Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Батбаяр: Туулаа тунгалаг болгоно

Ц.Батбаяр: Туулаа тунгалаг болгоно

 

Нийслэлчүүдэд агаарын бохирдлоос дутахааргүй нэн тулгамдсан хоёр "шүдний өвчин” бий. Тодруулбал, нэгдүгээрт, Туул голын эрэг дагуу хайрга, элс олборлогчид Хан-Уул дүүргийн Биокомбинат, Шувуун фабрик, Өлзийт хороолол орчмоор урсан өнгөрдөг Туул голын эргийг тэр чигт нь сэндийчиж, том оврын тээврийн хэрэгсэл өдөр шөнөгүй холхисноос байнгын цагаан тоос татаж, байгальд төдийгүй хүмүүст хортойгоор нөлөөлөх болсон. Хоёрдугаарт, Төв цэвэрлэх байгууламжаас ялгарч буй бохирын үнэр, тус байгууламж ачааллаа дийлэхгүйд хүрч Туул гол руу бүрэн цэвэрлэгдээгүй бохир цутгагдаж байгаа асуудал орно. Үүнээс улбаалан шинэ төв цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөж, өдгөө ТЭЗҮ-ийг нь боловруулаад байгаа билээ. Дээрх асуудлуудаар БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяртай ярилцлаа.

 

-Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогчдын талаарх яриагаар ярилцлагаа эхлүүлье. Яамны зүгээс Туул голын ойр орчмоос элс, хайрга олборлогчдыг цэгцлэх тал дээр ямар ажил хийж байна вэ?

-Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн мэдээллээр Туул голын сав газарт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 331 нэгж талбар, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 130 нэгж талбар байгаа. Эдгээрээс ашиглалтын 44, хайгуулын зургаан талбай нь Туул бол түүний цутгал голуудын хамгаалалтын бүсэд орсон байдаг.

Усны тухай хууль тогтоомжоор Сав газрын захиргаад нь зөвхөн усны нөөц, ус ашиглалтын байдалд байнгын хяналт тавих үүрэгтэй. Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилт нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд хамаардаг бөгөөд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах асуудал нь Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулдаг. Гэвч манай байгууллагын зүгээс усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хууль зөрчин нийслэлийн болон Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлодог. Цаашид компаниудын үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах асуудлаар Нийслэлийн Засаг даргын 2003 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 95 тоот захирамж, "Энгийн хамгаалалтын бүс тогтоох тухай” Налайх дүүргийн Засаг даргын 2010 оны 392, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 лны 312, Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2010 оны 30 тоот захирамжийн дагуу 84 компанийн хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай хүсэлтийг Туул голын сав газрын захиргааны даргын 2013 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 51 тоотоор Ашигт малтмалын газарт хүргүүлсэн байдаг. Гэвч өнөөг хүртэл энэ асуудлаар тодорхой хариу ирүүлээгүй байна.

 

-БОАЖЯ-ны зүгээс хамгийн сүүлд хэзээ түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид буюу Туул голын эргээс элс, хайрга олборлогчдын үйл ажиллагааг шалгасан бэ. Нөхөн сэргээлт хийсэн аж ахуйн нэгж байсан уу?

-БОАЖ-ын сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хооронд 2016 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 515 дугаарын гэрээний 1.4, 2.5, 2.7 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Туул голын сав газрын захиргааны даргын 2017 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 07 тоот албан тоотоор нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй компаниудын нөхөн сэргээлтийг дахин хянаж, шалгаж байна. Энэ хүрээнд нийслэлийн Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй аж ахуйн нэгж, байгууллагуудын лицензийн талбай нь нийт 9675.62 га талбай байна. Үүнээс 828 га нь эвдэрсэн, 269 га-д нөхөн сэргээлт хийсэн байна. Энэ нь нөхөн сэргээлт32.54 хувьтай байгаа гэсэн үг.

 

-Энэ нь нөхөн сэргээлт хийсэн мэт сонсогдож байгаа ч бодит байдал дээр хэр чанартай, стандартын дагуу хийгдсэн байдаг бол?

-Нөхөн сэргээлт хийсэн талбайг хууль журмын дагуу Ажлын хэсгийнхэн шалгаж, хүлээж авдаг. Хамгийн гол асуудал нь олборлолт хийсэн л бол нөхөн сэргээлт хийх ёстой. Бид үйл ажиллагааг нь зогсоож, тусгай зөвшөөрлийг нь шууд цуцлахаасаа илүүтэй заавал нөхөн сэргээж, Туулын урсацын сав газрыг анхныхаар нь үлдээхийг зорьж ажиллаж байна. Ингэж Туул голоо тунгалаг болгоно. Энэ бол та бидний үүрэг.

-Байгаль орчинд хийгээд Туул голын голдиролд сөрөг нөлөөтэй эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шууд зогсоож болдоггүй юм уу?

-Үйл ажиллагааг зогсоох, хаах шийдвэр гаргах амархан. Гэхдээ тэдгээр компанийн өнөөг хүртэл ажилласан, ухсан нүхийг хэн буцааж хэвэнд нь оруулах вэ. Хэн нэг нь сайхан сэтгэл гаргаж тэр газрыг тэгшилж, цэгцлэхгүйгээс хойш тусгай зөвшөөрөлтэй, тодорхой хэмжээнд үүрэг хүлээсэн компаниудтайгаа хамтран ажиллаж нөхөн сэргээлт хийлгэх нь зөв гарц. Тэднийг зогсоох, хаах, зөвшөөрлийг нь цуцалснаар ашигласан талбайн эвдэгдсэн газрууд тэр чигтээ үлдэх эрсдэлтэй. Эрсдэлтэй ч гэж тэр чигтээ орхигдоно. Үүнээс гадна тэдгээр компанийн Туул голын сав газраас олборлож байгаа элс, хайрга нь нийслэлд баригдаж байгаа барилгуудын түүхий эд болдог. Тэгэхээр барилга байшингуудын түүхий эдийг хаанаас хангах вэ гэдгийг шийдвэр гаргагчдын шийдэх ёстой асуудлын нэг.

 

-Нөхөн сэргээлтийг ахиулах чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Өнгөрсөн арваннэгдүгээр сард манай яамны Ажлын хэсэг Туул гол дагуух түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч компаниудын талбайд ажиллаж, тодорхой үүрэг чиглэл өгсөн. Одоо бид компаниудын төлөөлөлтэй нөхөн сэргээлт болоод бусад асуудлаар нэг бүрчлэн уулзаж байна. Хүлээсэн үүргийнхнээ дагуу анх ямар газарт тусгай зөвшөөрөл авсан тэр дайнд хүртэл нөхөн сэргээлтээ хийх шаардлагатавьж байна.

 

-Үүнээс гадна барилгын компаниуд Туул голын эрэг орчимд хог хаягдлаа хаях тохиолдол их байдаг. Энэ талын хяналт үргэлжилж байгаа юу?

-Туул голын сав газрын захиргаанаас голын хамгаалалтын бүсэд шөнийн цагаар барилгын хог хаядаг байсан зөрчлийг илрүүлэх зорилгоор шөнийн эргүүл хийдэг болсноор үр дүнд хүрсэн. Ингэснээр 2015 онд Туул голын хамгаалалтын бүсэд хог хаясан 21 тээврийн хэрэгслийг илрүүлж, 18 тээврийн хэрэгслийг үйлдэл дээр нь саатуулж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байдаг. Ингээд зөрчил гаргасан "Мөнх-Аанаа”, "Каяак конкрет”, "Оймон” зэрэг компаниудад хариуцлага тооцож, өөрсдийнх нь зардлаар 31 мянган куб метр барилгын хогийг буцаан зөөвөрлөж, 28.3 мянган ам метр талбайг тэгшлүүлэн сэргээлгэсэн.

 

-Туул голын сав газарт хайрга, элс олборлогчдоос гадна аялал жуулчлалын зориулалтааргэж олгосон ч өдгөө өөр чиглэлээр ашиглаж байгаа газар олон бий. Үүнийг хэрхэн анхаарч ямар арга хэмжээ авахаар ажиллаж байна вэ?

-Туул голын эрэг дагуух замбараагүй барилгажилт, газар олголт зэрэг асуудлыг энэ хавраас цэгцлэхээр төлөвлөж, судалгаа дүгнэлтээ гаргасан. Хамгийн түрүүнд голын онцгой хамгаалалтын бүс буюу 50 метрээс хэтэрсэн компани, аж ахуйн нэгжүүдтэй хариуцлага тооцож, арга хэмжээ авна. Гэхдээ нэг тал нь БОАЖЯ, нөгөө эрэг нь нийслэлийн захиргаанаас өгсөн газрын зөвшөөрөлтэй иргэд, аж ахуйн нэгж олон байгаа. Тэгэхээр холбогдох байгууллагуудтай хамтарч цогц арга хэмжээ авах ёстой юм.

 

-Шинэ цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийн БОАЖЯ-наас хийх үнэлгээудааширсан гэх шүүмжлэл нэлээн гарч байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Өнгөрсөн долоо хоногт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар шинэ цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийн талаар хэлэлцсэн. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, шинээр барих төслийн ТЭЗҮ боловсруулах ажлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2015 оны зургадугаар сарын 8-ны 193 тоот шийдвэр, Нийслэлийн Засаг даргын мөн оны зургадугаар сарын 16-ны А507 тоот захирамжид үндэслэн Францын "Артеллиа вилл энд транспорт” компани, Монгол Улсын "Престиж-инженеринг” компанийн хамтарсан консерциум 2015-2016 онд гүйцэтгэсэн. Ингээд Туул голын сав газрын захиргаанаас НЗДТГ-ын захиалгаар гүйцэтгэсэн Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, шинээр барих төслийн дөрвөн боть ТЭЗҮ-ний тайлантай танилцаж, төслийг сайжруулах тухай саналыг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн 231 дүгээр албан бичгээр хүргүүлсэн.

Манай яамнаас хамааралтай зүйл нь нарийвчилсан үнэлгээ. Гол нь өмнөх бэлтгэлүүд нь хангагдаагүй байна. Өнгөрсөн оны хувьд нарийвчилсан үнэлгээг үнэлгээний хорооны хуралдаанаар оруулахад зураг төсөл нь батлагдаагүй, төсөлд ашиглах техник технологийн шийдэл тодорхойгүй байсан. БОАЖЯ-нд 2016 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр батлагдсан эскиз зургийг ирүүлсэн боловч ажлын нарийвчилсан зураг ирүүлээгүй байсан. Бид он гарснаас хойш энэ асуудлаар хэд хэдэн удаа талуудтай уулзалт зохион байгуулж, зөрүүтэй зарим асуудлыг нэгтгэсэн. Бид энэ том хэмжээний ажилд дээд зэргийн шалгуур үзүүлэлтүүдийг хүрээнд олон улсын стандартын дагуу хандаж байгаа. Богино хугацаанд, яаралтай хийх эрх ашиг байгаа ч асуудалд хам хум хандаж, шийдэж болохгүй.

 

-Гол хүлээгдэж байгаа зүйл нь юу вэ?

-Шинээр баригдах цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээнд тулгуурлан төлөвлөх нь чухал гэдгийг онцолж байгаа. Туул голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөнд Улаанбаатар хотын усан хангамжинд 2021 он гэхэд хоногт дунджаар 331.8 мянган куб метр ус ашиглахаар тооцсон байгаа. Иймээс 250 мянган куб метр хаягдал ус нийлүүлэх хүчин чадалтай байхаар төлөвлөсөн. Одоо хоногийн хүчин чадал 170 мянган куб метр боловч ачааллын үед 190-210 мянган куб метрхаягдал ус нийлүүлэгдэж байгаа.Тодорхой усангийн байгууламжтай, түүнд хуримтлагдсан саарал усыг дахин ашиглахаар төлөвлөж, нэмэлтээр зураг төсөлд оруулж байгаа. Мөн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуультай холбогдох учиртай.

Түүнчлэн 2020 он гэхэд бүх үйлдвэрийн газар урьдчилан цэвэрлэх байгууламжаар бохир усаа цэвэрлэж, хаягдал усны стандартад нийцүүлэн ариутгах татуургын шугам сүлжээнд нийлүүлэх, арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийг Эмээлтийн аж үйлдвэрийн парк руу шилжүүлэх стратеги зориултууд хэрэгжинэ. Энэ стратеги зорилт хэрэгжихгүй тохиолдолд шинээр баригдах цэвэрлэх байгууламж нь мөн л ачааллаа дийлэхээ байж, хаягдал усыг бүрэн цэвэршүүлж чадахгүй Туул голд нийлүүлэхэд хүрнэ. Иймд шинэ цэвэрлэх байгууламжийн хоногийн хүчин чадал бохир усны бохирдлын агууламжийг харгалзан үэзж, төлөвлөж буй шинэ цэвэрлэх байгууламжийн хүчин чадлын тооцооллыг дахин хянаж байна.

 

-Шинэ цэвэрлэх байгууламжаас ялгарах хаягдал усыг дахин ашиглах саарал ус болгох чиглэлд нэлээд анхаарч байгаа гэсэн. Энэ талаар тодорхой хэлж өгөөч?

-Зөвхөн цэвэрлэх байгууламж ч гэлтгүй саарал ус ашиглах асуудал манай улсын хувьд тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. Хоол унд, хувцас, машин угаалга, станцууд гээд бүх зүйлдээ бид цэвэр усаа ашиглаж байна. Гэтэл дэлхий нийт саарал усаар олон асуудлыг шийдэж, шинэ түвшний технологитой болсон. Шинэ цэвэрлэх байгууламж нь иж бүрэн автомат ажиллагаатай, үнэргүй, дуу чимээгүй, ахуйн үйлдвэрийн лагийг ашиглан дулаан, цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай, цэвэрлэгдээд гарч буй усыг эргүүлэн хөдөө аж ахуй, ногоон байгууламж, үйлдвэрийн технологийн хэрэгцээнд ашиглах, гүний уст давхаргыг тэжээх боломжтой гэж үзэж байгаа. Мөн усыг дахин ашиглахад чиглэсэн техник, технологийг дэмжиж, хаягдал усан дахь бохирдлын хэмжээг үе шаттай бууруулах тогтолцоог бүрдүүлэх ажил цаашид системтэй хийгдэнэ.

 

-Цэвэрлэх байгууламжийг 2020 онд ашиглалтад оруулна гэж төлөвлөж байгаа. Энэ хугацаанд амжих уу?

-Энэ бол 312 сая ам.долларын үнэлгээтэй том төсөл. Олон жил яригдсан энэ төслийг ажил хэрэг болгохоор ажиллаж байна. Зураг төслийг 2017 онд багтаан дуусгаж, 2020 онд шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтад оруулна. Нийслэлчүүдийн цэвэрлэх байгууламжтай холбоотой хүндрэлтэй асуудал бүрэн шийдэгдэх цаг ойрхон байна. Одоо яамд, нийслэл хоорондын хамтын уялдаа холбоо, хүчин чармайлт юу юунаас чухал байна.

 

 

Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Ц.Батбаяр: Туулаа тунгалаг болгоно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани