Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нөхөн сэргээлтийн “барьцаалж чадаагүй” барьцаа хөрөнгө

Нөхөн сэргээлтийн “барьцаалж чадаагүй” барьцаа хөрөнгөУлс орныг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилт бүхий уул уурхайн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлэх бодлогын ард бүс нутгийн байгаль орчин, нийгмийн асуудлуудыг  орхигдуулж ирэв. Энэ нь  уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй явагдаж байгаа аймаг, орон нутгийн иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудын эсэргүүцлээр илэрсээр байна.

Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10-т зааснаар тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний нийт зардлын 50 хувийг нөхөн сэргээлтийн тусгай дансанд төвлөрүүлдэг. Зөвхөн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө биш нөхөн сэргээлт хийхээс бусад байгаль орчныг хамгаалах ажлуудын нийт зардлын 50 хувийг ямар нэг хүү өсөх тогтолцоогүйгээр сүүлийн 22 жилийн турш ил тод биш байдлаар хадгалж иржээ. 

Гэтэл тухайн уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн ажлууд ордын онцлог, олборлох төлөвлөгөөнөөс хамаарч мөнгөн хөрөнгө байршуулсан тухайн жилдээ хийгдэх боломжгүй байх тохиолдол бий. Харин газрын эвдрэл нь жил бүр нэмэгдсээр. 

Ямар нэг шалтгаанаар томоохон уурхай гэнэт зогслоо гэхэд бэлгэдлийн чанартай барьцаа хөрөнгөөр нөхөн сэргээлт хийнэ гэвэл зангууны үлгэр болно.  

Нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг байршуулж ирсэн одоогийн бодит нөхцөл байдалд мэргэжилтнүүд тооцоо хийж үзэхэд, барьцаалж байгаа мөнгөн хөрөнгө нэр төдий буюу маш бага дүнтэй, тухайн уурхай гэнэт зогсох, хаах тохиолдолд эргүүлэн нөхөн сэргээхэд хүрэлцэхгүй нь тодорхой байна. 

Ямар нэг шалтгаанаар томоохон уурхай гэнэт зогслоо гэхэд бэлгэдлийн чанартай барьцаа хөрөнгөөр нөхөн сэргээлт хийнэ гэвэл зангууны үлгэр болно.  

Манай улсад 2016 оны байдлаар улсын хэмжээнд ажиллаж байгаа нийт уул уурхайн төсөл хэрэгжүүлэгчдээс барьцаалсан барьцаа хөрөнгийн нийт дүн 10.5 тэрбум төгрөг болж байна. Үүний тал хувийг "Эрдэнэт үйлдвэр” ХХК, "Оюутолгой” ХХК, "Эрдэнэс Тавантолгой” ХК, "Багануур” ХК, "Бороо гоулд” ХХК, "Монголын Алт” зэрэг компанийн томоохон уурхайнууд байршуулжээ. 

Жишээ нь: Мега төслүүд гэгддэг Оюутолгой, Тавантолгой төслүүдийг хэрэгжүүлэгч компаниудын байршуулсан нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө ердөө 1.4 тэрбум төгрөг байна. 2016 оны байдлаар дээрх хоёр уурхайн үйл ажиллагааны явцад ойролцоогоор 7000 орчим га талбай эвдрэлд оржээ. 1.4 тэрбум төгрөгөөр дээрх хэмжээний эвдэрсэн газрыг нөхөн сэргээнэ гэж үзвэл 50 хувь битгий хэл 5 хувийг ч нөхөн сэргээж хүрэлцэхгүй. Энэ нь дээрх компаниудын буруу огтхон ч биш бөгөөд манай улсын эрх зүйн тогтоолцоонд асуудал байгааг харуулж байгаа тул улс төржүүлэх шаардлагагүйг дурдах нь зөв байх.



Уншигч та уул уурхайн төсөлд ажилладаг бол доорх 3 асуултад хариулж одоогийн нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийж үзээрэй. 

1. Танай уурхай нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг ямар үндэслэл, тооцооллоор байршуулсан бэ?
2. Хэрэв танай компани үлдсэн 50 хувийг гаргах санхүүгийн чадваргүй болвол хэрхэх вэ? 
3. Энэ оны байдлаар барьцаалсан нийт мөнгөн хөрөнгөөр танай уурхайн нөхөн сэргээлтийг гэнэт хийхээр боллоо гэхэд нөхөн сэргээхэд хүрэлцэх үү?

Ашигт малтмалын тухай хуулийн 45.1-д зааснаар уурхайн хаалтыг тухайн уурхайн ашиглалт дуусахаас нэг жилийн өмнө эхэлнэ гэж заасан. Харин Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 14.1.3-д зааснаар гурван жилийн өмнө хаалтын төлөвлөгөөг ирүүлнэ. Хуулийн заалтууд ийм зөрчилдөөнтэй. Гэвч дээрх заасан хугацаануудын аль нь ч уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө хийхэд оновчтой хугацаа биш юм. 

Нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг байршуулах, буцаан авах зохицуулалт нь ашиглалт явуулж байгаа уул уурхайн төсөл болон нөөц тогтоохоор эрэл, хайгуул явуулж байгаа хайгуулын төсөлд ижил.

Манай улсын уул уурхай, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагууд "Уул уурхайн үйлдвэрийн хаалтын журам”-ын төслүүд боловсруулсаар ирсэн бөгөөд сүүлийн арван жилийн турш хэлэлцэгдсээр байгаа ч өнөөг хүртэл эцэслэн батлагдаагүй байна.

Нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг байршуулах, буцаан авах зохицуулалт нь ашиглалт явуулж байгаа уул уурхайн төсөл болон нөөц тогтоохоор эрэл, хайгуул явуулж байгаа хайгуулын төсөлд ижил шаардлагаар зохицуулагддаг нь хайгуулын жижиг компаниудад дарамт үүсгэсээр байна. 

БОНБҮ-ний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-т  ".... хөрөнгийг тодорхой хуваарийн дагуу уурхайн хаалтын үе шатанд буцаан олгоно” гэж заасан бол Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-04 тоот тушаалын 1 дүгээр хавсралт Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журам-ын 3.1-т " ...тухайн жилийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын гүйцэтгэлийг харгалзан буцаан олгоно” гэсэн алдаатай бас зөрүүтэй эрх зүйн зохицуулалттай байна.

Одоогийн дагаж мөрдөж байгаа нөхөн сэргээлтийн гарын таван хуруунд багтах MNS стандартууд нь жижиг хэмжээний алтны шороон ордод зориулагдсан бөгөөд газарзүйн бүслэлийг үл харгалзсан. Уул уурхайн компаниуд өөр өөрсдийн хоорондоо ялгаатай аргачлалуудаар нөхөн сэргээлтийг гүйцэтгэдэг, хүлээн авч буй орон нутгийн төр захиргааны байгууллагууд хүлээн авах нэгдсэн нэг шалгуур үзүүлэлт байдаг тул мэргэжилтнүүд нь нүдэн баримжаагаар өөр өөрсдийн шалгуур үзүүлэлтээр хүлээж авдаг. 

Төрийн захиргааны болон хяналтын байгууллагууд уул уурхайн төслүүдийн жил бүрийн нөхөн сэргээлтийн ажлыг шалгаж дүгнэхдээ нөхөн сэргээлтийг хэрхэн яаж, ямар шалгуураар хүлээн авах тухай нэгдсэн ойлголтгүй, холбогдох стандарт, шаардлагууд нь ашигт малтмалын төрөл, байгалийн бүсчлэлийг үл тооцон зөвхөн өөр өөрсдийн тогтоосон шалгуур үзүүлэлтээр цас дарсан өвлийн улиралд хүлээж авдаг.
 
Ашигт малтмалын хайгуулын ажлын үед орон нутгийн байгаль хамгаалах тусгай дансанд хайгуулын ажлын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөний барьцаа хөрөнгийг байршуулсан тохиолдолд нөхөн сэргээлтийг хийж хүлээлгэж өгсөн ч буцаан авсан тохиолдол тун цөөн нь орон нутгийн хүсэлтээр хандивладаг бичигдээгүй хуультай болжээ.

Уул уурхайн салбартаа дөрөөлөн улс орныхоо эдийн засгийг өөд татахыг зорьж буй энэ цаг үед "Барьцаалж чадаагүй” энэхүү барьцаа хөрөнгийг хэрхэн барьцаалж болох талаар мэргэжилтнүүд дараах зөвлөмж, шийдлийг санал болгож байна. Үүнд:

•Ашигт малтмал олборлох төслийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэсэн бичиг баримтаас нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг салгаж, хаалт нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг тусад нь боловсруулах шаардлагатай. Энэ төлөвлөгөөг тухайн уурхайн техник эдийн засгийн үндэслэлтэй нягт уялдаатай боловсруулж хэрэгжүүлэх нь зүйтэй юм. 

Уурхайн хаалт гэдэг нь зөвхөн ашиглаж дуусаад нөхөн сэргээлт хийсэн гэх дүр үзүүлж, хашиж хамгаалаад орхих үйлдэл биш.

•Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөнд тусгасан зардлын тооцооллыг үндэслэн нөхөн сэргээлт хийх хөрөнгө санхүүжилт болон мөнгөн хөрөнгө барьцаалах асуудлыг зохицуулсан тусгайлсан эрх зүйн баримт бичгийг шинээр боловсруулж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. 

•Тухайн төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үе шатуудад тохируулан хаалтын төлөвлөгөөг шинэчилж байх, урт хугацаанд ажиллах уурхайн хувьд уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн ажлуудыг уурхайг эхлэхээс дуусах хүртэлх шатанд хийгдэхээр зохицуулалт хийх. 
•Хаалт, нөхөн сэргээлтийн зардлыг ашигт малтмалыг олборлож тухайн уурхай зардлаа нөхөж гүйцэн ашигтай ажиллаж эхлэх шатанд санхүүгийн бодит тооцоонд үндэслэн хуримтлуулж эхлэх
•Барьцаа хөрөнгө буюу хаалтын сангийн мөнгөн хөрөнгийг арилжааны банкинд хүү өсөх нөхцөлтэйгээр уул уурхайн компани болон төрийн захиргааны төв байгууллага хоорондын дундын дансанд техник эдийн засгийн үндэслэлээр гаргасан ашиглалтын жилүүд болон хаалт нөхөн сэргээлтийн төлөвлөгөөт ажлын хэмжээнд хувааж байршуулах.
•Зарим хууль тогтоомжуудад шаардлагатай өөрчлөлтийг оруулж, уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцогч талууд хамтран олон жил боловсруулж хэлэлцэж ирсэн журмын төслийг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд түлгуурлан эцэслэн боловсруулах, харьяалах төрийн захиргааны төв байгууллагаар журмыг батлуулах.
•Ашигт малтмалын төрөл, ашигт малтмал олборлох, баяжуулах технологи, тухайн ордын орших нутаг дэвсгэрийн байгалийн хэв шинжид тохирсон зорилт бүхий ил болон далд уурхайг түр, гэнэт, бүрмөсөн хаах, онцгой аюултай технологи бүхий үйлдвэр, уурхайг хаах журмуудыг тус тусад нь боловсруулан хэлэлцүүлж баталгаажуулах, хэрэгжүүлэх. 
•Ашигт малтмалын тухай хууль болон Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай хуулиудад шаардлагатай өөрчлөлтүүд оруулж өнгөрсөн 10 жилийн хугацаанд төсөл хэлбэртэй боловсруулагдсаар ирсэн ”Уурхайн хаалтын журам”-ыг эцэслэн батлуулсны дараа шаардлагатай заавар, аргачлал, тухайн уурхайн онцлогт тохирсон нөхөн сэргээлтийн стандартуудыг шинээр боловсруулан цааш явах нь зайлшгүй хэрэгжүүлэх ёстой алхамууд юм. 
•Газарзүйн байрлалын хувьд нэг дор зэрэгцээ эсхүл ойролцоо орших уурхайнуудад /Тавантолгойн бүлэг орд, Нарийнсухайтын бүлэг орд гэх мэт/ байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайнуудыг хаах үйл ажиллагааны нэгдсэн арга хэмжээ хэрэгжүүлэхийг төрөөс бодлогоор дэмжиж хэрэгжүүлэх нь зардал хэмнэсэн цогц арга хэмжээ болох юм. 

Стратегийн ач холбогдолтой гэх Эрдэнэт, Оюутолгой, Ухаахудаг, Тавантолгой, Багануур болон Нарийн­сухайтын томоохон уурхайнууд нөөцөө ашиглаж дуусахад хэрхэн хаах, тухайн бүс нутгийн нийгэм эдийн засгийн тогтвортой байдлыг хэрхэн авч үлдэх гэх мэт 30, 60, 100 жилийн дараах ирээдүйг зохицуулсан хууль эрхзүйн иж бүрэн зохицуулалттай болж чадсанаар бид "Барьцаалж чадсан” барьцаа хөрөнгөтэй болох боломжтой. Барьцаа хөрөнгө гэх энэ ойлголтыг бид цаашид уурхайн хаалтын сан, хаалтын баталгаа гэх ойлголтоор сольж ойлгох нь зүйтэй. 

Уурхайн хаалт гэдэг нь зөвхөн ашиглаж дуусаад нөхөн сэргээлт хийсэн гэх дүр үзүүлж, хашиж хамгаалаад орхих үйлдэл биш юм. Уурхайн нөхөн сэргээлт, хаалтын эрх зүйн тогтолцоог тодорхой болгож хэрэгжүүлснээр төр хувийн хэвшил аль аль талдаа хариуцлага хүлээж, улмаар нөхөн сэргээгдээгүй орхигдсон газруудаас шалтгаалан нийгэмд нэр хүндээ алдаад байгаа уул уурхайн салбарын нэр хүнд нийгэмд буцаж сэргэх боломж нээгдэх юм.

Бид Налайхын уурхайн эмгэнэлт жишээг давтахгүйн тулд уул уурхай тойрсон байгаль орчин, нийгэм, эдийн засгийн асуудлыг цаг алдалгүй ярилцаж хэлэлцэн, ирээдүй хойч үеийнхээ төлөө шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит судалгаа, тооцоонд тулгуурласан цогц шийдвэрүүдийг гаргах цаг нэгэнт болсон төдийгүй оройтоод байна. 

Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооны Гүйцэтгэх захирал Д.Өлзийбаяр

Mongolian Mining Journal


Нөхөн сэргээлтийн “барьцаалж чадаагүй” барьцаа хөрөнгө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 12:03
Өнөөдөр, 11:08
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

Өчигдөр, 12:18
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

Өчигдөр, 12:07
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн ...

Өчигдөр, 09:25
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

2025 оны 05 сарын 12, 17 цаг 47 минут
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

2025 оны 05 сарын 12, 14 цаг 56 минут
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани