Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

М.Сэдрагчаа: Ямар их хөдөлмөрөөр Тавантолгойн нөөцийг тогтоосныг залуучууд ойлгохгүй л дээ

М.Сэдрагчаа: Ямар их хөдөлмөрөөр Тавантолгойн нөөцийг тогтоосныг залуучууд ойлгохгүй л дээМонголын  хөгжлийн хөтөч, эдийн засгаа аврах гарц хэмээж буй   Тавантолгойн ордын  анхны хайгуулыг хийж, уурхайн эхний шанг татсан  хүмүүс даруухан,амтай болгон энэ сэдвээр ярьж  байхад ч чимээгүй  байдаг. Тиймээс олон нийт тэднийг   мэдэх байтугай танихгүй  байх нь элбэг. Тэгвэл бид энэ удаагийнхаа "Ярилцах цаг” булангаар  Тавантолгойн ордын анхны хайгуулын ангийн дарга, БНМАУ-ын V, VI, VII, VIII жилийн гавшгайч, Тэргүүний  геологич Мангалын Сэдрагчааг уншигч танаа уулзуулж байна.

 

- Монголын ашигт малтмалын салбарын түүхийг бичилцсэн хүмүүсийн сургийг гаргах гэсээр багагүй цаг авсны эцэст таныг олж уулзлаа. Тавантолгойн ордын анхны хайгуулыг хийж улс эх орондоо том хувь нэмэр оруулсан танд жаахан хожуу ч гэсэн уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Энэ салбартай холбогдсон   таны ажлын гараа  хаанаас, хэрхэн  эхлэв?

-Энэ салбарт туулсан миний зам хаанаас эхэлж, хаа хүрэв, энэ хооронд  юу хийж бүтээв гэвэл нэлээн урт түүх өгүүлнэ.

Анх номын дуу сонсч, ногоотой шөлийг нь ууж мэргэжил эзэмшсэн нь   1968 он,  тэр үед би Политехникумын өрмийн мастерийн ангийг төгссөн юм. Тэр Политехникум гэдэг чинь ер нь их том үүрэг гүйцэтгэсэн юм шүү дээ. Төгсөнгүүтээ Геологийн удирдах газарт өрмийн мастераар хоёр жил ажилласан.Тэр үед  Жанчивлангийн рашаан сувиллын хайгуулыг хийж, ихэнх цооногийг нь өрөмдсөн. Одоо ажиллаж байгаа  260 метрийн гүн дэх ашиглалтын цооног гэхэд л  200-гаад метрийг нь би өрөмдсөн юм. Залуу ч байж,  төлөвлөгөөт эдийн засгийн үе гээд  төлөвлөгөө нормоор байнга шахаастай.  Тиймээс зун нь Жанчивланд ажиллачихаад өвөл нь Оргил рашаан сувиллын цооногуудыг өрөмдөж байх жишээтэй. Тэр үед хамт ажиллаж байсан "Рашааны” З.Нарангэрэл маань одоо гавьяат болоод гялалзаж явна. Энэ ажлын дараа би  өрмийн ахлах мастераар дэвшиж, нэг ёсондоо дарга болж  доороо  6-7 хүнийг удирддаг боллоо. Гэхдээ ахлах мастерын ажлыг хоёр жил хийгээд инженер болохоор шийдэж дахиад суралцсан. 1975 онд  МУИС-ийг  ашигт малтмалын ордын хайгуулын геологич мэргэжлээр төгсч Геологийн удирдах газартаа өрөмдлөгийн технологич инженерээр хуваарилагддаг юм байна. Инженерээр хоёр жил ажиллаад  хайгуулын ангийн дарга болсон. Дараа нь   эдийн засагч, орлогч дарга гээд олон ажил хийж, янз бүрийн албан тушаал хашсан. Хувийн хэвшилд ч ажиллаж үзсэн. Дорноговийн Иххэтийн Хөшөөт, Олонгийн ухаагийн нүүрсний нөөцийг тогтоохоос анх эхэлсэн. 1968 оноос 2007 он хүртэл  тасралтгүй 40 жил   Монголын уул уурхай, ашигт малтмалын салбарт ажилласан байна. Түүнээс хойш гэртээ ном, сэтгүүл эргүүлсэн шигээ, хүүхдүүд, ач гучтайгаа бужигнаж сууна даа.

 

- Тавантолгойн ордын анхны хайгуул ангийн дарга болсон түүхээс сонирхоё. Тийшээ томилсон нь ямар учиртай байв?

- Тавантолгой  бол  манай орны таван жилийн төлөвлөгөөт зорилтод тусгагдсан эдийн засаг, нийгмийн хөгжилд асар их ач холбогдолтой коксжих нүүрсний орд, тиймээс  анхнаасаа л улсаас ихээхэн итгэл найдвар тавьж байсан юм.  Тэр бол  1970-аад оны сүүлч, 1980-аад оны эхэн үе л дээ.  Ингээд тав дахь жилд нь  буюу 1982 онд намайг тийш нь  хайгуулын ангийн даргаар томилсон.  Улсын төлөвлөгөө биелүүлэх хатуу даалгавартай. Тэнд 13 өрмийн бригадтай 130 хүн өрөмдлөг хийж, нэг метр нүүрснээс  70-75 см чанартай нүүрс  авах үүрэгтэйгээр  ажиллаж байсан. Ер нь тэр  үед чанарын шаардлага тэгж л тавигддаг байсан юм. Намайг очиход Тавантолгойн нүүрсний уурхай  маань төлөвлөгөөгөө биелүүлж чадалгүй дөрвөн жил болчихсон. Би тав дахь жилд нь томилогдож очоод тэндээ  найман жил зургаан  сар хайгуулын ангийн даргаар ажилласан. Миний ажилласан жилүүдийн эдийн засгийн үзүүлэлтүүд тогтмол биелж, хамт олноороо улсын  VII, VIII таван жилийн гавшгайч болж байлаа. Эдийн засгийн үзүүлэлтүүд энэ байна / он, оноор нь гаргасан эдийн засгийн тооцооллыг харуулсан хүснэгтүүдийг гаргаж харуулав/. Тухайлбал, VII таван жилд баганат өрөмдлөгийг 109950.0 т.м хийх байсан бол бид 122823.9 т.м өрөмдөж улсын төлөвлөгөөг 111.7 хувиар давуулан биелүүлсэн. VIII таван жилд 97700.0 т.м өрөмдөх байсан бол 110009.1 т.м өрөмдөж, төлөвлөгөөгөө 112.6 хувиар давуулан биелүүлсэн. Уурхайн бас нэг чухал үзүүлэлт бол уулын далд ажил. Газар доогуур 30 метрийн налуугаар явж, хоёр тийшээ салаалж  технологийн дээж авах ажил. Нүүрсний чанарыг тодорхойлох маш чухал ажил,  хариуцлага  ч их шаарддаг. Бид тэр ажлыг сайн гүйцэтгэсэн.

 

- Төлөвлөгөө биелэхгүй байгаа газарт улсын даалгавраар томилогдож очсон гэж байна. Ажлаа юунаас, ямар аргачлалаар  эхэлж байв?

-Намайг очиход хайгуулын анги 400-гаад хүнтэй, түүнээс  хэлдэг нь олон, хийдэг нь цөөн байсан.  Тиймээс бүтцийн өөрчлөлт хийж, 200 хүнтэй болгосон. Өрмийн бригадтай, нэг бригадад 10 хүн ажилладаг байсан. Түүнээс таван бригадыг  авч үлдээд, наймыг нь явуулсан. Орос мэргэжилтэн гээд баахан хүн, юу ч хийдэггүй. Тэгэхээр нь дээд газар руу утасдаад "Та нар энэ хүмүүсээ ав” гэсэн. Юу ч хийхгүй, тэгээд машин унаад дэмий тэнээд байгаа юм чинь явуулахаас яахав. Шалгаад үзсэн чинь нөгөө мэргэжилтэн гээд байгаа хүмүүс нь нэг нь ч  дээд сургууль төгсөөгүй, өрмийн мастер, слесарь голдуу нөхдүүд. Тэр байтугай Тавантолгойд нэг үе Оросоос цэвэрлэгч хүртэл ирж өндөр цалин авч байлаа шүү дээ. Байгаа байдлыг нь яам, тамгын газарт нь шууд л хэлсэн. Миний үгийг хэн ч сөрөөгүй. Би ч "Та нар таван жил ажиллалаа. Өрөмдсөн цооногоо хар” гээд зад загначихсан. Намайг тэнд ажиллаж байхад  Оросууд Тавантолгойг авах гэж байна гэсэн яриа  байнга дуулддаг байлаа. 

 

Л.Моломжамц Д.Содном гээд том дарга нар тэргүүлсэн хяналт, шалгалт их ирнэ.   Геологийн сайд Маулет, Өмнөговь аймгийг  насаараа шахам удирдсан  Наранхүү дарга, Оросын мэргэжилтнүүд  гээд олон хүн шалгалтын бүрэлдэхүүнд орж очдог. Технологийн дээж авч тэр үеийн ЗХУ руу явуулдаг байсан учраас орос мэргэжилтнүүд ч тасрахгүй. Тэр олон хяналт, шалгалтын завсраар ажлаа хийгээд, сайн хийснийг нь урамшуулж, саарыг нь шүүмжилж,  хажуугаар нь спорт, соёл урлагийн арга хэмжээнд бэлтгэж оролцож бас болоогүй  ээ цом хүртэл авч түүнийгээ тэмдэглэж, салхинд гарч хорхог хийж идсэн шигээ баяр, ёслолоо ч тэмдэглээд бужигнаж явсан. Хамгийн гол нь хайгуулын анхны ангид  сайхан хамт олон бүрдэж, бодож сэтгэх нь хүртэл яг нэг хүн шиг  болж хамтарч ажилласны үр дүн гарсан. Дээр нь хүн нэг бүрийг уралдаанд тооцоотой үүрэг амлалт авахуулж, түүнийг нь хамгаалуулж дүгнэх ажлыг хэвшүүлж зохион байгуулсан. Энэ бүхний хүчинд  нөгөө улсын төлөвлөгөөг тасалдуулаад байсан  хайгуулын анги маань Геологийн удирдах газар, яамнаас зарласан  социалист хөдөлмөрийн  төлөө болзолт уралдаанд 24 удаа эхний байрт шалгарч байлаа шүү дээ. Тэр үед чинь биднээс л эх орны хөгжил шууд шалтгаалах юм шиг санаж, ямар ч бэрхшээлээс  шантралгүй зүтгэж явлаа. Ер нь Тавантолгойн арвин нөөцийг тогтоох хайгуулын ажил ямар үнээр бүтсэнийг одоогийн залуус ойлгохгүй л дээ.

 

-Тавантолгойн анхны  хайгуулын  ангийнхны байгуулсан том гавьяа бол яах аргагүй энэ  ордын нүүрсний  чанарыг  тодорхойлуулж,   ТЭЗҮ-ийг боловсруулж   нөөцийг нь тогтоолгосон явдал байх. Одоо бидний  "коксжих нүүрсний 6.4  тэрбум тонн нөөц, түүнийс ашгаас хүртэх "1072 хувьцаа”  гэхчлэн шуугиад байгаа Тавантолгойн гол үзүүлэлтүүдийг та  гардаж хийсэн үү?

-Тавантолгойн нүүрсний ордыг  ашиглах шийдвэрийг Сайд нарын зөвлөлөөс 1978 онд гаргаж ажил үндсэндээ  эхэлж байсан юм. Гэхдээ ажлын явц тийм ч сайн байгаагүй.  1986-1990 онд  БНМАУ-ын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд заасны дагуу  манай хайгуулын ангийнхан Тавантолгойн коксжих нүүрсний ордын эхний ээлжинд ашиглах хэсгийн урьдчилсан  болон нарийвчилсан хайгуулыг  хийсэн. Хайгуулын ажлаар нийт нөөцийг  6.4 тэрбум  тонноор тогтоон  батлуулж, улсын комисст хүлээлгэж өгсөн. Ингээд  VIII таван жилийн төлөвлөгөөг гурван жил зургаан сард багтаан хугацаанаас нь өмнө биелүүлсэн. Үүнийхээ  зэрэгцээ орд газрын эрэл үнэлгээ, урдьчилсан хайгуул, орд газрын төвийн хэсэгт нарийвчилсан хайгуулын ажлыг хийж, ирээдүйн уурхайн тосгоны усан хангамжийг шийдвэрлэж өгч байлаа.  

 

-Тавантолгойн анхдагчид одоо  хоорондоо хэр холбоотой   байдаг вэ?

-Би 40 жил уул уурхайн салбарт ажиллахад ихэнхэд нь хүн загнадаг ажил хийсэн /инээв/. Надад загнуулж явсан Тавантолгойн анхны хайгуулын ангийнхан  одоо ч надтай ойр байдаг юм. Бас бидний дундаас олон хүн бурхан болсон байна.  Одоогоос 15 жилийн өмнө би  санаачилж, хуучин хамт олноороо золголт хийдэг болсон.  Би "Тавантолгойн анхны хайгуулчдын холбоо” гишүүддээ үйлчлэх  ТББ-ын  тэргүүнээр  ажилладаг юм. Энэ хүмүүсийг  ядарсан, зүдэрсэн үед тусалж, баяр ёслолыг нь тэмдэглэж, тэднийхээ хийсэн бүтээсэн, дурсгалтай зүйлүүдээр хэдэн  сайхан ном хэвлүүлж,  төр, засгийн зүгээс  алдар гавьяаг нь үнэлүүлэхсэн гэж хүсдэг.Тавантолгойн анхны хайгуулын ангид ажиллаж байсан бүх хүний нэрсийг гаргаж, зураг хөргийг нь олж, хийсэн бүтээснийг нь тодотгож "Тавантолгойн хайгуулчид, хөгжилд дуудсан он жилүүд” ном бүтээсэн. Мөн Тавантолгойн анхны хайгуулчдын холбооны танилцуулгыг гаргасан. Бас нэг зүйл бол дээхнэ үед уул уурхайн орд газар ажиллагсдад  ордын шагнал гэж мөнгөн урамшуулал өгдөг байсан юм. Бид тэрийгээ аваагүй. Тэр асуудлыг хөөцөлдөж багагүй явсан, бүтээгүй. Урьдын юм ул болдог гэдэг биз дээ.

 

-Тухайлбал,  улс эх орондоо  коксжих нүүрсний ордын анхны хайгуулыг хийж, 6.4 тоннын нөөцийг нь тогтоолгож, улсын комисст хүлээлгэж өгсөн танд  төрөөс  ордын урамшуулал өгвөл  хэдий хэмжээний мөнгө  өгөх ёстой гэсэн үг вэ? 

 -Дор хаяж хоёр тэрбум төгрөг олгох ёстой. Төр засгийн зүгээс танд тэр урамшууллыг чинь бодож  өгнө гэж хэлж, би багагүй хөөцөлдсөн. Амлачихаад өгөх болохоороо шийддэггүй. Сүүлийн үед захирлууд нь шоронд орсон, зарим нь гадагшаа гараад явчихсан дуулдах юм. Тэгээд энэ асуудал маань эзэнгүйдэж байх шиг байна.

 

-Таныг Засгийн газраас зарласан "Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ  оруулж, хувийн хэвшилд олон жил ажилласан гэж дуулсан. Танай компани хаана олборлолт хийж байв?

-1990 онд би Тавантолгойн хайгуулын ангийн даргын ажлаас өөрийн саналаар хот руу шилжиж ирсэн юм. Тэгээд Төвийн геологийн экспедицийн авто  гражийн эдийн засагч-даргаар хоёр ажил ажиллалаа. Тэгж байтал хувьчлал эхэлсэн. Нэг өдөр надаас " Авто гражаа хувьчилж авах уу”  гэж асууж байна. Тийм хөрөнгө хаанаас байх билээ. Тэгсхийгээд  зах зээл  ч эхэлж, хүмүүс хувийн  хоршоолол, компани байгуулж ажил, үйлчилгээ эхлүүлсэн. Тэгэхээр нь  1992 оны хавар "Ундрам Сэд” ХХК –аа байгуулж аваад  алт олборлох чиглэлд ажиллаад үзье гэж шийдлээ.  Эхнийх нь Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Өндөр эрэгийн шороон ордод  өөрийн хүчээр хайгуул хийж, 1993-1996 онд цэврээр 85.7 кг алт олборлосон.

 

Дараа нь Төв аймгийн  Заамар сумын нутагт Баянгол жалганд олборлолт хийж 168.1 кг алт, 1999-2003 онд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутгаас 309.5 кг алт  олборлосон. Нийтдээ 563.3 кг алт олборлож, Засгийн газрын "Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гар бие оролцсон. Түүнээс хойш дахиж  алтны зөвшөөрөл аваагүй. Бусад компанийн олборлолт явуулж чадахгүй байгаа ордуудад түрээсээр ажилласан. Энэ хугацаанд манай компани хайгуул, олборлолт явуулсан бүх талбайгаа  үлгэр жишээчээр  нөхөн сэргээж, орон нутгийнханд нь хүлээлгэж өгсөн байдаг юм. Улсын төсөв бүрдүүлэхэд  ч  нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж, 876637.6 сая төгрөгийг татварт төлж, 2002, 2003 онд "Найдвартай татвар төлөгч”, 2004 онд "Монгол төрийн алтан санг арвижуулагч” , 2007 онд нийгмийн даатгалын байгууллагаас "Нийгмийн хөгжлийг дэмжигч тэргүүний байгууллага” батламж, өргөмжлөлөөр шагнуулж байсан. Ийм компани Сонгинохайрхан дүүрэгт ганцхан байдаг нь манайх. Гэхдээ 2007 оноос хойш  үйл ажиллагаа явуулсангүй.”Алт” хөтөлбөр олон хүний амьдралыг тэтгэсэн. Овойж оцойсон их хөрөнгөтэй болоогүй ч ач зээ нартаа боловсрол олгочих чадал суусан.

 

-Одоо хоёулаа таны амьдралын тухай жаахан хөөрөлдөх үү?

-Ах нь малчин хүний хүү. Манай аав, ээж Завхан аймгийн Яруу сумандаа насаараа мал маллаж амьдарсан.  Би арван хүүхдийнх нь  отгон,бас  сургууль соёлын мөр хөөсөн ганц нь.

 

-Тавантолгойн анхдагчид  энэ ордын тухай одоо огт ярихгүй байх шиг?

-Дээхнэ үед  сонин, сэтгүүлүүд  надаас ярилцлага авч, хэвлэлээр их гардаг байлаа. Шавь нар маань ч их гардаг, миний тухай ярьсан, дурссан зүйлүүд ч  бишгүй байх. 1990-ээд онд Засгийн газраас "Шилдэг 50 бизнесмэн”-ийг шалгаруулдаг байсан юм, түүнд хоёр ч удаа шалгарч "Засгийн мэдээ” сонинд  гарч байлаа. Одоо тэтгэврийн хөгшчүүл гээд сэтгүүлчид биднийг тэр болгон эрж сурч юм асууя гэдэггүй юм шиг билээ.

 

-Таны хийсэн ажил, хэлж ярьж байгаагаас ажиглахад амтай ч, аатай ч, ажлаа ч хийдэг инженер явжээ гэж бодлоо?

-Манай геологчид чинь хээрээр гэр хийж, хэцээр гэр хийж явдаг өвөрмөц мэргэжилтэй. Эрчүүдийн ажил шүү дээ. Эр хүн хэлсэн дээ, эмээлт морь харайсандаа гэдэг биз дээ. Хэн нэг нь хэлсэндээ хүрээгүйгээс болоод хоорондоо харилцан шүтэлцээтэй, гинжин хэлхээтэй, бүр Орос-Монголын харилцаанд хүртэл нөлөөлөх том ажил саатаж зогсоно. Цагтаа амжуулаагүй явдлаас болж хээр өлсч, цангаж үхэж ч мэдэх ажил. Ийм тохиолдол ч байдаг. Тэгэхээр энэ  мэргэжлийг сонгосон л бол хойш сууж, доош малтаж болохгүй. Өргөж даах чулуугаа амла, амласан бол өргө, гүйцээ. Энэ бол миний амьдралын зарчим болсон зүйл. Манай геологчдын зарчим. Тэр тухай одоогийн залуус ойлгохгүй  гэж би түрүүнд хэлсэн дээ. Тэрийг буруу гэх нь хаашаа юм. Цагийн юм цагтаа.

 

-"Тавантолгойн хайгуулчид, хөгжилд  дуудсан он жилүүд” номыг үзэхэд танай үеийнхэн төрийн хайр хишгийг хүртсэн нь цөөнгүй харагдана лээ. Та ер нь ямар шагналтай билээ?

-Нөхдийгөө л юманд хүргэе гэж чардайж явснаас биш өөрийгөө гэж өргөдөл цаас бариад гүйж явсангүй. 2009 онд бил үү дээ, "Алтан гадас” авсан. Тэр ном чинь харин өдөр бүхэн найз нөхөдтэйгээ уулзах мэт баясгадаг шагнал болсон юм шүү.


Ч.ҮЛ-ОЛДОХ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

М.Сэдрагчаа: Ямар их хөдөлмөрөөр Тавантолгойн нөөцийг тогтоосныг залуучууд ойлгохгүй л дээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ дөрвөн сар дараалан өсөж байна

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 ...

2025 оны 12 сарын 02, 17 цаг 03 минут
"Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, түүхэн дээд амжилтаа тогтоожээ

  "Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, 3.4 ...

2025 оны 12 сарын 02, 15 цаг 26 минут
Украин газрын тосны терминалд цохилт өгч байгааг Казахстан эсэргүүцэв

  Казахстан улс ням гарагт /2025.11.30/ мэдэгдэл гаргахдаа Хар тэнгис ...

2025 оны 12 сарын 01, 14 цаг 07 минут
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос зохион байгуулж буй “Шинэ ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 58 минут
Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 56 минут
Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 53 минут
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 51 минут
Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 44 минут
Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 25 минут
Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 23 минут
Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 20 минут
Зэсийн АМНАТ-аас шалтгаалж шинэ ордууд царцав

  Өнөөгийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ганцаараа зэс дээр ...

2025 оны 11 сарын 19, 10 цаг 52 минут
Цохилтод өртсөн Новороссийск боомт газрын тос ачиж эхэллээ

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Новороссийск боомт өнгөрсөн баасан гарагт ...

2025 оны 11 сарын 18, 16 цаг 49 минут
Нүүрсний биет хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа ч үнэ өсөхгүй хэвээр байна

  2025 оны төгсгөлд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилго ...

2025 оны 11 сарын 18, 13 цаг 46 минут
2025 оны 11 сарын 17, 16 цаг 46 минут
"OPEC+" ирэх оны эхний 3 сард газрын тосны гарцын өсөлтийг түр зогсооно

"OPEC+"-ийн найман гишүүн орон арванхоёрдугаар сард түүхий ...

2025 оны 11 сарын 14, 17 цаг 53 минут
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

  Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх ...

2025 оны 11 сарын 14, 16 цаг 28 минут
Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

  Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 27 минут
Нүүрсний ерөнхий менежер нь Төр

  Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх ...

2025 оны 11 сарын 12, 13 цаг 16 минут
Нүүрсний хэргийг мухарлая!

  Нүүрсний хэрэг мандаж, 40 их наядын хулгайн эрэлд улсаараа гарснаас ...

2025 оны 11 сарын 12, 12 цаг 58 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани