Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Л.Элдэв-Очир гишүүн МАН-ын бүлгийнхнээ цочтол юу хэлсэн бэ

Л.Элдэв-Очир гишүүн МАН-ын бүлгийнхнээ цочтол юу хэлсэн бэ

 

Сүүлийн үед УИХ дахь МАН-ын бүлгийн хурал ширүүхэн болдог болсон. Тавантолгойн орд, "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль гээд олон нийтийн анхаарлыг татсан асуудалд МАН эрх баригч намын хувьд шийдвэр гаргах учиртай. Тэдний чухам ямар шийдвэр гаргахаас олон нийтийн эрх ашигтай холбоотой дээрх асууудлуудын хувь заяа шийдэгдэнэ. Тиймээс 2016 оны сонгуулийн дүнгээр хэт олон суудал авсан МАН-ын гишүүд янз бүрийн байр суурь илэрхийлж бүлгийн хурал дээрээ ширүүхэн үзэлцэх болсон юм. Жишээ нь, "Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьчлалын асуудлаар УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "мөнхийн” эсрэг байр суурьтай. Тэрээр өчигдөр ч бас хэвлэлийн бага хурал хийсэн.

 

Мөн 2016 оны нэгдүгээр сарын 12-ны УИХ-ын чуулганы хуралдаанаар Олон улсын гэрээний хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураасан. Энэ хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүд дэмжвэл Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр  Засгийн газар дангаараа шийдвэрлэх эрхтэй болно гэсэн мэдээлэл байсан юм. Гишүүдийн саналыг хураахад 53 гишүүний 19 нь зөвшөөрч, 34 нь татгалзсан. Өөрөөр хэлбэл, О.Батнасан, С.Бямбацогт, Д.Дамба-Очир, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Б.Ундармаа, Н.Учрал, Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, М.Энхболд, Л.Энх-Амгалан нарын 19 гишүүн Олон улсын гэрээний тухай хуулийг хэлэлцэх нь зөв гэж кнопоо дарсан юм. Тэгвэл үүний дараа болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр дээрх 19-ийн хоёр ч гишүүн нь "...Намайг байгаагүй атал кнопыг маань дарсан байна” гэсэн гомдлыг гаргажээ. Энэ мэтчилэнгийн том асуудал тойрсон хэл ам эрх баригч намын бүлэгт тасралтгүй гарч байгаа ажээ.

 

Хамгийн сүүлд, уржигдар болсон хурал дээр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир бүлгийнхээ гишүүдийг цочтол "мэдэгдэл” хийсэн тухай Төрийн ордон, улс төрийн хүрээнийхэн жиг жуг гэцгээж байна. Тэрээр "...Тавантолгойн гэрээг явуулах лобби бүлэг байгуулъя. Зардал, мөнгөө босго гэж хүмүүс над дээр орж ирлээ” гэж мэдэгдсэн байна. Л.Элдэв-Очирын энэхүү гэнэтийн үгэнд цочирдсон гишүүд нь "...Хэн тэгсэн, ямар гишүүд тан дээр орсон юм. Нэрийг нь хэл” хэ­мээн шаардсан аж. Харин мань гишүүн нэлээд сууж байснаа "...Манай намын ги­шүүд биш” гэжээ. Гишүүд "...Тэгвэл АН-ын гишүүд гэсэн үг үү?” гэж, харин Л.Элдэв-Очир гишүүн өөр элдвийн тайлбар хэлээгүй байна. Харин МАН-ын бүлгийн зарим гишүүн "...Энэ тухай гишүүд амаа хамхиарай. Бүлэг дээрээ ийм юм яриад сууж байна гээд задрах юм бол нам муухай харагдана” гэж анхааруулжээ. Бусад нь үүнийг дэмжсэн байна.

 

Л.Элдэв-Очир гишүүн 1986-1991 онд Эрчим хүчний барилга угсралтын конторт монтёр, мастер, ерөнхий инженер, дарга, 1992-1994 онд "Мон Стар” компанийн захирал, 1996-1998 онд "М-Си-Эс Интернэйшнл” компанид дэд захирал, 1998-2003 онд "Спирт Бал Бурам” компанийн ерөнхий захирал, 2004-2008 онд "Зүүнхараа Трейд” компанийн гүйцэтгэх захирал, 2009-2012 онд "М-Си-Эс Групп”-ийн дэд ерөнхийлөгч, 2012-2013 онд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх, 2013-2016 онд "М-Си-Эс Групп”-ийн дэд ерөнхийлөгчөөр тус тус ажилласан. 2016 оны сонгуулиар Баянхонгор аймагт МАН-аас нэр дэвшин, "Женко” Х.Баттулгыг ялж УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.


Б.ДАМДИН-ОЧИР


Л.Элдэв-Очир гишүүн МАН-ын бүлгийнхнээ цочтол юу хэлсэн бэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани