэр | Хаалт | Өөрчлөлт |
| Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
| Хонконгийн хөрөнгийн бирж | ||
| Нэр | Хаалт | Өөрчлөлт |
| Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
| Торонтогийн хөрөнгийн бирж | ||
>



























