Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алтан ордын сүүлчийн хаан Шейх Ахмедийн ээдрээт тавилан

Түүний төрсөн цаг хугацаа нь түүхэнд тодорхойгүй үлдсэн. Түүхэн сурвалжид өгүүлснээр Ахмед хаан есөн хөвгүүнтэй байсан гэдэг.
1206 онд үндэслэгдэн байгуулагдсан Монголын эзэнт гүрнээс бие даан салсан нэг улс бол Алтан ордын улс билээ. Алтан ордын улс нь Кипчакийн тал нутаг, Орост өөрийн ноёрхолоо тогтоогоод 1242-1502 оны хооронд даруй 260 жил оршиж байжээ. Алтан ордын анхны хаан үндэс суурийг нь тавьсан хүн бол Бат юм. Алтан ордод маш олон хаад төр барьж байсан бөгөөд эдгээр дундаас хамгийн сүүлчийн хаан нь Шейх Ахмед юм. Шейх Ахмед бол Алтан орд задран бутарсны дараа бий болсон Их ордын сүүлчийн хаан байлаа. 1460-1481 онд Их ордын хаан байсан Ахмед хааны хүү юм. Түүний гарал угсааг хөөн үзвэл: Чингис хаан, Зүчи, Туг Төмөр, Уз Төмөр, Хожа Бадик Урус Төмөр Хутлуг Төмөр Кичи Мухаммед, Ахмед, Шейх Ахмед.
Түүний төрсөн цаг хугацаа нь түүхэнд тодорхойгүй үлдсэн. Түүхэн сурвалжид өгүүлснээр Ахмед хаан есөн хөвгүүнтэй байсан гэдэг. Түүний гурав дахь хүү нь Шейх Ахмед байсан талаар сурвалж бичигт өгүүлдэг. Их ордын сүүлчийн хаан тэрээр 1481-1482, 1502-1528 оны хооронд хаан ширээнд сууж байжээ. Их ордын Ахмед хааныг нас барсны дараагаар түүний хөвгүүд болон сайд ноёдын дунд хаан ширээний төлөөх тэмцэл хурцадсан байна. Хаан ширээнд гол санаархагчид нь Ахмед хааны том хөвгүүд болох Муртаза, Сейд-Ахмед, Шейх Ахмед нар байжээ.

Энэ дотроос Шейх Ахмед хаан болох билиг ухаан төгс нэр хүнд өндөртэй байжээ. Муртаза Сейд Ахммед нар дүү Шейх Ахмедийн эсрэг хуйвалдаан хаан ширээг булаах оролдлого нь бүтэлгүй болмогц Их ордын тэргүүн сайд Төмөр Мангутын хамт Крымийн хаан Мэнгли- Гирэй хаанаас тусламж гуйн улс төрийн оргонол хүссэн байдаг.

Энэ үйлдэл нь ч Крымийн хаанд ашигтай байсан гарцаагүй юм. Улс төрийн хүчтэй өрсөлдөгч нараа хажуудаа хашиж байх нь таалагдсан бөгөөд тэдгээрийг хорьж байжээ. Энэ хооронд Шейх Ахмед хаан ширээнд 1481 онд бусад ах дүү нарынхаа дэмжлэгтэйгээр суусан байна. 1485 онд Муртаза, Сейд –Ахмед нар Крымийн хорионоос зугтан гарсан бөгөөд Муртаза баривчлагдан Сейд-Ахмед Төмөр мангутын хамт зугтан гарч Дешт-и-Кибчакт өөрийгөө хаанд өргөмжилсөн байна. Ордод нэгэн зэрэг хоёр хаан гарч иржээ. 1485 онд Сейд Ахмед Төмөрийн хамт Крымийн хаант улс руу дайрч Кырк-Эр хотыг бүслээд Муртазаг чөлөөлсөн байна

Муртазаг чөлөөлсөн үйл ажиллагааны гол зорилго нь Сейд Ахмед хаан ширээнд том ах Муртазагийн дэмжлэг туслалцааг авах түүгээр хүлээн зөвшөөрүүлэхэд оршиж байсан бололтой. Гэвч Муртаза хамтран засаг барих нөхцөлтэйгээр хаан ширээнд 1485 онд заларсан байна. Энэ удаа их орд нэг дор гурван ч хаантай боллоо. Удалгүй Сейд Ахмед дүү Шейх Ахмедтайгаа 1490-ээд оноос хамтран ажиллах болсон байдаг. Гол зорилго нь Крымийн хаант улсыг эзлэн авч нэгтгэх зорилгоор Крымийн газар нутагт нэвтрэн орсон байлаа. Гэвч Крым нь Оросын III Иван хаан болон Казани, Касимовын хаант улс, Түрэгийн султануудаас тусламж авч хүчээ бэхжүүлсэн тул ах дүү хаад ухархаас өөр аргагүй болсон байна. Энэ үед Их ордод төрийн эргэлт гарч 1481 онд Мусой ба Ямгурчи нартай нийлж Их ордын Ахмед хааныг хороож байсан Ибак гэгч өөрийгөө ордын хаанд өргөмжилсөн байна.

Гэвч тэрээр дэмжлэг олж чадалгүй ордоос зугтан явсан байна. 1493 онд Их ордны сайд нар хуйвалдан Шейх Ахмедыг түлхэн унагааж Муртазаг хаан ширээнд залсан боловч жилийн дараа 1494 оны 7 сард Шейх Ахмед хаан титэмээ буцаан булаан авч чаджээ. 1498-1500 оны хооронд Шейх Ахмед хааны хувьд хүнд сорилтын жил байлаа. Газар нутгийн төлөө Черкесүүдтэй дайтаж, мөн 1500 онд ган болж их өлсгөлөн болж бэлчээр сайтай газар усны төлөө Крымийн хаант улстай дайтахаас өөр аргагүй болсон юм. 1500-1501 онд Шейх Ахмед хаан Крымийн хаант улсын нутаг болох Днеприйг дайлахаар бэлтгэсэн байна. Тэгээд тэрээр өөрийн ах Сейд Ахмед болон таарамж муу байсан ах Муртаза, Астраханий хаан Абд ал-Керим нарт элч заржээ. Литовийн ван Александр Шейх Ахмедийг дэмжин 30,000 алтан зоос хүрэх үнэт бэлэг явуулсан байв.

Харин ах Сейд Ахмед нь л цэргээ дагуулан иржээ. Тулалдаан эхлэхийн өмнөхөн ах дүү хоёрын дунд маргаан гарч Сейд Ахмед цэргээ аван Шейх Ахмедийг орхин явсан юм. Шейх Ахмед Ногайн ордын ноёдоос тусламж хүлээн авч хүчээ бэхжүүлсэн бөгөөд Крым Оросын III Иван хаанаас тусламж хүссэн боловч Оросын хаан ордын дотоод хэрэг гээд татгалзсан байна. Крымийн хаан хүчин мөхсдөж Днепр хавийн нутгийг Шейх Ахмед хаанд үлдээн Крымийн хойг руугаа буцсан юм. Яагаад ч юм Шейх Ахмед ялалтандаа бардаж холбоотон байж өөрт нь туслаж байсан Литовыг гэнэт тонон дээрэмдсэн байдаг. Шейх Ахмед улмаар Оросыг дайлахаар шийд гаргаад байх үед Оросын III Иван хаан Шейх Ахмед хаанд элч илгээн холбоотон болох үгүй бол урдын адил алба төлөх тухайгаа хүлээн зөвшөөрсөн байна. Нэг ёсондоо III Иван Ордын "барлаг” гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. Оросын хилд довтлохоо больсоны хариуд өмнө нь төльж байснаасаа илүү барьц амлажээ. Хуучин хараат орнуудаа дуулгавартай болгоод олон улсын тавцанд нэр хүндээ өсгөж, урьдын хүчирхэг байдлаа эргүүлж олж аваад байтал 1501-1502 онд дахин, зун нь ган, өвөл нь зуд болж бас их өлсгөлөн болсон.
Шейх Ахмедийн хамаг албат бүр хатан нь Крымийн хааны ивээлд очиж тэрээр хүнд байдалд орсон юм. Крымийн хааны хүчин чадал урьд өмнөхөөсөө улам л хүчтэй болсон байна. 1502 оны 5 сарын эхээр Крымийн хаан Мэнгли-Гирэй Шейх Ахмед рүү довтолсон байна. Хаан Сула голын эрэг дээр бэхэлсэн боловч Ахмедийн цэргүүд байлдалгүйгээр шууд бууж өгсөн байна. Удалгүй Мэнгли-Гирэй Сарай хотыг тонон дээрэмдэж шатаасан бөгөөд Оросын III Иван (1462-1505) хаанд илгээсэн захидалдаа Крым Ордын хаадыг залгамжиллаа хэмээн бичиж байжээ. Крымийн хаанд эрх мэдлээ алдсан Шейх Ахмед өөрийгөө Алтан ордын хаан гэж үзсээр байлаа. Тэрээр Ногайн ордын хаан Ямгурча тай холбоо тогтоон Астраханийг бүсэлсэн боловч амжилт ололгүй Ямгурчтайгаа муудалцаж салан одсон байна. Энэ үеэс эхлэн Астраханий хаант улсын түүх эхэлдэг. Шейх Ахмед 1504 онд Киевээр дайран Түрэгийн султаны харьяанд байсан Белгород хотод очиж улс төрийн оргонол хүссэн байна. Гэвч нааштай хариу сонсож чадалгүй 1504 оны сүүлээр Киев хотод эргэн ирсэн байна.

Киевт түүнийг баривчлан Вишгород руу, тэндээс Польшийн ч их ван болоод байсан Литовын их ван Александр руу хүргэжээ. Тэрээр тэндээ хааны дэргэд үлдсэн байна. Крымийн хаан түүнийг Литовийн вангаас байнга нэхдэг байсан боловч түүнийг Крымийн хааны эсрэг тавих зэвсэг болгон найрсагаар хадгалж байжээ. Литовийн ван Александр нас барсны дараа шинэ ван Сигизмунд I (1506 — 1548) Польшийн шинэ ван болмогцоо Ордын хаанд хатуухан хандах болсон юм. Шейх Ахмед зугтах гэж оролдсон боловч баривчлагдан Ковнод хоригдох болсон байна. Шейхийн бараа бологчдыг боолын захад аваачин зарсан байна. Шейх Ахмедийн амь нас олон улсын харилцааны нөхцөл байдлаас хамаарч байлаа. Гол нь хүчирхэг болж буй Түрэг болоод Крымийн хаадыг л айлгах гэж түүнийг он удаан 20 гаруй жилээр хорьжээ. 1514 онд Терек голын хөвөөнд Шейх Ахмедийн дүү Хажи Ахмедийг Ногайн ордын язгууртнууд хаан ширээнд залсан боловч тоглоомын ёс төдий хаан тэрээр 1519 онд нас барсан байна. Энэ хэрэг явдал бүтэлгүй болмогц Ногайн ордын язгууртнууд Шейх Ахмедийг суллуулах талаар Польшийн талтай хэлэлцээ хийсэн байна. Чухам яагаад Ногайн ордын язгууртнууд Шейх Ахмедийн төлөө санаа тавих болсон нь цаанаа нарийн учиртай байлаа. Шейх Ахмедийн нэр хүнд, гарал угсаа бас чиг дордчихоогүй байгаа нөлөөг ашиглах л санаа байсан юм. Тиймдээ ч олзны хааныг суллуулах талаар хөөцөлдөж нэг бол гуйж нөгөө талаар сүрдүүлж байлаа. Польш ч бас Түрэг, Крымийн эсрэг ашиглах хөзөр болгон татгалзсаар байсан юм. Харин Крымчүүд Шейх Ахмедийг устгах эсвэл өгөхийг шаардаж байлаа. Ийм л нэр нөлөө бүхий хаан байжээ. Нас өндөр болж нэр хүнд нөлөө нь буурсан Шейх Ахмед хаан 1527 онд гэрийн хорионоос суллагдан Киевээр дайран Ижил мөрнийг зорьж Хажи Тарханы хавьд суурьшжээ.

Энэ үйл явдлын чимээ Крымд хүрч тэнд бужигнаан үүсгэсэн байна. Крымийн I Мухаммед Гирэйн том хүү хаан суудлын төлөө авга I Саадат Гирэйтэйгээ олон жил тэмцэлдсэн Ислам Гирэйд аятайхан боломж болж тэрээр Шейх Ахмедтай хамтран Крымийг довтлохоор зэхсэн байна. Гэвч Крымийг хамтран захирах эрхээ I Саадат Гирэй хаанаар зөвшөөрүүлсэн Ислам Гирэй шийдвэрээсээ буцсан байдаг. Шейх Ахмед хааныг өөр хоорондоо тэмцэлтэй Астраханий ханлиг ч бас сонирхож байжээ. Аль нэг сөргөлдөгч талын ноёд түүний нэр хүндийг ашиглаж сайд, захирагч болох гэж оролдож байсан юм. Зарим мэдээгээр тэрээр 1527-1528 оны хооронд Астраханий хаан байсан гэж сурвалж бичигт тэмдэглэгдсэн. Хаан байх хугацаандаа III Василий[7] (1505-1533)-тай дипломат харилцаатай байжээ. Гэвч Алтан ордын нас дээр гарсан хаан цаашид улс төрийн тоглоом болохоо больсон юм. Учир нь 1528 онд Шейх Ахмед өөрийн үхлээр нас барсан эсвэл хорлогдсон эсэх нь тодорхойгүй үлдсэн.[8] Шейх Ахмед гурван хүүтэй байжээ. Хүү Узбек нь Литовт үлдэж Сигзимунд вангаас хэд хэдэн эзэмшил газар хүртэж тэндээ суурьшжээ. Нөгөө хүү Шейх Хайдер нь эцгийнхээ дэргэд үргэлж байж 1537-1542 оны хооронд Астраханий хаан байжээ. Удаах хүү Дервиш Али нь 1554 онд Астраханий сүүлчийн хаан байсан бөгөөд сүүлд Астрахан нь IV "Догшин Иван” хаанд эзлэгдэж Оросын хамжлага болсон юм. Ийнхүү Алтан Ордын сүүлчийн хаан Шейх Ахмед сонирхолтой хувь тавиланг туулан түүхэнд нэрээ үлдээсэн юм. Эцэг хүү хоёул аль аль Ордын болон Астраханий сүүлчийн хаад байх хувь тавилантай байжээ.

Түүхч доктор Т.Сүхбаатар
Эх сурвалж: http://www.tolgoilogch.mn/_9_cs45m4in
Алтан ордын сүүлчийн хаан Шейх Ахмедийн ээдрээт тавилан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани