Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бодит үнэ цухуйж эхлэв

Бодит үнэ цухуйж эхлэвХэдхэн хоногийн өмнө 6100 ам.долларыг давж, хоёр жилийн дээд цэгт хүрч байсан шаргал металлын ханш уруудав. Лондоны металлын биржид пүрэв гарагт зэсийн үнэ 5765 ам.доллар болтлоо гулсчээ. Үнэ 4000 ам.доллараас хэтрээгүй жил гаруй хугацаатай харьцуулахад энэ бол сэргэлт. Гэвч арайхийн өндийсөн өсөлтөө даруйхан алдаад эхэлсэн нь энэ. 

Өнгөрсөн долоо хоногт зэсийн хамгийн том хэрэглэгч, зах зээл дэх нийт нийлүүлэлтийн тэн хагасыг залгидаг БНХАУ эдийн засгийн өсөлтийн төлөвөө бууруулсан. Шаргал металлын зах зээлд хэтэрхий том байр суурь эзэлдэг Хятад хурдаа ийн татсан нь зэсийн ханшид бүрхэг таамаг дагууллаа. Гэхдээ урд хөрш эрэлтээ хумих атлаа дотоодын гарцаа өсгөхөөр төлөвлөчихөж. Хятадын зэсийн баяжмалын хоёр дахь том үйлдвэрлэгч "Jiangxi Copper” компани гарцаа нэмнэ гэдгээ энэ сарын эхээр мэдэгдлээ. Ингэснээр урд хөршөөс улбаалсан мэдээллүүд зэсийн ханшид дарамт болов.

Ирэх улирлуудад зэсийн ханш эргэн буух магадлалтай байна 

Уг нь өнгөрсөн оны сүүлчээс эхлээд хөрөнгө оруулалтын томоохон банкууд зэсэд ихээхэн итгэл хүлээлгэсэн юм. Энэ оны эхний хагаст 6000 ам.доллараас буухгүй хэмээн таамагласан. Зэс ч итгэлийг төдий л алдаагүй. Гэвч хэт найдах хэрэггүй гэдгийг уг металлын сүүлийн үеийн ханшийн муруй сануулсаар байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын бүтээн байгуулалтын амлалтаас үүдэн зэсийн эрэлт өсөх хүлээлт олон улсын зах зээлд үүссэн. Гэхдээ гарт баригдаж, нүдэнд харагдахаар ахиц одоогоор алга. Нөгөө талд, Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөх магадлал өндөр буйгаас ам.долларын ханш чангарах төлөвтэй байна. Энэ хэрээр томоохон дэд бүтцийн төслүүдийн санхүүгийн өртөг нэмэгдэж мэдэх нь. Мөн

  • Зах зээл дэх нийт нийлүүлэлтийн тэн хагасыг залгидаг БНХАУ эдийн засгийн өсөлтийн төлөвөө бууруулсан
  • Хятадын зэсийн баяжмалын хоёр дахь том үйлдвэрлэгч "Jiangxi Copper” компани гарцаа нэмнэ гэдгээ энэ сарын эхээр мэдэгдлээ.
  • Зэсийн баяжмалын экспортоос улсын төсөвт энэ онд нийт 600-гаад тэрбум төгрөг олохоор төсөвлөсөн

Герман, Франц зэрэг Европын томоохон эдийн засгуудад энэ онд улс төрийн сонгууль болно. Сонгуулийн дүн барууны орнуудын зэсийн эрэлтэд шийдвэрлэх нөлөө үзүүлж магадгүй. Энэ мэт шалтгаанаас үүдэн шинжээчид шинэ таамаг дэвшүүлж эхэллээ. Ирэх улирлуудад зэсийн ханш эргэн буух магадлалтай байна.

Хоёр жилийн дээд цэгт хүрсэн байсан шаргал металлын ханш уруудав

Хэрэв бүүдгэр таамаг биеллээ олбол экспортын нийт орлогынхоо гурав хуваасны нэгийг зэсийн баяжмалаас бүрдүүлдэг Монгол Улсад эерэг үр дүн авчрахгүй. Зэсийн баяжмалын экспортоос улсын төсөвт энэ онд нийт 600-гаад тэрбум төгрөг олохоор төсөвлөсөн. Манай зэсийн салбарын гол тоглогч "Оюутолгой” компани 850 мянган тонн зэсийн баяжмал борлуулж, 462.3 тэрбум төгрөгийн татвар төлөх тооцоотой.

Тэгвэл "Эрдэнэт” үйлдвэр 650 мянган тонн зэсийн баяжмал, 4219 тонн молибдены баяжмал олборлож, 175.4 орчим тэрбум төгрөгийн татвар, ногдол ашгийн орлогыг төвлөрүүлэх аж. Олон жилийн турш манай зэсийн салбарын ганц дайчин байж ирсэн энэ үйлдвэр "Оюутолгой” хэмээх ханьтай болсноор дэлхийн зэсийн зах зээл дэх Монголын байр суурийг бататгаж буй. Ялангуяа зэсийн хамгийн том хэрэглэгч болох Хятадын зах зээл дэх манай байр суурь тэлсээр байгаа юм. 

Олон улсын зэсийн судалгааны группийн энэ сарын эхээр танилцуулсан статистикийг үзвэл 2020 он хүртэл зэсийн үйлдвэрлэл 2.5 хувиар тэлэхээр байна. Энэ өсөлтийг Чили, Хятад, Конго, Перу улс бүрдүүлнэ. Мөн дэлхийн зэс хайлах үйлдвэрийн хүчин чадал өснө. Энэтхэг, Казахстан, Мексик, Монгол Улс зэс хайлуулах үйлдвэрээ нэмэх болон шинээр байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Энэ оны эхний сард манай улс 130 гаруй мянган тонн зэсийн хүдэр, баяжмал экспортолсон байна. Гэвч бидний хувьд тоо биш, үнэ чухал. Зэсийн үнэ гэрлийн хурдаар унаж эхэлсэн нь ханш сэргэх болоогүйг харуулж байна. Нөгөө талд, урд хөршийн үйлдвэрлэгчид гарцаа нэмж, нийлүүлэлт илүүдсэн зах зээлд үер буулгаж мэдэх нь.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ


Бодит үнэ цухуйж эхлэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2024 оны 04 сарын 25, 16 цаг 43 минут
Боловсруулах салбарын үйлдвэрлэл 1.4 их наяд төгрөгт хүрчээ

 Боловсруулах салбарын үйлдвэрлэл энэ оны эхний улирлын ...

2024 оны 04 сарын 25, 12 цаг 22 минут
Баялгийн сангийн хууль хэрэгжсэнээр ямар өөрчлөлт гарах вэ

 Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт ...

2024 оны 04 сарын 25, 11 цаг 10 минут
ЭТТ мэдэгдэл гаргав

 Ойрын өдрүүдэд Эрдэнэс Тавантолгой ХК-г уурхайн ам нөхцөлөөр нүүрс ...

2024 оны 04 сарын 25, 10 цаг 52 минут
Хятад нүүрсээр ажилладаг цахилгаан станцынхаа тоог нэмэгдүүлнэ

 Хятад улс өнгөрсөн жил нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын ...

2024 оны 04 сарын 24, 12 цаг 01 минут
Цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийг мөлчид өндрөөр үнэлж байна

Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд хэрэглэх цэвэр энергийн дулаалгын ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 56 минут
Өвөр Монгол дэлхий дахинд өнгө нэмлээ

Экологи, ногоон хөгжлийг нэн тэргүүнд тавьсан өндөр чанартай хөгжлийн шинэ ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 38 минут
Зэсийн эрэлт ТОГТВОРТОЙ байх төлөвтэй

 Энэ сарын эхний долоо хоногт тонн нь 9000 ам.доллар давсан зэсийн ...

2024 оны 04 сарын 23, 12 цаг 32 минут
Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж, ханш нь унаж байна

 Олон улсын зах зээлд Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт ...

2024 оны 04 сарын 23, 10 цаг 56 минут
Европын байгалийн хийн хамгийн том орд хаагдав

 Холланд өвчин буюу баялгийн хараал төдийгүй экологийн гамшгийн бэлэг ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 48 минут
Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээний дараа өнгөт металлын үнэ огцом өсөв

 Лондоны металлын биржийн (LME) өнгөт металлын үнэ дөрөвдүгээр сарын ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 10 минут
Ж.Золжаргал: Нүүрсний үнэ буурсан ч энэ жил экспортын хэмжээ өөрчлөгдөхгүй. Ирэх жилээс хүндэрнэ

 Монголын эдийн засгийг уул уурхайн салбар нуруундаа үүрсээр 24 жил ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 08 минут
2024 оны 04 сарын 22, 14 цаг 14 минут
2024 оны 04 сарын 22, 14 цаг 14 минут
2024 оны 04 сарын 22, 12 цаг 25 минут
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 21 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны хуралдаанаар Санхүүгийн ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
Нүүрсний экспорт буурав

 Үндэсний статистикийн хорооноос 2024 оны 1-3 дугаар сар хүртэл ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
2024 оны 04 сарын 19, 10 цаг 53 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны ...

2024 оны 04 сарын 18, 10 цаг 45 минут
2024 оны 04 сарын 17, 19 цаг 54 минут
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

2024 оны 04 сарын 15, 11 цаг 35 минут
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ...

2024 оны 04 сарын 11, 19 цаг 04 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан ...

2024 оны 04 сарын 11, 16 цаг 34 минут
2024 оны 04 сарын 11, 16 цаг 12 минут
2024 оны 04 сарын 11, 10 цаг 38 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 18 минут
Монгол Улсаас зэс, нүүрс импортлох сонирхолтойгоо илэрхийлжээ

 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар /2024.04.09/ Бүгд Найрамдах ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 02 минут
Mining: Зэсийн ханш энэ онд өсөх хандлагатай байна

 Хятадын хамгийн том үйлдвэрлэгч болох "Jiangxi Copper Co”. компани ...

2024 оны 04 сарын 10, 16 цаг 00 минут
Эрэгтэй шүршүүрт камер суурилуулсныг илчилсэн ажилтнаа хална гэж дарамталжээ

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын барилга засварын цехийн эрэгтэй ажилчдын ...

2024 оны 04 сарын 10, 15 цаг 11 минут
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноожээ

  2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэг сургуульд зэвсэгт ...

2024 оны 04 сарын 10, 10 цаг 03 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд "Шударгаар явж ...

2024 оны 04 сарын 08, 13 цаг 51 минут
Дэлхийн нийт хүлэмжийн хийн 80 хувийг 57 компани ялгаруулж байна

 Нүүрстөрөгчийн ялгаруулалтын тухай үндсэн мэдээллийн сан болох ...

2024 оны 04 сарын 08, 11 цаг 32 минут
Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг ...

2024 оны 04 сарын 08, 10 цаг 54 минут
2024 оны 04 сарын 05, 17 цаг 30 минут
Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /WSJ/. Дэлхийн алтны зах ...

2024 оны 04 сарын 04, 13 цаг 22 минут
Хятад-Европын ачааны галт тэрэг “Бүс ба зам”-аар хурдалж байна

 Хэдэн мянган жилийн тэртээ эцэс төгсгөлгүй тэмээн жингийн цуваа ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 21 минут
Эрэнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг албан ёсоор баталлаа

Хятад, Монголын Эрээнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 14 минут
Хилийн дөрвөн боомтоор хувийн автомашинаар нэвтрэх боломжтой болов

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 48 минут
Эрчим хүчний хадгалалт - үндэсний аварга ”power bank”

Өвөр Монгол нүүрсний бодит үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглах боломжтой ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 35 минут
Хятад улсын үр тариа, мах, сүүний гаралтын бүс нутаг

Үндэсний статистикийн газраас 12-р сард нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2023 ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 10 минут
Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз

Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 53 минут
Нүүрсний супер агуулах

 12-р сарын 10-ны өдөр G10 хурдны зам дээр байгаа Манжуурын авто ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 27 минут
Mining: Чулуужсан түлштэй салах ёс гүйцэтгэхэд урт хугацаа шаардлагатай

 Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, Бээжинг найдвартай эрчим хүчний ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 50 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани