Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятадын хүч чадал- Коксжих нүүрс

Хятадын бодлого тодорхойлогчид ган төмөрлөгийн үйлдвэрлэлийн түүхий эдийн нийлүүлэлтэд анхаарч буй. Энэ нь хүнд байдалд байгаа олборлогчдод орлогоо өсгөх найдвар төрүүллээ. Нөөц багасан, худалдан авагчид спот зах зээл дээр тээвэрлэлт хайн бужигнаж буй шинэ нөхцөлд дээд зэрэглэлийн коксжих нүүрсний үнэ зургаан долоо хоногт хоёр дахин өсөж, тонн нь 200 ам.доллар давав.

Засгийн газар дотоодын уурхайн ажлын хоногийг 330-аас 276 болгон бууруулсны дүнд Хятадад нүүрс олборлолт багассан. Өрөнд баригдсан нүүрс олборлох салбарын орлогыг сайжруулах үүднээс авсан арга хэмжээний үрээр олборлогчид дотоодын банкуудаас авсан зээлээ эргүүлэн төлөх боломж сайжирчээ. Гэвч коксжих нүүрсний олборлолт дагалдан буураад байна. Үүний зэрэгцээ экспортын нүүрсний гол нийлүүлэгч Австралид олборлолт тасалдсан нь зах зээлд хомсдол үүсгэх давхар шалтгаан болсон юм.

Үнэ өсөлт тогтвортой үргэлжилж чадвал Anglo American, BHP Billiton, South 32, Канадын Teck зэрэг томоохон олборлогчдын хувьд олон тэрбум ам.долларын ашиг олох боломж гарч ирнэ. Коксжих нүүрс нь домен зуухнаа хайлуулдаг гангийн үйлдвэрлэлийн чухал түүхий эд. "Нийлүүлэлтэд таатай боломж гарч ирлээ” хэмээн Jefferies-ийн шинжээч Кристофер ЛаФемина тайлбарлав.

Хятадын зах зээлд нүүрс нийлүүлэлт хэтэрч, ган төмөрлөгийн эрэлт буурсантай уялдан 2016 онд коксжих нүүрсний үйлдвэрлэл бүхэлдээ хүнд байдалд орших таамаг хүчтэй байлаа. Гэвч нийлүүлэлт өнгөрсөн жилийнх шиг 30 хувиар унахын оронд 164 хувиар өссөн. Үүний ачаар коксжих нүүрс энэ оны шилдэг үзүүлэлттэй таваар болж хувирав. "Эрх баригчдын бодлогыг зөв ойлговол задгай тээвэрлэдэг таваарын хувьд Хятад орон гол зах зээл хэвээрээ” хэмээн Macquarie-ийн таваарын судалгаа хариуцсан захирал Колин Хамильтон өгүүлж байна.

Эдийн засаг удааширч, хөрөнгө оруулалт гадагш урсаж эхэлсэн эгзэгтэй нөхцөлд Хятадын бодлого тодорхойлогчид банкны тогтолцоондоо их хэмжээгээр мөнгө шахах арга хэмжээ авсан. Уг арга хэмжээний үрээр барилга угсралтын ажил сэргэж, төмрийн хүдэр, коксжих нүүрс зэрэг ган төмөрлөгтэй холбоотой таваарын эрэлт ихэслээ. Нийт 276 хоног үргэлжилсэн зээл олгох ажиллагаатай уялдан коксжих нүүрсний үнэ эрс өсөв.

Долдугаар сард орсон их борооны дараах үерээс шалтгаалан Шаньси мужийн коксжих нүүрсний олборлолт тасалдсан юм. Дотоодын олборлолт буурсны улмаас Хятадын худалдан авагчид далайн чанадаас хэрэгцээгээ хангаж эхэлсэн. Гэвч Австралийн уурхайнуудад үүссэн гэнэтийн нөхцөл нийлүүлэлтэд дахин хүндрэл учруулав. Тус улс жилдээ 300 сая тонн коксжих нүүрс импортолдог. Гэхдээ үнийг нь сараар, эсвэл улирлын дунджаар тооцсон гэрээний үндсэн дээр тогтоодог. Гэрээнээс гадуур худалдан авах хэмжээ нийлүүлэлт тасалдсан нөхцөлд ч бага буюу 10 сая тонноос үл хэтэрдэг талаар ноён Хамильтон тайлбарлалаа.

"Ердөө цөөн хэдэн арилжаан дээр жишээ авахад л тонн коксжих нүүрс 100 ам.доллараас 200 болтлоо өслөө” хэмээн тэрбээр саяхны үнийн хөөрөгдөлттэй холбогдуулан өгүүлсэн юм. Спот зах зээлд хийгдсэн арилжааны ихэнх нь Европ, Энэтхэгийн ган хайлуулах үйлдвэрүүдэд хамаарч байгаа тухай коксжих нүүрс олборлогч, АНУ-ын Xcoal компанийн захирал Эрни Трэшер тайлбарлав.

Гэхдээ үнэ өсөлт цааш удаан үргэлжлэхгүй хэмээн шинжээчид анхааруулж байна. Ган хайлуулах үйлдвэрүүд одоогийн гэрээний үнээр худалдаж авах учраас дөрөвдүгээр улиралд коксжих нүүрсний үнэ тонн нь 170 ам.доллараас хэтрэхгүй. Ийм гэрээний ихэнхэд нь заасан хэмжээний 10 хувиас үл хэтрэхээр тооцож нэмэлт нийлүүлэлт хийхийг зөвшөөрдөг аж.

Шаньси мужийн нүүрсний уурхайн замын нөхцөл сайжирч эхэлсэн. Тиймээс коксжих нүүрсний үнийг багасгах зорилгоор нийлүүлэлтийг нь түр өсгөх хүсэлтийг Хятадын Үндэсний сэргээн босгох комиссоос тавьсан талаар Morgan Stanley-ийн шинжээч Том Прайс мэдэгдлээ. Коксжих нүүрсний үнэ тонн нь 200 ам.доллараас давсан нь Умард Америкийн үйлдвэрлэгчдэд ч олборлолтоо ихэсгэх шалтгаан болж болзошгүй.

Нил Хьюм

Засгийн газрын мэдээ

Хятадын хүч чадал- Коксжих нүүрс
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани