Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ё.Манлайбаяр: Дамжин өнгөрөх транзит тээвэр 90 сая тоннд хүрвэл дахиад нэг “Оюутолгой”-той болно

Ё.Манлайбаяр: Дамжин өнгөрөх транзит тээвэр 90 сая тоннд хүрвэл дахиад нэг “Оюутолгой”-той болно

 

Монгол, Орос, Хятад гурван улсыг дамнасан төмөр замын тээврийн коридорыг хөгжүүлэх асуудлаар гурван талт хэлэлцээрийн гурав дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Төмөр замын удирдах газарт өчигдөр боллоо.

 

Энэхүү уулзалтад Зам тээвэр хөгжлийн сайдын зөвлөх Ё.Манлайбаяр, БНХАУ-ын улсын төмөр замын газрын гадаад харилцааны газрын дарга Ван Жа Юу, ОХУ-ын холбооны төмөр замын орлогч дарга В.И.Мицука, Монголын төмөр зам ТӨХК- ийн төлөөлөл, Улаанбаатар төмөр зам ХНН нар оролцсон юм.

Гурав дахь удаагийн зөвлөлдөх уулзалтаар талууд гурван улсын төрийн тэргүүн нарын өнгөрсөн зургаадугаар сард Ташкент хотноо "Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг баталсныг сайшааж, гурван улсын нутаг дэвсгэрийг дамнасан төмөр замын тээврийн коридорыг хөгжүүлэх талаар санал солилцож, хамтарсан төлөвлөгөө, протоколын төслийг хэлэлцсэн.

Түүнчлэн энэ удаагийн зөвлөлдөх уулзалт гурван улсыг дамнасан төмөр замын тээврийн коридорыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхол бүхий гурван талын хувийн хэвшлийн томоохон компаниудын төлөөллийг урьж, саналыг нь сонсож буйгаараа онцлогтой аж.

Тухайлбал, Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын төслийн концессын хэлбэрээр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа Нортерн рейлвейс компани, Замын-Үүд-Эрээний хилийн боомтод хийн түлш шилжүүлэн ачих байгууламж барьж, хий дамжуулан тээвэрлэх сонирхол бүхий оросын "Сибур” зэрэг компани оролцов.

Тус зөвлөлдөх уулзалтаар хэлэлцэж тохиролцсон баримт бичгийн төслүүдийг 2016 оны аравдугаар сарын 20-нд гурван талын тээврийн дээд сайд нар Улаанбаатар хотод уулзах үеэр газрын үсэг зуран албажуулах юм байна. 

Уулзалтын үеэр Зам тээвэр хөгжлийн сайдын зөвлөх Ё.Манлайбаяртай уулзаж, ярилцлаа. 

-"Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд гурван улсын уулзалт хийж байна. Энэхүү уулзалтын хүрээнд ямар хийгдэх вэ? 

-"Эдийн засгийн коридор”-ын хөтөлбөрт Эрдэнэтээс ОХУ руу холбох, Монголын зүүн болон баруун хэсгээр шинэ төмөр зам бий болгох, зүүн хэсгээс цаашаа БНХАУ-ын нутгаар дамжиж ОХУ-ын алс, дорнодын боомтууд руу холбох, "Москва- Бээжин” чиглэлийн хурдны төмөр замыгМонголын нутгаар дамжуулан тавих зэрэг 8 коридорын асуудал бий.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт "Эрдэнэт- Овоот”, "Улаанбаатар хотыг тойрсон Богдхан төмөр зам”, "Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. "Эдийн засгийн коридор”-ын хөтөлбөрт багтсан зарим төслүүдэд судалгаа хийх, ТЭЗҮ боловсруулах шаардлагатай байгаа. Мөн бүх юм нь бэлэн болсон төслүүд ч бий. 

-Төслийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх вэ? 

-Төслүүдийг Засгийн газар, хувийн хэвшил эсхүл концессын гэрээгээр санхүүжүүлж болно гэж заасан. Нөгөө талаасаа эхний ээлжид санхүүжүүлэх бололцоотой банк, санхүүгийн байгууллагуудыг тодорхойлсон.

Тухайлбал, Азийн дэд бүтцийн хөгжлийн банк, БРИКС-ийн банк, "Silk road fund”, шинээр байгуулагдаж буй Шанхайн хамтын ажиллагааны банк зэргээс эхний удаа санхүүжүүлэлт босгохыг хичээнэ.

Санхүүжилтийн хүрээнд зарим газруудтай тодорхой уулзалт хийж эхэлсэн. Хэрэгжүүлэх төслөө өнөөдөр тодорхойлж банк, санхүүгийн байгууллагуудад хандах юм. 

-Эдийн засгийн коридорыг хөгжүүлэх нь ямар ач холбогдолтой вэ. Манай улсад ямар боломжууд нээгдэх вэ? 

-Эдийн засгийн коридорыг хөгжүүлснээр манай улсаар дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой. Дамжин өнгөрөх тээвэр нь хэд хэдэн давуу талтай.

Хэрвээ Улаанбаатар төмөр замаар явж буй транзит тээврийн хэмжээ 10 сая тоннд хүрвэл орлого хоёр дахин нэмэгдэх юм. Монгол Улсаар дамжин өнгөрөх транзит 40 сая тоннд хүрвэл бид дахиад нэг "Эрдэнэт”-тэй болно. Цаашлаад 90 саяд хүрвэл бид дахиад нэг "Оюутолгой”-той болох боломжтой гэсэн үг.

Гэхдээ бид хүний ачааг тээвэрлэж өгөөд "Эрдэнэт”, "Оюутолгой”-н хэмжээний орлого олох юм. Энэ нь эдийн засгийн шинэ салбар болох олон урсгалтай бодлогын нэг хэсэг. Зөвхөн уул уурхай бус тээврээр ийм их хэмжээний орлого олох боломжтойг харуулж байгаа юм.

Монгол Улс бол хоёр хөрш гүрнийг холбосон хамгийн дөт зам. Бид газарзүйн байршлаа ашиглаад их хэмжээний орлого олох боломжтой. Үүнийгээ хөгжүүлж, хөрөнгө оруулалтын шинэ коридор байгуулах талаар ярьж байгаа юм. 

-Замын-Үүдээс Алтанбулаг хүртэлх төмөр замыг хоёр шугамтай болгох асуудал ярьж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Эдийн засгийн коридорын хөтөлбөрт "Төв шугамыг давхар болгож цахилгаанжуулах” тухай орсон. Энэ асуудлыг бид судлах шаардлагатай. Давхар болгох санал 1970-аад оноос явж байсан. Гол нь юу ачих вэ, эдийн засгийн үндэслэл нь хаана байгаа вэ гэдэг дээр бий.

Бид хойд Аспайр руу, цаашаа Кизил рүү холбогдсоноор Аспайраас 10 сая тонн, Кизилээс 20-30 сая тонн ачаа шинээр нэмэх юм. Энэ нь хоёр дахь төмөр замыг барих эдийн засгийн үндэслэл болно. Ер нь яригдаж буй коридорууд бүгд дундаа уялдаа холбоотой.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Ё.Манлайбаяр: Дамжин өнгөрөх транзит тээвэр 90 сая тоннд хүрвэл дахиад нэг “Оюутолгой”-той болно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани