Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Коксжих нүүрсний үнэ түүхэн амжилтаа давтах уу?

Коксжих нүүрсний үнэ түүхэн амжилтаа давтах уу?

 

Коксжих нүүрс бол гангийн үйлдвэрлэлийн хамгийн чухал түүхий эд. Тийм ч учраас манай гаригийн хамгийн үнэтэй эрчим хүчний эх үүсвэрт тооцогддог. Манай улсын Тавантолгойн орд дэлхий дээрх энэхүү баялгийн хамгийн том үүц хэмээн зүй ёсоор багтсаар ирсэн билээ.

2011 онд анх удаа нэг тонн нь 308 ам.доллар давж байсан энэхүү шатдаг "чулуу”-ны үнэ энэ онд хэд хүрэх бол гэсэн хүлээлт уурхайгаар төсвөө тэжээдэг улс орон бүрт бий болоод байна. Өнгөрсөн жил нэг тонн нь 130-150 ам.долларт хэлбэлзэж байсан бол энэ сарын эхээр 208 "ногоон” давсан нь өмнөх түүхэн амжилт давтагдах нь гэсэн дам горьдлогыг бий болгоод байгаа билээ.

 

Энэ зах зээлийн галыг ноцоож байдаг гол хүч нь Энэтхэг, Хятадын импорт. Үүнд мэдээж Бээжин жин дардаг.

Их цагаан хэрмийн худалдан авагчдын сонирхол, идэвх ханшийн самбар дахь үнийг өөрийн дураар өөрчилсөөр ирсэн. Сүүлийн жишээ гэхэд, өнгөрсөн долоо хоногт эхэлсэн Хятадын Цагаан сар эрэлтийг сулруулах шалтгаан болоод байгааг хэвлэлүүд онцолсоор байна.

 

2011 онд анх удаа 308.80 ам.долларт хүрч байсан энэ бүтээгдэхүүний үнэ энэ сарын 20-нд 136 ам.долларт хүрсэн юм. Түүнээс гадна энэ жил АНУ металлургийн есөн сая тонн нүүрс нэмж экспортлох төлөвтэй.

 

Ийнхүү үнийн хандлага дөнгөж тодорч эхлээд байхад биржүүдийн ханшийн хоорондын ялгаа хэдийнэ 100 ам.доллараас даваад байна. Тухайлбал, энэ оны эхний улиралд Австралийн уурхай болоод Японы гангийн үйлдвэрлэгчдийн гэрээгээр нэг тонн коксжих нүүрсний үнэ 285 ам.доллар байхаар төлөвлөсөн нь бий. Талууд ханшийг янз бүрээр ийн тодотгож байгаа нь үнэ сэргэх найдлага бөхөөгүйг гэрчилж байгаа юм.

 

Тэгээд ч Сингапурын хөрөнгийн биржийн урьдчилан таамаглаж буйгаар энэ зах зээл өнгөрсөн хоёр жилийн­хээс өсөх хандлага ажиг­лагджээ. Бас дэлхийн нүүрсний томоохон ол­бор­логчдын нэг Австралийн South32, Anglo American зэрэг уур­хайнууд энэ жил бүрэн хүчин чадлаараа ажил­лахаар хэдийнэ шулууджээ.  

Өнгөрсөн жил үнэ эргэн өссөний шалтгаан юу байв гэсэн асуултын хариулт тун энгийн. Урд хөрш дотоодын уурхайнуудынхаа олбор­лолтыг хязгаарласан нь далайн чанадаас им­портоо үүцлэх том даал­гаврыг бий болгосон юм.

 

Гаалийн мэдээллээс харвал өнгөрсөн онд Хятад улс 59.23 сая тонн металлургийн нүүрс импортолсон нь өмнөх жилийнхээсээ 23.8 хувиар өссөн үзүүлэлт байлаа. Утааны гаралтыг бууруулахын тулд Засгийн газар нь дотоодын нүүрсний олборлолтыг хязгаарласнаар хятадуудын дунд гангийн эрэлт өсч, улмаар коксжих нүүрсний үнэ ч нэмэгдсэн билээ. Луунуудын энэ шийдвэр 2016 оны турш үнэ тогтвортой өсөхөд тууштай нөлөө үзүүлсэн юм.

 

Харин одоо бол олон улсын томоохон уурхайнууд олборлолтынхоо сүүлийн үеийн мэдээг тайлагнаж эхэлжээ. Тухайлбал, Лондон, Их Британи, Өмнөд Африкт төвтэй "Anglo American” групп өнгөрсөн жилийн турш 34.1 сая тонн эрчим хүчний нүүрс экспортолсон нь өмнөх жилийхээс найман хувиар буурсан үзүүлэлт аж. Энэ зуур Австрали, Колумбын эрчим хүчний нүүрсний олборлолт дөрвөн хувиар буурсан байна.

 

Манай орны хувьд коксжих нүүрсний томоохон орд Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулж буйгаараа дэлхийн зах зээлийн шинэхэн тоглогч. Энэ ордыг бүрэн хүчин чадлаар нь олон улсын биржүүдэд хүргэх урт настай мэтгэлцээн үргэлжилсээр буй.

 

Энэ ордод үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” компани энэ сарын 20-нд "Цанхийн баруун уурхайгаас олборлосон анхны нүүрсээ 71.5 ам.доллараар борлууллаа” хэмээн мэдээлэл нийтэлжээ. Энэхүү мэдээлэлд "Нээлттэй сонгон шал­г­а­руулалтын үр дүнд  Цанхийн Баруун уур­хайгаас эхний ээлжинд 300 мянган тонн нүүрсийг  уурхайн амны нөх­цөлөөр тонныг нь 71.5 ам.доллараар тоо­цож, борлуулсан үнийн төлбөрийг 100 хувь урьдчилж авах нөх­цөл­тэйгөөр зах зээлд нийлүүлэхээр боллоо. Энэ бол "Эрдэнэс-Таван толгой” компанийн түүхэнд анх удаа хийсэн нээлттэй сон­гон шалгаруулалт төдийгүй бор­луулах үнийн төлбөрөө 100 хувь урьдчилж авсан анхны тохиолдол юм” хэмээн тэмдэглэжээ. Цанхийн Зүүн уурхайн нүүрсийг  үнэ тогтоох дөрвөн индексийн хувь хэмжээний дагуу өнгөрсөн оны III улиралд тонныг нь уурхайн амнаас 27 ам.доллар, IV улиралд 33 ам.доллар, 12 дугаар сараас 50 ам.доллар, 2017 оны 1 дүгээр сараас 59.3 ам.доллараар борлуулж байгаа бол Цанхийн Баруун уур­хайгаас олборлосон анхны нүүрсээ 2017 оны нэгдүгээр сарын 15-нд 71.5 ам.доллараар борлуулсан байна.

 

"Эрдэнэс-Таван толгой” ХК 2013 онд Цагаанхад боомтод тээврийн зардал оруулан 70 ам.доллараар борлуулж байсан бол өнөөдөр уурхайн амнаас 71.5 ам.доллараар зарж байна.

 

Тус компани 2015 онд 4.2 сая тонн, 2016 онд 7.65 сая тонн нүүрс экспортлосон бол энэ онд  нийт 11.5 сая тонн нүүрс экспортлож, "Чалко” компанид төлөх үлдэгдэл өрийг ойрын хугацаанд бүрэн барагдуулахаар ажиллаж байгаа аж.

 

Ж.ЦОГЗОЛМАА


Коксжих нүүрсний үнэ түүхэн амжилтаа давтах уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани