Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хамгаална гэдэг хадгалаад суухын нэр биш

 

НҮБ-ын Ерөнхий ассемблейн тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг Олон улсын ойн өдөр болгон дэлхий нийтээрээ тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд "Ой ба энерги” сэдвийн дор зохиохоор НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага зарласан юм.

 

Өдгөө дэлхийн хэмжээнд бэлтгэж буй нийт модны 50 орчим хувь буюу 1.86 тэрбум шоо метр модыг түлшинд хэрэглэж байна. Мөн нийт эрчим хүчний зургаан хувь, сэргээгдэх эрчим хүчний 40 хувийг модноос гаргаж авдаг. Байгалийн үнэт баялаг болсон мод эрчим хүчний гол эх үүсвэрийн нэг хэвээр байгаа тул түүнийг зөв зохистой ашиглах асуудалд дэлхий нийтээрээ анхаарал хандуулах болов. Манай орны хувьд ч ой модны зүй зохистой хэрэглээ аминд тулсан чухал сэдэв болоод байна. Тиймдээ ч тэмдэглэлт энэ өдөр ойн салбараар овоглодог хүн бүр нэгэн дор цугларч, хөгжлийн гарцаа эрэлхийллээ.

 

НИЙТ ОЙН 87 ХУВЬ НЬ 50-200 ЖИЛИЙН НАСТАЙ

Монгол Улс 2016 онд өнгөрсөн 40 жилийн түүхэндээ анх удаа ойн үндэсний тооллого хийсэн. Энэ нь шийдвэр гаргах түвшний хүмүүст хэрэгтэй олон чухал мэдээллийг араасаа дагуулсан билээ. Судалгааны үндсэн дээр Монгол орны ойн өсөлт удаан, хөгширсөн, нөөцөөр ядмаг, бага ашиглагдсан гэсэн гурван гол дүгнэлт гарсан юм.

 

Товчхон тайлбарлавал, Монгол орны ойн сангийн талбай буураагүй. Гэхдээ доройтол маш өндөр хувьтай. Хатсан, унасан модны хуримтлал их учраас түймэр болон хөнөөлт шавжид нэрвэгдэх эрсдэл өндөр. Хөгшин буюу 50-200 жилийн настай мод нийт ойн талбайн 87.1 хувийг эзэлж байгаа аж. Хөгшин нь олшрох тусам залуу модны ургах орчин нөхцөлийг хаадаг. Энэ нь яваандаа ойн талбай багасах үндэс болдог байна. Тиймээс хэт хөгширч, дотроосоо өтөж муудаагүй дээр нь ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатайг БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг сануулсан.

 

ГУРВАН ТЭРБУМ БА ДӨРВӨН ИХ НАЯД

Ойг хамгаална гэдэг хэн нэгнийг оруулахгүй, огтлуулахгүй хориод байх биш, харин зөв зүйтэй ашиглалт гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Манай орны тухайд олон жилийн турш ойг хамгаалах нэрийн дор огт гар хүрэхгүй байснаас болж хот суурин газрын ой илүү доройтож, гол нөөц хөгширчээ. Тиймээс ойрын жилүүдэд мод нэмж тарихаас илүүтэй байгалийн сэргэн ургалтыг дэмжих бодлого барьж, түймрийн эрсдэлд оруулдаг унанги моднуудыг цэвэрлэх нь зүйтэй гэдэг дээр хуралдаанд оролцогчид санал нэгдэж байв. Бүр тодруулбал, жилд 11-16 сая шоо метр модыг 10-20 жилийн хугацаанд бэлтгэвэл ойн бүтээмжид учруулах эрсдэлийг бууруулах боломжтой талаар судалгаанд дурджээ. Цаашлаад мод боловсруулж бэлтгэсэн түлшээр сэргээгдэх эрчим хүчийг тэтгэхэд анхаарлаа хандуулах шаардлагатайг хуралдаанд оролцогчид онцолсон. Угаас дэлхий нийтийн хандлага энэ зүгт чиглэжээ.

 

Өдгөө мод бэлтгэлийн компаниудын ойн нөөц ашигласны төлбөр улсад төлдөг. Өнгөрсөн жилийн тухайд нэг сая орчим шоо метр мод бэлтгэсний төлбөрт улсын төсөвт найман тэрбум төгрөг оржээ. Гэтэл манай улс жилд гурван саяас дээш шоо метр мод хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Тэгэхээр үлдсэн хоёр сая шоо метр модыг татваргүй, хууль бусаар бэлтгэсэн гэсэн үг. "Энэ байдлыг арилгаж, ном журманд оруулахын тулд ойд тавих хяналтаа сайжруулах хэрэгтэй. Хяналтыг сайжруулахын тулд ойн ангиудаа чадавхжуулах, тогтвортой ажилладаг болгох шаардлагатай. Яамны зүгээс ойн мэргэжилтэн бэлтгэж, орон нутагттомилоод явуулдаг. Гэвч сонгуулийн дараа мэргэжлийн хүмүүсийг солих, өөр хүн оронд нь тавих байдал удаа дараа ажиглагдаж байна” хэмээн М.Тунгалаг дарга онцлов.

 

Үлдсэн хоёр сая шоо метр модыг хууль бусаар бэлтгэсэн гэсэн үг

 

Түүнчлэн Ойн бодлого, зохицуулалтын газрын ахлах мэргэжилдэн Б.Отгонсүрэн ойгоо хэрхэн зөв зүйтэй ашиглаж байгаа талаар Герман улстай харьцуулсан судалгааг танилцуулсан нь олны анхаарлыг татав. Яагаад Германыг сонгож авсан бэ гэвэл тус улс ойн нөөцөөрөө Монголтой ойролцоо. Герман 10 сая га ойтой бол манайх 9.5 сая орчим. Харин ойн өгч буй өгөөжийн хувьд тэнгэр газар шиг зөрүү харагдана. Монголд ой ашигласны төлбөрөөс улсын болон орон нутгийн төсөвт гурван тэрбум орчим төгрөг ордог. Харин Германы тухайд энэ дүн дөрвөн их наяд төгрөг (монгол мөнгөөр тооцвол) байх жишээтэй.

 

"Германд ой нь төрийн болон хувийн өмчийн гэсэн хоёр өөр эзэмшилтэй. Ойн ангиуд нь төрийн өмнөөс бүх менежмент хийдэг. Эндээс орж ирсэн орлого нь улсын төсөвт шилжинэ. Гэтэл манай ойн ангиуд тэр менежментийг хийх чадавх, хууль, эрх зүйн орчин хангалтгүй байна. Тиймээс ойн ангиудыг бэхжүүлж, төрийн өмчийн хэлбэртэй бизнесийн чиглэлийн. байгүуллага болгох шаардлагатай болохыг онцолсон” хэмээн Б.Отгонсүрэн ярилаа.

 

Мэдээж улс дангаараа бүх ойг хянаж, хамгаалж чадахгүй. Харин энэ ачааг хөнгөлөх арга зам нь нөхөрлөл буюу ойн анги юм. Орон нутгийн иргэд хамтын зохион байгуулалтад орж, тодорхой хэсэг газрыг хариуцан хамгаалах нь байгаль хамгааллын хамгийн үр дүнтэй арга гэж дэлхий нийтээр үздэг. Манай орны тухайд 850 орчим нөхөрлөл үйл ажиллагаа явуулж буй. Эдгээрийг хооронд нь нэгтгэх замаар хүчин чадлыг нь нэмэгдүүлэх шаардлагатай болохыг албаны хүмүүс хэлж байв.

 

КАМБОЖИЙН СУРГАМЖ

15 сая хүн амтай Камбож улс ойн нөөцөөр дэлхийд дээгүүр бичигддэг улс. Гэвч хүн амынх нь дийлэнх хэсгийн амьдрал ядуу буурай тул ойгоор л амьдралаа залгуулна. Мод бэлтгэхээс гадна мөөг, давирхай, цагаан гаа, улаан лооль, хулс түүж, амьдралдаа нэмэрлэнэ. Нутгийн иргэдээс гадна гадаадын том компаниуд концессийн гэрээгээр мод бэлтгэдэг гэнэ. Гэвч энэ салбарт ажлын байр нэмэгдэхийн хэрээр нийт ойн хэмжээ эрс багассаар байлаа. Тухайлбал, 1960 онд нийт газар нутгийн 75 хувийг эзэлж байсан ой 1965 он гэхэд 60 хувь болтлоо багасчээ.

Энд хараа хяналт сул болохоор зөвшөөрөлгүй мод бэлтгэх явдал хэрээс хэтэрсэн. 1990-ээд оны дунд үе гэхэд Камбожийн экспортын орлогын 43 хувь мод бэлтгэлээс бүрдэж байсан ч үүний өчүүхэн бага хэсэг албан ёсны зөвшөөрөлтэй байсан гэдэг. Мөн 1991-1997 онд татварын орлогын 12 хувийг л мод бэлтгэлээс бүрдүүлсэн баримт бий.

 

Асар их ,баялагтай хэрнээ  хараа хяналтгүйн улмаас өөдлөн дэвжиж чадаагүй Камбожийн түүх бусад улсад том сургамж болсоор байна. Манай улс ч гэсэн Камбожоос сургамж авч. ойн сангаа зөв зүйтэй, хууль дүрмийн дагуу ашиглах шаардлагатай болохыг мэргэжлийн хүмүүс сануулж байлаа.


[ЗГМ]

Хамгаална гэдэг хадгалаад суухын нэр биш
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани