Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Умардын пуужин ба Монголын нүүрс

 

Умардын пуужин ба Монголын нүүрсАНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп  хэдхэн хоногийн өмнө БНХАУ-ыг Умард Солонгосын эсрэг тавих хоригоо чангатгахыг санууллаа. Умардын цөмийн улангасалын эсрэг Хятадын тавьсан хамгийн том хориг бол БНАСАУ-ын нүүрсний импорт.  Урд хөршийн энэ хориг харин Монголын нүүрсний экспортонд үүлэн чөлөөний нар болон гийж байна. Хятадын эрх баригчид ОХУ болон Монгол Улсаас импортлох нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлнэ гэж мэдэгдээд буй. Товчхондоо бол Умарт Солонгосоос импортолдог нүүрсээ хойд талын хоёр хөршийнхөө нүүрсээр нөхнө гэсэн үг. Умард Солонгосын өнөөгийн дэглэмийн "томоогүйтэл” ийн холын Монголын нүүрсний үнэ цэнийг өргөв.

Эдийн засаг сайнгүй байгаа ийм үед Монголын нүүрсниий салбарт ногоон гэрэл ассаныг боломж завшаан гэхээс өөр юу гэх билээ. Харин энэ боломжийг хэр ашиглаж чадах нь бидний хэрэг.

Тавантолгойгоос Гашуун сухайтын чиглэлд нүүрс ачсан 100 тоннын машинууд өдөр шөнө, өглөө үдэшгүй цувж байгаа. Одоо гэхэд дуулдаж буйгаар 90 км орчим урт дараалал урд хилийн боомт дээр үүсээд байгаа аж. 100 тонн-ын нэг машин нүүрс  экспортлохын тулд 10 орчим хоног зарцуулдаг гэсэн үг. Бидний өнөөгийн  буй дүр төрх гэвэл ийм.

Харин нөгөө талд Австрали нүүрсээ 300-500 мянган тонн-ын танкераар далайгаар тээвэрлэдэг. Бид ямар далайд гарцтай биш, ганц итгэл найдвар нь төмөр зам байсан юм. Хэдэн арван жилээр яригдаж байгаа 270 гаруйхан км төмөр замаа барьж байгуулчихсан бол өнөөдөр Монголын нүүрс мөнгөн бороо шаагуулж байх байлаа. Хэд хэдэн Засгийн газар дамжин яригдсан Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр зам  Монголын төрийн арчаагүй байдлын илэрхийлэл болон дэлхий нийтэд яригддаг байх. Төмөр зам бол тусдаа сэдэв учир ингээд орхьё.

Үүнийг дагалдаад мөнөөх л эдийн засгаа солонгоруулах тухай үе үеийн эрх баригчдын ярьдаг "үлгэр"-ийг эргэн сануулмаар санагдлаа.

Монголын нүүрсний салбар өнөөдөр байгаа дэд бүтцийнхээ хэр чадлын хэмжээнд боломжийн ажиллаж байна гэж хэлж болох байх. Оны эхний хагас жилийн байдлаар 20 сая тн нүүрс экспортлоод байна. Энэ бол бүтэн жилийн экспорттой тэнцэх хэмжээ. Жилийн эцэс гэхэд энэ боломжоороо байвал 40 сая тн-д хүрэхээр байна. Одоогийн үнэ ханшийн жишгээр тооцвол ийм хэмжээний экспортоос 2.6-2.8 тэрбум ам. долларын орлого олно. Үүнийг монгол төгрөгт шилжүүлэн тооцвол ойролцоогоор 6.2 их наяд төгрөг болно гэсэн үг.

Оны эхний хагас жилд улсын төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Үүнд нүүрсний экспорт их нөлөөлсөн байж таарна.

Дуулдаж буй өөр нэг сайн мэдээ гэвэл Хятадын нэг компани Багануурын уурхайгаас их хэмжээний нүүрс худалдан авах саналаа ирүүлжээ.  Монголын нийт хэрэглээний 60 хувь, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг тус уурхай жилд  3.8 сая тн нүүрс олборлодог.  Ямартай ч Монголын нүүрс одоогоор үнс болчихоогүй, хар алт гэдэг нэр хүндээ хадгалж байна. 

Харин дэлхий нийтэд бол хүлэмжийн хий, нүүрсхүчлийн хий ялгаруулалтын эсрэг  Парисын тунхаг гэсэн айхтар хаалт  хар алтны хэрэглээг хязгаарлаж байгаа. Энэ хязгаарлалтыг хамгийн идэвхтэй дэмжигч орны нэг нь манай урд хөрш. Гэхдээ тэнд одоогоор эрэлт  хэрэглээ хэвээр байна. Үүнийг л үүлэн чөлөөний нар хэмээн тооцож самбаачлах нь монголчуудад хожоотой байх сан.

Саяхан мэдээллийн "Reuters” агентлаг  "Хойд Солонгосын экспортод Хятад улс хориг тавьсны дүнд 2017 оны эхний хагаст Монголын нүүрсний экспорт дөрөв дахин өссөн” тухай мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээнд "Дурдсан хугацааны нийт экспортын орлогын тал хувь нь нүүрснээс бүрдсэн болохыг Монголын Үндэсний Статистикийн Хороо Даваа гарагт мэдээлсэн байна. Оны эхний хагасын байдлаар нүүрсний экспортын орлого $1.28 тэрбумд хүрчээ” хэмээн дурджээ.

Монгол улсын нийт экспортын орлогын 82 хувь нь эрдэс баялгаас бүрдэж, 2016 оны мөн үеэс 41.7 хувийн өсөлттэй гарсан ба орлого нь $3.1 тэрбум болсон байна.

Экспортын орлогын байдлаас харвал манай улс  уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай гэдэг нь хялбархан анзаарагдаж байна.  Үүнийг дагалдаад мөнөөх л эдийн засгаа солонгоруулах тухай үе үеийн эрх баригчдын ярьдаг  "үлгэр"-ийг эргэн сануулмаар санагдлаа.

П.Булган

zaluu.com


Умардын пуужин ба Монголын нүүрс
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани