Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тахь хамгаалах амар биш ч жаргалтай ажил

Тахь хамгаалах амар биш ч жаргалтай ажил

 

Байгальд ээлтэй хүн

Тахь хамгаалах амар биш ч жаргалтай ажил

"Аав аа, бид хэзээ хот явах юм бэ” гэсэн хүүгийнхээ асуултад "Тахь 500 хүрэхээр л явна даа” хэмээн огтхон ч эргэлзэлгүй хариулж, амьдралынхаа 18 жилийг Зүүнгарын их говьд тахь хэмээх тэнгэрлэг адууг нутагшуулах, хамгаалах, харж хандахад зориулсан энэ хүнийг О.Ганбаатар гэдэг. Тэрбээр "Надад энэ амьтныг харж хандах ёстой, илүү олуулаа, бүр олуулаа болоход нь өөрийнхөө зүгээс байж болох бүхнээ зориулах учиртай нэг тийм ерөөл тавилан байгаа байх. Ийм ч учраас би биологич мэргэжилтэй болж, хаа холын Зүүнгарын говьд огтхон ч эргэлзэлгүй суурьшсан биз” хэмээн ярив. Энэ бол "Та өөрийгөө ажил үүргийн хувиар бус ямар нэг сэжмээр тахь хэмээх амьтантай холбоотой гэж бодож байсан уу” гэсэн асуултад минь хариулсан хариулт.  Үнэхээр тэр өөрт байж болох бүхнээ тахийн удам угсааг цэвэр цустай, эрүүл саруул, илүү олуулаа болгохын төлөө зориулж яваа нэгэн. Түүнийг Улаанбаатарт ажлаар ирээд байхад нь уулзаж, амьдралынх нь нэгэн том хэсэг болсон тахийн талаар ярилцлаа.

 

-Таныг 21 настай Говь-Алтай аймгийн Зүүнгарын говийн Их дархан цаазат газрын Б хэсгийн Хамгаалалтын захиргаа гэх газарт очоод тэндээ өнөөг хүртэл "нуугдсан” "Зэрлэг адуучин” гэж хүмүүс ярих юм. Их сургуулиа төгсөнгүүтээ тийшээ зорьсон тухайгаасаа дурсаач?

-Зэрлэг адуучин гэдэг нэршлийг  нэг сэтгүүлийнхэн надаас ярилцлага аваад гарчиг болгож өгсөн юм билээ. Гэхдээ үнэхээр л би онгон зэрлэг тахийг харж хамгаалдаг, шууд утгаар биш ч хариулдаг учраас байж болох нэршил ч юм шиг санагдсан. Би МУИС-д урилгаар биологийн ангид элсэж байлаа. Дипломын ажлаа 1999 онд Туул голыг бохирдуулж болохгүй ээ, нийслэлчүүд төдийгүй Туулыг дагасан сум, суурингийн иргэд, мал, хөрс бохирдоно гэж Ханхэнтийгээс Сонсголон хүртэл явж, судалж хийж байлаа. Тэр үед нэг муу оюутны эрдэм шинжилгээ, дипломын ажлыг хэн тоох вэ. Харин одоо бол жинхэнэ асуудал болчихсон явж байна. Ингээд сургуулиа төгсөөд тухайн үед Тахь нутагшуулах эрдэм шинжилгээний туршилтын төв буюу одоогийн Говь-Алтай аймгийн Зүүнгарын говийн Их дархан цаазат газрын Б хэсгийн Хамгаалалтын захиргаанд тахийн биологичоор ажилд орж байлаа. Эзэмшсэн мэргэжил минь тийшээ хөтөлж, тахийн сүргийг эрүүл, олон болгохыг зорьсон ажил минь нэг л мэдэхэд өнөөдөрт хүргэсэн байна.

 

-18 жил үү?

-Хүнээр бол дөнгөж төрснөөсөө хойш нас бие гүйцэж, эрийн цээнд хүртлээ байсан гэсэн үг юм уу даа.

 

-Гэр бүлийнхнээ танилцуулаач?

-Эхнэр маань экологич мэргэжилтэй ч одоогоор миний хүсэл мөрөөдөл, ажлыг амжилттай байлгахын тулд надад туслаад гэртээ байж байна. Эхнэрээс минь өөр хүн байсан бол "Би эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж бусад эмэгтэй шиг амьдармаар байна” гээд намайг орхиод хот газар бараадах байсан байх. Харин тэр минь надад хоёр сайхан хүүхэд төрүүлж өгч, цагийн алинд ч миний дэргэд байж ирсэнд нь баярладаг. Хамгийн наад зах нь гэхэд манай захиргаа дөнгөж өнгөрсөн аравдугаар сард ундны устай боллоо. Өмнө нь холоос зөөдөг байсан юм. Бид өмнө нь удаа дараа ус гаргах гэж оролдсон ч чадахгүй байсаар Чехийн тусламжтайгаар  устай золголоо. Манай гэр сумын сургуулиас 10 гаруй километрийн зайтай. Тийм болохоор хүүхдүүдээ сумын төв, аймгийн төвд байлгаж сургуульд нь явуулж байна. Хүүхдүүдээ төрөхөд л тахь ярьж байсан, одоо ч ярьсан хэвээрээ. Манайх гэж ийм л айл байна даа.

 

-Таны залуу нас, амьдралынхаа ихэнх цагийг зарцуулдаг тахийн сүрэг одоо хэд болсон бэ. Тоолох боломж байдаг юм уу?

-Барагцаагаар л тоолно. Ойролцоогоор хамгийн багадаа 170 гаруй тооны тахь миний хариуцсан Зүүнгарын говьд нутагшсан. Тахь сүргээрээ амьдардаг учраас харж, ажиглаж бүртгэхэд харьцангуй хялбар байдаг. Нэг сүрэгт 3-10 гүү байдаг. Тахийн азарга ихэвчлэн үр төлөө гурван нас буюу хязаалан болмогц нь сүргээсээ хасдаг. Тахийн үрээ сүргээсээ хөөгдөхдөө төдийлөн ажирдаггүй. Эр амьтны зөнгөөр ч тэр үү их тайван байдаг. Харин тахийн байдас сүргээсээ хасагдах нь тун аюултай. Монголчууд "салхитсан байдас” шиг гэж ярьдаг нь бас учиртай. Тахийн байдас сүргээсээ хөөгдөхдөө тун сандарч, айж эмээгээд алс хол тэнэж алга болох нь бий. Эцэг азарга хүчээр хазаж хөөхөөр харсан зүг рүүгээ чигээрээ явна шүү дээ. Ойр орчимд нь тахийн сүрэг, азарган үрээ таарахгүй бол 200, 300 км тэнэх нь энүүхэнд. Ингэж явсан тахийн байдас хилийн тор хүрээд буцсан тохиолдол бий.

 

-Ирэх хавар цөөнгүй төл авахаар байна уу?

-40 гаруй унагатай болчих байх.

 

-Зарим хүн тахь нутагшуулна гэхээр гаршуулна, хашаанд хашна, тэжээнэ гэж ойлгодог байж мэдэх юм. Зүүнгарын говийн тахийн онгон догшин байдал хэвээрээ юү?

-Хамгийн гол нь эрүүл цустай, онгон догшиноор нь хадгалж үлдээх юм шүү дээ. Гаршуулж, тэжээнэ гэсэн ойлголт байхгүй л дээ. Гэрийн адуунаас ялгагдах юмгүй болгохын тулд би тэнд ажиллаад юу хийх вэ. Гэхдээ анх авчирсны дараа нутаг орондоо, өвч, усандаа дастал нь тодорхой хугацаанд том хэмжээтэй хашаанд байлгана. Ер нь бол тав орчим жилийн хугацаанд байгаа орчинтойгоо дасан зохицдог. Зарим тахь нутагтаа дасахын тулд таваас илүү жил зарцуулах нь бий. Говийн бэлчээрт дасан зохицоогүй тахь өвлийн хүйтэн,цасан шуурганд осгодог. Тиймээс гадаадаас ирсэн эхний 1-2 жилд тахийг өвлийн хугацаанд өвсөөр тэжээх шаардлагатай. Тахь угаас зэрлэг амьтан тул хүнээс үргэнэ, зугтаана. Сэргээн нутагшуулсан зэрлэг тахийг зарим өвөл тэжээхийн тулд байгаль хамгаалагчид бид нарийн арга ашиглана. Эхлээд өвсөө тавьчихна. Дараа нь өвсөө чиглүүлэн тахийн сүргийг зөөлөн үргээдэг. Энэ мэт аргаар тахийг онд мэнд ороход нь туслана. Ер нь бол манай тахь байгалийн зэрлэг амьтан болох арай болоогүй. Тахийг жинхэнэ утгаар нь зэрлэг амьтан болгоход биднээс маш их цаг хугацаа, анхаарал халамж, хүч хөдөлмөр шаардагдана.

 

-Хашаанд байлгах хугацаанд хүн, малд дасах тохиолдол гардаг уу?

-Тахь аль болох ижил сүрэгтэйгээ байхыг чухалчилдаг ижилсүү, ханьсуу амьтан мөртлөө хүнд, бусад малд дасаад байх нь ховор. Гэхдээ хүн ойр очиход үргэж бусгаад байдаггүй зарим нэг сүрэг бий. Бүр ойртдоггүй нь дийлэнх нь.

 

-Хүмүүсийн тахьтай авахуулсан зураг цөөнгүй байдаг болохоор л би хүнд дасамтгай юу гэж асуусан юм?

-Манай тахийн сүргүүд дунд фотомодель гэж бидний нэрлэдэг нэг азарга сүрэг ч бий л дээ. Хүмүүс ойрхон зургаа авахуулах, ойртож очиход хажиглаад байдаггүй болохоор бид тэгж нэрлэдэг юм.

 

-Зүүнгарын говьд ялангуяа тахийн бэлчээр нутагт адуутай айл олон уу. Айлын гүү хураах ч гэдэг юм уу, ижилсэх тохиолдол гарч байсан уу?

-Энэ бол анхаарал хандуулах ёстой асуудлын нэг болоод байгаа зүйл. Манай сүргээс л гэхэд өнгөрсөн хугацаанд 16 удаагийн ийм тохиолдол гарсан. Тахь айлын гүү гишгэх, ижилсэх ч гэдэг юм уу. Манай Эрхэс гэж тахь байдаг юм. Тэр бүүр айлын гүү хураасан байсан. Бид тухай бүрт арга хэмжээ авч, холдуулсан л даа. Гэхдээ энэ тахийн бэлчээр нутагт адуу олноороо байгаа тохиолдолд гарсаар байх эрсдэл юм. Эрлийз унага гарч, тахийн сүрэг эрлийзэжвэл миний төдийгүй дэлхий нийтийн тахь хамгаалах үйлс үр дүнгүй болно. Ийм харамсалтай зүйл үзэхгүйн тулд орон нутагт мал аж ахуйн бэлчээрийн зохицуулалт хэрэгтэй. Ялангуяа тахийн бэлчээр нутагт адуу олноор нь үржүүлэхгүй, бусад малаа өсгөх бодлого баримтлах цаг нь болсон.

 

-Тахид түгээмэл тохиолддог эрсдэл юу байдаг вэ. Янз бүрийн халдварт өвчин тусах нь гайгүй юу?

-Сахуу, хачигийн халуун зэрэг өвчин бий. Гэхдээ бид дархлаажуулалтыг тухай бүрт нь тогтмол хийчихдэг болохоор энэ зэргийн өвчнөөс одоо тэгтэл айх шаардлагагүй болсон. Хамгийн гол зүйл бол тахь хамгаалж байгаа захиргаад тахь хамгаалагч, малын эмчгүй байгаа нь л асуудал болоод байна. Байгаль хамгаалагч нь тахь хамгаалагчаа хийгээд явж байна. Энэ нь тахийг илүү өргөн хүрээнд мэргэжлийн түвшинд судлах судалгаа, тандалт зэрэг чухал зүйлс орхигдох шалтгаан болж байна. Хэдийгээр бид чадах чинээгээрээ бүх төрлийн судалгааг хийж байгаа ч яг мэргэшсэн эмч, хамгаалагчийг яаж гүйцэх билээ. Гаднын орнуудад чиглэл бүрээр мэргэшсэн боловсон хүчин ажиллаж байгаа нь давуу тал болж байх шиг санагддаг.

 

-Дэлхийд ховор энэ амьтныг хариуцаж ажиллах хэцүү юү. Танд шантарч байсан үе бий юү?

-Тахь хамгаалах хэцүү ч жаргалтай ажил. 2009 оны зудны дараа би шантарсан. Аргагүй шүү дээ, харж, хамгаалж байсан тахийн сүргийн минь дийлэнхийг байгалийн гамшиг аваад явчихаар сэтгэлээр унасан. Хүмүүс ч "Чи арай өөрөөр ажилласан бол аваад л гарах байсан. Чи л чадаагүй” гэж байлаа. Би больё гэж бодож үзсэн. Гэхдээ "Би өнгөрсөн арван жилд чамгүй л юм үзсэн, сурсан. Надад туршлага байгаа. Би ингээд яваад өгөхөөр ахиад нэг юу ч мэдэхгүй, миний энд анх ирж байсан шиг хүн л ирнэ. Тэгэхээр энэ хэд маань хэцүүднэ. Бүр Тахийн тал тахьгүй болчих ч юм бил үү. Юунаас ч болих амархан. Харин хийж, бүтээх, чаддагаа харуулах хэцүү мөртлөө дараа нь амттай” гэж бодсон. Тэгээд л ажилласан. Би өөрийгөө  чадаж байгаа гэж боддог. Манай тахийн сүрэг эрүүл, өнгө зүстэй, баргийн хүйтнийг даваад гарчихдаг боллоо. Чадсан л байгаа биз дээ.

 

-Тахийн дэргэд 18 жил амьдарсан, судалсан хүний хувьд энэ адууг өөрийнхөөрөө илэрхийлээч?

-Тахь тун үзэсгэлэнтэй амьтан. Угаас зэрлэг амьтан болохоор хүнд элгэмсүү дотно ханддаггүй. Тахид монгол морины хамгийн сайхан шинжүүд бүгд байдаг. Биеийн төрх, галбир, өнгө зүс гээд хурдан адууны бүхий л шинж зөвхөн тахид бий. Тахь маш сайхан янцгаана. Тахь шиг сайхан янцгаадаг монгол морь байдаггүй. Тахийн янцгаалтыг адуутай харьцуулан үзвэл дууны өнгө маш нарийхан, цээл байдаг. Тахь хааяа янцгаана. Ихэвчлэн тахийн дэргэд үүр цайлгаад, өглөө эрт дурандаж байвал янцгаахыг нь сонсох боломжтой. Тахийн янцгаахыг сонсон суухад адуутайгаа ойр өссөн монгол хүний хувьд хийморь сэргэх шиг болно доо.

 

-Манай улс гурван газар тахь нутагшуулаад байна. Нэг нь Тахийн талд таны хариуцдаг хэсэгт болох говьд. Нөгөө нь Хустайн нуруу буюу хангайд нутагшуулсан. Бэлчээрлэж байгаа газар нутгаас шалтгаалаад ялгаа ажиглагддаг уу?

-Хустайн нуруу, говийн тахийн хооронд зан төрхийн хувьд зарим ялгаатай. Тахь маш нутгархаг амьтан. Тахь дассан газартаа байх дуртай. Уудам нутагт тахийн сүрэгчөлөөтэй шилжилт хөдөлгөөн хийж байна. Гэхдээ тахь сүргээрээ 100 км-ээс цааш шилжин нүүдэллэхгүй байна. ГИДЦГ-ын "Б” хэсэгт хоорондоо 70 км орчим зайтай Хонь усны говь, Тахь усны Баянбүрдэд сэргээн нутагшуулсан тахийн популяци хоёр хуваагдан нутагшиж байна. Хонь ус, Тахь усны тахийн сүргүүд хоорондоо байгалийн жамаараа нийлэхгүй байгаа нь Тахь 70 км-ээс алс зайд бэлчээрлэхгүй байгаа мэт. Тахь өөрийн идээшил нутгийнхаа усыг өөрсдөө олж сүргээ даган ундаалдаг бол хулан, хар сүүлт зээр нүүдэллэн явах замдаа таарсан усаа үнэрлэн олж уудаг. Хулангийн тухайд сүрэглэнамьдардаггүй, нэг азаргатодорхой гүүнүүдийг хурааж тогтвортой сүрэг үүсгэдэггүй тул 1000 хүртлээ сүрэглэн бөөнөөрөө нүүдэллэдэг. Тахь сүргийн зохион байгуулалттай учир жилийн дөрвөн улиралд багахан хэмжээтэй идээшил нутгаа тойрон бэлчээрлэдэг. Тахь төрсөн нутгаа жилдээ нэг эргэдэг амьтан.

 

-Тахь "хариулдаг” хүний нэг өдрийн ажил, амьдрал хэрхэн өрнөдөг вэ?

-Өглөө эртлэн дурангаа, камераа үүрээд гарна. Тэгээд л их говь руу тахийн сүргээ бүртгэн дурандана. Тахь угийн зэрлэг амьтан тул хүнийг ойртуулна гэж үгүй. Тиймээс холоос дурандаж ажиглана. Тахь бүрэн бүтэн байвал ажил үдээс өмнө дуусчихна. Дутуу байвал ул мөрийг хөөнө, хайна. Эрлийн ажил хэдэн ч өдөр үргэлжлэх магадлалтай тул ямагт бэлэн байдалд ажиллана шүү дээ.

 

-Энэ жил Чехээс тахь ирэх үү?

-Тахь нутагшуулах ажил эхэлсний 25  жилийн ой тохиож байгаатай холбоотойгоор энэ жил манайд дөрвөн тахь Чехийн Прага хотын амьтны хүрээлэнгээс авчирахаар болсон.

 

-Таниас асуухгүй өнгөрч чадахгүй байна л даа. Танай нутагт бөхөнгийн сүрэг мялзан төст өвчнөөр хэдэн зуугаараа үхэж байгаа. Хар сүүлт, аргал, янгир зэрэгт уг өвчин халдаж, цөөнгүй тоогоор үхсэн гэсэн. Энэ үнэн үү. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Бөхөн мялзан гэгч өвчнөөр хэдэн зуугаараа үхэж байгаа нь үнэн. Аймаг, орон нутгийн захиргаа, холбогдох байгууллагуудаас арга хэмжээ авч, устгал, ариутгал хийгээд л явна лээ. Намайг лав аймгийн төв орох гээд явах замд 10 гаруй үхсэн бөхөн таарсан. Үнэндээ Ховдын Ярантын боомтоор Хятадын талаас мялзан гэгч өвчний халдвар орж ирээд өнгөрсөн жил Ховд аймгийн хэд хэдэн суманд ямаа, хонь хэдэн зуугаараа үхсэн. Хорио цээр тогтоож, вакцинжуулаад, үхсэн малын сэг зэмийг устгаад, ариутгал, халдваргүйжүүлэг хийгээд овоо дараад авлаа гэтэл Ховдоос Говь-Алтай руу хуц, ухна худалдаж авчраад Говь-Алтайд өнөөх халдварт өвчин нь тарчихсан. Ингээд бас сандарч сандарч намжтал тууртан амьтдад халдварлачихлаа. Нэг арга байна. Халуураад, үхлээ хүлээгээд хэвтэж байгаа бөхөнд ямаа, хонинд хийж байсан вакцинаа тарьж үзэх хэрэгтэй. Бөхөнгөөс гадна аргал, янгир, хар сүүлт мялзангаар үхэж байгаа мэдээлэл бий. Шаргын говь руу халдвар орвол тэнд өвөлждөг хар сүүлт, цагаан зээрт халдварлана. Тиймээс яаралтай арга хэмжээ л авах хэрэгтэй байх. Оновчтой нь бусад нутагт халдварлуулахгүйн тулд тухайн голомт хэсэгт нь тогтоож, амьд үлдэхийг нь үлдээх арга л байх даа.  



Б.Энхмарт

Тахь хамгаалах амар биш ч жаргалтай ажил
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

Өнөөдөр, 16:55
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

Өнөөдөр, 14:52
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани