Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

О.Батнайрамдалын "адлагдсан нулимс” буюу “Рио Тинто” гэгч хүүлэгчдэд өдөр бүр 10 тэрбум төгрөг төлсөөр байх уу

О.Батнайрамдалын "адлагдсан нулимс” буюу “Рио Тинто” гэгч хүүлэгчдэд өдөр бүр 10 тэрбум төгрөг төлсөөр байх уу

 

Оюутолгой төслийн Хөрөнгө оруулагчдын гэрээ тун удахгүй 15 нас хүрэх гэж байна. 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдөр байгуулагдсан энэ гэрээнээс хойш 7 дахь Засгийн газар ажиллаж байна. Тэдний зарим нь, ер нь тэр үеийн “луухгар” ах нар О.Батнайрамдлыг шоолоод байгаа харагдана.

Ухаалаг төр засаг, тэмцэх чадвартай ард иргэдийн хувьд 2011 оноос хойшхи үе үеийн Засгийн газрууд Оюутолгой төслийн өр зээлд, тэр тусмаа толгой компаниасаа 6 тэрбум ам.доллар зээлээд хүүнд нь 5 тэрбум ам.доллар өгдөг энэ байдлыг засаагүй, “эс үйлдэхүй” хийсэн Засгийн газруудад гомдох багадна.

О.Батнайрамдал гишүүн юу яриад байгааг харахаар шоолох байтугай дагаад уйлмаар. Юу гэвэл, Оюутолгой төслийн нийт санхүүжилтийн хэмжээ 22 орчим тэрбум ам.доллар. Үүнээс хүү, хүүгийн  болон бусад зээлийн үлдэгдэл нийлээд 18.7 тэрбум ам.доллар байна. Тэгэхээр 86 хувь нь зөвхөн зээлтэй холбоотой зардал, бусад нь өөрийн хөрөнгөөр гарсан. Олон улсад төслийн санхүүжилтийн харьцаа 60:40, бүр дээд хэмжээ нь 70:30 харьцаатай байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар Оюутолгойн санхүүгийн бүтцийн харьцааг харвал 86 хувийг зээл эзэлж, энэ харьцаа маш эрүүл бус байдалд хүрээд байна.

Гэхдээ үүнд 15 банкинд хамаагүй, тэднийг хэт өндөр зээл авч байгаа эсэх тухай ярих эрх бидэнд байхгүй. Байдаг л эргэлтийн хөрөнгийн санхүүжилт. Тэд нийт дөрвөн тэрбум ам.доллар, хүү нь 8 хувь. Харин толгой компани “Рио Тинто”-оос охин компани Оюутолгой төсөлд өгсөн зээл буюу Хувь нийлүүлэгчийн зээлийн өнөөдрийн үлдэгдэл 11.3 тэрбум ам.доллар. Хүү нь 11.4 хувь байсан, одоо буураад 10.7 хувьтай байна. "Рио Тинто"-оос авсан зээл нь 14.6 тэрбум ам.доллар бөгөөд нийт зээлийн 78 хувьтай байна. Өнөөх 4  тэрбум ам.долларын зээлтэй 15 банк бол зөвхөн халхавч төдий. Ингээд Оюутолгой төсөл ерөөсөө л толгой компанийнхаа зээлийн өрөнд залгиулчихаад байна. Банкнаас авч болох атал зориуд Рио Тинтод өртэй байх, зээлийнхээ хүүгийн хүүгээр дамжуулж тэдэнд ашигтай байх нь л чухал аж. Ийм байдлаар цаашид явмааргүй байна.

Яаж ч бодсон 10 тэрбум ам.доллар зээлээд 6 тэрбум ам.долларыг нь төлчихөөд байхад 11.3 тэрбум ам.долларын үлдэгдэлтэй цаашаа яваад байж болмооргүй. 2024 оны 12 дугаар сарын байдлаар хүүнд 5.2 тэрбум ам.доллар төлсөн байсан, одоо ч нэмэгдсээр байна. Хүүг улирал тутам SOFR+6.5 хувь, дээр нь  LIBOR-с SOFR руу шилжсэн зөрүүний 0.26 хувь нэмэгдэнэ. Ингээд 360 хоногоор тооцно гэсэн байдаг. Энэ байдлаараа цаашид хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу улирал тутмын хувьсах хүүг 90 хоногийн дундаж хүүгээр тооцоход 2026 оны эцэст зээлийн үлдэгдэл 12.7 тэрбум ам.доллар, хүүнд 1.5 тэрбум ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 5.3 их наяд төгрөг төлөхөөр байна. Өдөр бүр бид Рио Тинтод 14.6 тэрбум төгрөг зөвхөн хүүнд төлөөд байгаа хэрэг. Энэ тоо 2037 он гэхэд 25.1 тэрбум ам.доллар болж төлөгдөх тооцоотой байна. Үүнд үндсэн зээл 6.1 тэрбум ам.доллар, нийт хүү 19.1 тэрбум ам.доллар. 

Ингэж явж болохгүй л гэж УИХ-ын гишүүн О.Батнайрамдал хэлээд, Баабар гуайн хэлснээр “уйлчих” гээд байгаа юм. Тэгэхээр “хүүлж” байгаа гэдэг сонгодог тодорхойлолтоороо хэрэгжээд байна шүү дээ.
Тэр зүгээр нэг “уйлагнаагүй”, хувь нийлүүлэгчдийн ззээлийг бууруулах боломж байна гэж үзээд байгаа юм. 

Гэрээнд өөрчлөлт оруулах эрх үүсэх эхний долоон жилд буюу 2018 онд зээлийн хүүг бууруулж чадсангүй. Хоёр дахь долоон жилд буюу 2025 оны 12 дугаар сараас энэ хэлэлцээр үргэлжилсээр байна. 2026 онд ямар ч байсан зээлийн хүүг бууруулах ёстой. Учир нь далд уурхайн бүтээн байгуулалт 100 хувь дууссан. Монгол Улсын зээлжих зэрэглэл B+ (S&P) болж өслөө, ДНБ 25 тэрбум ам.доллар, валютын нөөц 7.1 тэрбум ам.доллар байна. Нөхцөл байдал ингэж өөрчлөгдөөд байхад бид 53 хувийн өгөөж хүртэнэ гэж гэрээ байгуулчихаад 37 хувийн өгөөж хүртээд, 2025 оны байдлаар нэг жилд 4.3 их наяд төгрөг, нэг өдөрт 10 тэрбум төгрөг төлдөг байж болохгүй л гээд ад үзэгдэн байж олон нийтэд хандаж хашхираад байгаа юм.

Энэ бол зөвхөн О.Батнайрамдалын биш нийт монголчуудын бухимдал атал үүнийг сонирхох ч үгүй байгаа нь хүүлэгчдэд, тэдний өөдөөс эс үйлдэхүй хийж буй улстөрчдөд, эрх баригчдад боломж олгож буй хэрэг. Ийм байдалтай хамгийн их тэмцсэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, түүний багийнхан улс төрийн хувьд "шангаа хүртээд" сууж буй нь ч Монголын эмгэнэл. Үргэлжлэх ёстой "дээрэм" гэж байдаг бололтой. Уг нь "буруу үйлдэлд зөв цаг хугацаа гэж байдаггүй" гэж О.Батнайрамдалын хэлсэн нь үнэн юм шүү дээ.

 

2026.05.04.

Нийтлэлч Оргилмаа

О.Батнайрамдалын "адлагдсан нулимс” буюу “Рио Тинто” гэгч хүүлэгчдэд өдөр бүр 10 тэрбум төгрөг төлсөөр байх уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:52
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өчигдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани