Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЕРӨНХИЙ САЙД УУЛ УУРХАЙ, ЭРЧИМ ХҮЧНИЙХЭНТЭЙ УУЛЗЛАА

ЕРӨНХИЙ САЙД УУЛ УУРХАЙ, ЭРЧИМ ХҮЧНИЙХЭНТЭЙ УУЛЗЛАА

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уул уурхай, эрчим хүчний салбарынхныг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд  уулзалтын эхэнд "Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг саяхан батлууллаа. Уул уурхай, эрчим хүч бол Монголын голлох салбар. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт олон салбарын арга хэмжээг тусгасан. Энэ дөрвөн жилд хугацаанд нийт 26 их наяд төгрөгийн ажил арга хэмжээ явуулах судалгаа бий.  Үүнээс 12 их наяд төгрөгийн арга хэмжээ нь зөвхөн энэ хоёр салбарт хамаарч байгаа. Өөрөөр хэлбэл, нийт хэрэгжих арга хэмжээний 50 хувь нь уул уурхай, эрчим хүчний салбартай холбоотой гэсэн үг. Уулзалтаас үр дүн гарах нь чухал. Яриад өнгөрөх биш ямар үр дүн, санал санаачилга гарав гэдгийг дүгнэдэг байх хэрэгтэй” гэлээ.  Үүний дараа уулзалтад оролцогчид өөрсдийн санал бодлоо солилцов. Тухайлбал,


"МАК” компанийн захирал Б.Нямтайшир:  -Улс орны эдийн засаг хүнд байгаа. Тиймээс Засгийн газар аж үйлдвэрийг эрчимжүүлж, экспортыг дэмжих талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан.  Уул уурхай, аж үйлдвэр, нүүрсний салбарын бэрхшээлийг хэрхэн давах, эрх зүйн орчныг яаж сайжруулах, бидний өмнө ямар гох дэгээ байна вэ гэдэгт саналаа нэгтгэж сайд болон дэд сайд нарт хүргүүлсэн. Энэ саналыг Ерөнхий сайдад хүргүүлж байна.

"Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн: -Уул уурхай улстөржилтөд өртсөн салбар. Урт нэртэй хуулийн хүрээнд уул уурхайн олон компанийг хэлмэгдүүлж, цөөнгүй уурхайчдыг ажилгүй болгосон. Тэдний хамгаалалтад байсан газрыг хамгаалалтгүй болгож, нинжа нарт найр тавьсан. Дараа нь Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг баталж, энэ салбарт ажилладаг олон  хүний эрх ашгийг зөрчсөн. Өнөөдөр мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хуульд ойлгомжгүй заалт бий.  Энэ хуулийн ерөнхий санаа нь Монгол Улс геологи хайгуулаар ямар нөөцтөй, хаана, юу байгаагаа мэддэг баймаар байна гэж байгаа юм. Төр хөрөнгөөрөө хайгуул хийж, үүгээрээ хаана, ямар нөөц байгааг мэдэж аваад шийдвэрээ гаргах ёстой. Хуулийнхаа санааг гаргаж харах ёстой. Ашигт малтмалын газар хэрэгжүүлэгч агентлагийн шийдвэр орон нутагт очоод унадаг. Дунд нь аж ахуйн нэгжүүд хохирдог. Хөдөлгөөнийхөн, улс төрийн популизм хийж байгаа хүмүүс ард түмний өмчийг уул уурхайн компаниуд сүйтгэж байна гэсэн ойлголтыг тарааж байна. Сум болгонд хөдөлгөөн бий болж, уул уурхайн компани руу дайрч  давшилж байна. Ашигт малтмалын тухай хуульд ч өмчийн харилцааны асуудлыг тодорхой тусгаж өгөөгүй. Үндсэн хуульд  "Газрын хөрсөн дор байгаа баялаг ард түмний өмч. Түүнийг захиран зарцуулах эрх төрийн мэдэлд байна” гэсэн байдаг. Гэтэл хэзээ компанийн өмч болох вэ гэдэг нь ойлгомжгүй. Бүх зүйлд л ард түмний өмч нэрээр халхавчилж, уул уурхайн компани руу дайрдаг. Дээр нь нөөц ашигласны төлбөрийг тодорхой тайлбарламаар байна. Энэ төлбөрийг төлсний дараа компанийн өмч болох ёстой. Энэ харьцааг хуульд тусгаагүйгээс популизм хийж байгаа хүмүүсийн олз болж байна.

ШУТИС-ийн профессор Д.Дондов: -Ашигт малтмалын тухай хуульд нэг алдаа бий.  Тэр нь Гадаадын ч дотоодын ч бай хайгуул хийвэл зөвшөөрнө гэсэн заалт. Үүнийг эргэж хармаар байна. Үүнээс гарц шийдэл хайгаад Стратегийн ач холбогдолтой ордын 34 хувийг төр эзэмшихээр болсон. Энэ бол эерэг алхам. Гэхдээ оруулсан хөрөнгийн 34 хувийг Монгол Улс эзэмшинэ гэсэн ноцтой үг байгаа юм.  Ерөнхийдөө бүх зүйл чинийх гээд хэлчихсэн. Нөгөөтэйгүүр Тавантолгойн олборлолтын өртөг өндөр байна. Багануур, Шивээ-Овоо хүнд нөхцөлтэй  байж нэг тонн нүүрсийг 23-25 мянган төгрөгөөр гаргаж байгаа.  Гэтэл Тавантолгой нэг тонн нүүрсийг 50 мянган төгрөгөөр гаргаж байна. Багануураас "Шивээ Овоо”-гоос дээгүүр нөхцөлтэй мөртлөө нэг дахин өндөр өртөгтэй гаргаж байна.

Эрчим хүчний барилга угсралт, засварчдын холбооны УЗ-ийн гишүүн М.Арслай: Эрчим хүчний салбарынханд итгэж болох хамт олон. 1994 онд хүнд нөхцөлд байхад Засгийн газрын сахилга батын дүрмээр энэ салбарыг хүндрэл багатай давсан. Тиймээс мэргэжлийнхнээс асуугаач гэж хэлмээр байна. Олон ч Засгийн газрын үед ийм станцыг тийм станцыг хувьчлахгүй гэдэг.Одоо үүнийгээ тодорхой болгооч. Эрчим хүчний салбар бол онцгой салбар. Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ 2004 хувьчилсан. Би анхны захирлаар ажиллаж байсан. Одоо боломжийн ажиллаж байгаа. Хувьчлах бол хувьчилсан шиг, үгүй бол үгүй гэдгээ тодорхой болгож өгөх хэрэгтэй.
 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уул уурхай, эрчим хүчний салбарынхны уулзалтыг хааж үг хэллээ. Үүнд,

 

-Концессийн гэрээний дагуу хийж байгаа ажил арга хэмжээнд анхаарлаа хандуулахыг уулзалтад оролцогчид сануулж байна. Үр ашигтай байгаа төслийг концессоор хийлгэх нь эдийн засагт хэрэгтэй. Концессийн үр ашгийн тооцоог буруу хийснээс, концесс явахгүй байгаа тохиолдол ч бий.

-Эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх 68 төсөл арга хэмжээ байгаа. Энэ төсөл арга хэмжээг бүгдийг нь хэрэгжүүлбэл Монголын эрчим хүчний хэрэглээг 20 дахин нугалсантай тэнцэх юм. Миний зүгээс сайд нарт энэ дөрвөн жилд салбартаа 3-4 том үйлдвэр байгуулах санал оруулж ир” гэдэг чиглэл өгсөн.  Эдийн засгийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг 5-6 яам байна. Энэ яамд Монголд таван үйлдвэр байгуулахад хангалттай. Тэгэхгүй 50-60 төсөл яриад явахаар салбар ийм хүнд байдалд орж байгаа юм. Түүний оронд бодитой ганц төсөл  бариад хэрэгжүүлэх гээд явсан нь дээр

-V цахилгаан  станцын тухайд бүх эрсдлийг нь төр үүрэх зүйл заалт бүхий гэрээтэй. Үүнийг өөрчлөхгүй бол концессийн гэрээ байгуулж, барих шаардлагагүй. Ж.Эрдэнэбат гэдэг хүн өнөөдөр ажил хийсэн нэр зүүх гээд төслийг эхлүүлж болно. Гэхдээ эцсийн дүндээ улс орныхоо ирээдүйг бодож, шийдвэр гаргах ёстой.

-Эгийн голын усан цахилгаан станцын ажил үйлчилгээ эхэлсэн. Энэ бол  ашигтай төсөл. Мэдээж саад, тотгор байгаа нь үнэн. Тиймээс холбогдох яамд бэрхшээлийг шийдвэрлэхээр ажиллаж байна.

-Нүүрсний борлуулалт нэг цонхны бодлогоор явах ёстой гэсэн санал хэлж байна. Лондонгийн биржийн үнээр явах уу, Хятадын боомтын үнээс доош оруулахгүйгээр худалдах уу эсвэл нүүрс олборлогчид нэг компани болоод түүгээрээ дамжуулж борлуулалт хийдэг байх уу гэдэгт шийдэл олох шаардлага бий. Түүнээс биш нүүрс олборлож байгаа таван компани таван өөр зүйл яриад байж таарахгүй. Худалдан авагч тавуулантай нь уулзаж байгаад хамгийн хямдыг нь сонгож байна. Эндээс Монголчууд хожихгүй. Монголын нүүрсийг хамгийн хямд худалдаж авах боломжийг бид өөрсдөө олгоод байна.

-Уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа эхлэх гэхээр орон нутгийн  жирийн малчнаас эхлээд сум, аймгийн Засаг дарга хүртлээ эсэргүүцдэг. Сум болгонд төрийн бус байгууллага бий. Тэнд тамга барьж, хавтас сугавчилсан хүн уул уурхайн компанийг дарамталдаг. Гэхдээ энэ бас хоёр талтай.  Зарим компаниуд хариуцлагагүй ажиллаж байна. Хариуцлагагүйн уул уурхайн тод жишээг бид Орхон голоос харж байна.

-Салбарынхны уулзалтыг жил бүр хийж байна. Өмнө нь хэд хэдэн салбарынхантай уулзсан. Хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй нь хөдөө аж, ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн салбар байсан. Хамгийн гол нь хурал, зөвлөгөөн хийгээд өнгөрөхдөө биш үр дүнг нь ярьж байх нь чухал.


Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

ЕРӨНХИЙ САЙД УУЛ УУРХАЙ, ЭРЧИМ ХҮЧНИЙХЭНТЭЙ УУЛЗЛАА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани