Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ажилгүйдлийг хумих найдвар нь “Оюутолгой”

Бүтээн байгуулалтын оргил үед "Оюутолгой”-д 3000 ажилчин шинээр авна

Ажилгүйдэл дээд "амжилт” тогтоож байна. Энэ оны эхний улиралд ажилгүйдлийн түвшин 11.6 хувьд хүрснийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас (УБСЕГ) мэдээлэв. Монгол Улс хэдий үеэс ажиллах хүчээ ангилж, ажилгүйдлийн түвшинг тогтоож эхэлсэн нь тодорхойгүй.

Гэвч статистикийн цахим хуудсыг сөхөн үзвэл ажилгүйдлийн үзүүлэлт 1989 оноос эхэлнэ. Тэгэхээр бид лав сүүлийн 27 жилийн турш ажилгүйдлийн түвшнээ тасралтгүй тогтоож байна. Энэ ил үзүүлэлтийг эш үндэс болгон, сүүлийн 27 жилийг нэг мөчлөг гэж үзвэл ажилгүйдлийн түвшин дээд цэгт хүрчихээд байна. Ажилгүйдэл туйлдаа тулж, түүхэн дээд хязгаарыг давж байна. Тэгвэл уншигч танд ажилгүйдлээс үүдсэн "амжилт”-уудыг хүргэе.

Нийтлэлийн эхэн д өгүүлсэнчлэн ажилгүйдлийн муруй түүхэн дээд утгаа авсан. Монголын эдийн засаг олон ч удаа өгсөж, уруудан, цөөнгүй хямралтай нүүр тулсан. 

Гэсэн ч ажилгүйдлийн түвшин нь өнөөгийнх шиг дээд цэгтээ хүрсэн удаа нэгээхэн ч үгүй. Өнөө хэр үргэлжилж буй гэгддэг 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед ч ажилгүйдэл ингэтлээ ахиж байсангүй. Дэлхий даяар туйлдсан тэр амаргүй үед энэ дүн 10 хувьд хүрсэн байдаг.

Үүнээс өөр өдгөө дээд утгаа аваад буй 11.6 хувьд дөхөж очсон нэг тохиолдол бий. Тэр нь ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн, 1990-ээд оны шилжилтийн богино хугацаанд ажилгүйдлийн түвшин хос оронтой тоонд хүрч байв. Гэхдээ л 11 хувийг давж байсангүй. Тэгвэл эдийн засгийн шилжилт, эх дэлхийн хямралын үеийнхээс илүү ажилгүйдэлтэй бид нүүр тулаад байна.

Ер нь өвлийн саруудад уурхай амарч, барилга зогсож, ажилгүйдэл өсдөг. Иймд жилийн эхний саруудыг "унтаа” үе гэж тодорхойлох нь бий. Тэгвэл энэ идэвхгүй үеийн тоо, баримтыг ашиглан, шуугиан тарилаа гэж уншигч та зэмлэж магадгүй. Тэгвэл өмнөх онуудын "унтаа” үеийн үзүүлэлттэй өнөөгийн дүнг харьцуулахад ч өндөр байна. Сүүлийн хэдэн жилийн эхний улирлын дүнд дүгнэлт хийцгээе.

2013 оны эхний улирал. Ажилгүйдлийн түвшин жилийн өмнөхөөс нэг хувиар татарч, 9.3 хувьд хүрч байжээ. Харин 2014 онд нь үл ялиг буюу 0.1 хувиар өссөн. Тэгвэл 2015 онд ажилгүйдэл хоёр хувиар буурсан байдаг. Энэ онд ч мөн ажилгүйдэл өссөн. Өсөх, өсөхдөө бүр 4.2 хувиар эрчимжжээ. Тэгвэл энэ хурд нь сүүлийн таван жилийн хамгийн өндөрт тооцогдож буй нь бас нэгэн "амжилт”. Ажилгүйдлээс үүдэлтэй "амжилт” үүгээр дуусахгүй ээ.

55 мянган иргэн өнгөрсөн онд ажилгүйчүүдийн эгнээнд элсчээ

Ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ талийлаа. Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээлснээр өнгөрсөн онд 18.7 мянган иргэн ажилгүй болж, тэтгэмж авсан. Эдгээр иргэнд нийт 22.3 тэрбум төгрөг олгожээ. Энэ нь тухайн жилийн сангийн орлогоос 20 орчим хувиар илүү зарлага аж. Өөрөөр хэлбэл, ажилгүйдлийн сангийн зарлага нь орлогоо давав.

Энэ байдал 2016 онд ч давтагдаж байна. Оны эхний дөрвөн сарын байдлаар 6.9 мянган хүн ажилгүйдлийн тэтгэмж авсан. Үүнд нийт 9.5 тэрбум төгрөг зарцуулсан нь орлогоосоо даруй 30 орчим хувиар давсан дүн. Ажилгүйдлийн сан дахь мөнгөн орлого нь зарлагаа нөхөж гүйцэхгүй байна. Энэ жишээ хөдөлмөр эрхлэлт хэр хурдтай хумигдаж буйн бодит илрэл.

УБСЕГ-ын мэдээлснээр өнгөрсөн онд 55 мянган иргэн ажилгүйчүүдийн эгнээнд элсчээ. Ингэснээр оны эхний улирлын байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 143.5 мянган иргэн ажилгүй байна. Бас Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн нэгэн судалгааны дүнг танилцуулъя. Уул уурхай хумигдсанаар сүүлийн гурван жилд 9.3 мянган хүн ажлын байргүй болжээ.

Ер нь ажилгүйчүүдийн арми тэлж буй бодит дүр зураг нүдэн дээр ил байгаа. Таксины жолооч нарын тоо олширч, хөршийн залуу, хамаатны дүү хүртэл ажлаасаа халагдсанаа хэлэлгүй нууж л явна. Тоон дүн олон мянгаар илэрхийлэгдэж, бодит байдал таагүй дүр зургийг дагуулж байна. Ажилгүйдэл ядуурлыг дагуулдаг бичигдээгүй хуультай.

Тухайлбал, өнгөрсөн онд Улаанбаатар хотод ажилгүйдлийн хэмжээ хоёр дахин өсөхөд нийслэлийн өрхийн орлого 10 жилд анх удаа буурчээ. Улсын хэмжээнд нэг өрхийн дундаж орлого 100 мянган төгрөгөөр хумигдсан. Ингээд иргэдийн худалдан авалт хумигдаж, чанаргүй зээлийн хэмжээ тэлж байна. Цаашлаад гэмт хэргийн гаралт өсөж байна. Долоон настай хүүхдүүд бүлэглэн дээрэм үйлдсэн хэрэг гарч, олон нийтийг цочроож буй. Бас банк, шатахуун түгээх станц дээрэмдсэн хэрэг олширч, эд зүйлийн хулгай ч огцом өссөнийг албаныхан баталж байгаа.

Сүүлийн 27 жилийг нэг мөчлөг гэж үзвэл ажилгүйдлийн түвшин дээд цэгт хүрлээ 

Угтаа улс орнууд ажилгүйдлийг хөгжлийнхөө жанжин шугам болгодог. Өндөр эдийн засгийн өсөлтөөс илүү нэг ч гэсэн иргэнээ ажилтай болгох нь эрх баригчдын эн тэргүүний зорилт байдаг.

Дэлхийн тэргүүлэх эдийн засаг АНУ л гэхэд ажилгүйдлийн түвшинг ажигласаар мөнгөний бодлогоо есөн жил хумиагүй. Улмаар 10 хувь байсан ажилгүйдлийн түвшин нь таван хувьд хүрэхтэй зэрэгцээд бодлогын хүүгээ хөндөж байгаа юм. Улс орнууд ажилгүйдэлд ингэж анхаарлаа хандуулж, бодлогынхоо луужин болгож байна. Тэрчлэн Америк ажилгүйдлээ долоо хоног тутам хэмжиж, мөнгөний бодлогоо тодорхойлоход ашигладаг.

Гэхдээ энэ оны хоёрдугаар хагаст томоохон төслүүдийн бүтээн байгуулалт эрчимжиж, ажлын байр нэмэгдэх төлөвтэй байгаа. Тухайлбал, "Оюутолгой” төслийн хоёрдугаар шатны бүтээн байгуулалтыг дагасан ажлын байр шинээр бий болж эхэлсэн. Ням гарагийн байдлаар л гэхэд "Оюутолгой” компанид дөрвөн ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авах тухай зарыг албан ёсны цахим хуудастаа байрлуулжээ.

Энэ онд "Оюутолгой” болон түүнийг түшсэн туслан гүйцэтгэгч, гэрээт компанид 1000 орчим хүн шинээр ажилд орох боломжтой, харин бүтээн байгуулалтын оргил үед "Оюутолгой”-д 3000 ажилчин шинээр авна гэж албан тушаалтнууд мэдэгдэж байна.

"Оюутолгой” төслийн хоёрдугаар шатны бүтээн байгуулалт ийнхүү эхэлснээр бусад салбарт ч хөрөнгө оруулалт нэмэгдэж, ажлын байр шинээр бий болох хүлээлт бий. Тэгэхээр түүхэн дээд цэгтээ хүрсэн ажилгүйдлийн муруйг богино хугацаанд өөрчлөх найдвар нь "Оюутолгой” болж хувирлаа.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ

Ажилгүйдлийг хумих найдвар нь “Оюутолгой”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани