Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ДЭЛХИЙД АНХНЫ ЦӨМИЙН ХАЯГДAЛ БУЛШЛАХ ТӨВИЙГ “МОНГОЛД БАРИНА”

Цөмийн хог хаягдлыг аюулгүй булшлах технологийг хүн төрөлхтөн одоог хүртэл олж нээж чадаагүй байна. Харин улс орнууд цөмийн хаягдалыг булшлах, аюулгүй болгох гэж ашигласнаасаа хэд дахин илүү эдийн засгийн зардал гаргаад байгаа бөгөөд байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх хор уршиг нь хэдэн мянган жилээр үргэлжлэх юм байна гэдгийг ухаарч эхлээд байгаа билээ.

Иймээс цөмийн эрчим хүч ашиглагч томоохон орнууд тухайлбал, АНУ, Япон зэрэг улс өөрийн нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдал булшлахыг нэг мөсөн хориглож, харин Монгол, зэрэг ядуу буурай орнуудад булшлах арга саам идэвхтэй эрж хайж байгаагийн тод жишээ нь манайд үүсээд байгаа цөмийн хаягдалтай холбоотой асуудал юм. Энэ санаагаа хэрэгжүүлэхэд зориулан хэд хэдэн олон улсын конвенциуд зохиосон бөгөөд бүгд л ”алтыг нь аваад авдрыг нь хаяна” гэдэг зарчим дээр үндэслэгдсэн атомын цахилгаан станцтай орон ашгийг нь хүртээд уран гаргасан орон уршиг, хохиролыг нь үүрэх учиртай олон улсын конвенциуд юм.

Энэ чиглэлийн бизнес эрхэлдэг үндэстэн дамжсан томоохон корпорациудын хувьд Монгол нь мөнгө муутай, засгийн газар нь хээл хахуульд автсан, хэдэн цаасны төлөө юугаа ч зарахаас буцахгүй хэдэн улс төрчтэй ”нууцаар хуйвалдан бизнесээ явуулахад яг сайхан тохироо бүрдсэн” улс болон харагджээ. 

Монголд цөмийн хаягдал булшлах төлөвлөгөөний талаар Тошиба, Вестингхауз корпорацийн оролцоотой Япон, АНУ, Монголын Засгийн газрууд нууцаар хэлэлцэн тохирч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар анх 2011 оны 5 сарын 09-нд Японы өдөр тутмын Маиничи Шимбун (Mainichi Shimbun[1]) сонин болон Олон улсын мэдээллийн Ройтерс (Reuters[2]) агентлаг мэдээлсэн.  Энэ хэлэлцээрийн дүнд Монгол, Япон, АНУ-ын ЗГ-ын хооронд ”Comprehensive Fuel Service” нэртэй гэрээ байгуулахаар төслийг нь боловсруулсан байна.  Уг гэрээ нь атомын цахилгаан станц барих, станцаас гарсан цөмийн хаягдлыг булшлахтай холбоотой бөгөөд Монгол үүнд нь ”нэн чухал” үүрэг гүйцэтгэх учиртай байжээ.

 

[1] Японы өдөр тутмын сонин. 136 жилийн түүхтэй, Японы хамгийн түгээмэл өдөр тутмын сонин http://blog.goo.ne.jp/harumi-s_2005/e/cb1bc59797e6f41f24a6c12d31b16f05 (эх үүсвэр)

[2] Английн олон улсын мэдээллийн агентлаг

Японы сонинд энэ нууц уулзалтын талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлсэн бөгөөд үүнд Монголын засгийн газрыг Гадаад харилцааны яам болон АтомМон ТӨХК төлөөлж, Японы Эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэлийн яам, АНУ-ын Эрчим хүчний газар төлөөлөн оролцсон байна.

Нууц хэлэлцээрийн цаана Тошиба корпораци байгааг ч ил гаргасан байна.  Учир нь Тошиба корпораци 1886 онд байгуулагдсан атомын цахилгаан станцын технологиор тэргүүлэгч АНУ-ын Вестингхауз[1] корпорацийн ихэнх хувьцааг 600 тэрбум иенээр худалдан авсан байна.  Тошиба Төв Азиас олборлосон ураныг худалдан авч, цөмийн хаягдлыг Монголд булшилж түүнээс их ашиг олж болно гэж тооцжээ.

Нууц хэлэлцээрийг хэрэгжүүлэхээр бэлтгэсэн гэрээний төслийг АНУ-ын Ньюсмакс (newmax)[1] олон улсын мэдээллийн агентлаг олж авсан бөгөөд энэхүү гэрээнээс харахад Обамагийн захиргаа Монголд цөмийн хаягдал булшлах төв байгуулахыг хөхүүлэн дэмжиж байгаа нь илт байсан байна. Гэвч хэд хэдэн шалтгааны улмаас энэхүү нууц хэлэлцээрийн хэрэгжилт хойшлогдсон байна.

  1. Монголын мэдээллийн хэрэгслүүд энэ тухай мэдээлж Монголын байгаль орчны төрийн бус байгууллагууд болон иргэд хүчтэй эсэргүүцэн тэмцсэн тул Монголын Засгийн газар үүнийг хэрэгжүүлэх тийм амаргүй болохыг ойлгон цаад түншүүддээ түр азнах хэрэгтэй байгааг учирлан тайлбарлав.
  2. Энэхүү нууц хэлэлцээрийг Япон, АНУ, Австрали, Англи болон Азийн олон орнууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчтэй шүүмжилж олон улсын анхааралд хүргэсэн.
  3. Ид хэлэлцээр явагдаж байх үед цунами болж Японд хэд хэдэн атомын цахилгаан станц доголдож дэлхий даяар цөмийн аюулын цочрол бий болсон байна.

Олон улсын хэвлэл мэдээллээс үзэхэд АНУ, Япон улсууд цөмийн эрчим хүчний хэрэглээг цаашид нэмэгдүүлэх бодлого барьж байгаа бөгөөд үүнд учирч буй гол бэрхшээл нь цөмийн хог хаягдлыг нутаг дээрээ булшлах улс олох зайлшгүй шаардлага байгаа юм. 

Энэ зорилгоор АНУ Японыг Монголтой хэлэлцээр хийж тохирохыг шахаж[1]байгаа гэж бичсэн байна.

Мөн Вестингхауз корпорацийн ерөнхийлөгч Даниел Родерик Японы сонинд саяхан өгсөн ярилцлагадаа Япон болон хэд хэдэн орнуудад атомын цахилгаан станц барихаар төлөвлөж байгаагаа дурдсан байдаг[2]

Daniel Roderick, Ерөнхийлөгч, Вестингхауз корпораци

Japantimes[1] олон улсын мэдээллийн агентлаг  2016 оны 01 сарын 26-нд гаргасан  ”The elephant in the room for Toshiba is nuclear” нийтлэлдээ Японы Ерөнхий сайд Шинзо Абе өнгөрсөн 10 дугаар сард Монголтой тохиролцсон гэсэн мэдээлэл нийтэлжээ.

Тошибагийн ерөнхийлөгч асан Норио Сасаки, АНУ-ын Эрчим хүчний газрын хооронд бичсэн имэйлд Монголтой цаашид хэлэлцээрээ үргэлжлүүлэх шаардлагатай үүнийг маш нууц түвшинд явуулах хэрэгтэй гэж[2] дурдсан байна. 

Монголын ЗГ болон бусад оролцогч талууд түр хүлээхээр шийдэж ийм нууц хэлэлцээр байхгүй гэж ”тасгүрийж” байгаа хэдий ч төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр улайран зүтгэсээр байгааг 2016 оны 1 сард Japantimes[3] олон улсын мэдээллийн агентлаг гаргасан нийтлэл, мөн саяхан болсон УИХ-аар хэлэлцэх гэсэн асуудлууд илт харуулж байна.

 

ДЭЛХИЙД АНХНЫ ЦӨМИЙН ХАЯГДAЛ БУЛШЛАХ ТӨВИЙГ “МОНГОЛД БАРИНА”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани