Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэлхийн төв ба археологийн олдворууд

 
Дэлхийн төв ба археологийн олдворуудМонгол Улсын үүх, түүх археологийн үнэт ховор олдворуудаар үргэлж баяжиж, шинэчлэгддэг билээ. Тиймдээ ч БСШУСЯ, Ховд аймгийн ЗДТГ, Монголын Үндэсний музей, Соёлын өвийн төв, Ховд их сургууль зэрэг байгууллагууд хамтран "Хадан гэрийн соёл” үзэсгэлэнг олон нийтэд толилуулсан юм.
 
Хадны оршуулга нь нарны тусгалаас далд, бороо чийг нэвтэрдэггүй хуурай нөхцөлд хатаж занданшсан байдаг учраас олдворууд нь маш сайн хадгалагдсан учир эртний түүхийн судалгаанд үнэлж баршгүй чухал ач холбогдолтой байдаг талаар судлаачид өгүүлж байв. Сүүлийн 20 гаруй жилд хийсэн эртний судлалын үр дүнд Монгол орны уул нуруудын агуй, хөмөгт нууцлан хөдөөлүүлсэн эртний хүмүүсийн оршуулга, түүхэн олдворууд цөөнгүй олдсоор байгаа.
 
Энэ удаад Ховд их сургуулийн багш, археологич, доктор Ч.Мөнхбаяр ахлагчтай судалгааны баг тус аймгийн Мөнххайрхан сумын "Үзүүр гялан”-гийн хадны оршуулгын малтлага, судалгаа хийж дэлхий нийтэд "adidas” хэмээн алдаршаад буй гутал, олон төрлийн малгай, эмэгтэй хүний хатмал шарил, хазаар, хударга, хөмөлдөргөтэй бүрэн эмээл бүхий эдлэл хэрэглэлтэй морь болон бусад тооны ховор олдворууд нээн илрүүлжээ.
 
Мөнхүү Эрдэм шинжилгээний төвийн дарга Ж.Баярсайхан, эрдэм шинжилгээний ажилтан Т.Түвшинжаргал, Ч.Баяндэлгэр, жолооч Э.Дашцэрэн нарын бүрэлдэхүүнтэй судалгааны баг Ховд аймагт томилолтоор ажиллаж Мянгад сумын нутаг "Урд Улаан үнээт” уулын дурсгалт газраас нэхий дээл, доргоны арьсан дах, нум сум, арьсан ууттай тоглоомын модон хасаа, адууны зүлд, нуман хэлбэрийн нимгэн бүүрэгтэй эмээлийн мод, модон хавчаартай арьсан уут зэрэг урьд өмнө олдож байгаагүй ховор сонин олдворууд нээн илрүүлсэн бөгөөд судлаачид урьдчилсан байдлаар тэдгээрийг Нирун улсын үед буюу Нийтийн тооллын IV-VI зуунд холбогдоно хэмээн таамаглаж буй юм.
 
Ийнхүү "Хадан гэрийн соёл” үзэсгэлэнг бүтэн хоёр сарын турш олон нийтэд үзүүлэхээр болсныг уншигчдад дуулгахад таатай байна. Эх орон минь ширхэг чулуу нь иргэн бүрт үнэ цэнэтэй байдаг шиг сөөм газар нь хүртэл тайлагдашгүй олон нууц, үүх түүхээр баялаг байдгийн учир энэ биз ээ.
 
Мянгад сумын нутгаас олдсон ховор үзмэрүүд
 
Ховд аймгийн Мянгад сум Цагаан булаг багийн нутаг "Улаан үнээт” хэмээх газар тонуулчид хадны оршуулга эвдэн сүйтгэсэн гэх мэдээлэл Үндэсний музейд ирсний дагуу дээр дурдсан судлаачдын баг тус сумын зүг хүлгийн жолоо залжээ.
 
Энэ өдөр бол 2015 оны 5 сарын 1 байсан аж. Судалгааны багийнхныг "Улаан үнээт” уулын агуйн үүдэнд очиход бүрий унасан байжээ. Тиймээс дурсгалт газрын ойролцоо Хар ус нуурын баруун хойд хөвөөнд суудаг, нутгийнхандаа "Дотноо” хэмээн авгайлагдсан Доржсүрэнгийнд хоноглож маргааш нь эртлэн босч судалгааны ажилдаа оржээ.
 
Харамсалтайгаар сүйтгэгдсэн дурсгалт газрын үүдээр арьсан хүрэмтэй хүний цээжин хэсэг, адуун зүлд, доргоны арьс зэрэг байсан байна.
 
Тонуулчид зөвхөн хөвчтэй нум, эвэр иштэй төмөр хутга, сэнжтэй модон сав зэрэг материаллаг зүйлс шунасан нь илт харагдана. Азаар Ховд аймгийн цагдаагийн баг бүрэлдэхүүн тэдгээр эд өлгийн ховор нандин зүйлсийг тонуулчдаас хураан авч судалгааны багийнханд тушаасан нь эх орноо гэх иргэн хүний сэтгэлийн ариун үйл юм.
 
Тус газраас олдсон олдворуудын харьцуулсан судалгаагаар он цагийн баримжааг урьдчилсан байдлаар таамаглах бололцоотойг судлаачид онцолж байв. Эдгээр олдворуудын дотор буй ширэн уутанд хийсэн 10 ширхэг модон тоглоом бол анх удаа олдож ховор нандин үзмэр. Хамгийн гол нь нүүдэлчдийн тоглоом наадгайн түүхийг улируулан судлахад нэн чухал ач холбогдолтой гэдгийг Эрдэм шинжилгээний төвийн дарга Ж.Баярсайхан онцлов.
 
Улс үндэстэн бүр өөрсдийн гэсэн ёс заншил, зан үйлтэй байдаг. Тэнгэрт дэвшсэн хүнийг хандуулан тавих зүг чиг ч харилцан адилгүй. Улаан үнээт уулнаас хадны оршуулга илэрсэн гэдгийг дээр өгүүлсэн. Агуй нь баруун урдаас зүүн хойш чиглэлтэй боловч талийгаачийн толгойг баруун хойд зүгт хандуулсан тавьсан байжээ. Харин 2014 онд Архангай аймгийн Өгийнуур сумын Талын гурван хэрэмд малтсан Нируны үеийн 2 булшинд хүний толгойг мөн баруун хойд зүгт чиглүүлэн тавьсан байжээ. Ийнхүү судлаачид эмээл, нум, адууны зүлд болоод оршуулгын зүг чигийг нарийвчлан судалсны эцэст тус газраас олдсон хадны оршуулга нь эртний Нирун улсын үед холбогдох магадлалтай хэмээн үзэж байна.
 
Мөнххайрхан сумын нутгаас олдсон ховор үзмэрүүд
 
 
Энэхүү дурсгалыг анх 2015 онд нутгийн иргэн Д.Мөнхцоож, Ч.Алагаа нарын мэдээллийн дагуу Ховд аймгийн музей, тус сумын Соёлын төв, сумын ЗДТГ-ын хамтарсан түүх соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг, тооллогын хээрийн судалгааны баг газар дээр нь очиж анхан шатны баримтжуулах ажлыг гүйцэтгэжээ.
 
Үүний дараагаар өнгөрсөн жил археологич, доктор Ч.Мөнхбаяр тэргүүтэй судалгааны баг уг хадны оршуулгыг устаж үгүй болохооос урьтаж археологийн авран хамгаалах малтлага хийсэн байна. Доктор Ч.Мөнхбаярын дурдсанаар хамгийн ховор үзмэрүүдийн нэгт нүдний хэсэг нь гарч бусад нь далдлагддаг, орой дээрээ цоорхойтой толгойн өмсгөл орох ажээ. Урд талдаа хэлхсэн цэнхэр сувсан гогцоо бүхий товчтэй тус малгайн духны хэсгийг арьсаар хийж угалзан хээгээр чимэглэсэн байна. Мөнхүү алдарт "adidas” брэндийг санагдуулам хээтэй гутал олдсон гэдгийг уншигчид андахгүй мэднэ. Тус гутал нь эмэгтэй хүний шарилд өмсгөөтэй байжээ.
 
Энэхүү булшнаас гарсан хүн, амьтан, даавуун зөөлөн эдлэлд хамаарах 9 төрлийн дээж дээр он цаг тогтоолгох шинжилгээг албан ёсны баталгаат бичиг баримттай байлгахын тулд магадлан итгэмжлэгдсэн "BETA Anylytic” компаниар хийлгүүлэхэд энэхүү эд өлгийн зүйлс нь МЭӨ 10 дугаар зууных болох нь тогтоогджээ.
 
Ерөнхийдөө судлаачид Үзүүр гялангийн дурсгалуудыг угсаатны зүйн шинжлэх ухааны үүднээс цаашид зайлшгүй нарийвчлан судлах шаардлагатай гэдгийг хэлсэн юм.
 
Хайрлах шалтгаан
 
"Хадан гэрийн соёл” үзэсгэлэнгийн тууз хайчлахын өмнөхөн бороо оров. Тэгснээ төдөлгүй үүлэн чөлөөгөөр нар тусч Үндэсний музейн чулуун довжоо гэрлийн туяанд алтарч үзэгдлээ. Монголын агь гангын үнэртэй тал хөндий, Алтайн хязгаарын өндөр уулс, Ховдын сүрлэг байц, нууцаар дүүрэн говийн нүцгэн тал тэр чигээрээ түүхийн зузаан, зузаан боть мэт санагдана.
 
Алдарт зохиолч Д.Маамын "Газар шороо” романд нэгэн монгол бүсгүй солио өвчин тусчихаад "Ертөнцийн төв бол Хятад” хэмээн орилсоор тэртээд тоос босгон давхилдаж буй адуун сүргийн араас алхан оддог. Харин "Хадан гэрийн соёл” үзэсгэлэнг үзээд улс гүрнийхээ түүх, өвгө дээдсийн үлдээсэн ёс заншил, судрын шарласан хуудастай салхинд хийсэн одовч цэцэн мэргидийнх нь цээжнээс огтхон ч салаагүй сургаалийг нэхэн санав.
 
Ертөнцийн төв бол Монгол. Ингэж хэлмээр санагдлаа. Нэгэн цагт их гүрэн байсан тэр их газар нутаг өдгөө хоёр гүрний дунд хавчуулагдан оршиж байна. Гэхдээ энд монгол гэрийн буурь, хурдан хүлгийнхээ алтан туураар дэлхийг тамгалж ертөнцийн төвд нь Монголын их эзэнт гүрнийг байгуулж явсан өвгөдийн минь түүх хадгалаастай байна.
 
Хайрлахын шалтгаан эндээс үүсмүй...
 
Б.Алтанхуяг
Гэрэл зургийг: Б.Чадраабал
Эх сурвалж:  Монцамэ агентлаг

Дэлхийн төв ба археологийн олдворууд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани